| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 302/2025/00077/И |
| Дугаар | 302/ШШ2025/00160 |
| Огноо | 2025-02-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 302/ШШ2025/00160
| 2025 02 21 | 302/ШШ2025/00160 |
| ||
|
|
|
|
| |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Т.Е. Хаяг:Б аймаг, Өсум, 08 дугаар багт оршин суух
Хүсэлтийн шаардлага: Б аймгийн Ноос угаах үйлдвэрт 1987 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны хүртэл ноос ялагчаар, 1990 оны 02 дугаар сарын 01-ээс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал чанар шалгагч, ноос тавигчаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч Т.Е,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчБ.Ж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Т.Е нь Б аймгийн Ноос угаах үйлдвэрт 1987 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны хүртэл ноос ялагчаар, 1990 оны 02 дугаар сарын 01-ээс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал чанар шалгагч, ноос тавигчаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүсэж, хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:
1.1 Миний бие энэ жил 58 нас хүрч байна. Одоо эрхэлсэн тодорхой ажилгүй. Тус аймгийн Ноос угаах үйлдвэрт ажиллаж байсан талаарх баримтууд маань аймгийн архивын тасагт байхгүй улмаас шүүхэд хандаж байна.
1.2 Миний бие Улаанбаатар хотын Хөнгөн ба Хүнсний Аж үйлдвэрийн техникумын сургуулиас 1987 оны 7 дугаар сард төгсөж ирээд тус аймгийн Ноос угаах үйлдвэрт ажилд орж улмаар 1987 оны 10 дугаар сард цэргийн албанд татагдаж, 2 жил цэргийн алба хааж, 1989 оны 10 дугаар сарын 18-ны өдөр цэргийн албанаас халагдаж ирсэн. Цэргийн албанаас халагдаж ирээд 1990 оны 02 дугаар сарын 01-ний өдөр буцаж тус Ноос угаах үйлдвэрт чанар шалгагчаар ажилд орж 1995 он хүртэл тус байгууллагад ажилласан. Тухайн үед үйлдвэрийн ажил зогссонгүй байдалд орж ажлаас чөлөөлөхдөө би материалуудаа аваагүй байна. Ажил олгогчоос олгосон хөдөлмөрийн дэвтэрт ажлын тухай бичилт хийгдсэн байгаа болно.
1.3 Тус аймгийн архивын тасагт Б аймгийн Ноос угаах үйлдвэр нь материалаа шилжүүлээгүйн улмаас надад холбогдох баримт гаргахгүй байна. Тиймээс шүүхэд хандаж байгаа бөгөөд миний Б аймгийн Ноос угаах үйлдвэрт 1987 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны хүртэл ноос ялагчаар, 1990 оны 02 дугаар сарын 01-ээс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал чанар шалгагч, ноос тавигчаар тус тус ажиллаж байсан хүсэлтийг маань хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
2. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б аймгийн Нийгмийн даатгалын газын итгэмжлэгдсэн төлөөлөгчБ.Ж хариу тайлбар, татгалзал:
2.1 Хүсэлт гаргагч нь шүүхэд 1987 оны 7 сараас 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал тус аймгийн Ноос угаах үйлдвэрт ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан байна.
2.2 Өчигдөр миний бие Нийгмийн даатгалын газрын архиваас 1990 онд шимтгэл төлсөн эсэх лавлагааг шүүж үзэхэд 1990 оны шимтгэл төлсөн талаар ямар нэгэн баримт манай архивд байхгүй байсан. Мөн төв архиваас бас гараагүй. Тэгээд ч хүсэлт гаргагчид нийгмийн даатгалын дэвтэр болон хөдөлмөрийн дэвтрээс өөр хангалттай нотлох баримт байхгүй байсан учраас Нийгмийн даатгалын хэлтсээс хүсэлт гаргагчийн хүсэлтийг нь хүлээж аваагүй, шүүхээр тогтоолгох зөвлөгөө өгсөн байна.
2.3 Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдаанд хамт ажилласан хүмүүсийн гэрчээр өгсөн мэдүүлгийг харьцуулан үзэхэд хүсэлт гаргагчийн ажиллаж байсан байдал нь тогтоогдож байх тул шүүхээр тогтооход татгалзах зүйл байхгүй гэв.
3.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 1987 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Хөнгөн Хүнсний аж үйлдвэрийн техникумаас нээж олгосон №00000 дугаартай Хөдөлмөрийн дэвтэр, Б аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн даргын 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 05 дугаартай Архивын лавлагаа, БНМАУ Дээд, тусгай дунд боловсролын улсын хорооноос олгосон №1461 дүгээртэй Диплом, түүний хавсралт, хамт ажилласан гэх Д.Х, Д.А,Ш.М нарын тодорхойлолт, хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн хуулбар зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Төрийн үйлчилгээний нэгдсэн системээс 2025.01.14-ний өдөр гаргасан Батлан хамгаалахын төв архивын Хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа, Хөдөлмөрийн дэвтэр, Диплом, №582595 дугаартай цэргийн батлах 2005 оны Нийгмийн даатгалын НДД№А000000 дугаартай дэвтэр зэргийн эх хувь зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
4.Шүүхийн журмаар тус шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 302/ШЗ2025/000,00идугаартай шүүгчийн захирамжаар аймгийн Нийгмийн даатгалын газрыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулахад тус газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 159 дугаартай албан бичгээр Хүний нөөц, хуулийн мэргэжилтэнБ.Жд олгосон итгэмжлэл, тус шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 161 дугаартай мөн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 162 дугаартай албан бичгүүдээр Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 12/139 дугаартай албан бичгээр ирүүлсэн хүсэлт гаргагчийн ХААТР маягтууд, Б аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн даргын 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 55 дугаартай албан бичиг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхээс бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
5.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
6.Хүсэлт гаргагчаас хүсэлтийн шаардлагаа дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна. Үүнд: ...миний бие Улаанбаатар хотын Хөнгөн ба Хүнсний Аж үйлдвэрийн техникумын сургуулиас 1987 оны 7 дугаар сард төгсөж ирээд тус аймгийн Ноос угаах үйлдвэрт ажилд орж улмаар 1987 оны 10 дугаар сард цэргийн албанд татагдаж, 2 жил цэргийн алба хааж, 1989 оны 10 дугаар сарын 18-ны өдөр цэргийн албанаас халагдаж ирсэн.Гэтэл тус аймгийн архивын тасагт Б аймгийн Ноос угаах үйлдвэр нь материалаа шилжүүлээгүйн улмаас надад холбогдох баримт гаргахгүй байна.Тиймээс шүүхэд хандаж байгаа бөгөөд миний Б аймгийн Ноос угаах үйлдвэрт 1987 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны хүртэл ноос ялагчаар, 1990 оны 02 дугаар сарын 01-ээс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал чанар шалгагч, ноос тавигчаар тус тус ажиллаж байсан хүсэлтийг маань хангаж шийдвэрлэж өгнө үү гэж тайлбарлажээ.
6.Хэдийгээр Б аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн даргын 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 05 дугаартай албан бичгээр олгосон архивын лавлагаа, мөн даргын 2025 оны 02 дугаар сарын 10-ний өдрийн 55 дугаар албан бичгээр тус аймгийн Ноос угаах үйлдвэрийн даргын 1987-1995 онуудын тушаал болон цалин хөлсний баримтуудыг архивд шилжүүлээгүй байхгүй байгаа боловч хүсэлт гаргагчийн ажилласан байдал нь хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад хэрэгт хамааралтай, ач холбогдолтой дараах үйл баримтуудаар тогтоогдов. Үүнд:
6.1 БНМАУ Дээд, тусгай дунд боловсролын улсын хороо Улаанбаатар хотын Хөнгөн ба хүнсний Аж үйлдвэрийн техникумаас Т.Е нь 1984 онд ноосны технологийн ангид элсэн орж Улсын шалгалтын комиссын 1987 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 98 шийдвэрээр ноосны технологич мэргэжлээр төгссөн болох нь №1461 дугаартай Дипломоор нотлогдож байна.
6.2 Хөнгөн ба хүнсний Аж үйлдвэрийн техникумаас 1987 оны 6 дугаар сарын 03-ны өдөр нээж олгосон 1986 оны №235709 дугаартай Хөдөлмөрийн дэвтрийн эхний хуудсанд овог Томтыш, нэр Ербол, төрсөн он 1967.02.19-ний өдөр, боловсрол дунд, мэргэжил Ноосны техник технологи, Хөдөлмөрийн дэвтэр олгосон Хөнгөн ба хүнсний Аж үйлдвэрийн техникум гэж бичигдэж тус сургуулийн тамга дарж баталгаажуулсан байна.
-Дэвтрийн 4-5 дугаар хуудсанд ХХАҮ техникумын захирлын 1984 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 116 тоот тушаалаар мөн өдрөөр Хөнгөн хүнсний аж үйлдвэрийн техникумын Ноосны техник-технологийн ангид элсүүлэн суралцуулж, мөн захирлын 1987.06.23-ны өдрийн 98 тоот тушаалаар 1987 оны 7дугаар сарын 01-ний өдөр сургуулиас төгссөн учир Хөнгөн хүнсний үйлдвэрийн яамны боловсон хүчний мэдэлд шилжүүлэв гэж бичиж тус сургуулийн тамга дарж баталгаажуулсан ба энэ хүсэлт гаргагчийн №1461 дугаартай, Ноосны техник-технологи мэргэжлийн дипломтой тохирч байна.
-Мөн 6-9 дүгээр хуудсанд ХХҮЯ-ны сайдын 1987 оны 6 дугаар 18-ний өдрийн 166 тоот тушаалаар 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Б аймгийн Ноос угаах үйлдвэрт томилов гэсэн ба Ноос угаах үйлдвэрийн даргын 1987 оны 7-р сарын 14-ний өдрийн 118 дугаар тушаалаар 1987.07.02-ны өдрөөс Ноос ялгагчаар томилж,мөн үйлдвэрийн даргын 1987.10.24-ний өдрийн 165 дугаар тушаалаар 1987.10.20-оос цэрэгт татагдсан тул ноос ялгагчийн ажлаас чөлөөлсөн тухай бичилт хийж тамга дарж баталгаажуулсан байна.
- Энэ нь хүсэлт гаргагчийн №582595 дугаартай Цэргийн батлах болон Төрийн үйлчилгээний нэгдсэн системээс гаргасан Батлан хамгаалахын төв архивын Хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаагаар Б аймгаас 1987.10.15-ны өдөр хугацаат цэрэгт татагдаад 1989.10.15-ны өдөр цэргээс халагдсан үйл баримттай тохирч байна.
-Дэвтрийн 10-11 дүгээр хуудсанд НУҮ даргын 1990.03.9-ний өдрийн 27 тоот тушаалаар 1990.02.01-ний өдрөөс ноосны чанар шалгагчаар түр томилж, мөн даргын 1990.10.26-ны өдрийн 163 тоот тушаалаар 1990.10.01-ний өдөр чанар шалгагчийн ажлаас чөлөөлж ноос тавигчаар томилсон тухай бичилт хийгдэж тус үйлдвэрийн тамга дарж баталгаажуулсан байв.
-Уг дэвтрийн 12-13 дугаар хуудсанд 1995.01.01-ний өдөр Б аймгийн Өсумын аймгийн даатгалын байцаагчаас Хөдөлмөрийн дэвтрийн бичилтийг дуусгавар болгож Нийгмийн даатгалын дэвтэр олгов гэж бичиж байцаагчийн тамга дарж баталгаажуулсан мөн 14-15 дугаар хуудсанд 2006.08.21-ний өдөр Мэргэжлийн хяналтын газрын ХХУБ Т.Нурланаас улсад ажилласан хугацааг (цэргийн албыг тооцож) 8 жил 2 сар 18 хоногоор тооцож гэж хяналтын улсын байцаагчийн бөөрөнхий тамгыг дарж баталгаажуулсан байна.
6.3 Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 12/139 дугаартай албан бичгээр ирүүлсэн хүсэлт гаргагчийн 1990 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хөтөлсөн ХААТР маягтын нийгмийн бүлэг хэсэг дээр албан хаагч, хөдөлмөр эрхэлсэн байдал гэсэн хэсэг дээр Ноос угаах үйлдвэр, ажилд орсон 1990 он, аль тасаг гэдэг дээр чанарын тасаг, эрхэлдэг ажил чанар шалгагч гэж бичигдсэн байв.
6.4 Хамт ажилласан гэх Д.Хакарын шүүх хуралдаанд гэрчээр өгсөн мэдүүлэгтэй: Миний бие 1975 оноос 1996 он хүртэл Ноос угаах үйлдвэрт слесариар ажиллаж байсан.Харин Т.Е нь хэзээ ажилд орсон эсэхийг олон жил болсон учраас мартсан байна. Надаас хойш ажилд орсон байх. Ноос ялгагч, чанар шалгагч зэрэг ажлыг хийж байсан. Цэргийн албанаас халаглаж ирээд 1990 онд буцаагаад ажилд орж 1994 он дуустал ажилласан.Тухайн үед хөдөлмөрийн дэвтрийн боловсон хүчин Захай, Үсен нар хөтөлдөг байсан. Т.Еын хөдөлмөрийн дэвтрийн бичилтийг боловсон хүчин Үсений бичиг байна гэх,
-Хамт ажилласан гэх Ш.М-н шүүх хуралдаанд гэрчээр өгсөн мэдүүлэгтэй: Би 1976 онд Ноос угаах үйлдвэрт ноос зөөгчөөр ажилд орж, 2 жил ажиллаад дараа нь ноос ялгагчаар ажилласан. Тэрнээс хойш 2001 он хүртэл тус үйлдвэрт ажиллаж, тэтгэвэрт гарсан.Харин Т.Е нь хэзээ ажилд орсон талаар санахгүй байна. Даралт ихтэй явдаг учраас зарим юмыг санахгүй байгаа. Т.Е нь сургуулиа төгсөж ирээд ажилд орсон. Тэрээр цэргийн алба хааж ирээд ажилд орж 1995 онд сул зогсолт болох хүртэл ажиллаж байсан.Ажиллахдаа ноос ялгагч, чанар шалгагч хийж байсан.Тасгийн эрхлэгчид Т, Б гэх хүмүүс байсан.Харин Ноос угаах үйлдвэрийн дарга нь Халифа, Мадениет зэрэг хүмүүс байсан.Мөн ажиллах хугацаандаа үйлдвэрийн аварга болж байсан гэх,
-Хамт ажилласан гэх Д.Айн шүүх хуралдаанд гэрчээр өгсөн мэдүүлэгтэй:Би тус үйлдвэрт 1987 онд мастер хийж байсан. Дараа нь тэтгэвэрт гарах хүртлээ тус газарт ажиллаж байсан. Т.Е нь 1985 онд билүү ажилд орсон огноог мартчихсан байна. Ноос зөөгч буюу грушик, ноос ялгагч, өөр бусад янз бүрийн ажил хийж байсан.Ажиллаж байхдаа шагнал авч байсан, гэхдээ ямар шагнал авч байсныг санахгүй байсан.Ноос угаах үйлдвэрийн дарга нь Х, Ха, М гэдэг хүмүүс байсан зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.
7. Тус аймгийн архивын тасагт ажил олгогч байгууллага болох тус аймгийн Ноос угаах үйлдвэрийн даргын 1987-1995 оны тушаал, цалин хөлсний баримтууд нь байхгүй ч гэсэн тухайн үед хүсэлт гаргагчийн сургууль сурч байсан сургуулиас олгосон Хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн ажлын тухай мэдээ нь түүний мэргэжлийн Диплом, хугацаат цэргийн албан хаасан лавлагаанд тохирч байгаа байдал, мөн түүний 1988,1990 онд хөтлөгдсөн ХААТР маягтууд хөдөлмөр эрхэлдсэн байдлын талаар тус Ноос угаах үйлдвэр гэж бичигдсэн байдал, хамт ажилласан хүмүүсийн тодорхойлолт болон шүүх хуралдаанд гэрчээр өгсөн мэдүүлэг зэрэг үйл баримтуудыг хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлага хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь, хооронд нь харьцуулах замаар дүгнэж үзвэл, хүсэлт гаргагчийн Б аймгийн Ноос угаах үйлдвэрт 1987 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны хүртэл ноос ялагчаар, 1990 оны 02 дугаар сарын 01-ээс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал чанар шалгагч, ноос тавигчаар тус тус ажиллаж байсан байдлаа нь тогтоогдсон байна гэж шүүх дүгнэлээ.
8.Хүсэлт гаргагчаас Б аймгийн Ноос угаах үйлдвэрийн даргын тушаал, цалин хөлсний баримтыг архивд тус байгууллага нь шилжүүлээгүй улмаас тэрээр тус байгууллагад байсан байдлаа тогтоолгохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлтийн шаардлага гаргах эрхтэй байна.
9.Иймд дээрх үндэслэлээр хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Т.Еын Б аймгийн Ноос угаах үйлдвэрт 1987 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны хүртэл ноос ялагчаар, 1990 оны 02 дугаар сарын 01-ээс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал чанар шалгагч, ноос тавигчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ