| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2025/00430/И |
| Дугаар | 149/ШШ2025/00472 |
| Огноо | 2025-09-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 149/ШШ2025/00472
2025 09 17 149/ШШ2025/00472
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
Хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат би Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Бага тойруу Жигжиджав, 9/1, 8 давхарт оршин суух ******* ******* ******* ******* *******, ******* төлөөлөгч: С.Туяацэцэг, ******* ******* утас:80882923/-ын , д холбогдох 1,029,356.6 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: ... нь 2023 оны 11 сарын 08-ны өдөр ЗГ232П44Х дугаартай Зээлийн гэрээ-г бичгэн хэлбэрээр байгуулсан. Тус гэрээгээр 1,099,900 төгрөгийн зээлийг сарын 3.5%-ийн хүүтэйгээр 18 сарын хугацаатайгаар олгосон. Зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу тогтмол буюу сар бүр төлөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцон хийсэн байх ба 2024-12-05-ны өдөр төлөлт хийгээгүйн улмаас зээлийн гэрээний үүрэг 298 хоног зөрчигдсөн байна. Дээрх хугацаанд хариуцагч нь зээлийн
төлбөрт 629,800 төгрөгийн төлөлт хийсэн байна. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд -с
-Үндсэн зээл: 737,424.28 төгрөг
-Зээлийн хүү: 259,548.52 төгрөг
-Нэмэгдүүлсэн хүү: 20,383.8 төгрөг
-Нотариатын зардал 12,000.00 төгрөг нийт 1,029,356.6 төгрөгийг гаргуулж өгнө үү..... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
******* ******* ******* *******-аас д холбогдох 1,029,356.6 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв. Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагч болон төрийн сангаас гаргуулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* ******* ******* аас д холбогдох 1,029,356.6 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29,256 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 14,628 төгрөгийг, төрийн сангийн 100130400941 тоот данснаас 14,628 төгрөгийг тус тус гаргуулж ******* ******* ******* *******-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.