Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 149/ШШ2025/00476

 

 

2025 09 22 149/ШШ2025/00476

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат би, ******* ******* ХК Оршин /байх хаяг: Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Чингисийн өргөн чөлөө - 6, Стадион Оргил-1, ******* ******* цамхаг, Хуулийн этгээдийн регистрийн дугаар: 2693321******* дугаар: 800523-ийн нэхэмжлэлтэй,

Сэлэнгэ, Мандал *******, *******, ******* , , утас: 80532977-д/холбогдох Зээлийн төлбөр нийт 3,743,037. төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Хаан банкны Зүүнхараа салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:...Зээлдэгч Ч. нь 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар 2021 оны 05 дугаар сарын -ны өдөр №ЗГ/202146390517 зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 2,482,305.36 төгрөг, зээлийн хүү 547,650.76 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,202.76 төгрөг, нийт 3,031,158.88 төгрөг төлсөн байна.

Зээлдэгч Ч. нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул банк зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан арга хэмжээ авах талаар мэдэгдэж нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн байна.

Иймд банк талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.4.4, 5.1.5, 5.1.10, 5.1.7, 6.5, 7.1, 7.3 дахь заалтууд болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйл 452.2, 453 дугаар зүйл 453.1, ******* эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйл 21.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн зээлдэгч Ч.аас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 2,017,694.64 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,473,359.93 төгрөг, нэмэгдүүлсэн хүү: 207,982.70 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой зардал болох нотариатын үйлчилгээний зардал 44,000 төгрөг нийт 3,743,037. төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.

Хариуцагч нь нэхэмжлэлд дурдсан хаяг дээрээ суудаггүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 753 дугаар зүйлийн 753.2, 754 дугаар зүйлийн 754.1, 754.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн хувийг гардуулах ажиллагааг хийж өгнө үү... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хаан банк-ын нэхэмжлэлтэй, Ч.д холбогдох 3,743,037. төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ч. нь маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дүгээр зүйлийн 758.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Хаан банкнХК-с 3,743,037. төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ч. нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74,839 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 37,419.5 төгрөгийг, төрийн сангийн 100130400941 данснаас 37,419.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хаан банк ХК-т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.