| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадуламын Батбаатар |
| Хэргийн индекс | 128/2026/0782/З |
| Дугаар | 128/ШШ2026/0793 |
| Огноо | 2026-09-08 |
| Маргааны төрөл | Тендер, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 128/ШШ2026/0793
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар би, М******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц ТӨХК-д холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч М******* ******* ХХК-иас ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М******* ******* ХХК-иас шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: Тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй М******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц ТӨХК-д холбогдох хэрэгт нэхэмжлэгч талаас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч М******* ******* ХХК-иас Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц ТӨХК-д холбогдуулан Дулааны 4 дүгээр цахилгаан станц ТӨХК-ийн зарласан ДЦС4/20260102094 дугаартай Цахилгаан шибер бараа нийлүүлэх тендер шалгаруулалтад Ө******* ХХК-ийг шалгаруулсан 2026 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 01/717 шийдвэр болон 2026 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараах эрх эдэлнэ, 20.1.1 дэх заалтад нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2 дахь хэсэгт Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана гэж тус тус заасан.
3.Нэхэмжлэгч М******* ******* ХХК-ийн захирал Б.Туул нь Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц ТӨХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж буй талаар шүүхэд бичгээр илэрхийлж, уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах талаарх үр дагавартай танилцаж, холбогдох баримтад гарын үсэг зурсан нь хуулийн дээрх заалтуудад нийцсэн байх тул нэхэмжлэгч М******* ******* ХХК-ийг дээрх шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан М******* ******* ХХК-иас Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц ТӨХК-д холбогдуулан гаргасан Дулааны 4 дүгээр цахилгаан станц ТӨХК-ийн зарласан ДЦС4/20260102094 дугаартай Цахилгаан шибер бараа нийлүүлэх тендер шалгаруулалтад Ө******* ХХК-ийг шалгаруулсан 2026 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 01/717 шийдвэр болон 2026 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн ор*******ч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн энэхүү захирамж шүүхийн шийдвэрийн нэгэн адил болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.БАТБААТАР