Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 149/ШШ2025/00479

 

 

 

 

 

2025 оны 09 дүгээр

сарын 22-ны өдөр Дугаар 149/ШШ2025/00479 Мандал сум

 

Монгол улсын нэрийн өмнөөс

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан иргэний шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* *******, *******, ******* ******* ******* ******* ******* ******* /рд: ЙР77082705, /,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь , -д холбогдох Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн эцэг байх эрхийг хасуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч., хариуцагч Ч., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Төртулах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:...Ч. миний бие 2007 онд Ч.тай танилцаж, 2009 оноос хамтран амьдарсан. Бид 2009 оны 12 сарын 16-ны өдөр БЗД-ийн Иргэний бүртгэлийн хэлтэст бүртгүүлж гэрлэлтийн гэрчилгээ авсан. Бидний хүү ой 2010 оны 9 сарын 26-ны өдөр төрсөн. Хамт амьдарч байх хугацаанд удаа дараа гар хүрч байснаас болж 2011 оны 6 сараас хойш тусдаа амьдарч байна. 2014 онд хүүгийнхээ тухай ярьмаар байна гэж дуудаад уулзсан боловч намайг буудлын өрөөнд цоожилж шөнөжингөө зодож, дэглэж, хүчирхийлсэн тэгээд үүрээр арай гэж зугтааж цагдаад мэдэгдсэн боловч хадам ээж гуйгаад, хүүгээ бодсондоо өргөдлөө буцаан авч байсан. Түүнээс хойш 11 жил огт холбогдоогүй болно. Энэ хугацаанд хүүгээ би өөрөө өсгөн асарч одоо 14 настай 9-р суралцаж байна. Хүүхдийн эцэг болох аас болон тэдний хамаатан садантай нэг ч удаа холбоо бариагүй, тусламж дэмжпэг авч байгаагүй болно. Бид 2 дундын өмч байхгүй, хүүхдийн тэтгэмж авдаггүй. Энэ хугацаанд удаа дараа гэрлэлтээ цуцлуулахыг хүсэн хөөцөлдсөн боловч хаяг тодорхойгүйн улмаас бүтэлгүйтэж байсан. Иймд бидний гэрлэлтийг цуцлуулж, эцэг байх эрхийг түдгэлзүүлэх талаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгааг шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

Хариуцагч Ч. нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Чулуунбаатар ой миний бие 2007 онд Чимэддорж ой тэй танилцаж 2009 онд гэр бүл болсон гэр бүл болсноос хойш 2010 оны 9 сард нэг хүүтэй болсон 2011 оны 6 сараас хойш хүүгээ нэг ч удаа хараагүй хамт амьдарч байхдаа нэг удаа гар хүрч чанга үг хэлж үзээгүй. Ч.гээс салахад надад гомдол санал байхгүй. 2011 оноос 2014 оны 4 сар хүртэл намайг хоригдож байх хугацаанд хүүг минь Аав, ээж дээр хэд хонуулаад явсан байсан. Надаас салахаас өмнө аав, ээж хоёртой минь хүүг минь уулзуулж өгөөч гэж хүсье. Гэрлэлт цуцлуулах шаардлагыг зөвшөөрч байна. Эцэг байх эрхийг зөвшөөрөхгүй байна... гэжээ.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Ч.гийн нэхэмжлэлтэй, Ц.т холбогдох Гэрлэлт цуцлуулж, эцэг байх эрхийг хасуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна үзэв.

Ч., Ц. нар 2007 онд танилцаж, 2009 онд гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан байна. Хамтын амьдралтай байх хугацаанд тэдний дундаас 2010 оны 09 сарын 26-ны өдөр хүү Ц. төрсөн, одоо эрүүл бойжиж байгаа нь өрхийн эмчийн тодорхойлолт, төрсний гэрчилгээний хуулбар зэрэг хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Гэрлэгчид нь хоорондын таарамжгүй харьцааны улмаас тусдаа амьдарч байх ба энэ хугацаанд зохигч эвлэрээгүй, гэрлэгчид нь эвлэрэхгүй нь нэгэнт ойлгомжтой болсон, гэрлэгчдийн хэн аль нь харилцан ойлголцож гэрлэлтээ цааш үргэлжлүүлэх сонирхолгүй, гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байгаа зэргээс үзэхэд нэхэмжлэгч Ч., Ц. нарын гэрлэлтийг цаашид үргэлжлүүлэх боломжгүй, цуцлах үндэслэлтэй байна гэж үзлээ.

Иймд нэхэмжлэгч Нэхэмжлэгч Ч., хариуцагч Ц. нарын гэрлэлтийг цуцалж, 2010 оны 09 сарын 26-ны өдөр хүү Ц.ийн төрсөн эцэг асрамжид үлдээх зүйтэй гэж үзлээ.

Зохигч эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдах зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.гийн Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.аас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан , нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2010 оны 09 сарын 26-ны өдөр хүү Ц.ийг төрсөн эцэг Ч.гийн асрамжид үлдээсүгэй.

3.Зохигч эд хөрөнгийн болон хүүхдийн тэтгэлгийн талаар маргаангүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.гийн Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.аас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.д олгосугай.

5.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Баттөгөлдөрт даалгаж,

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.