| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 302/2025/00069/И |
| Дугаар | 302/ШШ2025/00167 |
| Огноо | 2025-02-24 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 302/ШШ2025/00167
| 2025 02 24 | 302/ШШ2025/00167 |
|
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ
татгалзсаныг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өаймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл би,
Хүсэлт гаргагч: Х.Х . Хаяг: Ө аймгийн С сум, 12 дугаар багт оршин суух,
Хүсэлтийн шаардлага: Өаймгийн Т сумын Улаан туг нэгдэлд 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал туслах малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай нэхэмжлэлийг 2025 оны 01-р сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Х.Х гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С нь түүний ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлтийн шаардлагаа тодорхойлсон байна. Үүнд:
1.1 Иргэн Х.Х гийн нэгдэлд туслах малчнаар ажиллаж байсан үеийн тушаал, шийдвэр нь аймгийн архиваас гарахгүй байгаа тул өндөр насны тэтгэвэрт гарч чадахгүй хохирч байна.
1.2 Иймд Х.Х гийн Өаймгийн Т сумын Улаан туг нэгдэлд 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал туслах малчнаар ажилласныг тогтоож өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагч Х.Х гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сийн хариу тайлбар, татгалзал:
2.1. Хүсэлт гаргагч Х.Х гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я. Сьезд би тус шүүхэд урьд гаргасан "Иргэн Х.Х гийн Өаймгийн Т сумын "Улаан туг" нэгдэлд 1985 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг дуустал туслах малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай" хүсэлтээсээ татгалзаж байгааг үүгээр мэдэгдэж байна.
2.2 Х.Х гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я. С-д би уг хүсэлтээсээ татгалзсаны үр дагаврыг ойлгосон ба энэ тухай хүсэлт гаргагч Х.Х мэдэгдсэн гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
3. Хүсэлт гаргагч Х.Х гийн хүсэлттэй Ө аймгийн Т сумын Улаан туг нэгдэлд 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал туслах малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг тус шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 302/ШЗ2025/0000 дугаартай шүүгчийн захирамжаар 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 08:00 цаг хүртэл хойшлуулсан билээ.
4. Гэтэл шүүх хуралдаан хойшлуулсны дараа хүсэлт гаргагч Х.Х гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С нь шүүхэд гаргасан хүсэлтээсээ сайн дурын үндсэн дээр татгалзаж байгаа тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн тул хүсэлтийг хүлээн авч, хүсэлт гаргагч хүсэлтээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
5. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүсэлтээсээ татгалзсан нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
6.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.
7. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хүсэлт гаргагч Х.Х гийн хүсэлттэй Ө аймгийн Т сумын Улаан туг нэгдэлд 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал туслах малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай хүсэлтээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ