Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 149/ШШ2025/00480

 

 

 

 

 

 

 

 

2025 09 23 149/ШШ2025/00480

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат би, Сэлэнгэ аймгийн Мандал сум ******* *******, Хаан банкны Зүүн******* салбар /итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* ******* ******* ******* ******* ******* ******* , /МЗ9*******52612, , /МЗ9*******92047, утас:959*******502/ нарт холбогдох Зээлийн төлбөр нийт 15,365,425.88 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хаан банкны Зүүн******* салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:... Хариуцагч Б., Э. нар нь 2024 оны 0******* сарын 06-ний өдөр ЗГ202455081382 тоот зээлийн гэрээ байгуулан 17,000,000 төгрөгийг 30 сарын хугацаатай 20.4%-ийн хүүтэй зээлэхдээ БГХ202455081382 тоот хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан зурагт хөргөгч болон ирээдүйд орж ирэх цалингийн орлого барьцаалан зээл авсан. Зээлдүүлэгчийн зүгээс зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч зээлдэгч нь гэрээний үүргийг зөрчиж 200 хоног хугацаа хэтэрсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751 дүгээр зүйл /Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх хэрэг/-ийн 751.4-т Тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхэд энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол энэ хуулиар тогтоосон журмын дагуу шийдвэрлэнэ, 752.1-д Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийг нэг шүүх хуралдаанаар, бичмэл болон цахим баримтад тулгуурлан шийдвэрлэнэ гэж энэ хуулиар зохицуулсны дагуу тус шаардлагыг гаргав. ХААН Банканд хандан зээл авах хүсэлт гаргаснаар талуудын хооронд 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдөр ЗГ/202455081382 тоот дугаартай зээлийн болон барьцааны гэрээ тус тус байгуулагдсан. Талууд эдгээр гэрээг хүчин төгөлдөр болох нөхцлийг харилцан тохиролцсон бөгөөд зээлийн болон барьцааны гэрээнд зааснаар зээлдэгч, барьцаалуулагч нар гарын үсэг зурж гэрээг баталгаажуулсанаар дээрх гэрээнүүд хүчин төгөлдөр болсон Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул Зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.2-д заасан үндэслэлээр зээл төлөхийг утсаар холбоо барьж удаа дараа шаардаж хэлсэн, 2024.12.12 2025.2.18-ны өдөр зээл төлөх мэдэгдэл хаягаар хүргүүлсэн ч төлөөгүй тул гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрөө төлөөгүй байна... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хаан банкны Зүүн******* салбарын нэхэмжлэлтэй Б., Э. нарт холбогдуулан 15,365,425.88 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б., Э. нар нь маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв. Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагч болон төрийн сангаас гаргуулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дүгээр зүйлийн 758.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Хаан банкны Зүүн******* салбарын нэхэмжлэлтэй Б., Э. нарт холбогдуулан 15,365,425.88 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б., Э. нар нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234,777.13 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 117,388.5 төгрөгийг, төрийн сангийн 100130400941 тоот данснаас 117,388.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хаан банкны Зүүн******* салбар-т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.