| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2025/00454/И |
| Дугаар | 149/ШШ2025/00484 |
| Огноо | 2025-09-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 149/ШШ2025/00484
2025 09 24 149/ШШ2025/00484
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат би, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатар талбай 02 Сэнтрал Тауэр 8-р давхар тоотод байрлах *******, утас: 89115154/, хариуцагч: Сэлэнгэ аймаг Мандал сум 7-р баг Минжийнхангай, шарны гол гудамж 32 тоотод оршин суух хаягтай Майнцогт Ууганбаяр /РД:МЗ92042237, утас: 88172011/-д холбогдох 5,379,630.46 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Токи ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:...Хариуцагч Майнцогт Ууганбаяр нь Токи ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна.
1. 2024-05-01-ний өдөр ЗГ2024050118035 тоот гэрээний дагуу Iphone 15 маркийн гар утас/цаг, чихэвч/-ыг нийт 3,958,000 төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай авсан.
2.2024-09-18-ны өдөр ЗГ2120457 тоот Токи кредит үйлчилгээний гэрээг байгуулж хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: Нотариатын төлбөрт 0.0 төгрөг, Нийт 5,379,630.46 төгрөгийг хариуцагч Майнцогт Ууганбаяраас гаргуулах.. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Токи ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй М.Ууганбаярт холбогдуулан 5,379,630.46 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.Ууганбаяр нь маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв. Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагч болон төрийн сангаас гаргуулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дүгээр зүйлийн 758.1 дэх хэсэг, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, М.Ууганбаярт холбогдуулан 5,379,630.46 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.Ууганбаяр нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101,024 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 50,512 төгрөгийг, төрийн сангийн 100130400941 тоот данснаас 50,512 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.