Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 996

 

2019.10.08                                                     ДУГААР 996                                             

 

                                   М.С-д холбогдох эрүүгийн

                                                       хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Н.Батсайхан, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

шүүгдэгч М.С-, түүний өмгөөлөгч Ч.Эрдэнэбат, Д.Доржсүрэн, Д.Оросоо,  

нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан,

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 2019/ШЦТ/509 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.С-, түүний өмгөөлөгч Ч.Эрдэнэбат, Д.Доржсүрэн, Д.Оросоо нарын гаргасан давж заалдах гомдлуудаар М.С-д холбогдох эрүүгийн 1802000000191 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

М.С ........  ;

 

М.С- нь Монгол Улсын Засгийн газрын гишүүн, ......... сайдаар ажиллаж байхдаа ......... яам, ............ хөгжлийн яам, БНХАУ-ын “Ч”-ийн хооронд 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан “Амгалан дулааны станцын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэх” CMEC2........ дугаартай гэрээний 9 дүгээр зүйлд “Гэрээний хэрэгжилттэй холбоотой Монгол Улсын татвар ногдуулах дараах татвар, хураамжуудыг гүйцэтгэгч хариуцна” гэсэн заалтын дагуу гүйцэтгэгч тал болох БНХАУ-ын “Ч” /China machinery engineering corporation буюу CMEC/ нь Монгол Улсад төлөгдөх татвар, хураамжийг хариуцахаар үүрэг хүлээсэн байхад албан тушаалын эрх мэдлийг урвуулан Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 4 дүгээр хуралдаанд “Амгалан дулааны станц”-ын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэх гэрээнд Монгол Улсад ногдуулах татвар хураамжийг гүйцэтгэгч тал хариуцна гэж заасныг танилцуулалгүйгээр “...Амгалан дулааны станцын барилга угсралтын ажил хийж гүйцэтгэх явцад ...газар чөлөөлөх, төмөр зам барьж байгуулах ...зэрэг тооцохгүй үлдээчихсэн ажлууд нэмэгдсэн учраас Гааль болон НӨАТ-аас чөлөөлөх нь зүйтэй байна...” гэсэн бодит үндэслэл, тооцоолол, судалгаанд тулгуурлаагүй асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулж хэлэлцүүлэн, уг хуралдаанд оролцсон гишүүдээр тухайн асуудлыг дэмжүүлж Засгын газрын 2014 оны ... дүгээр сарын ....-ний өдрийн ЗГ-1/..... дугаартай албан бичгээр Гааль болон Нэмэгдсэн өртөгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг Улсын Их Хурлаас 2014 оны 5 дугаар сарын 9-ний өдөр батлан гаргуулж тухайн хуулиудын дагуу Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 219 дугаартай тогтоолоор “Гаалийн албан татвар болон Нэмэгдсэн өртөгийн албан татвараас чөлөөлөх Амгалан дулааны станцын барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт”-ыг батлуулж албаны эрх ашгийн эсрэг хийх ёсгүй үйлдлийг хийж, БНХАУ-ын “Ч” /СМЕС/-д давуу байдал бий болгон тус дулааны станцын барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн 8.731.362.025 төгрөгийн Гаалийн болон Нэмэгдсэн өртөгийн албан татвараас үндэслэлгүйгээр чөлөөлүүлж Монгол Улсын эрх ашиг, сонирхолд 8.484.264.045 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан,

мөн М.С- нь Монгол Улсын Засгийн газрын гишүүн, ......... сайдаар ажиллаж байхдаа тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны .... дугаар сарын ....-ны өдрийн ..... дугаартай тушаалаар байгуулагдсан “Дарханы дулааны цахилгаан станцад хаягдал үнсэн сан шинээр барих /Дархан-Уул/” (ХХYI.1.63) ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зохион байгуулах Үнэлгээний хорооны даргаар ......... хөгжлийн төвийн захирал Я.П-ыг томилуулж, улмаар түүнд “Тендерт оролцож буй компаниудаас “Х” ХХК-ийг шалгаруул” гэсэн хууль бус үүргийг амаар өгч, тус компанийн Ерөнхий захирал А.Х-ын тендерт шалгарах гэсэн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, улмаар Үнэлгээний хорооны дарга Я.П- нь Сангийн сайдын 2012 оны 12 дугаар сарын ....-ны өдрийн .... дугаартай тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах журам”-ын 4.2-т заасан “Үнэлгээний хорооны хуралдаан гишүүдийн олонхийн ирцтэйгээр хүчин төгөлдөрт тооцогдоно” гэснийг зөрчиж үнэлгээний хорооны дарга, гишүүд, нарийн бичгийн дарга гэсэн 7 гишүүнээс П.Э, Б.Б, Г.Т, Б.Ө, Р.Д нар нь гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанд оролцоогүй, дээрх журамд заасны дагуу ирц бүрдээгүй байхад тухайн гишүүдийг оролцсон мэтээр хууль бусаар хурлын ирцийг бүрдүүлж “Х” ХХК-ийг тендерт шалгаруулсны төлөө өөрийн үүсгэн байгуулсан “З М” ХХК, “Х” ХХК-иудын хооронд 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 01/05 дугаартай “Т.... гэрээ”-г байгуулж, уг гэрээндээ тендер зуучлалын хөлс /2014... . ....-ны өдрийн ЭХА-.... гэрээний үнийн дүнгийн 10 хувь болох 800.000.000 төгрөгийг авна гэж тусган, гэрээгээр халхавчлан “Х” ХХК-ийн ерөнхий захирал А.Х-аас:

- өөрийн хүү С.Д-ын эзэмшлийн Хаан банкин дахь 508...... дугаарын дансаар 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 60.000.000 төгрөг,

- мөн С.Д-ын эзэмшлийн Голомт банкин дахь 2105........ дугаарын дансаар 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 4.000.000 төгрөг, мөн өдрөө 2.000.000 төгрөг, нийт 6.000.000 төгрөг,

- мөн өөрийн үүсгэн байгуулсан “З М” ХХК-ийн эзэмшлийн Хаан банкин дахь 5043....... дугаарын дансаар 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 200.000.000 төгрөгийг, нийт 266.000.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: М.С-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч М.С-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч М.С-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүгдэгч М.С-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг болгон өөрчилж, шүүгдэгч Б овогт М.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, бусдаар дамжуулан хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.С-г нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.С-д оногдуулсан 4 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.С-ийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.С-ээс 266,000,000 /хоёр зуун жаран зургаан сая/ төгрөг гаргуулан, улсын орлого болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 221 дугаартай тогтоолоор М.С-ийн өмчлөлийн ....... дүүргийн .... дүгээр хороо, .... хотхонд байрлалтай, улсын бүртгэлийн Ү-220........ дугаартай амины орон сууцнаас зохих журмын дагуу төлбөрт албадан гаргуулахаар Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, П ХХК-ийн өмчлөлийн ...... дүүргийн .... дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, 25 дугаар гудамжинд байрлалтай үйлчилгээний зориулалттай байрыг битүүмжлэлээс чөлөөлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эрүүгийн 1802000000191 дугаартай хэрэгт хураагдан ирүүлсэн Р0ааааааа дугаартай М.С-ийн албаны гадаад паспортыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан "З М" ХХК болон "Х" ХХК-ийн хооронд 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан ..... дугаартай "Т гэрээ"-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж, эрүүгийн 1802000000191 дугаартай хэрэгт гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч М.С- энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.С-д авсан хувийн баталгаа гаргах болон Монгол улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн тоолж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шийтгэх тогтоолын хувийг Хил хамгаалах Ерөнхий газарт хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж шийдвэрлэжээ.

 

..............................................

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 2019/ШЦТ/509 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.С-, түүний өмгөөлөгч Ч.Эрдэнэбат, Д.Доржсүрэн, Д.Оросоо нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                    ДАРГАЛАГЧ,

                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Т.ӨСӨХБАЯР

 

                    ШҮҮГЧ                                                               Н.БАТСАЙХАН

 

                   ШҮҮГЧ                                                               О.ЧУЛУУНЦЭЦЭГ