Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 591

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,  

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж хөтлөн

улсын яллагч Г.Эрдэмбаатар

шүүгдэгч Б.Тнарыг оролцуулан

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Т холбогдох 1705008980241 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 7 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Б.Тнь 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өргөө” кинотеатрын орчим С.Сийн эзэмшлийн Samsung S7 edge маркийн гар утсыг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “нэг цаг хэрэглэж байгаад өгье” гэж худал хэлэн авч ломбарданд барьцаалан залилж 300.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Тшүүхийн хэлэлцүүлэгт: Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Би мөрдөн байцаалтанд мэдүүлгээ үнэн зөв өгсөн. Сийн утсыг ломбарднаас аваад өөрт нь буцааж өгсөн гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч С.С мөрдөн байцаалтанд” Би 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 12 цагийн үед үеэл ах Мөнх-Эрдэнэнийн найз болох Тнь 99322100 дугаарын утаснаас миний 99324050 дугаарын утас руу залгаад яаралтай уулзах хэрэг байна гэж хэлээд дуудсаар байгаа Баянгол дүүргийн 13 дугаар хороо Өргөө кино театрын гадна 12 цаг өнгөрөөгөөд уулзсан юм. Тэгээд үеэл ах Мөнх-Эрдэнэ ахын  найз боох Тнь надаа утсаа өгч байгаачээ 1 цаг хэрэглэж байгаад өгье гэсэн ба би тэгвэл надад зөрүүлээд утсаа өг гэхэд би бас утсаар ярина ш дээ гэж хэлсэн. Тэгээд миний утсыг аваад явсан. Би ажил дээр  хүлээгээд байхад над руу ярихгүй болохоор нь орой 22 цагийн үед утсаар холбогдоход би 21 дүгээр хороололд эгчийндээ байна, эгч гаргахгүй байна маргааш аваачаад өгье гэсэн. Тэгээд маргааш нь болоод утсаа авахгүй байж байгаад нэг аваад өчигдөр хамт явж байсан бандидаа чамд өгчихөөрэй гээд өгөөд явуулсан гэтэл тэр банди утсаа унтраагаад алга болчихлоо гээд байсан. Түүнээс хойш энэ мэтчилэн худлаа ярьсаар байгаад уулзахгүй сүүлдээ гар утсаа авахгүй болоод утас нь холбогдохгүй болсон”  /хх-ийн 9/,

хохирогч дахин байцаалтаар”...би цагдаад хандаагүй бол утсаа олж авч чадахааргүй байсан...надад нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй” /хх-ийн 62/ гэх мэдүүлэг,

 

Гэрчээр Б.Дуламсүрэн мөрдөн байцаалтанд: Тминий төрсөн ганц дүү байгаа юм...би очиж уулзаад 300.000 орчим төгрөг төлөөд утсыг нь аваад өгсөн юм”  /хх-ийн 50/ гэх мэдүүлэг,

 

Гэрчээр Б.Энхбат мөрдөн байцаалтанд: 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр намайг ажил дээрээ байхад Түвшинтөгс гэх залуу орж ирээд бичиг баримтаа үзүүлж Самсунг Эс 7 эджэ маркийн хагарсан утас 225.000 төгрөгөнд тавьсан. Харин дараа нь хэд хоногийн дараа Дуламсүрэн гэж хүн ирээд  уг гар утсыг 260.000 төгрөг төлөөд авсан. /хх-ийн 51/ гэх мэдүүлэг,

 

Гэрчээр Г.Түвшинтөгс мөрдөн байцаалтанд: 2017 оны 9 дүгээр сард санагдаж байна. Баянгол дүүргийн 3, 4 дүгээр хороололд хүрээд  ир гээд намайг Тдуудахаар нь очсон...Тсамсунг эс 7 эджэ маркийн гар утас бариад ирсэн. тухайн үед Тэнэ гар утсыг зарж өгнө гэж хэлж байснаа Тхэлэхдээ одоо мөнгөний хэрэг гарчихлаа ломбарданд тавиад авчих юм байгаа юм гэж ярьсан. Тэгээд бид хоёр баахан ломбард хайж явж байгаад Өргөө кинотеатрын зүүн талд гар утас засвар дээр Төөрөө нэг зуун жар орчим мянган төгрөгөнд гар утсыг тавьсан. Тэгээд гарч ирээд  Номин супер маркетын ард талд байх автомат тоглоом руу явсан. Ттоглоом  дээр тоглож байгаад мөнгөө алдсан. Тутас тавьсан хүн дээрээ буцаж очоод утсаа гуйж аваад тухайн газрын 2 давхарын ломбарданд миний бичиг баримтаар ойролцоогоор 300.000 төгрөгөнд гар утсыг тавьсан. /хх-ийн 55/ гэх мэдүүлэг,

 

Сэжигтнээр Б.Тмөрдөн байцаалтанд: 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 15 цагийн үед би өөрийн утаснаас найз С рүү залгаад уулзах хэрэг байна Өргөө кино театр дээр хүрээд ир гээд 30 минут орчмын дараа Сугараа ирсэн. Тэгээд би Сугараад 2 цаг утсаа хэрэглүүлчих ээжид үзүүлчихээд өгье яаралтай мөнгөний хэрэг гарчихлаа гэсэн. Тэгээд би Сугараагийн утсыг аваад найз Түвшинтөгсийн хамт Өргөө кино театрын урд байрлах гар утас худалдааны төвийн 2 давхарт байрлах нэг ломбарданд ороод Сийн гар утсыг нь барьцаанд тавьж мөнгө авах гэтэл  дэлгэц нь хагархай байна гээд аваагүй юм. Тэгээд орой нь манай найз Түвшинтөгс над руу яриад гар утсыг нь ломбарданд тавьчихлаа уулзъя гэсэн. Тэгээд орой нь уулзаад 240.000 билүү тэр хавьцаа  ломбарданд барьцаанд тавьсан байхаар нь бид хоёр хамт Өргөө кино театрын урд байрлах Ундрам төвийн 2 давхарт автомат тоглоомд тоглоод үрээд дуусгасан. /хх-ийн 11/ гэх мэдүүлэг,

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 3/, ломбардны барьцааны бичиг /хх-ийн 5/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор Б.Турьд ял шийтгэгдсдэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 30/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол хор уршгийн талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Б.Т2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өргөө” кинотеатрын орчим С.Сийн эзэмшлийн Samsung S7 edge маркийн гар утсыг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, “нэг цаг хэрэглэж байгаад өгье” гэж хуурч аваад ломбарданд барьцаалж 300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч С.Сийн”...Тнь “надад утсаа өгч байгаач 1 цаг хэрэглэж байгаад өгье” гэж хэлээд миний утсыг авсан...би цагдаад мэдэгдээгүй бол утсаа олж авч чадахгүй байх байсан...” /хх-ийн 9/, гэрч Б.Дуламсүрэнгийн”...би очиж уулзаад 300.000 орчим төгрөг төлөөд утсыг нь аваад өгсөн” /хх-ийн 50/, гэрч Б.Энхбатын”...Түвшинтөгс гэх залуу орж ирээд бичиг баримтаа үзүүлж Samsung S7 edge маркийн хагарсан утас 225.000 төгрөгөнд тавьсан” /хх-ийн 51/, гэрч Г.Түвшинтөгсийн”...Өргөө кинотеатрын зүүн талд гар утас засвар дээр Төөрөө нэг зуун жар орчим мянган төгрөгөнд гар утсыг тавьсан...” /хх-ийн 55/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд болон эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 3/, ломбардны барьцааны баримт /хх-ийн 5/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдлоо.

 

Шүүгдэгч Б.ТЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар гаргасан улсын яллагчийн санал дүгнэлт хуулийн үндэслэлтэй байх тул Прокуророос Б.Т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч Б.Т“Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирол төлбөрийн талаар хохирогч С.С мөрдөн байцаалтанд”...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж тэмдэглэсэн байх тул Б.Тамжидийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Б.Тбусдыг эд хөрөнгийг хуурч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.

Шүүгдэгч Б.Т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

 

Шүүгдэгч Б.Тбусдыг хуурч эд хөрөнгийг нь залилах гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон бөгөөд тэрээр гэмт хэрэг үйлдсэн  гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролоо  нөхөн төлсөн, хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн,  түүний хувийн байдал зэргийг харгалзан  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “...гурван жил хүртэл тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж  шүүх дүгнэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлагын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгод нийцүүлэн Шүүх, шүүгдэгч Б.Т хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэнтэй холбогдуулж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ нэмж хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.