| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2025/00356/И |
| Дугаар | 149/ШШ2025/00491 |
| Огноо | 2025-09-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 149/ШШ2025/00491
| 202 оны 09 сарын 29 өдөр | Дугаар 149/ШШ202/00491 | Сэлэнгэ аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг Мандал сум, ******* ******* ******* ******* ******* ******* ******* *******, ******* , /-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймаг Мандал сум, 3-р ******* ******* ******* ******* ******* , Утас:992123/-д холбогдох
Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж., шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Төртулах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:... бид 2 анх 2010 онд танилцаж, гэр бүл болж, 2014 онд охин төрсөн. 2017 онд 2 дахь хүүхэд төрсөн. Хамт амьдарч байх хугацаандаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүнд болон хөнгөн хэлбэрийн бэртэл авч байсан. Цагдаагийн байгууллагад олон удаа хандаж дуудлага өгч, эмнэлгийн байгууллагад хандаж, 10 хоногийн баривчилгаанд явж торгууль шийтгэл авч байсан. бид 2 2021 оноос хойш тусдаа амьдарч өрх гэр тусгаарлаж би 2 хүүхдийн хамт ээжийндээ амьдарч байгаа. Хүүхдүүд маань өсөж томрохын хэрээ орон сууцны төлбөр, хоол унд, өмсөж зүүх гээд олон олон зардал гарч, ганцаараа төлөх чадваргүй байгаа тул хүүхдийн мөнгөн тэтгэмжийг тогтоолгож өгнө үү. Цаашид бидний дундын өмч болох тоот ыг нэхэмжилж шийдвэрлүүлэх хүсэлтээ өгнө. нь өөрөө амьдарч байгаа. Иймд нэхэмжлэлийг минь хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж. нь хариуцагч Г.т холбогдуулан Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Г. нь нэхэмжлэлийн хувийг гардаж авсан бөгөөд хуульд заасан хугацаанд хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүйг дурдах нь зүйтэй байна.
Шүүх нэхэмжлэгч Ж.гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Ж., хариуцагч Г.нар нь 2010 онд танилцаж улмаар гэр бүлийн дотно харьцаатай болж хамтран амьдарсан ба тэдний дундаас 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр охин , 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү нар төрсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа, өрхийн эмчийн тодорхойлолт болон зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Иймд 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр охин , 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү нарын эцэг нь Г. мөн болохыг тогтоож, гэр бүлийн тухай хуульд зааснаар эцэг Г.аас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан охин , нарыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Зохигч эд хөрөнгийн талаар маргаан байхгүйг дурдах нь зүйтэй байна.
Мөн хариуцагч Г.т шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх нь тодорхойгүй шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр, хариуцагчийн эзгүйд, хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 11 дугаар зүйлийн 11.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр охин , 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү нарын эцэг ******* ыг мөн болохыг тогтоосугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр охин , 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт болон хүүхдийн ******* суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 0 хувиар, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дах хэсэгт заасныг баримтлан 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр охин , 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү нарыг 11-16 нас /суралцаж буй бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшний хэмжээгээр эцэг Г.аас сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
3.Зохигч эд хөрөнгийн маргаангүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.гийн Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.аас Улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.д олгосугай.
.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1. дахь хэсэгт заасныг баримтлан Г.аас тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэг шаардсан нэхэмжлэлийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр буюу 4770 төгрөгийг гаргуулж, орон нутгийн төсвийн орлого буюу төрийн сангийн дансанд оруулсугай.
6.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар тэтгэлэг тогтоосон шийдвэрийг иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Б.Баттөгөлдөрт даалгасугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрсдөө гардан авахыг мэдэгдсүгэй.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.