| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2024/00178/И |
| Дугаар | 302/ШШ2025/00187 |
| Огноо | 2025-02-28 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Тогтоол
2025 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 302/ШШ2025/00187
| 2025 02 28 | 302/ШШ2025/00187 |
| ||
|
|
|
|
| |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
БӨ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, шүүгч Х.Мейрамбек, шүүгч К.Бүлдирген нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ш.АХаяг: БӨаймаг, С сум 9 дүгээр багт оршин суудаг,
Хариуцагч: И.А .Хаяг: БӨаймаг, С сум 6 дугаар багт оршин суудаг,
Нэхэмжлэлийн шаардлага: Насанд хүрээгүй хүү А.Тийн эрүүл мэндэд учирсан болон материаллаг хохиролд нийт 12,999,905 төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Ш.А х,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчК.З,
Хариуцагч И.А,
Хариуцагчийн өмгөөлөгч С.Н /цахимаар/,
Иргэдийн төлөөлөгч С.Б ,
Орчуулагч А.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ш.А х нь анх шүүхэд хариуцагч И.Ад холбогдуулан гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч А.Тийн өөрт нь учирсан эрүүл мэндэд болон материаллаг хохирол болох 12,739,905 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэл гаргасан.
Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа ихэсгэж А.Тийн өөрт нь учирсан эрүүл мэндийн болон материаллаг хохиролд 12,739,905 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийн үнэлгээ 5,500,000 төгрөг нийтдээ 18,239,905 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийн үнэлгээнд 5,500,000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай шаардлагаас татгалзаж, өөрт нь учирсан эрүүл мэндийн болон материаллаг хохиролд нийт 12,999,905 төгрөг гаргуулахыг хүсэж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Миний хүү болох А.Ти нь С сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн 10 дугаар ангид суралцдаг. Насанд хүрээгүй хохирогч болох миний хүү А.Ти нь 2023 оны 2 дугаар сарын 06-ны өдөр өглөө 08 цагт сургууль руугаа хичээлдээ явсан. Хичээлд сууж байх хугацаанд 11 цаг 45 минутын үед тус сургуулийн 9 дүгээр ангийн сурагч С.Есургуулийн орчинд хүү А.Тийн нүүрэн тус газарт өшиглөсний улмаас түүний биед тархины доргилттой, дээд эрүүний үүдэн баруун талын 1 үүдэн шүд тал нь хугарсан, 2 дахь үүдэн шүд сэтэрч эмаль (хатуу хальс) хугарсан, доод эрүүний 1 үүдэн шүд сэтэрч эмаль (хатуу хальс) хугарсан, доод ба дээд уруулд хавантай, доод тал хэгзэрсэн гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн нотлогдсон.
1.2.Энэ хэргийн улмаас өсвөр насны яллагдагч С.Е-г БӨаймгийн Прокурорын газрын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 0000000 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол гаргаж, яллагдагчаар мэдүүлэг авч мөрдөн шалгах ажиллагаа хийгдсэн.
1.3.Дараа нь БӨаймгийн Прокурорын газрын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 12 дугаартай прокурорын тогтоолоор өсвөр насны яллагдагч С.Е гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон боловч ял оногдуулах насанд хүрээгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Мөн насанд хүрээгүй хохирогч А.Ти нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан материаллаг хохирлоо хууль ёсны төлөөлөгчөөрөө дамжуулан иргэний журмаар шүүхэд хандаж нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсан байна.
1.4. Харин хариуцагчаас сэтгэл санааны гэм хорд 5,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлээс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлага багасгаж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.А х миний бие Иргэний хуулийн 505, 506 дугаар зүйлүүдэд зааснаар миний хүүгийн эрүүл мэндэд учирсан болон материал хохиролд нийт 12,999,905 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
2.Хариуцагч И.А хариу тайлбар, татгалзал:
2.1.Миний бие өсвөр насны яллагдагч С.Е-ны хууль ёсны төлөөлөгч бөгөөд нэхэмжлэгч Ш.А хын хүү Т-г зөвхөн миний хүү зодоогүй, тухайн үед олон хүүхэд байсан юм. Үүнийг цагдаагийн байгууллага бүрэн шалгаагүй учраас зөвхөн миний хүүг л яллагдагчаар татаж, насанд хүрээгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон юм.
2.2 Энэ үйл явдал 2023 оны 6 дугаар сарын 25-ны өдөр болсон. Миний хүү Зсургуульд 9 дүгээр ангид сурдаг. Тухайн өдөр бүлэг хүүхдүүдийн зодоон болсон. Өглөөний 10 цагийн үед 40-өөд хүүхэд зодолдсон. Зодооныг багш нар очиж салгаж авсан байна. Ганц нэхэмжлэгчийн хүүхдийг зодоогүй. Миний хүүхэд бас зодуулсан. Хохирогчийн хүүхдийн цээжин тус газраас Е өшиглөж газарт унагаж Еркебулан өшиглөж өөр нэг хүүхэд цээжин тус газраас өшиглөсөн гэж ярьдаг.Миний хүүхэд гэмтэж ирсэн. 40-өөд хүүхдийн зодооныг ганц миний хүүгээс болсон гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.
2.3 Нэхэмжлэгчийн хүү А.Тийн шүдийг С.Е ганцаараа хугалаагүй 5 дугаар сургуулийн хүүхдүүд хоорондоо бүлэглэн зодолдсон байсан бөгөөд тухайн үед миний хүүхдийг л хэрэгт холбон шалгаж байсан. Нийтдээ 40 гаруй хүүхэд зодолдсон байх бөгөөд А.Тийг бүлэглэж зодсон 5 хүүхдийн эцэг эхийн хамт бид уучлалт хүсэхээр гэрт нь очсон байсан. Тэр үед тус сургуулийн багш нийгмийн ажилтан Ахмарал, багш Гүлжаукар, багш Жайнагүл, багш Марат, багш Ермек, багш Нурсауле нар эцэг эхчүүдийн хамт хохирогчийн гэрт очиж уучлалт гуйж хэлсэн. Тэр үед хохирогчоос 4 сая төгрөг нэхэмжилсэн байсан ба эцэг эхчүүд хувааж төлж өгөхөөр болж буцаж байсан. Мөрдөн байцаагч нар болон багш нар тухайн үед олон хүүхдүүдийг хэрэгт холбогдуулж болохгүй юм байна. Насан хүрээгүй С.Еэнэ хэргийг зөвшөөрвөл хэргийг нь прокуророос хааж шийдвэрлэхээр болсон гэж хэлсэн. Бид тухайн асуудал ингэж дуусах байх гэж бодсон. Гэтэл А.Тийн эцэг эхээс биднээс их хэмжээний хохирол шаардсан үед түүний үр дагаврыг мэдээд нэмж өмгөөлөгч авч шалгуулахаар хүсэлт гаргасан.
2.4 Иймд нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа хохирлыг төлж барагдуулах боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Иргэдийн төлөөлөгч С.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартай:
3.1 Насанд хүрээгүй 30-40 хүүхдийн хоорондоо зодолдсон асуудлаас болж нэхэмжлэгчийн хүүхдийн шүд унасан байна. Тийм болохоор нэхэмжлэгч, хариуцагч нар хохирлын талаар хоорондоо эвлэрсэн нь зөв гэж үзэж байна гэв.
4.Нэхэмжлэгчээс БӨаймгийн Цагдаагийн газрын Мөрдөгчийн тогтоол 2023 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн №231300102 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай, БӨаймгийн Прокурорын газрын Прокурорын тогтоол 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн №2313001020324 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол, БӨаймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн Шинжээчийн дүгнэлт 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 130 дугаартай Хүний биед хийсэн шүү эмнэлгийн дүгнэлт, БӨаймгийн Цагдаагийн газрын МБТ-ийн мөрдөгч Цагдаагийн хошууч Т.Над 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 1/08 дугаартай Хохирлын баримт хүргүүлэх тухай өмгөөлөгчийн албан бичиг, А.Тийн Амбулаториор эмчлүүлэгсдийн карт, БӨаймгийн Нэгдсэн эмнэлгийн 2023 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн №597 дугаартай Эмнэлэгт өвчтөн илгээх хуудас, ДХХК-ний эмийн сангаас 2023 оны 2 дугаар сарын 14-ний өдөр 21600 төгрөгийн эм авсан НӨАТ-ын баримт, Цэцгэн бууз-хороолол-ын гуанзнаас 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хоолны төлбөрт 45,400 төгрөг төлсөн НӨАТ-ын баримт, Агуанзнаас 2023 оны 2 дугаар сарын 11-ний өдөр хоолны төлбөрт 29,000 төгрөг төлсөн НӨАТ-ын баримт, Ихбогд-2 супермаркетаас 2023 оны 2 дугаар сарын 11-ний өдөр 23,000 төгрөгийн худалдан авалт хийсэн Хаан банкны картын баримт, 2023 оны 2 дугаар сарын 11-ний өдөр супермаркетаас 12,100 төгрөгийн худалдан авалт хийсэн НӨАТ-ын баримт, Бумбат зоогийн газраас 2023 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хоолны мөнгө 29,000 төгрөг төрсөн НӨАТ-ын баримт, Хот хооронд орон нутгийн нийтийн тээврийн зорих тасалбар БӨ-УБ 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Ш.А х 130,000 төгрөг төлсөн НӨАТ-ын баримт, Хот хооронд орон нутгийн нийтийн тээврийн зорих тасалбар БӨ-УБ 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр А.Ти 130,000 төгрөг төлсөн НӨАТ-ын баримт, Royal house hotel 2-д 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 18,000 төгрөг төлсөн Хаан банкны картын баримт, Royal house hotel 2-д 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 45,000 төгрөг төлсөн Хаан банкны картын баримт, Цэцгэн бууз-хороолол-ын гуанзнаас 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хоолны төлбөрт 10,400 төгрөг төлсөн НӨАТ-ын баримт, ДХХК-ний эмийн сангаас 2023 оны 2 дугаар сарын 07-ний өдөр 16,700 төгрөгийн эм авсан НӨАТ-ын баримт, Хан зүрх эмийн сангаас 2023 оны 2 дугаар сарын 09-ний өдөр 34,000 төгрөгийн эм авсан НӨАТ-ын баримт,Gaz OIL-аас 2023 оны 2 дугаар сарын 10-ны өдөр 47,800 төгрөгийн бензин авсан кассын баримт, Наас 2023 оны 2 дугаар сарын 10-ны өдөр 37,000 төгрөгийн худалдан авалт хийсэн НӨАТ-ын баримт, Мed trauma hospital-ын 2023 оны 2 дугаар сарын 10-ны Дүрс оношилгооны шинжилгээний хариу, Мed trauma hospital-ын Үзлэгийн хуудас 2007 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн (толгой тархины ерөнхий бүтэц, гавлын яс, дайвар хөндийн, хамар) 130,000 төгрөг төлсөн НӨАТ-ын баримтын хамт,БХХК-ний эмчилгээнд 275,000 төгрөг төлсөн НӨАТ-ын баримт тодорхойлолтын хамт, З.Жанаргүлийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр БӨявах зардал 2 хүний 260,000 төгрөг шилжүүлсэн тухай Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, З.Жанаргүлийн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 6,000,00 төгрөг данснаас данс руу шилжүүлсэн тухай Төрийн банкны Мөнгөн шилжүүлэг-ийн баримт, БӨаймгийн Цагдаагийн газрын МБТ-ийн мөрдөгч Цагдаагийн хошууч Т.Над 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 0/13 дугаартай Хохирлын баримт хүргүүлэх тухай өмгөөлөгчийн албан бичиг, Багануур дент ХХК-ний 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2023/21 дугаартай албан бичиг, Хот хооронд орон нутгийн нийтийн тээврийн зорих тасалбар БӨ-УБ 2023 оны 04 дугаар сарын 07-ны өдөр А.Ти 130,000 төгрөг төлсөн НӨАТ-ын баримт, Хот хооронд орон нутгийн нийтийн тээврийн зорих тасалбар УБ-БӨ 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр А.Ти 130,000 төгрөг төлсөн НӨАТ-ын баримт, А цэцэг дэлгүүрээс 2023 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 13,137 төгрөгийн худалдан авалт хийсэн НӨАТ-ын баримт, ЦХ ХК эмийн сангаас 20,650 төгрөгийн эм авсан НӨАТ-ын баримт, Агуанзнаас 2023 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хоолны төлбөрт 9,500 төгрөг төлсөн НӨАТ-ын баримт, Бя ХХК-ийн дэлгүүрээс 2023 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 15,818 төгрөгийн худалдан авалт хийсэн НӨАТ-ын баримт, Агуанзнаас 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хоолны төлбөрт 12,000 төгрөг төлсөн НӨАТ-ын баримт, Наас 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 6297 төгрөгийн худалдан авалт хийсэн НӨАТ-ын баримт, БӨаймгийн Цагдаагийн газрын МБТ-ийн мөрдөгч Цагдаагийн хошууч Т.Над 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 0/22 дугаартай Хохирлын баримт хүргүүлэх тухай өмгөөлөгчийн албан бичиг, Хот хооронд орон нутгийн нийтийн тээврийн зорих тасалбар УБ-БӨ 2023 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр А.Ти 130,000 төгрөг төлсөн НӨАТ-ын баримт, Хот хооронд орон нутгийн нийтийн тээврийн зорих тасалбар БӨ-УБ 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр А.Ти 130,000 төгрөг төлсөн НӨАТ-ын баримт, С трэбел гуанзнаас 2023 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хоолны төлбөрт 135000 төгрөг төлсөн НӨАТ-ын баримт, БӨаймгийн аймгийн Прокурорын газрын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 12 дугаартай Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол, шүдэн хийж байсан тухай 2ш гэрэл зураг, А.Тийн №0044009 (Г-108) дугаартай Төрсний гэрчилгээ-ний хуулбар,2024.12.09-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж,ихэсгэсэн тухай, 2 ширхэг хот хоорондын нутгийн нийтийн тээврийн зорчих тасалбар, нэхэмжлэгчийн хүүхдийн шүдний 2 ширхэг фото зураг, 2025.01.03-ны өдөр нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг тодруулсан тухай, зэрэг бичгийн нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна.
5.Хариуцагчаас нэхэмжлэгч Ш.А хын эгчтэй нь утсаар ярьсан яриаг буулгасан CD, мөн С.Е-ны №000000) дугаартай Төрсний гэрчилгээ-ний хуулбар, өмгөөлөгч Д.А-с хариуцагчийн өмгөөлөгчөөс татгалзсан тухай хүсэлт, хариуцагчийн өмгөөлөгч С.Нургайыпын 2025.01.02-ны өдрийн 02 дугаар албан бичгээр шүүхийн журмаар нотлох баримт гаргуулах тухай хүсэлт, хариуцагчийн нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагатай холбогдуулан 2025.01.02-ны өдөр гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна.
6. Шүүхээс хариуцагчийн өмгөөлөгч С.Н-н хүсэлтийг хангасан тус шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 302/ШЗ2025/00140 дугаар шүүгчийн захирамжийн дагуу БӨ аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогчийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ний өдрийн Ц-1/116 дугаар албан бичгээр хуулбарлаж ирүүлсэн Монгол улсын Ерөнхий прокурорын газрын Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор, шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн дарга Д.Бын 2024.05.31-ний өдрийн гомдол шилжүүлэх тухай 5/4991 дүгээр албан бичиг,БӨаймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Г.Багийн 2024 оны 6 дугаар сарын 17-ний өдрийн гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай 46 тоот тогтоол, 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр нотариатаар гэрчлүүлсэн 2023.04.09-ний өдрийн №4580 дугаар Үйлчлүүлэгчийн карт,мэс засал, мэс ажилбар хийлгэх тухай зөвшөөрлийн хуудас,А.Тийн шүдний 2 хуудас фото зураг,БХХК-ний 2023.04.10-ны өдрийн зарлагын баримт,БӨаймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын 2025.02.26-ны өдрийн Ф-1/-336 дугаар албан бичиг,БӨаймаг дахь Шүүхийн Тамгын газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 27-ний өдрийн 118 дугаар албан бичгээр хуулбарлаж ирүүлсэн БӨаймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын 2024.08.27-ний өдрийн 01/509 дүгээр албан бичиг, Монгол улсын Ерөнхий прокурорын газрын Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор, шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн дарга Д.Бын 2024.05.31-ний өдрийн гомдол шилжүүлэх тухай 5/4991 дүгээр албан бичиг,Улсын Ерөнхий прокурорт 2024.05.10-ны өдөр И.Аы гаргасан гомдол, БӨаймгийн Прокурорын газрын 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 127 дүгээр албан бичгээр И.Ад гомдолтой танилцсан талаарх хариу мэдэгдэх хуудас, мөн прокурорын газрын 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 111 дүгээр албан бичгээр И.Ад гомдлыг буцаан хүргүүлэх тухай хариу мэдэгдэх хуудас, БӨаймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Г.Багийн 2024 оны 6 дугаар сарын 17-ний өдрийн гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай 46 тоот тогтоол, БӨаймгийн Прокурорын газрын 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 171 дүгээр албан бичгээр И.Ад гомдол шийдвэрлэсэн талаарх хариу мэдэгдэх хуудас зэрэг бичгийн нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхээс бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
7.Шүүх талуудын шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
8.Нэхэмжлэгч Ш.А х дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд: ... миний хүү А.Ти нь 2023 оны 2 дугаар сарын 06-ны өдөр өглөө 08 цагт сургууль руугаа хичээлдээ явсан. Хичээлд сууж байх хугацаанд 11 цаг 45 минутын үед тус сургуулийн 9 дүгээр ангийн сурагч С.Есургуулийн орчинд хүү А.Тийн нүүрэн тус газарт өшиглөсний улмаас түүний биед тархины доргилттой, дээд эрүүний үүдэн баруун талын 1 үүдэн шүд тал нь хугарсан, 2 дахь үүдэн шүд сэтэрч эмаль (хатуу хальс) хугарсан, доод эрүүний 1 үүдэн шүд сэтэрч эмаль (хатуу хальс) хугарсан, доод ба дээд уруулд хавантай, доод тал хэгзэрсэн гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн нотлогдсон. Үүний улмаас хүү А.Тийн эрүүл мэндийн болон материаллаг хохиролд 12,999,905 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
9.Хариуцагч И.А нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ...миний бие өсвөр насны яллагдагч С.Е-ны хууль ёсны төлөөлөгч бөгөөд нэхэмжлэгч Ш.А хын хүү Ти-г зөвхөн миний хүү зодоогүй, тухайн үед олон хүүхэд байсан боловч цагдаагийн байгууллага хэргийг бүрэн шалгаагүй учраас зөвхөн миний хүүг яллагдагчаар татсан. Тухайн өдөр бүлэг хүүхдүүдийн зодоон болсон байх ба сурагчдын багш нар очиж салгасан байна. Ганц нэхэмжлэгчийн хүүхдийг зодуулсан асуудал байгаа юм бич миний хүүхэд бас зодуулсан. Хохирогчийн хүүхдийн цээжин тус газраас Е өшиглөж газарт унагаж Е өшиглөж өөр нэг хүүхэд цээжин тус газраас өшиглөсөн гэж ярьдаг. 40-өөд хүүхдийн зодооныг ганц миний хүүгээс болсон гэж үзэж хохирол нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж тайлбарлажээ.
9.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
9.1.БӨаймгийн Цагдаагийн газрын Мөрдөгчийн 2023 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн №000000 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоолоор насанд хүрээгүй хохирогч А.Ти нь 2023 оны 2 дугаар сарын 06-ны өдөр бусдад зодуулсны улмаас эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэх гэмт хэргийн талаарх гомдол (мэдээлэл)-д Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна.
9.2.БӨаймгийн Прокурорын газрын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн №000000дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлтийн00000 дугаартай хэрэгт регистрийн дугаартай С.Е нь 2023 оны 2 дугаар сарын 06-ны өдөр БӨаймгийн С сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч А.Тийн нүүр тус газарт нэг удаа өшиглөсний улмаас түүний биед тархины доргилттой, дээд эрүүний үүдэн баруун талын 1 үүдэн шүд нь хугарсан, 2 дахь үүдэн шүд сэтэрч эмаль (хатуу хальс) хугарсан, доод эрүүний 1 үүдэн шүд сэтэрч эмаль (хатуу хальс) хугарсан, доод ба дээд уруулд хавантай, дотор тал хэгзэрсэн гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байр тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байжээ.
9.3.БӨаймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн Шинжээчийн дүгнэлт 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 130 дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн дүгнэлт-д иргэн А.Тийн биед тархины доргилттой, дээд эрүүний үүдэн баруун талын 1 үүдэн шүд тал нь хугарсан, 2 дахь үүдэн шүд сэтэрч эмаль (хатуу хальс), хугарсан, доод эрүүний үүдэн 1 үүдэн шүд мэдэрч эмаль (хатуу хальс) хугарсан, доод ба дээд уруулд хавантай, дотор тал хэгзэрсэн гэмтлүүд тогтоогдсон, дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, дээрх гэмтлүүд нь 1-10 хоногтоо үүссэн шинэ гэмтлүүд, дээр гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна .
9.4.БӨаймгийн аймгийн Прокурорын газрын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 12 дугаартай Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолоор эрүүгийн 2313001020324 дугаартай хэргээс өсвөр насны яллагдагч С.Е холбогдох гэмт үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар буюу Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон боловч ял оногдуулах насанд хүрээгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, насанд хүрээгүй хохирогч А.Ти нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан материаллаг хохирлоо хууль ёсны төлөөлөгчөөрөө дамжуулан иргэний журмаар шүүхэд хандаж нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.
9.5 Нэхэмжлэгч Х.А-н хүү Т нь 2007 оны 02 дугаар сарын 17-ны өдөр төрсөн 16 настай болох нь түүний №0000 дугаартай Төрсний гэрчилгээ-ээр, хариуцагч И.Аы хүү С.Е 2008 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн гэмт хэрэг гарах үед 15 настай болох нь түүний №0,00,,) дугаартай Төрсний гэрчилгээ-ээр нотлогдож байна.
9.6 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй, 506 дугаар зүйлийн 506.1-д Арван зургаан нас хүрээгүй бөгөөд цалин, хөлс, орлогогүй иргэний эрүүл мэндэд гэм хор учруулсан бол гэм хор учруулсан этгээд нь ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зардлыг энэ хуулийн 505.1-д зааснаар нөхөн төлнө гэж тус тус хуульчилсан байна.
9.7 Иймд нэхэмжлэгч Х.А нь хүү А.Тийн эрүүл мэндэд болон замын зардалд гаргасан гэм хорын хохирлоо Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1,506 дугаар зүйлийн 506.1 зааснаар гэм буруутай этгээд болох С.Еы хууль ёсны төлөөлөгч эцэг, эхээс нь нэхэмжлэх эрхтэй тул нэхэмжлэгч Ш.А хаас шүүхэд С.Еы хууль ёсны төлөөлөгч болох эх нь И.Ааас хохирогч хүү А.Тийн эмчилгээ болон замын зардалд гаргасан хохирлоо нэхэмжилсэн хууль зүйн үндэслэлтэй байна.
Хариуцагчийн хүү С.Ень ерөнхий боловсролын сургуульд сурдаг, цалин хөлс олох орлогогүй тул Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.5-д зааснаар С.Еы эх И.А нь хариуцан нөхөн төлөх үүрэгтэй болно.
9.8 Хариуцагчаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч миний бие Монгол улсын Ерөнхий прокурорт гомдол гаргаснаар тухайн хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин шалгахаар тогтоол, хариу мэдэгдэх хуудас ирүүлсэн гэж тайлбарласан.
9.9 Гэтэл Монгол улсын Ерөнхий прокурорын газрын Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор, шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн дарга Д.Бын 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн гомдол шилжүүлэх тухай 5/4991 дүгээр албан бичгээр тус газарт гомдол гаргасан И.Аы гомдлыг харьяаллын дагуу БӨаймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Г.Ба-д шилжүүлсэн байна.
9.10 Улмаар БӨаймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын 2024 оны 6 дугаар сарын 17-ний өдрийн гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай 46 тоот тогтоолоор иргэн И.Ааас гаргасан ...С.Ед холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон хяналтын прокурорын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 12 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, гэм буруугийн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлж өгнө үү ... гэх гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж, БӨаймгийн Прокурорын газрын 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 171 дүгээр албан бичгээр И.Ад гомдол шийдвэрлэсэн талаарх хариу мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн байна.
10. Харин БӨаймгийн Нэгдсэн эмнэлгийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Эмнэлэгт өвчтөн илгээх хуудас-аар А.Тийг Шүд эрүү нүүрний эмнэлэгт өөрсдийн хүсэлтээр, шүдний хугарал оноштой шилжүүлсэн байна.
11. Улмаар А.Ти нь 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр М эмнэлэгт үзүүлсэн Дүрс оношилгооны шинжилгээний хариу, 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Мэмнэлэгт толгой тархины ерөнхий бүтэц, гавлын яс, дайвар хөндийн, хамрын үзлэгт орсон Үзлэгийн хуудас,БХХК-ний эмнэлэгт 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр үзүүлсэн тухай Тодорхойлолт,БХХК-ний эмнэлгийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2023/21 дугаартай албан бичиг, 2023 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн №4580 дугаар Үйлчлүүлэгчийн карт,мэс засал, мэс ажилбар хийлгэх тухай зөвшөөрлийн хуудас,А.Тийн шүдний 2 хуудас фото зураг,БХХК-ний 2023 оны 04 дүгээр 10-ны өдрийн зарлагын баримт А.Тийн Амбулаториор эмчлүүлэгсдийн карт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нэхэмжлэгч Ш.А хын хүү А.Тийн эмчилгээ болон замын зардалд 11,892,950 төгрөг зарцуулсан болох нь үйл баримтаар тогтоогдсон.
12 Хавтаст хэрэгт нэхэмжлэгчээс нотлох баримтаар гаргаж өгсөн Цэцгэн бууз-хороолол-ын гуанзнаас 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хоолны төлбөрт 45,400 төгрөг төлсөн НӨАТ-ын баримт, Агуанзнаас 2023 оны 2 дугаар сарын 11-ний өдөр хоолны төлбөрт 29,000 төгрөг төлсөн НӨАТ-ын баримт, Ихбогд-2 супермаркетаас 2023 оны 2 дугаар сарын 11-ний өдөр 23,000 төгрөгийн худалдан авалт хийсэн Хаан банкны картын баримт, 2023 оны 2 дугаар сарын 11-ний өдөр супермаркетаас 12,100 төгрөгийн худалдан авалт хийсэн НӨАТ-ын баримт, Бумбат зоогийн газраас 2023 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хоолны мөнгө 29,000 төгрөг төрсөн НӨАТ-ын баримт, Цэцгэн бууз-хороолол-ын гуанзнаас 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хоолны төлбөрт 10,400 төгрөг төлсөн НӨАТ-ын баримт, Наас 2023 оны 2 дугаар сарын 10-ны өдөр 37,000 төгрөгийн худалдан авалт хийсэн НӨАТ-ын баримт, А цэцэг дэлгүүрээс 2023 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 13,137 төгрөгийн худалдан авалт хийсэн НӨАТ-ын баримт, Агуанзнаас 2023 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хоолны төлбөрт 9,500 төгрөг төлсөн НӨАТ-ын баримт, Бя ХХК-ийн дэлгүүрээс 2023 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 15,818 төгрөгийн худалдан авалт хийсэн НӨАТ-ын баримт, Агуанзнаас 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хоолны төлбөрт 12,000 төгрөг төлсөн НӨАТ-ын баримт, Наас 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 6297 төгрөгийн худалдан авалт хийсэн НӨАТ-ын баримт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нэхэмжлэгч Ш.А х нь хүү А.Тийн хамт болон А.Ти ганцаараа У хот руу явж ирэх болгонд замд идсэн хоол унд болон супермаркет дэлгүүрээс худалдаж авсан хүнсний зүйлийн үнийг хариуцагчаас нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй болно.
Учир нь, энэ нь хариуцагч И.Аы хүү С.Еы гэм буруутай үйлдэлд шууд шалтгаант холбоогүй бөгөөд хоол хүнс бол хүний физиологийн шаардлага буюу өдөр тутмын хэрэгцээ учир хоол хүнсэнд зарцуулсан гэх мөнгийг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй болно.
13. Хариуцагчийн өмгөөлөгчөөс Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2-т зааснаар хохирлыг хэмжээг багасгаж өгөхийг хүссэн боловч хавтаст хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтаар нэхэмжлэгчээс 11,892,950 төгрөгийн хохирол гарсан болох нь тогтоогдож байгаа тул шүүх бүрэлдэхүүнээс хохирлын хэмжээг багасгах боломжгүй гэж үзлээ.
14.Мөн хариуцагчийн өмгөөлөгчөөс зодоон сургуулийн хашаанд болсон ба сургуулийн багш нар таслан зогсоосон.Энэ асуудалтай холбоотой сургуулийн зүгээс хариуцлага хүлээх ёстой гэж тайлбар гаргадаг боловч Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.2-т 7-14 хүртэлх насны иргэн сургууль, хүүхэд хүмүүжүүлэх болон эрүүл мэндийн байгууллагын шууд хяналтын дор байхдаа бусдад учруулсан гэм хорыг эдгээр хуулийн этгээд хариуцан арилгана гэж заасан боловч хариуцагчийн хүү Серикжаны Еркебулан 2008 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн гэмт хэрэг гарах үед 15 нас 2 сартай болох нь түүний №0144052 (Г-42) дугаартай төрсний гэрчилгээгээр нотлогдож байх тул сургууль нь хариуцлага хүлээх үндэслэл тогтоогдохгүй байна.
15. Хавтаст хэрэгт нэхэмжлэгчээс нотлох баримтаар гаргаж өгсөн Royal house hotel 2-д 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 18,000 төгрөг төлсөн Х банкны картын баримт, R house hotel 2-д 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 45,000 төгрөг төлсөн Х банкны картын баримт, Ж OIL-аас 2023 оны 2 дугаар сарын 10-ны өдөр 47,800 төгрөгийн бензин авсан кассын баримт, З.Ж-н 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 6,000,000 төгрөг данснаас данс руу шилжүүлсэн тухай Төрийн банкны Мөнгөн шилжүүлэг-ийн баримт, хариуцагчаас гаргаж өгсөн нэхэмжлэгч Ш.А хын эгчтэй нь утсаар ярьсан яриаг буулгасан CD зэрэг нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, ач холбогдолгүй бичгийн нотлох баримтууд байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.
16.Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс нэхэмжлэгч, хариуцагч нар хохирлын талаар хоорондоо эвлэрсэн нь зөв гэсэн дүгнэлт гаргасан боловч зохигч нар хохирлын талаар хоорондоо эвлэрээгүй байсан учраас хавтаст хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтын хүрээнд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
17. Иймд өөрийн шаардлага болон татгалзлыг нотлох үүргийг зохигчид өөрөө хүлээх тул шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох насанд хүрээгүй хүү А.Тийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд эм, эмчилгээний зардалд 10,592,950 төгрөг, У хот руу эмчилгээнд явж ирсэн замын зардалд 1,300,000 төгрөг нийтдээ 11,892,950 төгрөгийг хариуцагч И.Ааас гаргуулан нэхэмжлэгч Ш.А хад олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 1,106,955 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлээ.
18. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээ 11,892,950 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 205,237 төгрөгийг хариуцагч И.Ааас гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 506 дугаар зүйлийн 506.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан насанд хүрээгүй хүү А.Тийн эрүүл мэндэд учирсан хохирол 10,592,950 төгрөг, замын зардалд 1,300,000 төгрөг нийтдээ 11,892,950 (арван нэгэн сая найман зуун ерэн хоёр мянга есөн зуун тавин) төгрөгийг хариуцагч И.Ааас гаргуулан нэхэмжлэгч Ш.А хад олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 1,106,955 ( нэг сая нэг зуун зургаан мянга есөн зуун тавин таван) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагч И.А -аас улсын тэмдэгтийн хураамжид 205,237 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор БӨаймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ
ШҮҮГЧИД Х.МЕЙРАМБЕК
К.БҮЛДИРГЕН