Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 2025/ДШМ/10

 

 

 *******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч З.Төмөрхүү, ерөнхий шүүгч Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор *******,

            Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******, *******

            Нарийн бичгийн дарга Н.Нинжбадгар нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бат-Амгалангийн даргалж хийсэн шүүх хуралдааны 04 оны 0 дүгээр сарын 6-ны өдрийн 44 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******ын өмгөөлөгч ******* нарын давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгдэгч *******, ******* нарт холбогдох 0005005 дугаартай эрүүгийн хэргийг 04 оны 1 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн,  тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд:

-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 01 оны 6 дугаар сарын -ны өдрийн 54 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч байсан.

.Монгол Улсын иргэн,  тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд:

-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 01 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 51 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 0.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жил 6 сарын хорих ялаар шийтгэгдэж байсан.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 0.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэгт,

-шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 0.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн Прокурорын газраас *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 0.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, үргэлжилсэн үйлдлүүдэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар,

-шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 0.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

-Шүүгдэгч ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэрэг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулах” гэмт хэрэг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 0.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч ******* овогт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 0.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож.,

Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 0.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 0.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж.,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дугаар зүйлийн 1, дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******од оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 4 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож.,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж.,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 4 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож.,

Иргэний нэхэмжлэгч нь эрүүл мэнд, эмчилгээтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж.,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1. дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 5 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, гялгар уутанд хийсэн бор өнгийн .71 грамм цэвэр жинтэй, гялгар уутанд хийсэн мөнгөлөг цаасанд боодолтой бор ногоон өнгийн цэвэр жин 0.041 грамм олсны ургамал, гялгар уутанд хийсэн хуйлсан цаас, өнгийн шаазан аяга ширхэг, тугалган цаас, хуванцар дутуу шатсан зүйл, хуйлсан тугалган цаас, өнгийн уутанд хийсэн 0.4011 грамм жинтэй, өнгийн уутанд хийсэн 0.04 грамм цэвэр жинтэй, цэнхэр өнгийн уутанд хийсэн . грамм цэвэр жинтэй, өнгийн уутанд хийсэн 7. грамм цэвэр жинтэй ургамал зэргийг устгахыг Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст даалгаж.,

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж.,

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авсан, хүргүүлснээс хойш хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж.,

Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч ******* давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 04 оны 0 дүгээр сарын 6-ны өдрийн 44 тоот шийтгэх тогтоолоор миний үйлчлүүлэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 0.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, . дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 0.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил сарын хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хорих ял тус тус оногдуулж нэмж нэгтгэн нийт 4 жил хорих ялаар шийтгэсэн.

Анхан шатны шүүхээс *******од гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөр барагдуулсан байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон боловч нийгмээс тусгаарлаж хорих ялаар шийтгэсэнд гомдолтой байна.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хариуцлагын зорилго хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульчилсан. Хууль тогтоогчид Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хөнгөн болон хүнд төрлийн гэмт хэргийг ангилан ялын төрөл хэмжээг сонгон оногдуулах боломжтойгоор хуульчилж өгсөн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх;” гэж заажээ. Хэдийгээр шүүхээс хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх хэдий ч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд дээрх заалт нь хэрэглэж болох зохицуулалт бөгөөд гэмт хэрэг үйлдсэн хүнийг хорьж хүмүүжүүлэхээс илүүтэйгээр залуу хүнд боломж олгон нийгэмшүүлэх нь эрүүгийн хариуцлагын зорилго болон шударга ёсны зарчимд нийцэх билээ.

******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, цагдан хоригдох хугацаандаа ухамсарлаж, хохирол төлбөрийг барагдуулсан байдаг. Тухайлбал хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан үйлдэлдээ гэмшиж, хохирогч *******, иргэний нэхэмжлэгч нараас уучлалт хүсэж, сайн дураараа 500.000 төгрөгийг, мөн залилах гэмт хэргийн улмаас учирсан нийт .00.000 төгрөгийн хохирлыг бүрэн барагдуулж, мөн иргэний нэхэмжлэгч “ямар нэгэн гомдол санал, өр төлбөр байхгүй болно” гэсэн тодорхойлолт шүүхэд ирүүлсэн. Түүний хувийн байдлаас дурдвал *******ыг төрсөн цагаас эхлэн эх нь сураггүй болж, эцгийн хамт үлдэж, хоёул амьдрах хугацаанд түүний эцэг нь 01 онд өвчний улмаас өөд болж 1 настай буюу өсвөр насандаа бүтэн өнчин болж түүний хүмүүжил доголдсон байж болзошгүй. Хавтаст хэрэгт авагдсан хувийн байдалтай холбоотой нотлох баримтад түүний танил найз нөхөд, хадам ээж зэрэг нь мэдүүлэхдээ зан байдлын хувьд эвдрээгүй, хүнд тусархуу, сайн хүн гэж мэдүүлсэн байдаг. ******* нь ирээдүйд иргэний үүргээ биелүүлж хөдөлмөрлөж шударгаар амьдрах тухайгаа анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлдэг. Өмгөөлөгчийн зүгээс *******ыг цаашид засарч хүмүүжих бүрэн боломжтой гэж дүгнэн анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг гаргасан.

Иймд давж заалдах шатны шүүх миний үйлчлүүлэгч *******од анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ял, ялын хэмжээ нь түүнд тохирсон эсэхийг хянаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.-д заасныг журамлан хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч *******ын өмгөөлөгч ******* саналдаа:

*******ын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ял, ялын хэмжээ нь түүнд тохирсон эсэхийг хянаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.-д заасныг журамлан хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч *******ын өмгөөлөгч ******* саналдаа:

*******ын хувьд бага насны буюу 4 настай хүүхэдтэй, хадам ээж, хүүхдийн хамт Дархан сум, дүгээр баг, дугаар хороолол, дугаар байрны тоотод оршин суудаг. Эхнэртэйгээ гэр бүлээ батлуулаагүй ба одоо ч хамтран амьдардаггүй. Эхнэр нь сургуулиа төгсөөд Баянхонгор аймагт ажиллаж, амьдарч байгаа бөгөөд ганц бие эцэг юм. *******ын хувьд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бүрэн хангасан буюу гэм буруугаа хүлээсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хор уршгийг арилгасан зэрэг шаардлагуудыг хангасан байна. *******ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 0.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, . дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргүүдийн хувьд ялын хувьд хорихоос өөр төрлийн ял сонгон хэрэглэх боломжтой байх тул шүүгдэгч *******ын хувийн байдал мөн цагдан хоригдсоноос хойш 40 хоног хоригдсон байгааг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* тайлбартаа:

Нэмж хэлэх зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ үнэхээр гэмшиж, цаашдаа нийгмээс тусгаарлагдахгүй сайхан амьдрахыг маш их хүсэж байна. Миний гэр бүлийнхэн хийсэн хэрэгт минь зовж байгаад үнэхээр их харамсаж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* дүгнэлтдээ:

Хорих ялыг оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан гэмт хэргийн шинж чанарын нийгмийн аюулын байдал мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1  дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилгын үүднээс хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлтэй байх тул анхан шатын шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .1 дүгээр зүйлийн 1., .т зааснаар шүүгдэгч *******ын өмгөөлөгч *******гийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч *******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа болон шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагаагаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн . дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг болон шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг эргэлзээгүй нотолж хангалттай шалгаж тодруулсан, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын нд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Прокуророос шүүгдэгч *******ыг 0 оны дүгээр сард Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүслэн хотхон” хотхоны ертөнцийн зүгээр хойд хэсэгт байх шороон замтай хэсэг газраас НҮБ-ын 171 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенци”-ын II жагсаалтад багтсан дельта- тетрагидроканнабинолын агууламжтай, нийт ,751 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт олсны ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар үргэлжилсэн үйлдлээр 0 оны сарын 1-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо, - тоотод байхдаа өөрийн биед тус хориглосон сэтгэцэд нөлөөт олсны ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 0.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, 

өн Дархан-Уул аймаг, Дархан сумын дугаар баг, дугаар хороолол, дугаар байрны 6 тоотод 0 оны дугаар сарын 4-ний өдөр хохирогч *******г НҮБ-ын 171 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтсан дельта- тетрагидроканнабинолын агууламжтай хориглосон сэтгэцэд нөлөөт олсны ургамлыг ахуйн хэрэглээний газтай шахан хольж, “шавар” гэх нэршилтэй, мансууруулах үйлчилгээтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг бэлдэж байх үед буюу тухайн орчинд шатамхай нөхцөл үүссэн үед тамхи татах зорилгоор гал асаасан үйлдлийн улмаас дэлбэрэлт үүсгэж, хохирогч *******гийн биед нүүр, хүзүү, хоёр гарын бугалга шуу, сарвуу, хоёр хөлийн гуя, өвдөг, шилбэ, тавхайн биеийн гадаргуугийн 0-5% хамарсан А, Б зэргийн түлэгдэлт бүхий хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

-мөн үргэлжилсэн үйлдлээр цахим хэрэгсэл ашиглаж, “Үнэгүй.мн” сайтад “...1 дугаар хороолол, хотхонд бүрэн тавилгатай 1 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн утга бүхий зарыг дугаарын хамт байршуулж, уг зарын дагуу 0 оны дугаар сарын -ны өдөр утсаар холбогдсон хохирогч “...урьдчилгаа 700.000 төгрөгийг шилжүүлбэл түрээсэлж болно” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Сүхбаатар дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 5 дугаар байрны 14 тоотод байсан хохирогч Д иргэн эзэмшлийн “Голомт” банкны тоот дансыг ашиглан 700.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

-мөн цахим хэрэгсэл ашиглаж, “Үнэгүй.мн” сайтад “...Улаанбаатар паласын урд байрлалтай 1 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн утга бүхий зарыг дугаарын хамт байршуулж, уг зарын дагуу 0 оны дугаар сарын 1-ний өдөр утсаар холбогдсон хохирогч “...сарын түрээс нь 700.000 төгрөг, сараар төлбөрөө шилжүүлбэл түрээсэлж болно” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Сүхбаатар дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэрт байсан хохирогч иргэн “Хаан” банкны тоот дансыг ашиглан 1.100.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

-мөн цахим хэрэгсэл ашиглаж, “Үнэгүй.мн” сайтад “...Тэнгис кино театрын ард байрлах давхрын байранд 1 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн утга бүхий зарыг 47700 дугаарын хамт байршуулж, 0 оны 7 дугаар сарын 4-ний өдөр утсаар холбогдсон хохирогч “...4 сараар түрээсэлнэ, түрээсийн мөнгө шилжүүлбэл түрээсэлж болно" гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байсан хохирогч иргэн “Хаан” банкны тоот дансыг ашиглан 1.400.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

-мөн цахим хэрэгсэл ашиглаж, “Үнэгүй.мн” сайтад “... ард, хотхонд 1 өрөө байр 700.000 төгрөгөөр түрээслүүлнэ” гэсэн утга бүхий зарыг дугаарын хамт байршуулж, 0 оны 7 дугаар сарын -ны өдөр утсаар холбогдсон хохирогч “...манай байранд олон хүн орох гээд залгаад байгаа, урьдчилгаа мөнгө түрүүлж шилжүүлсэн хүнд байраа түрээслүүлнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Чингэлтэй дүүргийн дугаар хороо, ы хажууд байсан хохирогч иргэн Ц.ийн “Хаан" банкны тоот дансыг ашиглан 700.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч залилсан гэх үргэлжилсэн үйлдлүүдэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар,

-шүүгдэгч *******г 0 оны дугаар сарын 4-ний өдөр Дархан-Уул аймаг, Дархан сумын дугаар баг, дугаар хороолол, дугаар байрны 6 тоотод НҮБ-ын 171 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенци”-ын II жагсаалтад багтсан дельта- тетрагидроканнабинолын агууламжтай, нийт 15,715 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт олсны ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 0.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад шүүгдэгч *******ын хориглосон сэтгэцэд нөлөөт олсны ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар үргэлжилсэн үйлдлээр өөрийн биед тус хориглосон сэтгэцэд нөлөөт олсны ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт үйлдэл нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох:

-0 оны дугаар сарын 1-ний өдөр *******ын биед үзлэг хийж, түүний өөрийнх нь “миний биед мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис байгаа” гэж хэлснээр хувцасны халааснаас нь цаасанд хийсэн тоос гэх 11.4 грамм нунтаг зүйл, тугалган цаасанд хийсэн хар өнгийн 0. грамм нунтаг зүйлсийг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн -7-р тал),

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын харьяа Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 0 оны дугаар сарын 1-ний өдрийн 1547 дугаар ...*******ын шээснээс тетрагидроканнабинол илэрсэн тухай дүгнэлт 1/-р хх-ийн 74-76-р тал),

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын харьяа Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 0 оны 4 дүгээр сарын -ны өдрийн 154 дугаартай “...Ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн бор өнгийн нунтаг зүйл, “” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн мөнгөлөг цаасанд боодолтой бор ногоон өнгийн зүйл зэргээс дельта- тетрагидроканнабинол илэрсэн..” гэх дүгнэлт (1-р х х-ийн 0- -р тал),

-*******ын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн: “Би тухайн тоосыг 0 оны дүгээр сараас 10 дугаар сарын хооронд Дархан-Уул аймаг, Дархан хотод хадмынхаа гэрт байх үед сүүлд зааж өгсөн гэх газраас өвс гэх нэршилтэй мансууруулах бодисоо гаргаж авсан. хотхон гэх орон сууцуудын хойно байдаг талбайд ургасан байсан өвснөөс гаргаж авсан. Би ганцаараа явж байгаад тоосыг гаргаж авч байсан. Намайг тухайн тоосыг гаргаж авсныг хэн ч мэдээгүй...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 15-16-р тал) зэргээр,

-шүүгдэгч *******гийн хориглосон сэтгэцэд нөлөөт олсны ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт үйлдэл, шүүгдэгч *******ын бусдын эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан үйлдэл нь хэргийн газрын үзлэг хийсэн 0 оны дугаар сарын 4-ний өдрийн “...үүдний коридороос том өрөө рүү орох хэсгийн босго, шалан дээр ногоон өнгийн ургамлын навчис мэт зүйл шалаар тарсан байсныг шинжээч гэрэл зургаар бэхжүүлж, ургамал зүйлийг “” дугаараар тэмдэглэж, өнгийн уутанд хийж бэхжүүлэн авав. Үзлэгийг цааш үргэлжлүүлэн том өрөө рүү орж ...буйдангийн түшлэгийн дээд хэсэгт мөнгөлөг тунгалаг цаас болон тарж бутарсан ургамал мэт зүйл байсныг “” дугаараар тэмдэглэн өнгийн уутанд хийж хурааж авав. Мөнгөлөг тунгалаг цаасыг мөн “” гэж дугаарлан хураан авав. ...Буйдангийн дээд хэсэгт хар өнгийн цүнх байх ба цүнх доторх эд зүйлсийг гаргаж үзэхэд цэнхэр өнгийн уутан дотор болон өнгийн уутан дотор тус тусдаа ургамал мэт ногоон өнгийн зүйл байсныг гэрэл зургаар бэхжүүлэв. Цэнхэр өнгийн ууттай ургамал зүйлийг “” дугаараар, өнгийн ургамал мэт ууттай зүйлийг “10” дугаараар тэмдэглэж хураан авав. Үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд өрөөний гол хэсэгт улаан хар өнгийн тэй хивс шалан дээр байх ба хивсний гадаргуу шатаж түлэгдсэн байв. Ертөнцийн зүгээр баруун зүг рүү харсан цонхны тавцан дээр шатаж шарласан тугалган цаас байсныг гэрэл зургаар бэхжүүлэн хураан авав. ...Гал тогооны өрөөний цонх хагарсан байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. Үзлэгийг цааш үргэлжлүүлэн байрнаас гарахад 7 давхрын шатны хажууд өнгийн уут байх ба уутан доторх хогийг авч үзэхэд “ВЕSТ” гэсэн бичигтэй ахуйн хэрэглээний газ байсныг зургаар бэхжүүлэн хураан авав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (-р хх-ийн 4-54),

-хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн 0 оны дугаар сарын 6-ны өдрийн “...Цахилгаан шатаар 7 давхарт гарч 6 дугаартай хаалгыг онгойлгож дотогш ороход өрөөнүүдийн дотор эд зүйлс эмх замбараагүй байдалтай байв.Том өрөө рүү орж, тагтны хаалгыг онгойлгож гарахад эд зүйлс эмх замбараагүй байдалтай байсан ба зүүн гар талд дээш өгссөн шат байв. Шатны доор ууттай зүйлс эмх замбараагүй байсныг гэрэл зургаар бэхжүүлэн авав. Үзлэгийг цааш үргэлжлүүлэн “Маркет” гэсэн бичиглэлтэй өнгийн уутыг нээж үзэхэд “Best sun” гэсэн бичигтэй 4 ширхэг газ, “Соса Соlа” гэсэн бичигтэй ундааны сав дотор ногоон өнгийн ургамал мэт зүйл байсныг гэрэл зургаар бэхжүүлж хураан авав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (-р хх-55-60),

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын харьяа Нийслэлийн шүүх шинжилгээний Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 0 оны сарын 15-ны өдрийн 11111 дугаартай “...*******гийн биед нүүр, хүзүү, хоёр гарын шуу, сарвуу, хоёр хөлийн гуя, өвдөг, шилбэ, тавхайн биеийн гадаргуугийн 0-5 % хамарсан А, Б зэргийн түлэгдэлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх түлэгдэлт нь өндөр зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын .1.-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна.” гэх дүгнэлт /-р хх-ийн 1-10),

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын харьяа Нийслэлийн шүүх шинжилгээний Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 0 оны дүгээр 1-ны өдрийн 07 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн өнгийн шаазан таваг 1 ширхэг, аяга 1 ширхэг, тугалган цаас, цонхны тавцан дээрээс хураан авсан шатсан гадаргуутай тугалган цаас тус бүрээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис  илрээгүй. “ гэсэн цифр тавьж дугаарласан өнгийн уутанд хийсэн ногоон өнгийн ургамал” гэж хаягласан гялгар ууттай ургамал мэт зүйл, “ гэж дугаарласан өнгийн уутанд хураан авсан ногоон өнгийн ургамал мэт зүйл, “ гэж дугаарласан хураан авсан цэнхэр өнгийн ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл, “10 гэж дугаарласан өнгийн уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл тус бүрээс дельта- тетрагидроканнабинол илэрсэн. Энэ нь НҮБ-ын 171 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын дугаар жагсаалтад багтдаг болно...” гэх дүгнэлт (-р хх-ийн 1-),

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын харьяа Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 0 оны дүгээр 5-ны өдрийн 4051 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн “Соса соlа” гэсэн бичигтэй ундааны савтай ногоон өнгийн ургамал мэт зүйлээс дельта- тетрагидроканнабинол илэрсэн нь НҮБ-ын 171 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенци”-ын дугаар жагсаалтад багтдаг болно.” гэх дүгнэлт /-р хх-ийн 5-7/,

-Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тус хаягт 00 оноос 01 оны хооронд амьдарч байсан. Тухайн байр нь миний эзэмшлийн байр. Би тухайн гал гарсан асуудлын талаар мэдээгүй. 0 оны дүгээр сарын -ны өдөр би байрныхаа харалдаа явж байгаад цонх нь хагархай байхаар нь түрээсэлж байгаа хүн рүү залгаад асууж мэдсэн. Манай байрны түрээслэгчээс би утсаар ярьж зөвшөөрөл аваад илүү түлхүүрээр орж үзээд байрныхаа зургийг авахад гал тогоо, жижиг өрөөний цонхнууд хагарсан, том өрөөнд байх буйдан, хивс, тааз хэсэг шатсан байдалтай байсан. Манай байрны гэрчилгээний дугаар 00075 гэсэн дугаартай, улсын бүртгэлийн Ү-00001 дугаартай. Манай байрыг барилгын компани түрээсэлж байсан. Би байрныхаа засвар болон шатсан буйдан хивс зэрэг эд зүйлсийг барагдуулах хүсэлтэй байна. 01 онд бүтэн засвар хийж байсан байр байгаа юм.” гэх мэдүүлэг (-р хх-ийн ),

-шүүгдэгч *******гийн хохирогчоор өгсөн “...Би жилийн өмнө Улаанбаатар хотод танилцаж байсан. Би ******* өөрийнхөө ажиллаж байгаа ажилд туслах ажилтнаар оруулсан. Харин - бол огт танихгүй бөгөөд  тэр ******* дагаж ирсэн. Бид нар гэртээ орохдоо ширхэг газ аваад орсон. Ундааны сав хэнийх гэдгийг мэдэхгүй байна. Би ер нь уусан ундааны саваа тагтан дээр шидчихдэг юм. Юунаас болж дэлбэрэлт болсон талаар би мэдэхгүй байна. Нэг сэрэхэд түргэн ирээд тариа тарьж байсан. Дараа нь Улаанбаатар хотод сэхээнд сэрсэн юм. -Өлзий, нар гаднаас хоёулаа үүргэвчтэй орж ирсэн.:.” гэх мэдүүлэг (-р хх-6-7),

-Иргэний нэхэмжлэгч ын өгсөн: ...0 оны дугаар сарын 4-ний 1 цаг 0 минутын үед манай найз залуу бид хоёр “” ХХК-ийн барилга буюу ажлын газраасаа гараад хамтдаа машинтай дэлгүүр орж, бэлэн мөнгөний машинаас 0,000 төгрөг авсан. Бид хоёр ийн танил ******* найзтай нь хамт очиж аваад гэр рүүгээ явсан. Бид дөрөв байрны хажууд байх дэлгүүрээс гоймон, ундаа, жимс аваад байж байхад , хоёр газ авсан. Тэгээд гэртээ бид хоёр түрүүлж ороод араас хамт явж байсан найзтайгаа орж ирсэн...Би гэртээ ороод гоймон чанаад, хот руу авч явах эд зүйлсээ бэлдэж байтал хамт орж ирсэн залуу гараад явсан. Юмаа бэлдчихээд том өрөөний тагтны хаалганы харалдаа газар хивсэн дээр нүүрээ будаад сууж байхад гэнэт гэр дотор гал шатсан. Тэгээд юу болсон талаар сайн санахгүй байна. Би нэг мэдэхэд тагтан дээр гарчихсан, хөл хаалганд хавчуулагдчихсан шатаж байсан” гэх мэдүүлэг (-р хх-100-д),

-Гэрч Э.- өгсөн: “... Би 0 оны дугаар сарын 4-ний өдөр ын гэрт очиж уулзсан. Тэгээд бид хоёр хамт хот руу явахаар болсон. надад “манай нэг хуурай ах хот явна гэсэн, ажлаа тараад ирэхээр нь хамт үнэгүй явчихъя” гэж хэлсэн. Тэгээд ын хамт тэр ахын гэр лүү явсан. Бид байрны хажуу талын дэлгүүр ороход гэх хүн дэлгүүрээс ширхэг ахуйн хэрэглээний газ худалдаж аваад гэр рүүгээ түрүүлээд найз охиныхоо хамт орсон. бид хоёр араас нь ороход том өрөөний буйдан дээр гэх ах ууттай зүйлээс өвс мэт ургамлыг гаргаад ундааны саван дотор чихэж хийж байгаад, хийсэн зүйлээ тагт руу аваад гарсан. Тэр ах тагт дээр яг юу хийсэн талаар мэдэхгүй. Ямар ч байсан тагт дээр газ шахаж дарж байгаа чимээ сонсогдож, бас газ тагтнаас үнэртэж байсан. Тэр үед буйдан дээр сууж байсан. гэх ахын найз охин нь тухайн өрөөн дотор хот явах эд зүйлсээ бэлдээд янзалж байсан. Гэтэл удалгүй над руу манай найз охин залгаад, би тэдний гэрээс гараад найз охинтойгоо уулзаад буцаад лифтэнд суугаад 7 давхарт гарахад орц дотор утаа болсон байдалтай, орцонд, зогсож байсан. Юу болсон талаар асуухад “дэлбэрчихлээ” гэж хэлэхээр нь бид хоёр дотогш ороход үүд хэсэгт  коридорт гэх ах түлэгдсэн байдалтай газарт шалан дээр сууж байсан. Тэдний гэр орон гал гараад унтарсан байдалтай, эмх замбараагүй болчихсон байсан. ...ийн барьж явсан машины арын суудлын гол хэсэгт нь хар уутанд хийсэн бага хэмжээний өвсийг тавьсан байсан. тухайн өвсийг хэний өвс юм бэ гэж асуухад “миний өвс байгаа юм” гэж хэлж байсан. Би дэлгүүр орж газ аваад гэр лүү нь орсон. Тэгэхэд өвсөө авч ороод том өрөөний буйдангийн урд ундааны сав руу өвсөө чихэж хийж байсан. бид хоёрыг ороод удаагүй байтал өвсөө ундааны саванд хийж дуусаад тагт руу 4 ширхэг газны хамт аваад гарсан. Тагт дээр газ шахах чимээ сонсогдож, гэрт газ үнэртэж байсан.  ... цэнхэр өнгийн ууттай өвс, мөн машинд байсан хар ууттай өвсний уут нь байсан. Миний бодлоор тухайн ууттай өвсийг нийлүүлж ундааны саванд хийсэн гэж бодож байна. тухайн өвсийг биедээ авч явж, гэртээ хадгалсан талаар мэднэ, өөр хүн мэдэхгүй.” гэх мэдүүлэг (-р хх 106-10, 10),

-шүүгдэгч *******ын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн: “...Өнөөдөр 0 оны дугаар сарын 4-ний өдрийн 1 цагийн үед манай хуурай ах машинтайгаа ирж намайг аваад өөрийнхөө гэр лүү явсан. Хуурай ах , түүний найз охин бид гурав орой хот руу явах гэж байсан юм. Тэгээд явах ойр зуурын юмаа бэлдээд байж байх хооронд тагтан дээр ахуйн газыг өвстэй холиод аяган дотор хийж дуусаад, аягаа аваад том өрөө рүү орж ирээд би ахаас зайтай зогсож байгаад тамхи асаах гээд асаагуур асаасан. Тэгэхэд ахын аяганд шахаж гаргасан газ өрөөгөөр тархаж, гал гарч дэлбэрсэн. Би сандарсандаа гал гарч байгаа зүг рүү ус цацсан. Тухайн үед өрөөн доторх ойр зуурын эд зүйлс шатаж байсан. Тэгээд галаа унтраачхаад бид гурав байрнаас гарахад гадаа Онцгой байдлын гал унтраах машин ирчихсэн байсан. Удалгүй түргэн тусламж ирээд ах, хоёрыг аваад явчихсан. Би тамхи татах гээд асаагуур дарсан юм. Ямар нэгэн санаа зорилго надад байгаагүй...” гэх мэдүүлэг (-р хх ),

-*******гийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн: “...Хэргийн газрын үзлэгийн зурагт авагдсан хар өнгийн цүнх нь миний өөрийн цүнх. Тухайн үед цүнхэнд хувцас алчуур зэргийг би хийж бэлтгэсэн. Би өөрийн цэнхэр өнгийн том үүргэвч болон хар бор өнгийн үүргэвчийг Улаанбаатар хот руу авч явах гээд цүнхэнд хувцас, эд зүйлсээ хийж бэлтгэсэн. ...Хар өнгийн цүнхэнд өвс гэх ууттай олсны ургамлыг би хийсэн. Манай найз охин хараагүй, мэдээгүй, өөр өрөөнд байсан...” мэдүүлэг (-р хх 1/ зэрэг нотлох баримтуудаар,

-Шүүгдэгч *******ын нэр бүхий хохирогч нарыг залилсан үйлдэл нь иргэн Д “...0 оны дугаар сарын -ны өдөр үл таних хүнд дансаар байр түрээслэх урьдчилгаа мөнгө гэж 700,000 төгрөг шилжүүлэн залилуулсан” гэх ЦБ-д гаргасан гомдлыг хүлээн авсан тэмдэглэл (-р хх 6),

-Голомт банкны 0 оны дүгээр сарын 0-ны өдрийн 05/0556 дугаартай дугаар тоот данс эзэмшигч овогтой нь 0 оны сарын -ны өдөр Бүрд худалдааны төвд байрлах СДМ5-Д 70.000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийсэн байна” гэх албан бичиг (-р хх 40),

-“Үнэгүй групп” ХХК-ийн 0 оны сарын 1-ний өдрийн 70/ дугаартай . гэсэн дугаараас доорх зарыг 0 оны дугаар сарын -ны өдрийн 11:5 цагт оруулж, 0 оны дугаар сарын -ны :06 цагт устгасан байна...” гэх албан бичиг (-р хх 75),

-хохирогч өгсөн: “...Би 0 оны сарын -ны өдөр Үнэгүй.мн сайтын зар харж байхад “1 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн зар байсан. Тус зарын дагуу дугаарын утас руу холбогдоход “1 дугаар хороолол, хотхоны 0 дугаар байрны давхарт 7 тоотод 1 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн. Ингээд тус хүн “6 сараар байр түрээсэлбэл 650.000 төгрөг болж хямдарна” гэсэн бөгөөд “надтай сая нэг хүн ярьсан, төлбөрөө хараахан хийгээгүй байна. Чи түрүүлээд хийчих юм бол чамд түрээслүүлье” гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд тэр хүн дансны дугаараа мессежээр явуулъя гээд салгасан. Тэгээд мессежээр над руу Голомт банкны тоот данс ирсэн бөгөөд би уг данс руу 700.000 төгрөг шилжүүлсэн. Уг данс нь “ ” гэсэн нэртэй байсан. Би эргээд дугаарын утас руу холбогдож “мөнгө орсон уу, түлхүүрээ хэзээ авах вэ” гэж асуухад тухайн хүн “одоо би завгүй байна, орой 1 цагийн орчимд байран дээр уулзаад түлхүүрээ ав” гэж хэлсэн. Тухайн үед “орой би завгүй, одоо хаана байгаа газар чинь очоод түлхүүрээ авъя” гэхэд “Хүннү молл дээр д ир” гэсэн. Би тэр газарт нь очиж утас руу нь залгахад утас нь холбогдохгүй байхаар нь Цагдаад хандсан.” гэх мэдүүлэг (-р хавтаст хэргийн 50 дахь тал),

-гэрч өгсөн: “...Энэ данс бол манай ээжийн данс, гэхдээ би ашигладаг. Энэ данс нь миний ТҮЦ-ийн пос машинтай холбоотой данс юм. Тухайн өдөр би ТҮЦ-нд сууж байхад нэг залуу орж ирээд “дансанд чинь мөнгө хийгээд гаргуулаад авмаар байна. Та АТМ-аас мөнгө аваад өгөөч” гэж гуйсан. Тэгээд миний дансанд эхлээд 100.000 төгрөг, дараа нь 700.000 төгрөг орж ирсэн. Сүхбаатар дүүргийн 1 дугаар хороо, Бүрд худалдааны төвийн Голомт банкны АТМ-аас 70.000 төгрөгийг гаргаж өгсөн. Үлдсэн 0.000 төгрөгийн 10.000 төгрөгт нь ТҮЦ-ээс тамхи, гоймон авсан. 0-5 см орчим өндөртэй, туранхайдуу, нарийхан царайтай хүн байсан, хувцсыг нь сайн санахгүй байна...” гэсэн мэдүүлэг (-р хх 1),

-шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 0 оны сарын -ны өдөр Үнэгүй.мн сайтад “1 дугаар хороолол, хотхоны 0 дугаар байрны давхарт 7 тоотод 1 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн зарыг байршуулаад холбогдох утасны дугаарыг нь гэж бичсэн. Миний тавьсан зарын дагуу нэг эмэгтэй над руу холбогдохоор нь “1 сарын түрээс болох 700.000 төгрөгийн урьдчилгаа хийчих, орой ажил тарсны дараа байрандаа ороорой” гэж хэлсэн. Тэр үед би ТҮЦ дотор суудаг ахын дансны дугаарыг эгчид өгч мөнгө хийлгэсэн. Би тэр ахаас “дансаа хэлээд өгөөч, би бэлнээр мөнгө авах шаардлагатай байна” гэж гуйгаад тэр ахын дансыг авч байр түрээсэлнэ гэсэн хүнд өгч мөнгө хийлгүүлсэн. Тэгээд би АТМ-с тэр ахаар мөнгө авхуулсан. Би тухайн байрны хаяг тоотыг зохиогоод Үнэгүй.мн сайтад зар байршуулсан. Мөнгө хэрэгтэй болоод байхаар нь тийм аргаар мөнгө олсон юм...” гэсэн мэдүүлэг (-р хх 6-6), -хохирогч “...Би 0 оны дугаар сарын 1-ний өдөр байр түрээслүүлэх зар хайж байгаад Үнэгүй.мн дээр байршуулсан “UB паласын урд байрлалтай 1 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн зарын дагуу гэсэн утсаар холбогдож ярихад “сарын түрээс нь 700.000 төгрөг, сараар нь мөнгийг нь авна” гэж хэлсэн. Тэгээд “одоо ирээд үзчих, Эрдэнэтээс охин ирж байгаа, тэрнээс өмнө д ир” гэсэн. Тэгэхээр нь нуураас такси бариад байрыг нь үзэх гээд явж байхдаа тухайн хүний өгсөн Хаан банкны гэсэн эзэмшигчтэй дансанд 1.100.000 төгрөгийг урьдчилгаа гээд шилжүүлсэн. Эхлээд утсаа аваад яриад байсан, цагийн орчмоос утсаа унтраагаад, намайг блок хийсэн байсан. Ингээд цагдаад өргөдөл өгсөн” гэсэн мэдүүлэг (-р хх 10),

-гэрч “...0 оны дугаар сарын 1-ний өдөр 15 цаг 0 минутад би Дархан-Уул аймгаас дүүтэйгээ автобусанд суугаад Улаанбаатар хот руу гарсан. Замд явж байх үед , 10 дугаар суудалд сууж байсан эрэгтэй эмэгтэй хүн надаас “дансаа түр хэрэглүүлээч, мөнгө хийгээд хотод очихоороо авчихъя” гэж хэлэхээр нь “би картгүй” гэж хэлэхэд “зүгээрээ” гээд миний Хаан банкны дугаартай дансыг авсан. 0 цагийн орчимд миний дансанд 1.100.000 төгрөгийн гүйлгээ орсон байсан. Тэгээд Улаанбаатар хотод ирээд Драгон төв дээр буугаад Хаан банкны АТМ дээр очсон ба тухайн хүн цаана сууж байсан эгчээс очиж картаа түр хэрэглүүлээч” гэж гуйхад тэр эгч зөвшөөрсөн. Би тухайн эгчийн данс руу 1.00.000 төгрөгийг шилжүүлж өгөөд явсан...” гэсэн мэдүүлэг (-р хх 1),

-гэрч өгсөн “...Би 0 оны дугаар сарын 1-ний өдөр Төв аймгийн Борнуур сум руу явах гээд нөхрийн дүүгийн машиныг хүлээгээд Драгон төвийн дотор сандал дээр ганцаараа сууж байхад эрэгтэй, эмэгтэй хүн ирээд ...танд Хаан банкны данс байгаа юу ...гээд миний Хаан банкны 57560474 дугаартай дансыг аваад, эмэгтэй нь гар утаснаасаа 1.00.000 төгрөгийг шилжүүлсэн гэж хэлсэн. Эрэгтэй нь надтай хамт яваад Хаан банкны АТМ дээр очиж миний картыг аваад 1.00.000 төгрөгийг бэлнээр гаргаж авсан...” гэсэн мэдүүлэг (-р хх 1),

-хохирогч өгсөн: “...Би 0 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт найзындаа байхдаа Үнэгүй.мн дээрээс “байр түрээслүүлнэ” гэсэн зар үзэж сонирхож байгаад Тэнгис кино театрын ард байрлах давхар байранд 1 өрөө байр сарын 700.000 төгрөгөөр түрээслүүлнэ” гэсэн зарын дагуу 47700 гэсэн дугаараар холбогдсон. Эрэгтэй, 0-40 орчим насны хүнтэй гар утсаар ярьсан ба  уг залуу 4 сараар түрээслүүлнэ гэж хэлэхээр нь би сарын түрээс 700.000 төгрөгөөр удаа, нийт 1.400.000 төгрөгийг шилжүүлсэн. Тухайн өдрийн 1 цагийн орчимд 47700 дугаар руу залгаж үзэхэд холбогдох боломжгүй байхаар нь өөрийгөө залилуулсан гэдгээ мэдсэн..." гэсэн мэдүүлэг (-р хх 1),

-гэрч “...Манай найз залуу анх гэх залууг гэртээ “манай найз” гээд дагуулж ирж байсан. Бид нар найзуудаараа 0 оны дугаар сард Дархан явж байсан. Ирэхээрээ манайхаар ирдэг болсон. Манайхаар ирэхдээ мөнгөтэй л байдаг байсан. ...0 оны дугаар сард би сургуульд орж байгаа дүүдээ ашиглуулах гээд мобикомоос нэг дугаарыг өөрийн нэр дээр аваад хураасан байсан чинь нэг өдөр , , бид нар бөөндөө байх үөд тэр дугаар алга болсон байсан. Дараа нь залилах гэмт хэрэг үйлдэхдээ зар байршуулан ашигласан талаар Баянгол дүүргийн цагдаагийн газарт дуудагдаж мэдүүлэг өгөхдөө мэдсэн. Тэр хэд гэсэн дугаар байсныг санахгүй байна. Энэ хүний нэг нь л надад хэлэхгүй аваад ашигласан байсан. Манай найз залуугийн найз нь гэдгээр л мэднэ. Би энэ хүмүүсийн талаар энэнээс илүү мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /-р хх 11/

-гэрч А.ийн өгсөн: “...Би 0 оны 6 сард найзуудаараа нийлж уулзаж байхдаа анх танилцсан. Танилцсанаасаа хойш хотод ирэхдээ манайхаар байж нэлээд дотно нийлдэг болсон. Би засварын газарт ажилладаг учраас өглөө яваад орой ирэхэд манай найз хааяа ирсэн байдаг байсан. Хүнээс мөнгө авсан, Дарханаас гэрээс мөнгө ирсэн гээд ер нь мөнгөтэй байдаг байсан. Цуг амьдардаг байсан учраас мөнгөнөөс нь хамт хэрэглэдэг байсан. Тэр мөнгийг байр түрээсэлнэ гэж Үнэгүй.мн дээр байршуулаад, АТМ дээр байсан хүний дансыг түр хэрэглэж "байрны түрээсийн урьдчилгаа гэж хүнээс залилж авдаг байсныг нь 0 оны 7 дугаар сарын эхээр мэдсэн. Мэдээд би "болохгүй шүү дээ, боль” гэж хэлээд бид муудалцсан. Удалгүй манайхаас явсан ба дараа нь найз охин Шинэцэцэгтэйгээ байр түрээсэлсэн гэж сонссон...” гэсэн мэдүүлэг (-р хх 1),

-гэрч “...Би 0 оноос хойш найзын холбоотой болсон. 0 оны 7 дугаар сарын 4-ний өдөр манай найз над руу залгаад “данс байна уу” гэж асуухаар нь би “данс байгаа, миний Хаан банкны дугаарын данс руу шилжүүлээд авч болно” гэж хэлсэн. миний Хаан банкны дугаар руу 1.400.000 төгрөг шилжүүлээд өөр хүний данс руу уг мөнгийг би шилжүүлж өгсөн. Мөн тухайн үед надад мөнгө хэрэг болоод би оос 00.000 төгрөг зээлээч гэтэл надад зээлсэн. Би ын мөнгийг хоёр хоногийн дараа буцааж өгсөн...” гэх мэдүүлэг (4-р хх 70-71),

-хохирогч өгсөн: “...Би 0 оны 7 дугаар сарын -нд өөрийн хүүхдийн хамт Үнэгүй.мн дээрээс байр түрээслүүлнэ гэсэн зарын дагуу байр үзээд явж байсан. Тухайн өдөр 15 цаг 0 минутын орчимд Чингэлтэй дүүргийн дугаар хороо, ы ойролцоо хүүхдийн тоглоомын талбай дээр байж байхад “ ард хотхонд 1 өрөө байр 700.000 төгрөгт түрээслүүлнэ” гэсэн зарын дагуу дугаартай холбогдож ярьсан. Тэгэхэд 0-5 орчим насны эрэгтэй хүнтэй ярьсан ба уг эрэгтэй “манай байранд олон хүн орох гээд залгаад байгаа, урьдчилгаа мөнгө түрүүлж хийсэнд нь байраа түрээслүүлнэ” гэж хэлээд тасалсан. 10 орчим минутын дараа уг дугаараас өөрөө залгаад “та мөнгө шилжүүлнэ гэсэн хүн мөн үү” гэж асуухаар нь би “мөнгө шилжүүлнэ гэж хэлээгүй, байр асуусан хүн байна” гэхэд “олон хүн над руу залгаж асууж байна, андуурчихжээ. Хэрвээ мөнгө шилжүүлнэ гэсэн хүн мөнгө шилжүүлэхгүй бол би зараа үргэлжлүүлэх гээд байна” гэсэн. Би “урьдчилгаа болгож 700.000 төгрөг шилжүүлээд байраа үзсэний дараа үлдсэн 700.000 төгрөгөө шилжүүлнэ шүү” гэж тохиролцож, дугаарын Хаан банкны данс руу өөрийн 5051561 дугаартай данснаас түрээс урьдчилгаа гэсэн утгаар шилжүүлсэн. Шилжүүлсний дараа дахин залгаж суухад “орой би 1 цагийн орчимд байраа үзүүлье” гэж хэлээд таг алга болсон...” гэсэн мэдүүлэг (4-р хх 1),

-насанд гүй гэрч өгсөн: “...Би гэх дугаарыг мэдэхгүй байна. Миний санаж байгаагаар 0 оны 7 дугаар сард бид найзуудаараа Дархан-Уул аймаг руу явж байх үед , гэх хоёр найзын хамт Дарханд байхдаа авч байсан дугаар шиг санагдаж байна. ..., , нар гар утсаар ярьж хувьдаа ашиглаж байсан. Уг дугаарыг өөрөөр би ашиглаж байгаагүй, тухайн үед ашиглаж байгаад хаясан гэж санаж байна. ...Би гэх хүнийг танихгүй. Миний санаж байгаагаар тухайн өдөр , нар гадаа байж байхдаа нэг залуутай танилцаж дансыг нь ашиглаж мөнгө авсан гэж дараа нь хэлж байсан. Яг хэдэн төгрөг авсан талаар мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг (4-р хх -),

-гэрч Х.ын “...0 оны наадмын дараа би ын гэрт байсан. ... утас авах хэрэгтэй байна гээд , Хуягаа бид гурав дэлгүүр гарчхаад буцаад орц руу орж байхад данс олно гээд гарсан. ... гаднаас бэлэн мөнгөтэй орж ирсэн. Би ын гэрт үлдсэн болохоор тухайн мөнгөтэй холбоотой асуудлыг мэдэхгүй байна. байрны гадна сууж байсан залуугийн дансыг ашиглаж бэлэн мөнгөтэй орж ирсэн гэж надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг (4-р хх ) зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд үнэн зөв, хууль ёсны эсэхэд эргэлзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Залилах гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдгаараа иргэний эрх зүйн харилцаанаас ялгагдах ба хуурч баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөртөө бүрмөсөн шилжүүлэн авдаг онцлогтой.

Шүүгдэгч ******* нь шунахайн сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хууль бус болох нь илэрхий байхад өөрийн ухамсартай бөгөөд идэвхтэй үйлдлээр бусдын өмчлөх эрхэд халдаж, хохирол учруулан залилах гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэргийн шинжийг, мөн *******г хориглосон сэтгэцэд нөлөөт олсны ургамлыг ахуйн хэрэглээний газтай шахан хольж, “шавар” гэх нэршилтэй, мансууруулах үйлчилгээтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг бэлдэж байгааг мэдэж байсан, тухайн орчинд шатамхай нөхцөл үүссэн болохыг мэдэх боломжгой байж тамхи татах зорилгоор гал асаасны улмаас дэлбэрэлт үүсэж түүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулах” гэмт хэргийн шинжийг, мөн *******ын 0 оны дүгээр сард  “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенци”-ийн II жагсаалтад багтдаг дельта- тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт олсны ургамал түүж бэлтгэн, гэртээ өөрийн биед хадгалсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 0.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон сэтгэцэд өөт бодисыг хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэргийн шинжийг,

-шүүгдэгч ******* нь 0 оны дугаар сарын 4-ний өдөр Дархан-Уул маг, Дархан сумын дугаар баг, дугаар хороолол, дугаар байрны 6 тоотод НҮБ-ын 171 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтсан дельта- тетрагидроканнабинолын агууламжтай ургамлыг хадгалсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 0.7 дугаар зүйлийн 1 дэх эгт заасан “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангаж байх тул хэргийг зүйлчилсэн зүйлчлэл тохирсон байна.

Анхан шатны шүүх өөрийн дотоод итгэл, эрх зүйн ухамсар, хараат бус байдлын зарчмыг баримтлан нотлох баримтуудыг харьцуулан үнэлэх замаар шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 0.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 4 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 0.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, эдлэх хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, тэдний хувийн байдалд тохирсон байх шударга ёсны зарчимд нийцжээ.

Анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, болсон хэргийн үйл баримт, шүүгдэгч нарын гэм буруу, үйлдэлд шүүх үндэслэл бүхий зөв дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг бүрэн явуулсан, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг үндэслэлтэй тооцсон тул анхан шатны шүүхийн дүгнэлтийг өөрчлөх, хүчингүй болгох, эсхүл нотлох баримтыг үгүйсгэх, няцаах үндэслэл тогтоогдохгүй байна.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч *******ыг үргэлжилсэн үйлдлээр хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн 1., 0.7 дугаар зүйлийн 1., 11. дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд буюу гэмт хэрэг тус бүрд нь ялын нэг төрөл болох хорих ялыг тус тус оногдуулж, ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 4 жилийн хугацаагаар тогтоохдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамласан нь зөв боловч хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан тохиолдолд энэ хуулийн 6. дугаар зүйлийн дахь хэсгийг журамлах байтал давхар журамласан, мөн цагдан хоригдсон хугацааг тоолохдоо хорихоос өөр төрлийн ял оногдуулаагүй атлаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн дахь хэсгийг журамласан  нь буруу болжээ.

Түүнчлэн шүүх хуралдааны тэмдэглэл болон шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгээс харахад шүүгдэгч *******д урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч *******од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шүүх хуралдаанаас шийдвэрлэсэн талаар тэмдэглэгдсэн байх ба шийтгэл тогтоолын тогтоох хэсэгт  шүүгдэгч *******д урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих болсон талаар бичээгүй байх тул энэ талаар шийтгэх тогтоолд нэмж оруулах боломжтой байна.

            Иймд шийтгэх тогтоолд дээр дурдсан зохих өөрчлөлтийг оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарын ял хөнгөрүүлэх талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй учир хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэлээ. 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн . дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4., . дүгээр зүйлийн .т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 04 оны 0 дүгээр сарын 6-ны өдрийн 44 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн ., 5., 10 дахь заалтыг:

-“.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дугаар зүйлийн 1., дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******од оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 4 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай” гэснээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар гэснийг хасаж, “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******од оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 4 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай” гэж,

-“5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1., дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 4 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай” гэснээс ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн дахь хэсэгт... гэснийг хасаж, “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 4 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай” гэж,

-“10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй” гэснийг, “Шүүгдэгч *******д урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч *******од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

. Шүүгдэгч *******ын өмгөөлөгч *******гийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                  Б.МАНЛАЙБААТАР

ШҮҮГЧ                                                        З.ТӨМӨРХҮҮ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ц.АМАРЖАРГАЛ