Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 149/ШШ2025/00550

 

 

 

 

 

 

 

 

 

2025 10 02 149/ШШ2025/00550

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат би, ******* ******* ******* *******, утас: 99001706/-н нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймаг Мандал сум ******* ******* ******* ******* , , , 9443*******82/-т холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 2,166,170.14 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* *******ны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:... Хариуцагч Б. нь ******* *******анд хандан цахим хэлбэрээр зээл авах хүсэлт гаргаснаар талуудын хооронд 2023 оны 12 дугаар сарын 09-ны өдөр ЗГ/231205073092 тоот дугаартай зээлийн болон барьцааны гэрээ тус тус байгуулагдсан. Талууд эдгээр гэрээг хүчин төгөлдөр болох нөхцлийг харилцан тохиролцсон бөгөөд онлайн зээлийн болон барьцааны гэрээнд зааснаар зээлдэгч,барьцаалуулагч нар нь нэг удаагийн нууц үг ашиглан гэрээг баталгаажуулснаар дээрх гэрээнүүд хүчин төгөлдөр болсон.Зээлдэгч зээл авах хүсэлт гаргасан, талуудын хэн аль нь зөвшөөрч, харилцан тохиролцсон нөхцөлөөр гэрээ хүчин төгөлдөр болсон нь ХААН *******ны системд бүртгэгдэн хадгалагдсан бөгөөд уг баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт болно. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйл (Нотлох баримт)-ийн 37.2
дах хэсэгт Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгчийн ...үзлэг хийлгэх хүсэлт зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно" гэж, мөн хуулийн 38 дугаар зүйл (Нотлох баримт гаргах, цуглуулах ба бүрдүүлэх)-ийн 38.6 дахь хэсэгт Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төрийн болон албаны нууц,байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой; түүнчлэн...үзлэг хийлгэх хүсэлт тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ гэж заасан. Иймд дээрх хууль болон талуудын хооронд харилцан тохиролцож байгуулсан гэрээнд заасны дагуу зээлдэгч, барьцаалуулагч нарын хүсэлтийн дагуу нэг удаагийн нууц үг ашиглан
баталгаажуулж хүчин төгөлдөр болсон дараах баримт бичгүүд, системийн бүртгэл
хадгалагдаж байгаа ХААН *******ны системд үзлэг хийлгэх хүсэлтийг гаргаж байна, хангаж шийдвэрлэж өгнө үү. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа 95 хоногоор хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул Зээлийн гэрээний 4 дугаар зүйлийн 4.2.2-д заасан үндэслэлээр зээл төлөхийг утсаар холбоо барьж удаа дараа
шаардаж хэлсэн 2024.12.09, 2025.03.12-ны өдөр зээл төлөх мэдэгдэл хаягаар хүргүүлсэн,төлөөгүй тул гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрөө төлөөгүй байна...
.. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

******* *******ны Зүүнхараа салбарын нэхэмжлэлтэй Б.д холбогдуулан 2,166,170.14 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б. нь маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв. Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагч болон төрийн сангаас гаргуулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дүгээр зүйлийн 758.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* *******ны Зүүнхараа салбарын нэхэмжлэлтэй Б.д холбогдуулан 2,166,170.14 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б. нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49,608.******* төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 24,804.36 төгрөгийг, төрийн сангийн 100130400941 тоот данснаас 24,804.36 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* *******ны Зүүнхараа салбар-т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.