| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 302/2025/00055/И |
| Дугаар | 302/ШШ2025/00189 |
| Огноо | 2025-02-28 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 302/ШШ2025/00189
| 2025 02 28 | 302/ШШ2025/00189 |
| ||
|
|
|
|
| |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Саймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: С аймаг, Ө сум, 5 дугаар баг, Ногайн гудамж 107/01 тоот оршин суух, Г ны Ссалбарын захирал М.М ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Саймаг, Ө сум, 11 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг, С аймаг дахь Ш дарга Н.Б-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Монгол улсын Хөрөнгийн үнэлгээчин Т.О 2025 оны 01 дүгээр сарын 13-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулахыг хүссэн тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оэ, О.О /Улаанбаатар хотоос цахимаар /
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүхээс хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2.Нэхэмжлэгч Г ны С салбар нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна. Үүнд: ... Саймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 130/ШШ2022/0000 дугаартай шийдвэрээр хариуцагч Ф ХХК, Д.Дм, К , С.Х нараас 3,108,680,642 төгрөгийг гаргуулан Г инд олгохоор шийдвэрлэсэн. Тус шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд барьцаа хөрөнгүүдийг битүүмжлэн хураан авч, үнэлгээ тогтоолгохоор шинжээч томилсон. Шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар тухайн үл хөдлөх хөрөнгийг 12 тэрбумаар үнэлсэн нь манай байгууллагын дотоодын үнэлгээтэй зөрсөн. Шинжээчийн дүгнэлтээр гаргасан үнэлгээ нь зах зээлийн үнэлгээнээс хэд өндөр мөн Саймагт байршилтай хөрөнгө байхад Улаанбаатар хотод байршилтай хөрөнгөтэй харьцуулж үнэлсэн үндэслэлгүй. Хөрөнгийн зориулалт болон байршлын хувьд ялгаатай. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4,8 дугаар зүйлд зааснаар хөрөнгийн үнэлгээ тогтоосон үнэ цэнэ нь зохих үндэслэлтэй байх ёстой гэсэн шаардлагыг хангаагүй. Шинжээч үнэлгээ гаргахдаа зах зээлийн судалгаа хийгээгүй тухайн эд хөрөнгийг онцлох шинжийг харгалзаагүй зэрэг нь хуульд нийцээгүй байгаа тул шинжээчийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах хүсэлттэй байна гэжээ.
3. Саймаг дахь Ш нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:.. хариуцагч Ф ХХК, Д.Дм, К , С.Х нараас 3,100,814,531 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г ны Ссалбарт олгохоор шийдвэрлэсэн шийдвэрт гүйцэтгэх хуудас бичигдэж ирүүлсний дагуу тус газар 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх 23020828 тоот тогтоол үйлдэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж.Улмаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар шинжээч томилсны дагуу шинжээчээс үнэлгээгээ журмын дагуу гаргуулж ирүүлснийг хуульд заасан хугацаандаа талууд мэдэгдсэн.Тус газраас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн хүрээнд явуулсан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. Саймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 130/ШШ2022/00558 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Г ны Ссалбар болон хариуцагч Ф ХХК, Д.Дм, К , С.Х нар хоорондоо эвлэрч, нэхэмжлэлийн шаардлага болох 3,100,814,531 төгрөгийг нэхэмжлэгч байгууллагад хариуцагч нар хуваарийн дагуу төлж өгөхөөр болж хоорондоо эвлэрсэн тул зохигчдын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол
2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 000000000000 тоот ипотекийн гэрээгээр Д.Д м-н өмчлөлийн:
1) Ү.00000000тоот улсын бүртгэлийн дугаартай,Б дүүргийн 6-р хороо, 13 хороолол /13373/ Энхтайваны өргөн чөлөө гудамж 33/2 байр, 1003 тоот хаягт байршилтай, 49 м.кв талбайтай, хоёр өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө.
2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 00000000000000тоот ипотекийн гэрээгээр Жанатокма ХХК-ний өмчлөлийн:
1) Ү.00000 тоот улсын бүртгэлийн дугаартай, Саймгийн Ө сумын 4 дүгээр баг Ихаягт байршилтай, 1728 м.кв талбайтай, Үйлдвэрийн /Цэмбэний үйлдвэрийн дуусаагүй барилгын складын хэсэг/ зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө.
2) Ү-00000000 тоот улсын бүртгэлийн дугаартай, Саймгийн Ө сумын 4 дүгээр баг Ихаягт байршилтай, 1728 м.кв талбайтай, Үйлдвэрийн /Цэмбэний үйлдвэрийн дуусаагүй барилгын складын хэсэг/ зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө.
3) Ү-00000000000тоот улсын бүртгэлийн дугаартай, Саймгийн Ө сумын 4 дүгээр баг Ихаягт байршилтай, 1440 м.кв талбайтай, Үйлдвэрийн /Цэмбэний үйлдвэрийн дуусаагүй барилга/ зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө.
4) 0000000000 нэгж талбарын дугаартай, Саймгийн Ө сумын 4 дүгээр баг, /хаягт байршилтай, 30795 м.кв талбайтай, Үйлдвэрийн зориулалттай эзэмших эрхийн газар.
5) 0000000000 нэгж талбарын дугаартай, Саймгийн Ө сумын 4 дүгээр баг, /хуучин цэмбэний үйлдвэрийн агуулах/ хаягт байршилтай, 5441 м.кв талбайтай, Үйлдвэрийн зориулалттай эзэмших эрхийн газар.
6) Ү-00000000000тоот улсын бүртгэлийн дугаартай, Саймгийн Ө сумын 4 дүгээр баг Ихаягт байршилтай, 772 м.кв талбайтай, Үйлчилгээний, конторын зориулалттай конторын барилга, гараж үл хөдлөх эд хөрөнгө.
7) Ү-000000 тоот улсын бүртгэлийн дугаартай, Саймгийн Ө сумын 4 дүгээр баг Ихаягт байршилтай, 363 м.кв талбайтай, Шинжилгээний зориулалттай дез камерын цогцолбор барилга үл хөдлөх эд хөрөнгө.
8) Ү-00000 тоот улсын бүртгэлийн дугаартай, С аймгийн Ө сумын 4 дүгээр баг Ихаягт байршилтай, 5786 м.кв талбайтай, Үйлдвэр, үйлчилгээний зориулалттай ноос угаах, утас ээрэх үл хөдлөх эд хөрөнгө.
2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 0000000000 тоот барьцааны гэрээгээр Ф ХХК-н өмчлөлийн:
1) Тус гэрээний хавсралт №1-т заасан 4,000,000,000.00 /дөрвөн тэрбум/ төгрөгийн үнэ бүхий бараа материал зэрэг барьцаат хөрөнгийг дуудлага худалдаанд оруулж, нэхэмжлэгч Г ны Ссалбарыг хохиролгүй болгохыг Саймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэсэн байжээ.
4.2 Энэхүү шүүхийн шийдвэрийг төлбөр төлөгч хариуцагч Ф ХХК, Д.Дм, К , С.Х нар нь сайн дураар биелүүлээгүйн улмаас төлбөр авагч Г ны Ссалбарын хүсэлтээр 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 130/ГХ2023/00293 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, Саймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн №23020828 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, Саймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас зээлийн төлбөрийг албадан гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн байна.
4.3 Хариуцагч Саймаг дахь шийдвэр гүйцэтгэх газар нь төлбөр төлөгч Ф ХХК, Д.Дм, К , С.Х нарын өмчлөлийн улсын бүртгэлийн 00000000000, 0000000000, Ү000000000 дугаартай болон нэгж талбарын 000000000 дугаартай барьцаа хөрөнгүүдийг 2024 оны 12 дугаар сарын 18-ний өдөр битүүмжилж, дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хураах ажиллагаа явуулсан байх бөгөөд түүнд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд маргаагүй байна.
4.4 Хариуцагч байгууллагын шийдвэр гүйцэтгэгчээс төлбөр авагч нэхэмжлэгч Г ны С салбар болон төлбөр төлөгч Ф ХХК-ний гүйцэтгэх захирал С.Т, Д.Дм, С.Х нарт 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 01/1806, 01/1807/, 01/1808, 01/1809 тоот албан бичгүүдээр 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 10:00 цагийн дотор албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоох үнийн санал ирүүлэхийг тус тус мэдэгдсэн байна.
Улмаар нэхэмжлэгч Г ны Ссалбар нь 2024.12.23-ны өдрийн 18/01-0781 албан бичгээр дээрх үл хөдлөх хөрөнгүүдийн үнийн саналыг 1,843,524,319 төгрөг байхаар, төлбөр төлөгч Ф ХХК,-ний гүйцэтгэх захирал С.Т, Д.Дм, С.Х нар 2,000,000 сая ам доллароор үнэлүүлэхээр зөрүүтэй санал ирүүлснээр хариуцагч Саймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч а/х Ч.Жа нь 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 23020828/06 дугаар тогтоолоор дээр дурдсан эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор Монгол улсын Хөрөнгийн үнэлгээчин Т.Оыг шинжээчээр томилсон байна.
4.5 Нэхэмжлэгч Г ны Ссалбараас хариуцагч Саймаг дахь Ш т холбогдуулан тус газраас явуулсан, иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулахтай холбоотой, шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 12 дугаар сарын 27-ны мөн өдрийн 23020828/06 дугаар шинжээч томилох тухай тогтоолын дагуу хийгдсэн Монгол улсын Хөрөнгийн үнэлгээчин Т.О 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн төлбөр төлөгч Ф ХХК-ний гүйцэтгэх захирал С.Т, Д.Дм, С.Х нарын Жанатокма ХХК-ний өмчлөлийн дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг 12,772,388,985 (арван хоёр тэрбум долоон зуун далан хоёр сая гурван зуун наян найман мянга есөн зуун наян тав) төгрөгөөр үнэлсэн эд хөрөнгийн үнэлгээг талуудад хариуцагч байгууллагаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д зааснаар мэдэгдсэний дагуу нэхэмжлэгчээс эс зөвшөөрч үнэлгээг хүчингүй болгуулахаар мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацаандаа шүүхэд гомдлоо гаргасан байжээ.
4.6 Хариуцагч Саймаг дахь шийдвэр гүйцэтгэх газар талуудаас үнийн саналын талаар харилцан тохиролцоогүй байгаа тул тус газрын шийдвэр гүйцэтгэгчээс шинжээч томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасныг зөрчөөгүй байна.
4.7 Харин нэхэмжлэгч Г ны Ссалбар нь нэхэмжлэлийн үндэслэлээ шинжээчийн хөрөнгийн үнэлгээний тайлан нь зах зээлийн үнэлгээнээс өндөр үнээр үнэлсэн. Саймагт байршилтай хөрөнгө байхад Улаанбаатар хотод байршилтай хөрөнгөтэй харьцуулж үнэлсэн үндэслэлгүй гэх боловч маргаан бүхий Монгол улсын Хөрөнгийн үнэлгээчин Т.О 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн үнэлгээний тайлангийн 4-8 дугаар хуудаснуудад тухайн үл хөдлөх хөрөнгүүдийг ямар аргачлалаар ямар үндэслэлээр үнэлсэн эсэхээ тодорхой бичиж, уг тайлангийн 9 дүгээр хуудсанд ... Зах зээлийн хандлагын аргаар үнэлэхдээ ноос, ноолуур боловсруулах ээрмэлийн үйлдвэр зориулалттай хөрөнгийн мэдээлэл нь тухайн аймаг болон бүс нутагт борлуулагдсан, борлуулагдахаар дуудагдсан мэдээлэл олдоогүй байхгүй байсан тул Улаанбаатар хотод байрлах үйлдвэр зориулалттай хөрөнгөтэй харьцуулан үнэлсэн.Үнэлж буй хөрөнгийг Улаанбаатар хотод байрлалтай хөрөнгөтэй харьцуулахдаа статистик үндэсний мэдээллийн нэгдсэн сайтын статистик үзүүлэлтүүдийг ашиглан бүс нутгийн ялгаатай байдлын тохируулгыг байршлын болон эдийн засгийн хүчин зүйлсэд тооцож ялгаатай байдлыг тохируулж гаргасан гэж үндэслэлээ тайлбарласан байх тул Саймагт байршилтай Ноос угаах үйлдвэрийн хөрөнгийг Улаанбаатар хотын Биокомбинат объект, М үйлдвэр, оффисын барилга, Х, Т үйлдвэр, агуулахын барилга зэргийн зах зээлийн үнэлгээтэй харьцуулж гаргасныг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
4.8 Нэхэмжлэгч Г ны Ссалбараас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... зах зээлийн үнээс хэт өндөр үнэлсэн, үнэлгээ нь үндэслэлтэй тодорхой байх гэсэн агуулгад нийцээгүй. Саймагт байршилтай хөрөнгө байхад Улаанбаатар хотод байршилтай хөрөнгөтэй харьцуулж үнэлсэн. Шинжээч үнэлгээ гарахдаа зах зээлийн судалгаа хийгээгүй тухайн эд хөрөнгийг онцлох шинжийг харгалзаагүй... тул шинжээчийн үнэлгээний тайлан нь хууль зөрчсөн гэж тайлбар гаргадаг боловч тайлбарын үндэслэлээ бичгийн нотлох баримтаар нотлоогүй, шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй, зах зээлийн үнэлгээнээс хэт өндөр үнээр үнэлсэн гэж харьцуулан үзэх баримтыг ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй буюу биелүүлээгүй тул Монгол улсын Хөрөнгийн үнэлгээчин Т.О 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн үнэлгээний тайланг хүчингүй болгох үндэслэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
4.9 Хариуцагчаас хавтаст хэрэгт хөрөнгийн үнэлгээний талаарх гэрээгээ нотлох баримтаар гаргаж өгөөгүй тул тус аймаг дахь ШШГ газар болон шинжээчээр томилогдсон Т.О нарын хооронд хөрөнгийн үнэлгээний гэрээ байгуулаагүй гэж үзэх учраас энэ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг зөрчсөн гэж тайлбарладаг боловч хариуцагч байгууллагаас Монгол улсын Хөрөнгийн үнэлгээчин Т.Оыг шинжээчээр томилж, эрх, үүргийг тайлбарлахаас өмнө ШШГЕГазартай гэрээний дагуу үйл ажиллагаа явуулдаг эрх бүхий 7 шинжээч, үнэлгээчинтэй тус газрын шийдвэр гүйцэтгэгч а/х Ч.Жа нь 2024 оны 12 дугаар сарын 27-ний өдөр ярьж тэмдэглэл үйлдсэн болох нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр нотлогдож байгаа тул хэрэгт шинжээчийн хариуцагч байгууллагатай хөрөнгийн үнэлгээ хийх гэрээ нь авагдаагүй гэсэн үндэслэлээр маргаан бүхий хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй болно.
4.10 Хариуцагч Саймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 23020828/06 дугаар тогтоолоор томилогдсон шинжээч Хөрөнгийн үнэлгээчин Т.О нь 2025 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр газар дээр нь ирж танилцаж шинжээчээр томилсон тогтоол дээр дурдсан үл хөрөнгүүдийн шинж байдлыг тодорхойлж уг үл хөдлөх хөрөнгүүдийг хөрөнгийн үнэлгээ хийх арга, аргачлалыг үнэлгээний тайлангийн 4-9 дүгээр хуудсанд тусгаж тухайн үнэлж буй барилга байгууламжийн шинж чанарын байдал мөн хөрөнгийн үнэлгээний өртгийг харгалзан хөрөнгийн үнэлгээний орлогын хандлагын, хорогдуулсан мөнгөн гүйлгээний арга, зах зээлийн харьцуулалтын аргуудыг хослуулан үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоосон нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь заалтад заасантай нийцсэн байна гэж шүүхээс дүгнэлээ.
5. Иймд дээрх үйл баримтаар нэхэмжлэгч Г ны С салбарын хариуцагч тус аймаг дахь Ш т холбогдуулан Монгол улсын Хөрөнгийн үнэлгээчин Т.О 2025 оны 01 дүгээр сарын 13-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулахыг хүссэн тухай нэхэмжлэл нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх маргаан тул нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 100020000941 дугаартай данснаас буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.3 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г ны С салбарын Монгол улсын Хөрөнгийн үнэлгээчин Т.О 2025 оны 01 дүгээр сарын 13-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г ны С салбар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 100020000941 дугаартай данснаас буцаан гаргуулан нэхэмжлэгч Г ны С салбар-т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-ийг баримтлан С аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн 302/ШЗ2025/00316 дугаартай Хүсэлтийг хангах тухай шүүгчийн захирамжийг энэ хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаагаар хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3, 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар энэ шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардан авахыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчид энэ хуулийн 759.3-т заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор Саймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ