Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 302/ШШ2025/00191

 

 

 

 

 

 

 

 

2025 02 28

302/ШШ2025/00191

 

 

 

 

 

         

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б.Ө  аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Р.Б. Хаяг:Б.Өй аймаг, Б сум, 10 дугаар багт оршин суух,

Нэхэмжлэгч: Т.Е . Хаяг: Б.Өй аймаг, Б сум, 10 дугаар багт оршин суух,

Нэхэмжлэгч: Р.А. Хаяг:Б.Өй аймаг, Бсум, 9 дүгээр багт оршин суух,

Хамтран нэхэмжлэгч: ЛоХХК /гүйцэтгэх захирал Р.А/, Хаяг:Б.Өй аймаг, Б сумын 10 дугаар багт үйл ажиллагаа явуулах,

Хариуцагч: Б.Өй аймаг дахь Ш. Хаяг:Б.Өй аймаг, Бсум, 11 дүгээр багт үйл ажиллагаа явуулах,

Нэхэмжлэлийн шаардлага: А ХХК-ийн 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн үнэлгээний тайланг бүхэлд нь хүчингүйд тооцож өгөхийг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Т.Еын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т /Улаанбаатар хотоос цахимаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ЛоХХК болон Р.Б ,Т.Е, Р.А нар нь хариуцагч Б.Өй аймаг дахь Шт холбогдуулан хөрөнгийн үнэлгээчин А ХХК-ийн 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн үнэлгээний тайланг бүхэлд нь хүчингүйд тооцож өгөхийг хүсэж, нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 Б.Өй аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Зохигч эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай" 804 дугаар захирамжаар хариуцагч нар болох Р.А, Р.Б , Т.Е болон "Баруун бүс логистик" ХХК -аас 2022.10.20-нд 7,200,000 төгрөг, 2022.11.20-нд 7,200,000 төгрөг, 2022.12.20-нд 7,200,000 төгрөг 2023.1.20-нд 7,200,000 төгрөг, 2023.02.20-нд 7,200,000 төгрөг, 2023.3.20-нд 7,200,00 төгрөг 2023.04.20-нд 7,200,000 төгрөг 2023.05.20-нд 452,225,568 төгрөгийг графикт заасны дагуу нийт 534,036,107 /таван зуун гучин дөрвөн сая гучин зургаан мянга нэг зуун долоо/төгрөгийг нэхэмжлэгч Г ХХК-ийн Б.Өй аймаг дахь салбарт төлж барагдуулахаар болж, зохигчид эвлэрсэн тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй  болгож, дээрх графикт заасан хугацаанд төлбөрийг төлж чадаагүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байдаг.

1.2 Гны Б.Ө салбар нь хариуцагч нар эвлэрлээр тохиролцсон график зөрчсөн гэсэн үндэслэлээр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, гүйцэтгэх хуудсыг 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр гаргуулан аваад шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Б.А 23020647 тоот Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол гаргаснаар эхэлсэн байдаг. 2023 оны 03 дугаар сарын 27-нд эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2023 оны 06 дугаар сарын 25-нд эд хөрөнгө хураах тухай тогтоол зэрэг шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой актууд гарч улмаар 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 02 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол гарсан.

1.3 Дээрх шийдвэрүүд болон шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дугаар зүйлд заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болох шударга ёсны, хууль дээдлэх зарчимд нийцэхгүй байхын дээр, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хүчин төгөлдөр үйлчилж байгаа холбогдох хууль тогтоомжийг ноцтой зөрчиж мөн төлбөр төлөгч бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг удаа дараа зөрчсөн талаар эрх бүхий албан тушаалтнуудад гомдол гаргасан боловч шийдвэрлэхгүй байсан тул бид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Н.Нрт өмгөөлөгчөөрөө дамжуулан гомдол гаргаж хөрөнгө битүүмжлэх, хөрөнгө хураах, албадан дуудлага худалдаа явуулах тогтоолууд болон шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь холбогдох хууль тогтоомжуудыг зөрчсөн болохыг тогтоолгож бүхэлд нь хүчингүй болгосон. Гэтэл 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр шинжээч томилох тухай тогтоолыг 9 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч М.Ж гаргаж А ХХК-г шинжээчээр томилсон. А ХХК-аас 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр төлбөр төлөгч бидний хөдлөх болон үл хөдлөх 7 эд хөрөнгөнд үнэлгээ хийгээд 1.395.649.895 /нэг тэрбум гурван зуун ерэн таван сая зургаан зуун дөчин есөн сая зургаан зуун дөчин есөн мянга найман зуун ерэн тав/ төгрөгөөр үнэлсэн эд хөрөнгийн үнэлгээний тайланг ирүүлсэн бөгөөд бидний хувьд 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр танилцан, хуулбарлан аваад өөрсдийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх, шударгаар үнэлүүлэх эрхээ хамгаалах зорилгоор нэхэмжлэл гаргаж байна.

1.4 Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж заасан. Мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3 т: хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэлтэй, тодорхой байхаар хуульчилжээ. Гэтэл А ХХК-н 2024.07.30-ны өдрийн тайлан нь дээрх хуулийн зүйл заалтыг дараах байдлаар зөрчсөн байна.

-Хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн ... тодорхойлно гэж заасны дагуу жишиг үнийн аргаар үнэлэхдээ ямар арга ашигласан, хаана байрлалтай, ямар үл хөдлөх хөрөнгүүдийг харьцуулан судалсан нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл бидний үл хөдлөх эд хөрөнгө нь Б.Өй аймгийн төвийн бүсэд байрлалтай өдөр, хоног өнгөрөх тусам зах зээлийн үнэ нэмэгдэж байгаа хөрөнгүүд юм. Төвийн бүсэд байрлах бусдын үл хөдлөх эд хөрөнгө бидний хөрөнгөтэй харьцуулагдах боломжгүй ба захын хорооллын үл хөдлөх эд хөрөнгөтэй харьцуулах боломжгүй юм.

-Хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно тайлантай нэг бүрчлэн танилцахад үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн ханшийн суурь судалгааг ямар аргачлалд тулгуурлан гаргасан, тус аргачлал нь бодит байдалд үндэслэлтэйгээр нийцэж байгаа эсэх нь ойлгомжгүй тодорхойгүй байна. Үнэхээр хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлсон юм бол хаяг, газар зүйн байршил, газрын хэмжээ, байшин барилгын хэмжээ нь өөр өөр байгаа үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус тусад нь яагаад үнэлээгүй болохоо тодорхой тайлбарлаагүй байна. Өөрөөр хэлбэл бүх үл хөдлөх эд хөрөнгүүдийг нэгтгээд нэг үнэлгээ гаргасан нь хуульд нийцэхгүй байна.

1.5 Мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.10 дахь хэсэгт хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнийг тогтооход хэрэглэсэн арга, тэдгээрийн нийцтэй байдал дээр үнэлгээ хийж байгаа байгууллага дүгнэлт хийн үнэлгээ хийлгэсэн этгээд болон гуравдагч этгээдэд ойлгомжтой байдлаар харьцуулалт хийх шаардлагатайг хуульчилжээ.... үнэлгээ хийлгэсэн этгээд болон гуравдагч этгээдэд ойлгомжтой байна... Гэтэл А ХХК-ийн гаргасан эд хөрөнгийн үнэлгээний тайлан нь ойлгомжтой, тодорхой тайлбарлагдаагүйн дээр бидний эд хөрөнгийг газар зүйн байршил, чанар, баталгаажилт, эд материал зэргийг хаана байрладаг ямар объекттой харьцуулан үзэж зах зээлийн үнэ ханшийг тогтоосон нь тодорхойгүй байна.

1.6 Бидний эд хөрөнгийг үнэгүйдүүлсэн шинжээчийн дүгнэлт буюу А ХХК-ийн тайлан нь хөрөнгийн үнэлгээ хийхэд баримтлах зарчим, үнэлгээний олон улсын стандартад нийцээгүй бөгөөд бидний хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчиж байна. Энэ нь төлбөр төлөгч бидний хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчихийн дээр Хөрөнгийн үнэлгээний тухай хууль зөрчин гарсан үнэлгээгээр өөрсдийн насаараа хөдөлмөрлөн байж бий болгосон эд хөрөнгүүдээ зах зээлийн үнэ ханшнаас 50 хувь хэт доогуур үнэлсэн. Манай 5 үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн байдаг.Тиймээс энэ үнэлгээ нь хүчин төгөлдөр бус байна гэж үзээд нэхэмжлэлээ гаргасан байгаа..

1.7 Иймд А ХХК-ний 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн үнэлгээний тайланг бүхэлд нь хүчингүйд тооцож өгнө үү? гэжээ.

 

2.Хариуцагч Б.Өй аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж, Б.Э нарын хариу тайлбар, татгалзал:

 

2.1 Б.Өй аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 804 дүгээр шүүгчийн захирамжаар Р.Б (Б1), Т.Е (Б2), Р.А (ББ3) нараас 534,036,107 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Б.Өй аймгийн Бсумын 10 дугаар багт байрлах, бүртгэлийн Ү-1 дугаартай 110 м.кв хувийн сууцын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, бүртгэлийн Г-1 дугаартай 1054 м.кв талбайтай газар, Бсумын 09 дүгээр багт байрлах, бүртгэлийн Ү-2 дугаартай 84 м.кв талбайтай хувийн сууцын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, бүртгэлийн Ү-01 дугаартай 98 м.кв талбайтай хувийн сууцын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, бүртгэлийн Г-01 дугаартай 700 м.кв талбайтай газар, Бсумын 5 дугаар багт байрлах, бүртгэлийн Ү-02 дугаартай 448 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Бсумын 11 дүгээр багт байрлах, бүртгэлийн Ү-02 дугаартай 106,6 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Бсумын 5 дугаар багт байрлах, бүртгэлийн Ү-03 дугаартай 110 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдээр хангуулж Гны Б.Өй салбарт олгохоор шийдвэрлэсэн.

2.2 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, төлбөр төлөгч Р.Б, Т.Е, Р.А нарт 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдөр шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг 9 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч М.Ж нь гардуулсан байна.Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 02 тоот албан бичгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааны битүүмжлэх, хураах тогтоолуудыг хүчингүй болгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зөвтгөж Гүйцэтгэх хуудсанд заагдсан барьцаа үл хөдлөх хөрөнгийг 9 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч ахлах дэслэгч М.Ж нь 2024 оны 06 дугаар сарын 12-ны 23020647/09 тоот тогтоолоор битүүмжилсэн ба Р.Б , Т.Е, Р.А нар төлбөр төлөөгүй тул битүүмжилсэн үл хөдлөх хөрөнгийг 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 23020647/02 тоот тогтоолоор хураах ажиллагаа явуулж хөрөнгийн хадгалалт хамгаалалтыг хууль сануулан төлбөр төлөгч Р.Б, Т.Е. Р.А нарт хариуцуулсан.

2.3 Улмаар талуудаас хөрөнгийн үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 01/840 тоот албан бичгээр хүргүүлэхэд: Төлбөр төлөгч Р.А нь 6,000,000,000 төгрөг, Р.Б нь 6,000,000,000 төгрөг, Т.Е нь 6,000,000,000 төгрөгөөр тус тус үнэлж 2024 оны 07 дугаap сарын 03-ны өдөр үнийн санал ирүүлсэн, төлбөр авагч Гны Б.Өй салбараас шинжээч томилох хүсэлт ирүүлсэн.

2.4 Төлбөр авагч болон төлбөр төлөгч Р.А, Р.Б, Т.Е нарын хүсэлтийн дагуу 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 02 тоот тогтоолоор төлбөр төлөгч Р.Б , Т.Е, Р.А нарын өмчлөлийн Б.Өй аймгийн Бсумын 10 дугаар багт байрлах, бүртгэлийн Ү-1 дугаартай 110 м.кв хувийн сууцын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, бүртгэлийн Г-1 дугаартай 1054 м.кв талбайтай газар, Бсумын 09 дүгээр багт байрлах, бүртгэлийн Ү-2 дугаартай 84 м.кв талбайтай хувийн сууцын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, бүртгэлийн Ү-02 дугаартай 98 м.кв талбайтай хувийн сууцын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, бүртгэлийн Г-02 дугаартай 700 м.кв талбайтай газар, Бсумын 5 дугаар багт байрлах, бүртгэлийн Ү-0213006673 дугаартай 448 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Бсумын 5 дугаар багт байрлах, бүртгэлийн Ү-02 дугаартай 110 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Бсумын 11 дүгээр багт байрлах, бүртгэлийн Ү-0213008292 дугаартай 106,6 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө нь шинээр дахин төлөвлөлтөд орж байгаа ба гэрчилгээ гараагүй үл хөдлөх хөрөнгүүдийг үнэлгээ тогтоохоор А ХХК-ний үнэлгээчин Ч.Жамъянг шинжээчээр томилсон.

2.5 Шинжээч А ХХК нь дээрх үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг нийт-1,395,649,895 төгрөгөөр тогтоосон ба уг үнэлгээг 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр төлбөр авагч болон төлбөр төлөгч нарт 01/992 тоот албан бичгээр хүргүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь заалтыг үндэслэн эд хөрөнгийн үнэлгээг мэдэгдэхэд төлбөр төлөгч өөрийн биеэр ирж мэдэгдлийг гардан авч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч нар нь эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо үнэлгээг мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасны дагуу дээрх үнэлэгдсэн үнээс багагүй үнээр өөрийн эд хөрөнгөө 1 сарын хугацаанд бие даан худалдан борлуулах эрхтэй ба эд хөрөнгийн үнэлгээг мэдэгдсэнээс хойш ажлын 3 хоногт бие даан худалдан борлуулах саналаа шийдвэр гүйцэтгэгчид бичгээр гаргаж болно гэхэд Р.Б , Т.Е, Р.А нар нь дээрх хөрөнгүүдийг бие даан худалдан борлуулах талаар 1 сарын хугацаа авах хүсэлт бичгээр гаргасан.

2.6 Мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д Хөрөнгийн үнэлгээний талаар талуудаас гомдол гаргаагүй тохиолдолд төлбөр төлөгч энэ хуулийн 55.3-т заасан шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор өөрийн хөрөнгийг уг шийдвэрт зааснаас багагүй үнээр бие даан худалдан борлуулах тухай санал гаргаж болно гэж зааснаар Р.Б , Т.Е, Р.А нарын хүсэлтийг хүлээн авч хөрөнгөө бие даан худалдах 1 сарын хугацааг 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 09-ний хооронд олгосон ба хугацаа дуусахад хөрөнгөө худалдаагүй, төлбөрөө төлөөгүй болно. Үнэлгээний талаар талуудаас гомдлоо ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргаагүй, 1 сарын хугацаа авах хүсэлтийн хангаж хугацаа олгосон. 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчийн үнэлсэн үнийн 70 хувиар буюу нийт 976,954,926 төгрөгөөр доод үнийг тогтоон Анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах 05 дугаар тогтоол гарч, тогтоолын хувийг 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 01/148 тоот албан бичгээр талуудад мэдэгдсэн. Төлбөр төлөгч Р.Б , Т.Е, Р.А нар нь зээлийн барьцаанд байх үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үнэлгээг мэргэжлийн байгууллага гаргасан бөгөөд үнэлгээнд Ш болон төлбөр төлөгч, төлбөр авагч нь хөндлөнгөөс нөлөөлөх эрхгүй байдаг болно.

2.7 Иймд үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчийн үнэлэхдээ хөрөнгийн байдалтай нэг бүрчлэн танилцаж, хууль эрх зүйн баримт бичигтэй тулгуурлан өнөөгийн зах зээлийн ханшаар уялдуулан үнэлгээ гаргасан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн баримт, нэхэмжлэгч Т.Е,Р.Б ,Р.А нарын иргэний үнэмлэх, А ХХК-ний 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн №ҮХХ-БӨА-24-000 дугаартай 33 хуудас үнэлгээний тайлан, тус компанийн 5643678 регистрийн дугаартай хуулийн этгээдийн гэрчилгээ, Ч.Жамъянд олгосон хугацаагүй эрхтэй үнэлгээний гэрчилгээ, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 230200000 дугаар тогтоол зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б.Өй аймаг дахь ШШГүйцэтгэх газраас хуулбарлаж олгосон Б.Өй аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай 130/ШЗ2023/000000 дугаартай шүүгчийн захирамж, Б.Өй аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 17-ний өдрийн130/ГХ203/00000 дугаартай гүйцэтгэх хуудас, ЛоХХК болон нэхэмжлэгч Т.Е,Р.Б ,Р.А нараас Б.Өй аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч М.Жд 2024.04.23-ны өдөр гаргасан гомдол, өмгөөлөгч А.Анхбаяраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын дарга хурандаа Н.Нр-т гаргасан гомдол, нэхэмжлэгч нарын тус шүүхэд 2024.08.09-ний болон 2024.09.12-ний өдөр гаргаж байсан хүсэлт, Б.Өй аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024.09.12-ны өдрийн 01/1148 дугаар албан бичгээр Т.Е, Р.Б , Р.А нарт мэдэгдэл хүргүүлсэн албан бичиг,Б.Өй аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч хошууч Б.Аын 2024.09.11-ний өдрийн анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 05 дугаар тогтоол, нэхэмжлэгч Р.Аийн 2024.09.27-ний өдөр Б.Өй аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан хүсэлт, эмнэлгийн магадалгаа, нэхэмжлэгч Р.Аийн өмгөөлөгч Б.Түвшинтөгсийн 2024.10.09-ний өдрийн 13/31 дүгээр албан бичгээр гаргасан хүсэлт, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тов мэдэгдсэн №9 дугаартай баримт, 2024.10.08-ны өдөр нэхэмжлэгч Р.Атэй байгуулсан Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2024.10.09-ний өдөр Р.Аийн тус шүүхэд гаргасан хүсэлт, Эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн тухай тэмдэглэл, 2024.10.04-ний өдрийн эмнэлгийн магадалгаа, Р.Аийн амбулаториор эмчлүүлэгсдийн карт зэргийн хуулбар,өмгөөлөгч Б.Түвшинтөгсийн 2024.11.11-ний өдрийн 13/31 дүгээр албан бичгээр шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт, КОлон улсын их сургуулийн ректорын 2024.11.08-ний өдрийн А/282 дугаар албан бичиг, нэхэмжлэгч Т.Еоос 2024.11.10-ны өдөр М.Т-д олгосон итгэмжлэл, түүнээс 2024.11.11-ний өдөр гаргасан хүсэлт, нэхэмжлэгч Р.Аээс тус шүүхэд 2024.11.11-ний өдөр гаргасан хүсэлт, нэхэмжлэгч Т.Еын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гэрч асуулгах тухай хүсэлт, Р.Аийн өмгөөлөгчийн 2024.12.04-ний өдөр шүүгчийн захирамжид гаргасан гомдол, нэхэмжлэгч Р.Аийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Б.Билгүүнийг оролцуулах тухай хүсэлт , 2024.12.15-ны өдөр Р.Аээс Б.Билгүүнд олгосон итгэмжлэл, 2024.12.15-ны өдрийн эмнэлгийн магадалгаа, Т.Еын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Тий шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлт, өмгөөлөгч Б.Түвшинтөгсийн шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт,2024.12.17-ний өдөр олгосон эмнэлгийн магадалгаа, эмчийн 2024.12.17-ний өдрийн жор,Б.Билгүүнээс хавтаст хэрэгт танилцах тул шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт, Төрийн үйлчилгээний нэгдсэн системээс 2024.12.26-ны өдөр гаргасан хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, ЛоХХК-ний хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, өмгөөлөгч Б.Түвшинтөгсөөс 2024.02.07-ны өдрийн 13/31 дугаар албан бичгээр шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт, хүсэлтдээ хавсаргасан Баянзүрх,Сүхбаатар, чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн мэдэгдэх хуудас, Баянгол Хан-уул Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн мэдэгдэх хуудас,өмгөөлөгч Б.Түвшинтөгсийн 2025.02.28-ний өдрийн 13/31 дүгээр дугаар албан бичгээр шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт, Яаралтай тусламжийн №1150 дугаар хуудас, 2025 оны 02 дугаар сарын 27-ний өдрийн энгийн эмийн жор, 2025 оны 02 дугаар сарын 28-ний өдрийн энгийн эмийн жор,2027.02.28-ны өдөр олгосон эмнэлгийн магадалгаа зэргийн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтыг нэхэмжлэгч талаас шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

4. Хариуцагч Б.Өй аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга Н.Б2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 01/1160 дугаар албан бичгээр тус газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч хошууч Б.А, 9 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч дэслэгч М.Ж, 8 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч дэслэгч Б.Э нарт олгосон итгэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж, Б.Э нарын 2024.09.13-ний өдрийн хариу тайлбар, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн №20230647 дугаар тогтоол, Б.Өй аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 17-ний өдрийн130/ГХ203/00131 дугаартай гүйцэтгэх хуудас, Б.Өй аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай 130/ШЗ2023/00710 дугаартай шүүгчийн захирамж, Б.Өй аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 130/ШЗ2022/00804 дугаартай шүүгчийн захирамж,Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэх алба Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хүчингүйд тооцох тухай 02 дугаар тогтоол, Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хөндлөнгийн гэрч оролцуулсан тухай 2024.06.12-ны өдрийн тэмдэглэл, Шийдвэр гүйцэтгэгчийн 2024.06.12-ны өдрийн тэмдэглэл, Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн №23020647/04 дугаар тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн 2024.06.12-ний өдрийн тэмдэглэл, Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 23020647/09 дугаартай тогтоол, 2024.06.12-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2024.06.12-ны өдрийн №23020647/09 дугаартай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн 2024.06.12-ны өдрийн тэмдэглэл,Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2024.06.12-ны өдрийн №23020647/09 дугаартай тогтоол, Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2024.06.12-ны өдрийн 23020647/04 дүгээр тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн 2024.06.12-ны өдрийн тэмдэглэл, Б.Өй аймаг дахь Ш-т 2024.06.12-ны өдөр Р.Б ын гаргаж байсан тайлбар, 2024.06.12-ны өдрийн Р.Б д Шүүхийн шийдвэр биелүүлэх №09/23020647 дугаар мэдэгдэл, Т.Есентайд мөн өдрийн Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хөндлөнгийн гэрч оролцуулсан тухай 2024.06.12-ны өдрийн тэмдэглэл, Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хөндлөнгийн гэрч оролцуулах тухай 2024.06.25-ны өдрийн тэмдэглэл, шийдвэр гүйцэтгэгчийн 2024.06.25-ны өдрийн тэмдэглэл, Эд хөрөнгө хураах тухай 2024.06.25-ны өдрийн №23020647/02 дугаар тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн 2024.06.25-ны өдрийн тэмдэглэл, Эд хөрөнгө хураах тухай 2024.06.25-ны өдрийн №23020647/02 дугаар тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн 2024.06.26-ны өдрийн тэмдэглэл, Эд хөрөнгө хураах тухай 2024.06.25-ны өдрийн №23020647/02 дугаар тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн 2024.06.25-ны өдрийн тэмдэглэл, Эд хөрөнгө хураах тухай 2024.06.25-ны өдрийн №23020647/02 дугаар тогтоол,шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн тэмдэглэл, Эд хөрөнгө хураах тухай 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн №23020647/02 дугаар тогтоол, Р.Б аас тус аймаг дахь Шт 2024.06.25-ны өдөр гаргасан тайлбар, шийдвэр гүйцэтгэгчийн 2024.06.26-ны өдрийн тэмдэглэл, Б.Өй аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Гны Б.Өй салбарт 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 01/840 дугаар албан бичгээр хүргүүлсэн мэдэгдэл, мөн газраас Т.Е,Р.Б ,Р.А нарт 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 01/839 дугаар албан бичгээр хүргүүлсэн мэдэгдэл, Гнаас тус аймаг дахь Шт 2024.06.04-ний өдрийн 18/01/0394 дугаартай албан бичгээр гаргасан хүсэлт, Гны Б.Өй салбараас 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдөр тус аймаг дахь Шт үнийн санал хүргүүлсэн10/295 дугаар албан бичиг, шийдвэр гүйцэтгэгчийн 2024.07.01-ний болон 2024.07.03-ны өдрүүдийн тус тус тэмдэглэл, Т.Е,Р.Б ,Р.А нараас 2024.07.03-ны өдөр Б.Өй аймаг дахь Шт үнийн санал өгөх тухай хүсэлт, Р.Б аас Б.Өй аймаг дахь Шт 2024.07.18-ний өдөр гаргасан хүсэлт, Гны Б.Өй салбараас тус газарт 2024.07.19-ний өдөр Хөрөнгийн үнэлгээчний тухай санал хүргүүлэх тухай 10/332 дугаар албан бичиг, Б.Өй аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэх тасгийн дарга бөгөөд ахлан шийдвэр гүйцэтгэгч хошууч Б.Аын 2024.07.18-ны өдрийн шинжээч томилох тухай 02 дугаар тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн тэмдэглэл, Б.Өй аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2024 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Т.Е,Р.Б ,Р.А нарт 01/968 дугаар албан бичгээр хүргүүлсэн мэдэгдэл, Б.Өй аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2024 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Гны Б.Өй салбарт 01/969 дугаар албан бичгээр хүргүүлсэн мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн тэмдэглэл, тус аймаг дахь ШШГГ-т 2024.08.08-ны өдөр Т.Е, Р.Б , Р.А нарын гаргасан хүсэлт, шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн тэмдэглэл,Б.Өй аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2024 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Т.Е,Р.Б ,Р.А нарт 01/992 дугаар албан бичгээр хүргүүлсэн мэдэгдэл, тус аймаг дахь ШШГГ-т Р.Б ын 2024.09.06-ны өдөр гаргасан тайлбар, Б.Өй аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Т.Е,Р.Б ,Р.А нарт 01/1148 дугаар албан бичгээр хүргүүлсэн мэдэгдэл, А ХХК-ний 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн №ҮХХ-БӨА-24-10408 дугаартай 33 хуудас үнэлгээний тайлан, тус компанийн 5643678 регистрийн дугаартай хуулийн этгээдийн гэрчилгээ, Ч.Жамъянд олгосон хугацаагүй эрхтэй үнэлгээний гэрчилгээ зэрэг нотлох баримтуудын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хариуцагч байгууллагын төлөөлөгч нарын шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт зэргийг хариуцагч байгууллагаас шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

5. Шүүхээс нэхэмжлэгч талын хүсэлтээр Б.Өй аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 130/ШЗ2024/03196 дугаар шүүгчийн захирамжаар шинжээч А ХХК-ний гүйцэтгэх захирал Ч.Ж шүүх хуралдаанд оролцуулах тухай хүсэлтийг хангасан, А ХХК-нийн үнэлгээний туслах ажилтан Г.Д шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт, 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр шинжээчийг асуусан тэмдэглэл зэргийг шүүхээс бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

6.Шүүхээс хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

7.Нэхэмжлэгч ЛоХХК болон Т.Е, Р.Б , Р.А нар нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна. Үүнд: ... шинжээчээр томилогдсон А ХХК нь 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн үнэлгээний тайлангаа ирүүлсэн байна. Уг тайланд хөрөнгийг жишиг үнийн аргаар үнэлэхдээ ямар арга ашигласан, хаана байрлалтай, ямар үл хөдлөх хөрөнгүүдийг харьцуулан судалсан нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл бидний үл хөдлөх эд хөрөнгө нь Б.Өй аймгийн төвийн бүсэд байрлалтай бөгөөд түүнийг Төвийн бүсэд байрлах захын хорооллын үл хөдлөх эд хөрөнгөтэй харьцуулах боломжгүй юм.Үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн ханшийн суурь судалгааг ямар аргачлалд тулгуурлан гаргасан, тус аргачлал нь бодит байдалд үндэслэлтэйгээр нийцэж байгаа эсэх нь ойлгомжгүй. Хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлсон юм бол хаяг, газар зүйн байршил, газрын хэмжээ, байшин барилгын хэмжээ нь өөр өөр байгаа үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус тусад нь яагаад үнэлээгүй болохоо тодорхой тайлбарлахгүйгээр бүх үл хөдлөх эд хөрөнгүүдийг нэгтгээд нэг үнэлгээ гаргасан нь хуульд нийцэхгүй байна. Мөн тайланд хөрөнгийн үнэлгээ хийхэд баримтлах зарчим, үнэлгээний олон улсын стандартад нийцээгүй бөгөөд бидний хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчиж зах зээлийн үнэ ханшнаас 50 хувь доогуур үнэлүүлсэндээ гомдолтой байна. Иймд А ХХК-ний 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн үнэлгээний тайланг бүхэлд нь хүчингүйд тооцож өгнө үү гэж тайлбарлажээ.

8. Б.Өй аймаг дахь Ш нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:.. Б.Өй аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 804 дүгээр шүүгчийн захирамжаар хариуцагч ЛоХХК болон Р.Б, Т.Е , Р.А нараас 532,625,568.25 төгрөг болон улсын тэмдэгтийн хураамжид 1,410,539 төгрөгийн хамт нийт 534,036,107 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Гны Б.Өй салбарт олгохоор шийдвэрлэсэн шийдвэрт гүйцэтгэх хуудас бичигдэж ирүүлсний дагуу тус газар 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх 23020647 тоот тогтоол үйлдэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж. Улмаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар шинжээч томилсны дагуу шинжээчээс үнэлгээгээ журмын дагуу гаргуулж ирүүлснээр хуульд заасан хугацаандаа талууд мэдэгдсэн.Шинжээч нь нэхэмжлэгч нарын үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхдээ хөрөнгийн байдалтай нэг бүрчлэн танилцаж, хууль эрх зүйн баримт бичигтэй тулгуурлан өнөөгийн зах зээлийн ханшаар уялдуулан үнэлгээ гаргасан байна.Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

9.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

9.1. Б.Өй аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 130/ШШ2022/00000 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч ЛоХХК болон Р.А, Р.Б , Т.Е нар нь нэхэмжлэгч Гны Б.Өй салбарын нэхэмжилсэн 532,625,568.25 (таван зуун гучин хоёр сая зургаан зуун хорин таван мянга таван зуун жаран найман төгрөг хорин таван мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч байгууллагад хуваарийн дагуу төлж өгөхөөр болж хоорондоо эвлэрсэн тул зохигчдын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол ЗГ5805116782-1, ЗГ5805116784-1 тоот ипотекийн гэрээгээр Р.Б , Т.Е нарын өмчлөлийн Ү-1 тоот улсын бүртгэлийн дугаартай, Б.Өй аймгийн Бсумын 10-р баг Харасай тоот хаягт байршилтай, 110 м.кв талбайтай, Хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө; ЗГ5805116782-2, ЗГ5805116784-2 тоот ипотекийн гэрээгээр Р.Б ын өмчлөлийн Г-1 тоот улсын бүртгэлийн дугаартай, Б.Өй аймгийн Бсумын 10-р баг Харасай тоот хаягт байршилтай, 1054 м.кв талбайтай, 031305770 нэгж талбарын дугаартай, Гэр бүлийн хэрэгцээ-ний зориулалттай өмчлөх эрхийн газар; Ү-2 тоот улсын бүртгэлийн дугаартай, Б.Өй аймгийн Бсумын 9-р баг Хөх хад тоот хаягт байршилтай, 84 м.кв талбайтай, Хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө; Ү-0213007678 тоот улсын бүртгэлийн дугаартай, Б.Өй аймгийн Бсумын 5-р баг Ховд гол тоот хаягт байршилтай, 110 м.кв талбайтай, Үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө; Г-021 тоот улсын бүртгэлийн дугаартай, Б.Өй аймгийн Бсумын 9-р баг Хөх хад тоот хаягт байршилтай, 700 м.кв талбайтай, 031 нэгж талбарын дугаартай, Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхийн газар; Ү-021тоот улсын бүртгэлийн дугаартай, Б.Өй аймгийн Бсумын 9-р баг Хөх хад тоот хаягт байршилтай, 98 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө; ЗГ5805116782-3, ЗГ5805116784-3 тоот ипотекийн гэрээгээр Р.Б , Т.Е нарын өмчлөлийн Ү-0213006673 тоот улсын бүртгэлийн дугаартай, Б.Өй аймгийн Бсумын 5-р баг, Ховд гол А.Көбеш-1 гудамж, 103 тоот хаягт байршилтай, 448 м.кв талбайтай, Үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө; ЗГ1-4, ЗГ2-4 тоот ипотекийн гэрээгээр Т.Еын өмчлөлийн Ү-0213тоот улсын бүртгэлийн дугаартай, Б.Өй аймгийн Бсумын 11-р баг, Бүркит Т.Абдихажы-1 гудамж, 113 тоот хаягт байршилтай, 106.6 м.кв талбайтай. нэг өрөө, Үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө зэрэг барьцаат хөрөнгийг тус тус дуудлага худалдаанд оруулж, нэхэмжлэгч Гны Б.Өй салбарыг хохиролгүй болгохыг тус аймаг дахь Шт даалгаж шийдвэрлэсэн байна.

 

9.2 Энэхүү шүүхийн шийдвэрийг төлбөр төлөгч хариуцагч ЛоХХК болон Р.А, Р.Б , Т.Е нар нь сайн дураар биелүүлээгүйн улмаас төлбөр авагч Гны Б.Өй салбарын хүсэлтээр 2023 оны 02 дугаар сарын 17-ний өдөр 130/ГХ2023/00131 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, Б.Өй аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн №23020647 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, Б.Өй аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас зээлийн төлбөрийг албадан гүйцэтгэх ажиллагааг эхлүүлж төлбөр төлөгч нарын барьцаа хөрөнгийг 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдөр битүүмжилж, мөн оны 6 дугаар сарын 05-ны өдөр хураан авч, шинжээч томилж, шинжээчээс 1,322,004,810 төгрөгөөр үнэлсэн,шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны төлбөр төлөгч нараас хөрөнгийн үнэлгээг хүчингүй тооцуулахаар нэхэмжлэл гаргаж, 2023-2024 онуудад 3 шатны шүүхээр хянагдаж,нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.

9.3 Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэх албаны Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 02 дугаар тогтоолоор үүргийн гүйцэтгэлд барьцаалсан улсын эрхийн бүртгэлийн Y-0213007678,Y-0213005887 үл хөдлөх эр хөрөнгийг битүүмжлэх ажиллагаа явуулаагүй атал хураасан, эрхийн улсын бүртгэлийн Y-0213006673 дугаартай 448 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн ч хураах ажиллагаа явуулаагүйгээр шинжээч томилох тухай тогтоод үйлдэж, уг хөрөнгүүдэд үнэлгээ тогтоолгож,шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дараалал зөрчсөн гэсэн үндэслэлээр Б.Өй аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 8 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн эд хөрөнгө битүүмжлэх,хураах тухай 2023 оны 23020647/01, 23020647/0 дугаар тогтоолыг тус тус хүчингүй тооцсон байна.

9.4 Түүний улмаас хариуцагч Б.Өй аймаг дахь шийдвэр гүйцэтгэх газрын 9 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчээс төлбөр төлөгч ЛоХХК болон Р.А, Р.Б , Т.Е нарын өмчлөлийн улсын эрхийн бүртгэлийн Ү-1, Ү-2, Ү-0213, Ү-02138, Ү-021392 дугаартай, нэгж талбарын 031304021 дугаар, Г-0213003582 тоот улсын бүртгэлийн дугаартай барьцаа хөрөнгүүдийг 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр дахин битүүмжилж, дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хураах ажиллагаа явуулсан байх бөгөөд түүнд талууд маргаагүй байна.

 

9.5 Хариуцагч байгууллагаас төлбөр авагч нэхэмжлэгч Гны Б.Өй салбар болон төлбөр төлөгч ЛоХХК болон Р.А, Р.Б , Т.Е нарт 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 01/839, 01/840 тоот албан бичгүүдээр 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 10:00 цагт албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоох үнийн санал ирүүлэхийг тус тус мэдэгдсэн байна.

Улмаар нэхэмжлэгч Гны Б.Өй салбар нь 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 10/295 тоот албан бичгээр дээрх үл хөдлөх хөрөнгүүдийн үнийн саналыг 7,396,760 төгрөг байхаар, төлбөр төлөгч ЛоХХК-ний захирал Р.Аийн захирал Р.А, Р.Б , Т.Е нараас 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдөр үнийн саналыг 6,000,000,000 (Зургаан тэрбум) төгрөгөөр үнэлүүлэхээр зөрүүтэй санал ирүүлж үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаар харилцан тохироогүй байснаар шийдвэр гүйцэтгэгчээс 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн №02 дугаар тогтоолоороо үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоолгохоор шинжээч томилсон байжээ.

 

9.6 Хариуцагч Б.Өй аймаг дахь шийдвэр гүйцэтгэх газраас талууд үнийн саналын талаар харилцан тохиролцоогүй байгаа тул  тус газрын шийдвэр гүйцэтгэгчээс шинжээч томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасныг зөрчөөгүй байна.

 

9.7 Шинжээчээр томилогдсон А ХХК нь 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн №ҮХХ-БӨА-24-10408 дугаар үнэлгээний тайлангаар төлбөр төлөгч ЛоХХК-ний захирал Р.А, Р.Б , Т.Е нарын өмчлөлийн дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг 1,395,649,895 ( нэг тэрбум гурван зуун ерэн таван сая зургаан зуун дөчин есөн мянга найман зуун ерэн таван) төгрөгөөр үнэлсэн тайланг хариуцагч байгууллагаас талуудад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д зааснаар мэдэгдсэний дагуу нэхэмжлэгч нараас эс зөвшөөрч үнэлгээг хүчингүй болгуулахаар мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацаандаа шүүхэд гомдлоо гаргасан байжээ.

 

9.8 Харин нэхэмжлэгч ЛоХХК-ний захирал Р.А, Р.Б , Т.Е нар нь нэхэмжлэлийн үндэслэлээ ...хөрөнгийн үнэлгээний тайланд хөрөнгийг жишиг үнийн аргаар үнэлэхдээ ямар арга ашигласан, хаана байрлалтай, ямар үл хөдлөх хөрөнгүүдийг харьцуулан судалсан нь тодорхойгүй мөн зах зээлийн ханшийн суурь судалгааг ямар аргачлалд тулгуурлан гаргасан, тус аргачлал нь бодит байдалд үндэслэлтэйгээр нийцэж байгаа эсэх нь ойлгомжгүй. Хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлсон юм бол хаяг, газар зүйн байршил, газрын хэмжээ, байшин барилгын хэмжээ нь өөр өөр байгаа үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус тусад нь яагаад үнэлээгүй болохоо тодорхой тайлбарлахгүйгээр бүх үл хөдлөх эд хөрөнгүүдийг нэгтгээд нэг үнэлгээ гаргасан нь хуульд нийцээгүй гэж маргажээ.

9.9 Гэвч хариуцагч Б.Өй аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн №02 дугаар тогтоолоор томилогдсон шинжээч  А ХХК-ний хөрөнгийн үнэлгээчин Ч.Ж 2024 оны 07 дугаар сарын 25-ний өдөр газар дээр нь ирж танилцаж, үзлэг хэмжилт хийж шинжээчээр томилсон тогтоол дээр дурдсан үл хөрөнгүүдийн шинж байдлыг тодорхойлж уг үл хөдлөх хөрөнгүүдийг хөрөнгийн үнэлгээ хийх арга, аргачлалыг үнэлгээний тайлангийн 4-21 дүгээр хуудсанд тодорхой тусгасан мөн шинжээч Ч.Жамъяны шүүхэд өгсөн мэдүүлэгтэй ... шинжээчээр томилсон тогтоолд дурдсан үл хөдлөх хөрөнгүүдийн 2 нь үйлчилгээний зориулалттай үл хөдлөх, 2 нь хувийн сууцны зориулалттай, 2 нь газар байсан бөгөөд эдгээр үл хөдлөх хөрөнгүүдийг үнэлсэн. Тогтоолд дурдагдсан дахин төлөвлөлтөд орсон улсын бүртгэлийн эрхийн Y-0213008292 дугаартай 106.6 м.кв үйлчилгээний зориулалтай үл хөдлөх хөрөнгө болон Бсумын 9 дүгээр багт байрлах Y-0213005382 дугаартай 84 м.кв талбайттай хувийн сууцны зориулалтай үл хөдлөх хөрөнгүүдийг бүрээн нураасан байсан тул үнэлээгүй. Дээрх хөрөнгүүдийг тус бүрд нь өөр өөр аргачлалыг хэрэглэж үнэлсэн.Тодруулахад хоёр үйлчилгээний төвийг үнэлэхдээ олон улсын стандартын дүрэм болон зах зээлийн хандлага аргыг ашиглаж, хоёр хувийн хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг өртгийн аргыг, хоёр газрыг норматив аргыг тус тус ашиглаж гаргасан.Эдгээр үл хөдлөх хөрөнгүүдийн байрлал ойролцоо, ижил төстэй объектуудтай харьцуулан үнэлгээ гаргасан. Б.Өй аймгийн өөр аймгаар жишиж болохгүй... гэх мэдүүлгээр нэхэмжлэгч нарын үл хөдлөх хөрөнгүүдийг тус бүрд нь өөр, өөр аргачлалаар хослуулан үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоосон нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь заалтад заасантай нийцсэн байна гэж шүүхээс дүгнэлээ.

 

9.10 Нэхэмжлэгч нараас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...зах зээлийн үнэлгээнээс 50 хувь буюу хэт бага үнээр үнэлсэн, үнэлгээ нь үндэслэлтэй тодорхой байх гэсэн агуулгад нийцээгүй. Үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн ханшийн суурь судалгааг ямар аргачлалд тулгуурлан гаргасан, тус аргачлал нь бодит байдалд үндэслэлтэйгээр нийцэж байгаа эсэх нь ойлгомжгүй ... тул шинжээчийн үнэлгээний тайлан нь хууль зөрчиж гаргасан гэж тайлбарладаг боловч тайлбарын үндэслэлээ бичгийн нотлох баримтаар нотлоогүй, шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй, зах зээлийн үнэлгээнээс хэт бага үнээр үнэлсэн гэж харьцуулан үзэх баримтыг ирүүлээгүй байна.

 

9.11 Иймээс нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн үндэслэлээ бичгийн нотлох баримтаар нотлоогүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй тул А ХХК нь 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн №ҮХХ-БӨА-24-10408 дугаар үнэлгээний тайланг хүчингүй тооцуулах үндэслэл хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

 

10. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч ЛоХХК болон Р.А, Р.Б , Т.Е нарын хариуцагч тус аймаг дахь Шт холбогдуулан А ХХК-ний 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн №ҮХХ-БӨА-24-10408 дугаар үнэлгээний тайланг хүчингүй тооцуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

11. Б.Өй аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 13-ний өдрийн 302/ШЗ2024/02581 дугаартай Хүсэлтийг хангах тухай шүүгчийн захирамжийг Иргэний хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр үлдээж шийдвэрлээ.

 

 

12.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх маргаан тул нэхэмжлэгч нар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 100020000941 дугаартай данснаас буцаан гаргуулан нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Өй аймаг дахь Шт холбогдох хөрөнгийн үнэлгээчин А ХХК-ний 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн №ҮХХ-БӨА-24-10408 дугаар үнэлгээний тайланг хүчингүй тооцуулахыг хүссэн тухай нэхэмжлэгч ЛоХХК болон Р.А, Р.Б , Т.Е нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ЛоХХК болон Р.А, Р.Б , Т.Е нар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 100020000941 дугаартай данснаас буцаан гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т заасныг баримтлан Б.Өй аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 13-ний өдрийн 302/ШЗ2024/000000 дугаартай Хүсэлтийг хангах тухай шүүгчийн захирамжийг энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б.Өй аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ