Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 224

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяат даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга  Ч.Уранбилэг хөтлөн,

улсын яллагч Ч.Отгонсүрэн

шүүгдэгч Т.Э

шүүгдэгч B /Д.Б/,

шүүгдэгч Ш.Б, тэдгээрийн өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн,

шүүгдэгч Э.Т, түүний өмгөөлөгч М.Тэгшмандал,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Н.Жамъяндорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Э, Ш.Б, B /Д.Б/,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Эын Э.Т, Б.Б нарт холбогдох эрүүгийн 201719000236 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

1. Монгол улсын иргэн, 1976 оны 07 дугаар сарын 24-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай эрэгтэй, дээд боловсролтой, хүнд маханизмын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдүүдийн хамт  оршин суух хаягтай боловч Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо 19 дүгээр байрны 7-99 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Т.Э

2. Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн, 1972 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Бүгд Найрамдах Хятад Ард улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Шилийн Гол аймагт төрсөн, 45 настай эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,  мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхэдтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Д.Б

3. Монгол улсын иргэн, 1964 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Баянчандмань суманд төрсөн, 54 настай эрэгтэй, дээд боловсролтой, геофизикийн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,  хэрэг хариуцах чадвартай, Ш.Б

4. Монгол улсын иргэн, 1985 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Борнуур суманд төрсөн, 32 настай эрэгтэй, бүрэн дунд мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр 4 хүүхдийн хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн  2006 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай,

5. Монгол улсын иргэн, 1967 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 50 настай эрэгтэй, дээд боловсролтой, автын механик мэргэжилтэй, “, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Т.Б

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд дурдснаар/

Шүүгдэгч Т.Э нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Бтай бүлэглэн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 19 дүгээр байрны 70 тоотод 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ногоон өнгийн 2 бортоготой нийт 64 кг жинтэй химийн хорт бодис болох мөнгөн усыг хууль бусаар олж аван хадгалсан, уг мөнгөн усыг бусдад зарж борлуулах зорилгоор Оросын Холбооны Улсын иргэн

, Монгол Улсын иргэн Н.О нарт дамжуулсан,          

2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 1 кг, 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 1 кг, нийт 2 кг жинтэй химийн хорт бодис болох мөнгөн усыг Б.Бгээр дамжуулан Э.Тд худалдсан,

             2017 оны 01 дүгээр сараас 2017 оны 04 дүгээр сарын 16-ны хооронд Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрт байрлах “Гүнбилэг гоулд” ХХК-ийн Харганы уурхайд химийн хорт аюултай бодис болох мөнгөн усыг хууль бусаар хадгалсан, алт угааж зориулалтын бусаар ашигласан,

-Шүүгдэгч B /Д.Б/ нь Т.Этай бүлэглэн, 2016 оны 11 дүгээр сарын 14- ний өдөр ногоон өнгийн 2 бортоготой нийт 64 кг жинтэй, химийн хорт бодис болох мөнгөн усыг хууль бусаар олж аван хадгалсан, бусдад зарж борлуулах зорилгоор Оросын Холбооны Улсын иргэн Скуратов Максим Чимиддоржиевич, Монгол Улсын иргэн Н.О нарт дамжуулсан,

  • 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 1 кг, 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 1 кг, нийт 2 кг жинтэй химийн хорт бодис болох мөнгөн усыг Б.Бгээр дамжуулан Э.Тд худалдсан.

          -Шүүгдэгч Ш.Б нь 2017 оны 01 дүгээр сараас 2017 оны 04 дүгээр сарын 16-ны хооронд Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрт байрлах “Гүнбилэг гоулд” ХХК-ийн Харганы уурхайд химийн хорт аюултай бодис болох мөнгөн усыг хууль бусаар хадгалсан, алт угааж зориулалтын бусаар ашигласан.

- Шүүгдэгч Б.Б нь Т.Э, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Б нараас 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 1 кг, 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 1 кг, нийт 2 кг жинтэй химийн хорт бодис болох мөнгөн усыг авч, Э.Тд дамжуулсан.

- Шүүгдэгч Э.Т нь 2016 оны 09 дүгээр сарын 08, 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрүүдэд нийт 2 кг химийн хорт бодис болох мөнгөн усыг Б.Бгээр дамжуулан худалдан авсан, улмаар уг мөнгөн усаар 2017 оны 04 дүгээр сараас 2017 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн хооронд Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрт байрлах “ХХК-ийн Харганы уурхайд алт угааж зориулалтын бусаар ашигласан гэмт хэрэг үйлдэж учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч Т.Эаас: “...Б.Б болон О нарт 2 удаа мөнгөн ус өгсөн үнэн. Нэг удаа зааж өгөөд ороод ав гэж хэлсэн. Нэг удаад нь би өөрөө хүлээлгэн өгсөн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Уурхай дээр мөнгөн ус ашиглаж, хууль бусаар алт угаагаагүй. Тэр үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэв.

Шүүгдэгч B /Д.Б/-аас: “...Гэрээсээ 64 кг мөнгөн усыг Од дамжуулж өгсөн болон гэртээ мөнгөн ус хадгалсан үйлдэл байхгүй. Би тухайн үед Ховд аймагт ажлаар явж байсан.Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэв.

Шүүгдэгч Ш.Баас: “...Би Харганы уурхайд 2018 оны 3 дугаар сарын дундуур эхэлж оролцсон. Аж ахуйн зориулалтаар 3-4 удаа хоол хүнсний материал зөөсөн. Мөнгөн ус ашигласан болон хадгалсан үйлдэл байхгүй. Уурхайд ажиллаж байсан тээрмээс сонирхлын журмаар хутгаж авсан үйлдэл хийсэн нь үнэн...” гэв.

Шүүгдэгч Э.Төөс: “...Б.Б ахаас 2 кг мөнгөн усыг нэг нэгээр нь авж Харганы уурхайд хийж эргүүлсэн нь үнэн гэм буруугаа хүлээж байна...” гэв.

Шүүгдэгч Б.Бгээс: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн учир нэмж хэлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээж байна...” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч нараас мэдүүлсэн мэдүүлэг:

Гэрч Б.Бын “...Би Жавхлантөгсөөс авсан шороогоо угааж үзээд алтыг нь ялгахад 8 грамм алт гарсан. Алтыг би уртцагаан дээр зарчихсан” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 125-126 дугаар хуудас/,

Гэрч Н.Мын “...бид нар 10 дугаар хороололд уулзахад миний орчим насны намхан нуруутай эрэгтэй хүн ирээд жижигхэн дөрвөлжин цаасан хайрцагтай скочоор ороочихсон юм өгөхөөр нь би аваад явсан. Тэгээд тэрийг Борнуурт очоод Э.Тд хүргэж өгсөн...” гэсэн мэдүүлэг 2хх-ийн 132 дугаар хуудас/,

Гэрч Г.Гын “...Шалгалтын явцад уурхайн тээрмээс мөнгөн ус илэрсэн” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 165-167 дугаар/,

Шинжээч Б.Лгийн:“...Ер нь ямар ч химийн бодисыг тодорхой стандартын шаардлага хангасан лаборатори эсвэл бодис хадгалах өрөө тасалгаанд хадгалах шаардлагатай байдаг...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 174 дугаар хуудас/,

Гэрч Д.Жийн: /Төв аймгийн Харганы уурхайд ажиллаж байсан “Гүн билэгт” ХХК-ий ажилтан/ “...Энхээгийн бригад болохоор хоёр Хятад нь далд уурхай руу орж тэсэлгээ хийгээд гарсан чулуугаа төмөр замаар зөөж гаргаж ирээд сонсмолд ачиж тээрэм дээр буулгаад тээрэмд оруулж гарсан ширээн дээр нарийсгаж мөнгөн усаар бариулж алтаа авдаг. Мөнгөн усаар Энхээгийн бригадаас Ш.Б ах бариулж аваад тэгээд надад авсан алтныхаа 40 хувийг өгдөг юм. Э.Тийн бригад бол тэсэлгээ хийдэг эсэхийг нь бол би мэдэхгүй мотор молдок барьж л дээд ам руу ордог. Тэгээд мөн адил чулуугаа шуудайлж гаргаад тээрэмд оруулж гарсан шороогоо мөнгөн усаар бариулж гарсан алтныхаа 40 хувийг надад өгдөг юм...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 20- 21 дугаар хуудас, 2хх-ийн 122-123 дугаар хуудас/ ,

Гэрч М.Бийн: /Төв аймгийн Харганы уурхайд харуулаар ажиллаж байсан/ “...2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2 бригад тээрэм ажиллуулж тэсэлгээ хийж алт угааж байгаа юм. Тэсэлгээг бол Энхээ Д нарын бригадын хоёр хужаа гардан хийдэг. Харин Э.Т гэх залуугийн бригад бол тэсэлгээ хийдэггүй гэсэн мотор молдокоор чулуу авдаг юм шиг байна лээ. ...Тэсэлгээний дуу бол дуулддаггүй. Харин би тэсэлгээ хийх гээд хонгио, хошуу зэргийг холбоод сууж байхыг нь бол 2 удаа харсан. Энхээ Д нарын бригадын хоёр Хятад өөрсдийнхөө амьдардаг өрөөнд тэсэлгээнийхээ материалыг холбож бэлэн болгоод уурхайн ам руу ордог юм...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 22-23 дугаар хуудас/,

Гэрч Х.Эийн: /Төв аймгийн Харганы уурхайд дизельчингээр ажиллаж байсан/ “...2017 оны 04 дүгээр сарын 05-наас 07-ны үед байх эхний чулуугаа олборлож тээрэмдэж эхэлсэн. Тэгээд тээрэмдсэн чулуунаасаа алтаа ялгаж авахдаа мөнгөн ус ашигладаг байсан. Тээрэмдсэн чулуунаасаа мөнгөн усаа ялгаж усаар угаана. Түүний дараа ялгарсан алттай мөнгөн усаа паяалникаар галаар шараад мөнгөн усаа ууршуулан алтаа ялгаж авдаг байсан. Нийтдээ миний мэдэхээр 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл мөнгөн ус ашигласан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 26-27 дугаар хуудас, 2хх-ийн 154 дүгээр хуудас/,

Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд

2017 оны 04 дугаар сарын 17-ны өдрийн Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 4-1З дугаар хуудас, 4 дүгээр хх-ийн 5-10 дугаар хуудас/

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 хх-ийн 106-114, 115-121  дүгээр хуудас/

Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч У.Өлзийцэцэгийн Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хууль бусаар мөнгөн усыг зөөвөрлөж байсан хэрэгт гаргасан шинжээчийн дүгнэлт/4хх-ийн 31-32 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн шинжээчийн 4158 дугаартай дүгнэлт /1хх-ийн 31-32 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн шинжээчийн 4157 дугаартай дүгнэлт /1хх-ийн 33-34 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн шинжээчийн 2467 дугаартай дүгнэлт /1хх-ийн 35-36 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн шинжээчийн 4156 дугаартай дүгнэлт /1хх-ийн 37- 38 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 05 дүгаар сарын 19-ний өдрийн шинжээчийн 5089 дугаартай дүгнэлт/1хх-ийн 40 дүгээр хуудас/

2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай гэрээ /1хх-ийн 173 дугаар хуудас/

Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 206 дугаартай дүгнэлт /1хх-ийн 217-225Х/

Т.Э, Э.Т, Б.Б, B /Д.Б/ нарын арилжааны банкин дахь дансны хуулга /1хх-ийн 249, 2хх-ийн 1-44 дугаар хуудас/

Шинжлэх ухааны академийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1/440 дугаартай албан бичиг /4хх-ийн 248 дугаар хуудас/,

Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 06/6484 дугаартай албан бичиг /4хх-ийн 250 дугаар хуудас/

Гамшиг судлалын хүрээлэнгийн Гамшгийн туршилт, шинжилгээний төвийн шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 9/105 дугаартай дүгнэлт /4хх-ийн 79-80 дугаар хуудас/,

БНХАУ-ын иргэн Гуа Шанли-ны нас барсан талаарх баримтууд /4хх-ийн 176-178 дугаар хуудас/

“Гүнбилэг гоулд” ХХК-ийн тусгай зөвшөөрөл болон үйл ажиллагаа явуулах талаар холбогдох бичиг баримтууд /2хх-ийн 201-215 дугаар хуудас/,

-Хамтран ажиллах гэрээ /2хх-ийн 216-222 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд

Шүүгдэгч Э.Тийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “...Харганы уурхайн далд ам руу орж чулуу шуудайлж “Гүн билэгт” ХХК-ий тээрэм дээр тээрэмдэж угаасан. Энэ ажлыг бид 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хийж эхэлсэн юм. Мөнгөн усаар алт угаасан асуудал бол 2017 оны 04 дүгээр сарын 16-ны орой чулуугаа тээрэмд оруулчихаад сум руу явахдаа 2 дугаар тээрэмд 2 хил /кг/ орчим мөнгөн ус хийчихээд үлдээсэн юм. ...Д, Энхээ нарын бригадад хоёр Хятад байдаг тэр хоёр хятад тэсэлгээ хийж чулуу унагаадаг. ...ер нь бол гүний тэсэлгээ хийхэд гадна улсад дуулдахгүй хийгддэг юм. ...2016 оны 09 сарын үеэр байх Б.Б гэх хүнээс хоёр удаа тус бүр 1кг мөнгөн ус авсан, нийт 2 кг мөнгөн ус авсан. Мөнгөн ус авахдаа мөнгийг нь дансаар нь шилжүүлээд, тэгээд Борнуурын таксигаар авчихдаг юм. 1 кг мөнгөн усыг 300.000 төгрөгөөр авсан. Мөнгийг нь Б.Бгийн өгсөн данс руу хийчихдэг юм. ...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 122, 124, 126, 127, 2хх-ийн 59-60  дугаар хуудас/,

Шүүгдэгч Т.Эын сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...Бид нар азотын бордоо гэх зүйлийг дизель түлштэй хольж жижиг хэмжээний тэсэлгээ хийж чулуу буталж тээрэмд оруулдаг байсан. Би тэсэлгээг 1 сарын хугацаанд 10 удаа хийсэн байгаа. Надад тэсэлгээ хийх зөвшөөрөл байхгүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 129, 130-131 дүгээр хуудас, 2 хх-ийн 67-68 , 4хх-ийн 218-219, 221-223 дугаар хуудас/,

Г.Дийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн “    Хятад улсын 3 иргэн хамт ажилласан. Намайг явснаас хойш 2017 оны 03 дугаар сарын 25-ны үеэс 4-5 удаагийн тэсэлгээ хийгдсэн гэж над руу Т.Э ярьсан. Тэсэлгээг Хятадууд гардаж хийсэн. Хоёр хятадтай хамт бид нар өөрсдөө буюу Т.Э бид хоёр л алтаа авдаг байсан. Намайг байхгүй үед Т.Э л авдаг байсан.Би Бумангэрэл гэдэг хүнтэй хувь тохироод танай уурхайг түрээслэж ажиллуулъя гэдэг санал тавьсан. Албан ёсоор гэрээ байгуулж, тамга тэмдэг дарсан зүйл бол байхгүй, харин Бумангэрэл гэх хүнтэй гэрээ байгуулахаар ноороглосон гэрээ бол байсан. Уг мөнгөн ус нь Бын гэрт байсан түүний нагац ахынх нь гэж ярьж байна лээ. /1хх-ийн 132-133, 139 дугаар хуудас, 2 хх-ийн 169-170 дугаар хуудас/,

        Шүүгдэгч Ш.Бын сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...Би сүүлийн нэг угаалтыг мөнгөн усаар өөрөө бариулсан. Бусад угаалтыг бол мөнгөн усаар бариулаагүй. Манайх тэсэлгээ хийх зөвшөөрөл байхгүй. Тэсэлгээний материалыг хаанаас авч хаана хадгалдаг талаар мэдэхгүй. Хоёр Хятад иргэнээр тэсэлгээ хийлгэдэг. Тэр хамгийн сүүлийн алтыг мөнгөн усаар бариулсан даавуу байхаар нь гаргаж шидсэн юм. Би Харганы уурхайн доод аманд Д, Т.Э, хоёр Хятад бид нар ажилласан. Би дээд аманд ажиллаж байсан бригадын ашиглаж байсан мөнгөн уснаас авсан. Шламтай эргэж байхад нь авчихсан юм. Баригддаг өдөр л тэдний ашиглаж байсан шламнаас мөнгөн устай шлам хувингаар авсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 140-141, 142, 2хх-ийн 64 дүгээр хуудас/,

        Шүүгдэгч БНХАУ-ын иргэн Д.Бын сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...2016 оны 08 дугаар сард санагдаж байна,Д надаас Хятадаас мөнгөн ус олдох уу, зарах газар байна гэхээр нь би БНХАУ-ын иргэн Вие гэх хүн рүү утсаар мөнгөн ус олдох газар байна уу гэж асуусан чинь олдоно гэхээр нь Дид олдох юм байна гэсэн чинь тэгвэл хүнээс мөнгө зээлээд оруулж ирье гэхээр нь би Баатар гээд Өвөрмонгол залуугаас 12.000.000 төгрөг зээлээд Хятад руу 9.000.000 төгрөгийг нь өөрийн данснаас нэг Монгол хүний дансаар дамжуулан Вие гэдэг хүн рүү шилжүүлсэн.Тэгээд мөнгө шилжүүлснээс хойш Т.Э, Д бид гурав 2-3 хоногийн дараа Замын-Үүд рүү явж очоод 4-5 хоног орчим мөнгөн усаа хүлээгээд байж байтал Д, Т.Э хоёр мөнгөн усаа оруулаад ирчихлээ...бид хоёр түрүүлээд явлаа гээд явсан,маргааш нь би хотод ирсэн.Авчирсан мөнгөн усаа Т.Э, Д хоёр зарна гээд машиндаа аваад яваад байсан.Би Б.Бд мөнгөн ус зараад өгчих гэж хэлж байсан. Б.Б бол мөнгөн ус худалдаж авсан,яг хэдэн кг-г худалдаж авсаныг би мэдэхгүй байна. Б.Б мөнгөн усаа зараад миний дансанд 300.000 төгрөг 2 удаа мөнгө шилжүүлсэн байгаа.Тэрийг би мэдэхгүй байна,Д хилээр оруулахыг нь би оруулъя гэж хэлж байсан, түүнээс яг хилээр яаж оруулж ирсэнийг мэдэхгүй байна,би мөнгөн усны мөнгийг бол олж өгсөн. 2сав буюу 68 орчим кг мөнгөн ус оруулж ирсэн. 2016 оны 08 дугаар сард өөрийн 5063167029 гэсэн данснаас 9.000.000 төгрөг шилжүүлсэн байгаа. Хүлээн авагчийн дансны дугаар нь “Хаан”банкны данс байсан,тэр данс бол Өвөрмонгол хүний данс байсан юм” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 161-163 дугаар хуудас/,

       Шүүгдэгч Б.Бгийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...БНХАУ-ын иргэн Б гэх хүн 2016 оны 09 сард над руу өөрийнхөө утсаар залгаад нэг сав мөнгөн ус байгаа, тэрийг борлуулчихмаар байна, ямар арга чарга байна гэхээр нь би тэрийг мэдэхгүй гэхэд утсаа салгасан, тэгээд нэг хэсэг ярихгүй байж байгаад ахиж яриад хамт ажилладаг хятад нас барчихлаа, мөнгө төгрөгний хэрэг байна, мөнгөн ус зарчихмаар байна гэсэн. Тэр үед Борнуурын Э.Т гэдэг залуу надаас мөнгөн ус асууж байсан болохоор нь би олдож магадгүй гээд Б руу ярьсан чинь гэрт ундааны саванд хийгээд тавьчихсан байгаа тэрийг очоод авчих гэхээр нь би Төмөр замд 20 дугаар сургуулийн хажуу талын арктай байрны 2 дугаар орцны 8 давхрын 70 тоотоос очиж 1 кг мөнгөн ус авсан. Тэгэхэд Бын гэрт нэг Хятад байсан. Тэрнээс нь аваад тэгээд 10 дугаар хорооллын тэнд байдаг “Номин” дэлгүүрийн өмнө очоод нэг машинд өгөөд Борнуур луу явуулсан. Миний “Хаан” банкны 5016514638 тоот дансанд Э.Т 350.000 төгрөг шилжүүлсэн, тэрийг нь би Бын данс руу шилжүүлсэн. Эхний мөнгөн ус явуулснаас хойш хэд хоногийн дараа Э.Т дахиж над руу утсаар яриад Б.Б ахаа дахиад 1 кг мөнгөн ус хэрэгтэй байна гэхээр нь би Б руу яриад хэлэхэд Б гэрт бэлдчихсэн байгаа, гэрээс очоод авчих гэхээр нь би гэрт нь очиход мөн өөр нэг хятад байсан, тэгээд Бын гэрээс 1 кг мөнгөн ус аваад Э.Тийн өгсөн утасны дугаар луу ярьсан чинь “Энхжин” худалдааны төв дээр байна гэхээр нь тэнд аваачиж мөнгөн усыг нь өгөөд явуулсан. Мөнгийг нь мөн миний дансанд 350.000 төгрөг хийсэн, тэрийг нь би маргааш билүү нөгөөдөр нь 250.000 төгрөгийг Бын дансанд хийсэн, үлдсэн 100.000 төгрөгийг нь манай хүүгийн данс руу хийчих гэхээр нь би тэр дансанд нь хийсэн. Т.Э, Д хоёр ямар ч байсан хамт байсан, өөр нэг хүн байсан, тэр хүнийг би танихгүй хүн байсан, тэр хүнийг нь Т.Эын ах гэж би сүүлд сонссон...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 164-165х, 2хх-ийн 172-173х, 4хх- ийн 232-234 дүгээр хуудас/

Шүүгдэгч нарын  хувийн байдалтай холбоотой баримтууд:

-Шүүгдэгч нарын Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа, хуулбар /1 дүгээр хх-ийн 171, 185, 193, 2 хх-ийн 224, 4 дүгээр хх-ийн 180 дүгээр хуудас/,

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /3 дугаар хх-ийн 132, 145, 147, 148, 151,  дугаар хуудас/,

-Шүүгдэгч нарын оршин суух хаягийн тодорхойлолт /2 дугаар хх-ийн 225, 3 дугаар хх-ийн 134, 150, 4 дүгээр хх-ийн 179/, 

-Шүүгдэгч Э.Тийн урьд ял шийтгэгдсэн 2006 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Төв аймаг дахь сум дундын шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар /1 дүгээр хх-ийн 175-176 дугаар хуудас/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй байх тул хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж шүүгдэгч Т.Э, Bayartu /Д.Б/, Ш.Б, Э.Т, Б.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.  

Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

Шүүгдэгч Т.Э нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Бтай бүлэглэн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 19 дүгээр байрны 70 тоотод 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ногоон өнгийн 2 бортоготой нийт 64 кг жинтэй химийн хорт бодис болох мөнгөн усыг хууль бусаар олж аван хадгалсан, уг мөнгөн усыг бусдад зарж борлуулах зорилгоор Оросын Холбооны Улсын иргэн Скуратов Максим Чимиддоржиевич, Монгол Улсын иргэн Н.О нарт дамжуулсан,          

- Шүүгдэгч Э.Т нь 2016 оны 09 дүгээр сарын 08, 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрүүдэд нийт 2 кг химийн хорт бодис болох мөнгөн усыг Б.Бгээр дамжуулан худалдан авсан, улмаар уг мөнгөн усаар 2017 оны 04 дүгээр сараас 2017 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн хооронд Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрт байрлах “Гүнбилэг гоулд” ХХК-ийн Харганы уурхайд алт угааж зориулалтын бусаар ашигласан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг, гэрч Б.Бын мэдүүлэг /2хх-ийн 125-126 дугаар хуудас/, гэрч Н.Мын мэдүүлэг 2хх-ийн 132 дугаар хуудас/, гэрч Г.Гын мэдүүлэг /2хх-ийн 165-167 дугаар/, шинжээч Б.Лгийн мэдүүлэг /2хх-ийн 174 дугаар хуудас/, гэрч Д.Жийн мэдүүлэг /1хх-ийн 20- 21 дугаар хуудас, 2хх-ийн 122-123 дугаар хуудас/, гэрч М.Бийн мэдүүлэг /1хх-ийн 22-23 дугаар хуудас/, гэрч Х.Эийн мэдүүлэг /1хх-ийн 26-27 дугаар хуудас, 2хх-ийн 154 дүгээр хуудас/, 2017 оны 04 дугаар сарын 17-ны өдрийн Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 4-1З дугаар хуудас, 4 дүгээр хх-ийн 5-1 дугаар хуудас/, Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 хх-ийн 106-114, 115-121  дүгээр хуудас/,

    Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч У.Өлзийцэцэгийн Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хууль бусаар мөнгөн усыг зөөвөрлөж байсан хэрэгт гаргасан шинжээчийн дүгнэлт

  1. Тухайн мөнгөн ус хадгалсан сав нь 2 литр орчмын багтаамжтай ойролцоогоор 32 кг мөнгөн ус хадгалагдаж байна. Үйлдвэрийн зориулалттай сав баглаа боодолтой байна.
  2. Хурааж авсан савтай мөнгөн ус хэмээх химийн хорт болон аюултай бодис байсан. Уг сав нь зориулалтын сав баглаа боодолтой бөгөөд задлаж байгаагүй лац ломботой хадгалагдаж байна. Хаяг шошго тодорхойгүй учраас аль улсад үйлдвэрлэснийг тодорхойлох боломжгүй байна.
  3.  Тухайн бодисын хаяг шошгон дээр үйлдвэрлэсэн улсын нэр хаяг тодорхой бус байгаа нь үйлдвэрлэсэн улсыг тогтоох боломжгүй юм. Мөнгөн усны хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө нь мөнгөн усны хэмжээ, өртсөн хүний нас, өсөлт хөгжлийн үе, хордлогын хугацаа, амьсгалах, идэх, арьсанд хүрэх зэрэг хордох зам, зэрэг хүчин зүйлсээс шалтгаалан хамаардаг байна. Нярай хүүхэд, жирэмсэн эх, ураг, мөнгөн усны нөлөөнд маш мэдрэмтгий байдаг. Хордлогын анхны шинж тэмдэг арьс загатнах, хараа бүрэлзэх, хоолонд дургүй болох, ой санамжаа алдах, зан төлөв өөрчлөгдөх, хурц хордсон тохиолдолд мэдрэх чадвар хүчтэй алдагдах, татаж унах, тэр бүү хэл үхэлд хүргэнэ. Мөнгөн усны хордлогын хэмжээг цус, нугасны ус, үс, шээс болон хөхний сүүнд тодорхойлдог байна. Монгол улсад өмнө жилүүдэд мөнгөн усыг алт олборлох зориулалтаар ашиглаж байна. Дэлхий дахинд мөнгөн усыг хлор, идэмхий натрийн үйлдвэрлэх зай батерей, монометр, полуретан, хөөсөнцөрийн үйлдвэрт ашиглаж байна. Эрүүл мэндийн салбарт халууны шил, ходоод гэдэсний шинжилгээний багажинд хэрэглэдэг. Зарим төрлийн уламжлалт эмийн найрлага, шүдний амальгамд ашигласаар байна. Мөнгөн усаар бохирдсон газрын саармагжуулах олон арга байдаг. Манай улсад хууль бусаар алт олборлох үйл ажиллагаа эрхэлж байсан иргэдийн буруутай үйл ажиллагаанаас болж бохирдсон газрыг хатууруулан тогтворжуулах аргаар цэвэрлэх үйл ажиллагаа 2008-2009 онуудад хийж байсан. Тухайн цэвэрлэх саармагжуулах үйл ажиллагааг хийхэд улсаас 3.2 тэрбум төгрөгийн зардал гарч улсаад ихээхэн хохирол учруулсан байна.
  4. Тухайн бодисыг хор аюулын лавлах мэдээлэлд заагдсан шаардлагын дагуу хадгалах бөгөөд тухай үйл ажиллагааг зохицуулсан Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль дүрэм журам, стандарт Монгол улсад мөрдөгддөг. Хэрвээ химийн хорт болон аюултай бодисыг хууль бусаар тээвэрлэж яваад химийн бодис алдагдах үед тухайн орчин бохирдож цаашилбал хүний амь нас эрсдэх эрсдэл гарч буй болзошгүй тул хор хохирлыг бид тодорхойлох боломжгүй юм.
  5. Мөнгөн ус нь онцгой хортой химийн бодис бөгөөд Монгол Засгийн газрын 2007 оны 95 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол улсад ашиглахыг хориглосон болон хязгаарласан бодисын жагсаалт”-д хязгаарласан бодисын жагсаалтанд орсон байдаг. Мөнгөн усыг судалгаа шинжилгээний зориулалтаар зайлшгүй хэрэглэх тохиолдолд Химийн хорт болон аюултай бодисын үндэсний зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн тусгай зөвшөөрлийн дагуу импортлон ашиглахыг зөвшөөрдөг бөгөөд бусад тохиолдолд хориглодог байна.
  6. Тухайн бодисыг импортлон оруулах зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байхгүй бөгөөд зах зээлийн ханшийг тодорхойлох боломжгүй байна. Иргэдийн ам дамжсан яриагаар бол 1 кг нь 1.0-1.5 сая төгрөгийн хооронд худалдаалдаг мэдээлэл байдаг...” гэсэн дүгнэлт /4хх-ийн 31-32 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн шинжээчийн 4158 дугаартай дүгнэлт

  • Шинжилгээнд ирүүлсэн мөнгөлөг өнгийн шингэн зүйл нь шинжилгээнд тэнцэж байна.
  • Шинжилгээнд ирүүлсэн мөнгөлөг өнгийн шингэн зүйл нь мөнгөн ус байна.
  • Шинжилгээнд ирүүлсэн мөнгөлөг өнгийн шингэн зүйл нь химийн хорт бодис байна. /1хх-ийн 31-32 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн шинжээчийн 4157 дугаартай дүгнэлт

  • Шинжилгээнд ирүүлсэн шаргал өнгийн хоолой мэт зүйлүүд нь төмрийн металлаар хийсэн зүйл байна.
  • Шинжилгээнд ирүүлсэн шаргал өнгийн хоолой мэт зүйлийг ямар зориулалтаар ашигладаг болохыг тогтоох боломжгүй байна.
  • Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн хонгио мэт зүйлүүд нь хөнгөн цагаан металлаар хийсэн зүйл байна...” гэсэн дүгнэлт /1хх-ийн 33-34 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн шинжээчийн 2467 дугаартай дүгнэлт

  1. Шинжилгээнд ирүүлсэн 50 ширхэг тэсэлгээний хэрэгсэл болох бялт тэслүүрүүдийг тэсэлгээний ажил хийхэд ашиглана...” гэсэн дүгнэлт /1хх-ийн 35-36 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн шинжээчийн 4156 дугаартай дүгнэлт

  1. Шинжилгээнд ирүүлсэн “Эрүүгийн 201719000236” тоот хэргийн эд мөрийн баримт цагаан өнгийн бодис мэт зүйл гэж хаягласан шуудайтай цагаан өнгийн бодис мэт зүйлд нитрат ион илэрч байна. Нитрат ион тэсэрч дэлбэрэх бодисын найрлагад ордог болно. Цаашид нарийвчлан ямар нэртэй бодис болохыг тодорхойлох шинжилгээг хийх техникийн боломжгүй.
  2. Шинжилгээнд ирүүлсэн “Эрүүгийн 201719000236” тоот хэргийн эд мөрийн баримт шар өнгийн хоолой мэт зүйл гэж хаягласан шар өнгийн хоолой мэт зүйлийг ямар төрлийн материалаар хийгдсэн болохыг тодорхойлох шинжилгээг хийх техникийн боломжгүй...” гэсэн дүгнэлт/1хх-ийн 37- 38 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 05 дүгаар сарын 19-ний өдрийн шинжээчийн 5089 дугаартай дүгнэлт

  1. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн даавууны хэсэгт шатах тослох материалын агууламж илрээгүй. /1хх-ийн 40 дүгээр хуудас/

   Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 206 дугаартай  “Химийн хортой бодис” гэж хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд хортой нөлөө үзүүлэх, улмаар үхэл, мөхөлт хүргэх үйлчилгээтэй химийн бодис тэдгээрийн нэгдлийг, “химийн аюултай бодис” гэж тэсрэмтгий, шатамхай, идэмхий, исэлдүүлэгч, цочромтгой шинж чанартай химийн бодис, тэдгээрийн нэгдлийг хэлнэ. гэсэн албан бичиг, хавсралтын хамт /1хх-ийн 217-225 хуудас/

   Т.Э, Э.Т, Б.Б, Б /Вауаerty/ нарын арилжааны банкин дахь дансны хуулга /1хх-ийн 249, 2хх-ийн 1-44 дугаар хуудас/

   Шинжлэх ухааны академийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1/440 дугаартай “Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 04 дүгээр сарын 11-ны өдрийн 95 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтанд мөнгөн ус болон түүний нэгдлүүд ордог.” гэсэн албан бичиг /4хх-ийн 248 дугаар хуудас/,

“Гүнбилэг гоулд” ХХК-ийн тусгай зөвшөөрөл болон үйл ажиллагаа явуулах талаар холбогдох бичиг баримтууд /2хх-ийн 201-215 дугаар хуудас/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 Шүүгдэгч Т.Э, B /Д.Б/, Ш.Б, Э.Т, Б.Б нарын үйлдсэн гэмт хэрэг нь эрүүгийн хэрэгт авагдсан дээрхи нотлох баримтуудаар батлагдсан, эдгээр нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгах ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх  дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Т.Эыг бүлэглэн, химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар олж аван хадгалсан, бусдад зарж борлуулах зорилгоор дамжуулсан, худалдсан,  зориулалтын бусаар ашигласан,

Шүүгдэгч B /Д.Б/-ыг бүлэглэн, химийн хорт бодисыг хууль бусаар олж аван хадгалсан, бусдад зарж борлуулах зорилгоор дамжуулсан, худалдсан,

    Шүүгдэгч Ш.Быг бүлэглэн, химийн хорт бодисыг хууль бусаар хадгалсан, зориулалтын бусаар ашигласан үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар,

     Шүүгдэгч Э.Тийг химийн хорт бодисыг худалдан авсан, зориулалтын бусаар ашигласан,

       Шүүгдэгч Б.Бг химийн хорт бодисыг бусдад дамжуулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,  эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.

Дээрх гурван үндэслэлийн “... оногдуулах ялыг хөнгөрүүлсэн ... “ гэдэгт Эрүүгийн хуулиар тогтоосон ялын төрөлд заагдсан үндсэн ялын доод эсхүл дээд хэмжээг хөнгөрүүлсэн, доод, дээд хэмжээний аль алиныг багасгасан, тодорхой төрлийн ялыг өөр хөнгөн ялаар сольсон, хэд хэдэн төрлийн ялаас хүнд ялыг хүчингүй болгосон, сонгон хэрэглэж болох хорихоос өөр төрлийн нэг болон түүнээс дээш ялыг шинээр нэмсэн, нэмэгдэл ялын доод, дээд хэмжээг бууруулсан эсхүл уг ялыг хүчингүй болгосон зэргийг хамааруулан ойлгодог болно.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2141 дүгээр зүйл /Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль зөрчих/ нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйл / Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах/ гэмт хэрэгтэй нийцэж байх ба дээрх зүйл хэсэг тус бүрт оногдуулах ялын төрөл, хэмжээний хувьд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг нь оногдуулах ялын доод хэмжээ нь хөнгөрсөн байна.

Иймд Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Т.Э, B /Д.Б/, Ш.Б нарын үйлдэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар,

 Б.Б, Э.Т нарын үйлдэлд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, хөнгөрүүлсэн хуулийг хэрэглэж яллах дүгнэлт үйлдсэнийг шүүх зөв гэж дүгнэсэн болно.

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч Э.Т нь Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн  2006 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэн тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан бөгөөд 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт зааснаар ялгүй болсон байна.

Шүүхээс шүүгдэгч Т.Э, B /Д.Б/, Ш.Б, Б.Б, Э.Т нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөргүйг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзлээ.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг, бусад байдал

Шүүгдэгч Т.Э, B /Д.Б/, Ш.Б Э.Т, Б.Б нар нь бусдад төлөх төлбөргүй байна. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хуруу шилтэй шар өнгийн шингэн зүйл, цагаан саарал өнгийн тунгалаг зүйл, хар өнгийн даавуу зэрэг зүйлийг тогтоол хүчин төгөлдөр болмогц  устгах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Т.Э нь 2017 оны 04 дүгээр 18-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүртэл 14 хоног, шүүгдэгч Э.Т, Ш.Б нар нь 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүртэл тус бүр 14 хоног, шүүгдэгч B /Д.Б/ нь 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 2017 оны 06 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл 3 хоног тус тус цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож тэдгээрийн эдлэх ялаас хасаж, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэв.