| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Мөнхөө |
| Хэргийн индекс | 2136 00137 0090 |
| Дугаар | 2025/ДШМ/125 |
| Огноо | 2025-01-22 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 11.7.1., 21.10.1., 22.1.1., |
| Улсын яллагч | З.Алтансолонго |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 2025/ДШМ/125
2025 01 22 2025/ДШМ/125
Н.Б, Н.И, Ж.У,
Х.Б, Н.Г, Б.Г нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор З.Алтансолонго,
шүүгдэгч Н.Б-ын өмгөөлөгч О.Санчирбал,
шүүгдэгч Н.И-гийн өмгөөлөгч Б.Ганзориг,
цагаатгагдсан этгээд Б.Г, шүүгдэгч Ж.У нарын өмгөөлөгч Ж.Энхжаргал,
цагаатгадсан этгээд Б.Г, түүний өмгөөлөгч Ч.Өнөржаргал,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/196 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Д.Энхбаярын бичсэн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 42 дугаартай эсэргүүцлээр Н.Б, Н.И, Н.Г, Ж.У, Х.Б, Б.Г нарт холбогдох 2136 00137 0090 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Н.Б, 1986 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Завхан аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч-цагдаагийн ажилтан мэргэжилтэй, менежер ажилтай, ам бүл 1, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 00 дугаар хороо, 00-00 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:00000000/,
2. Н.И, 1982 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Ховд аймагт төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, Ховд аймгийн Авто тээврийн төвийн техникийн хяналтын үзлэгийн инженер ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт 0000000000 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:0000000/,
3. Н.Г, 1975 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Увс аймагт төрсөн, 49 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүнсний технологич-тогооч мэргэжилтэй, “0000” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл дөрөв, эх, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүрэг, 00 дугаар хорооны 0000 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:00000000/,
4. Ж.У, 1966 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Өмнөговь аймагт төрсөн, 58 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүнс барааны технологич мэргэжилтэй, “0000” авто сургуулийн захирал ажилтай, ам бүл 7, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сум, Жаргалан багийн Усны аж ахуйн 00-00 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:000000000/,
5. Х.Б, 1968 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Ховд аймагт төрсөн, 56 настай, эмэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, “00000” авто сургуулийн захирал ажилтай, ам бүл 3, нөхөр, 1 хүүхдийн хамт 0000000 оршин суух бүртгэлтэй, /РД:00000000/,
6. Б.Г, 1981 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Ховд аймагт төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Ховд аймаг дахь 000000000, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт 00000000 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:00000/,
1. Шүүгдэгч Н.Б нь Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн даргаар ажиллаж байхдаа шүүгдэгч Н.Г-ийн “Хархираан хишиг” ХХК-иар дамжуулан Ховд аймгийн замын сангийн хөрөнгөөр “Явуулын пүү худалдан авах тухай” тендерийн гэрээг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Ховд аймгийн Автотээврийн газрын даргаар ажиллаж байсан Н.И-тай гэрээ шууд байгуулах аргаар байгуулж, улмаар уг пүүний эхний санхүүжилт болох 13,067,479 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр шүүгдэгч Н.Г-ийн эзэмшлийн “Хархираан хишиг” ХХК-ийн дансаар, хоёр дахь санхүүжилт болох 3,631,000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр мөн компанийн дансаар дамжуулан авч тендер сонгон шалгаруулалтад оролцож ажил, бараа, үйлчилгээ нийлүүлэх эрхийг шударгаар олж авбал зохих аж ахуй нэгж, байгууллагуудад, төрийн байгууллагын үйл ажиллагааны хууль ёсны байдал болон орон нутгийн төсөвт 16,698,479 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн даргын буюу албан үүрэг, албан тушаалын байдлаа ашиглаж 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Б.Ц-ыг “00000” авто сургуульд суралцсан гэх баримт бичиг бүрдүүлэн “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх олгуулсан, мөн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр “С” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгож улмаар Б.Ц-р дамжуулан нийт 1,700,000 төгрөгийг Хаан банк дахь өөрийн 000000000 дугаартай дансаар авч Б.Л, Э.Д, Б.Д, Б.Э, Б.Ж нарыг “0000” авто сургуульд, П.Т, Б.Б, М.Э, Э.Б, Г.О, О.Х нарыг “0000” авто сургуульд тус тус суралцсан гэх бичиг баримт бүрдүүлэн “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх олгуулсан, мөн Б.Ц-р дамжуулан Б.Гарамдорж, Б.Энхтулга, Б.Золзаяа, Э.Дөлгөөн нарт “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх гаргуулж өгөх зорилгоор 500,000 төгрөгийг Хаан банк дахь өөрийн 00000000 дугаартай дансаар дамжуулан авч, нийт 2,200,000 төгрөгийн ашиг олж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон,
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн №54 дугаартай тогтоолоор битүүмжилсэн өөрийн эзэмшлийн “Тоёота приус-40” загварын 00-00 УБГ улсын дугаартай автомашиныг Б.А-д 23,500,000 төгрөгөөр худалдаалж, 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр О.С-ын нэр дээр шилжүүлэн битүүмжилсэн эд хөрөнгийг үрэгдүүлсэн,
гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хохирогч Ө.Б-ийг урьдын таарамжгүй харилцааны улмаас Ховд аймгийн Жаргалант сумын 00-00 тоотод 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө, мөн Хан-Уул дүүргийн 00 дугаар хорооны Кинг тауэр хотхоны 000-000 тоот байрны гадна 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр, мөн Налайх дүүргийн 06 дугаар хороонд байрлах амралтын газарт 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр тус тус зодож, хохирогч Ө.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан тус тус гэмт хэрэгт,
2. Шүүгдэгч Н.И нь Ховд аймгийн Авто тээврийн төвийн даргаар ажиллаж байхдаа Ховд аймгийн замын сангийн хөрөнгөөр “Явуулын пүү худалдан авах тухай” тендерийн гэрээг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр шүүгдэгч Н.Б-тай бүлэглэн шүүгдэгч Н.Г-ийн эзэмшлийн “Хархираан хишиг” ХХК-иар дамжуулан шууд гэрээ байгуулах аргаар байгуулж, 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн А/89 дугаартай, Комисс байгуулах тухай тушаалаар уг пүүг хүлээн авах комисст шүүгдэгч Н.Б-ыг гишүүнээр томилж тендер сонгон шалгаруулалтад оролцож ажил, бараа, үйлчилгээ нийлүүлэх эрхийг шударгаар олж авбал зохих аж ахуй нэгж, байгууллагуудад, төрийн байгууллагын үйл ажиллагааны хууль ёсны байдал болон орон нутгийн төсөвт 16,698,479 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,
3. Шүүгдэгч Н.Г нь шүүгдэгч Н.Б, Н.И нартай бүлэглэн албан үүрэг, албан тушаалын байдлаа ашиглан “Явуулын пүү худалдан авах тухай” тендерийн гэрээг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр байгуулж орон нутгийн төсөвт 16’698’479 төгрөгийн хохирол, хор уршиг учруулсан гэмт хэрэгт шүүгдэгч Н.Б-д өөрийн эзэмшлийн “Хархираан хишиг” ХХК-ийн нэрээр оролцох боломжийг олгож, улмаар “Хархираан хишиг “ ХХК-ийн дансанд эхний санхүүжилт болох 13,067,479 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр, хоёр дахь санхүүжилт болох 3,631,000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр тус тус шилжиж орж ирснийг шүүгдэгч Н.И, Н.Б нарт бэлнээр болон дансаар шилжүүлж, уг гэмт хэрэг үйлдэхэд нь дэмжлэг үзүүлж, хамтран оролцсон гэмт хэрэгт,
4. Шүүгдэгч Б.Г нь Ховд аймгийн орон нутгийн өмчийн газрын даргаар ажиллаж байхдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.2-т заасан төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь “худалдан авах ажиллагаатай холбоотой мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр захиалагчийг хангах”, 52.1.8-д заасан “хууль, хяналтын байгууллагын хүсэлтээр энэ хуулийн хэрэгжилттэй холбогдуулж тодорхой асуудалд зөвлөмж, тайлбар гаргаж өгөх бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэсэн заалтуудыг зөрчин төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын эдлэх ёстой бүрэн эрхийг эдэлж, Ховд аймгийн замын сангийн хөрөнгөөр “Явуулын пүү худалдан авах тухай” тендерийн ажлын хүрээнд Ховд аймгийн Автотээврийн төвийн дарга Н.И-д 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн №444 дугаартай зөвлөмж хүргүүлж, албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг ашиглаж, хийх ёсгүй үйлдэл хийж, эрх мэдлээ хэтрүүлэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэгт,
5. Шүүгдэгч Х.Б нь гэрч Б.Ц-ыг “Олны буян” авто сургуульд суралцсан гэж epolice.gov.mn сайтад өөрийн эрхээр бүртгэл хийж шүүгдэгч Н.Б-ын албан үүрэг, албан тушаалын байдлаа ашиглан Б.Ц-д “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх олгуулсан үйлдэлд дэмжлэг үзүүлсэн гэмт хэрэгт,
6. Шүүгдэгч Ж.У нь гэрч П.Т, Б.Б, М.Э, Э.Б, Г.О, О.Х нарыг “Фрэш оранж” авто сургуульд суралцсан гэж edu.police.gov.mn сайтад өөрийн эрхээр бүртгэл хийж, шүүгдэгч Н.Б-ын албан үүрэг, албан тушаалын байдлаа ашиглан тухайн хүмүүст “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх олгуулсан үйлдэлд дэмжлэг үзүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Ховд аймгийн прокурорын газраас: Шүүгдэгч Н.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад тус тус зааснаар,
шүүгдэгч Н.И-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
шүүгдэгч Н.Г, Ж.У, Х.Б, Б.Г нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг баримтлан Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б-Г-г цагаатгаж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Ховд аймгийн Прокурорын газраас Н.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Н.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг” бүлэглэж үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “битүүмжилсэн эд хөрөнгийг үрэгдүүлсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Н.И-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрх мэдэл, албан ажлын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг” бүлэглэж үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Н.Г-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийг үйлдэхэд хамжигчаар оролцсон гэм буруутайд, шүүгдэгч Ж.У-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийг үйлдэхэд хамжигчаар оролцсон гэм буруутайд, шүүгдэгч Х.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийг үйлдэхэд хамжигчаар оролцсон гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Н.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 7,000 нэгж буюу 7,000,000 /долоон сая/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700 /хоёр мянга долоон зуун/ нэгж буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Н.Иг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 6,000 нэгж тэнцэх хэмжээний буюу 6,000,000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Н.Г-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 / хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5,400 /таван мянга дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Ж.У-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 / хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5,400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Х.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 / хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5,400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 7,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,000.000 төгрөгийн торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн торгох ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2,700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг тус тус нэмж нэгтгэн, нийт эдлэх торгох ялыг 10.300 /арван мянга гурван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,300,000 /арван сая гурван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-ын цагдан хоригдсон 84 хоногийг, тооцон 1,260 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,260,000 төгрөгийн торгох ялыг тус тус эдэлсэнд тооцон шүүгдэгч Н.Б-ын биечлэн эдлэх ялыг 9,040 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 9,040,000 /есөн сая дөчин мянга/ төгрөгийн торгох ялаар, шүүгдэгч Н.И-гийн цагдан хоригдсон 84 хоногийг торгох ялаар тооцон биечлэн эдлэх ялыг 4,740 /дөрвөн мянга долоон зуун дөч/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,740,000 /дөрвөн сая долоон зуун дөчин мянга/ төгрөгийн торгох ялаар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бд оногдуулсан 9,040,000 төгрөгийн торгох ялыг, шүүгдэгч Н.И-д оногдуулсан 4,740,000 төгрөгийн торгох ялыг, шүүгдэгч Н.Г-т оногдуулсан 5,400,000 төгрөгийн торгох ялыг, шүүгдэгч Ж .Уд оногдуулсан 5,400,000 төгрөгийн торгох ялыг, шүүгдэгч Х.Б-д оногдуулсан 5,400,000 төгрөгийн торгох ялыг тус тус 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Н.Б-аас 10,082,483 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, шүүгдэгч Н.Г, Ж.У, Х.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн 5 ширхэг Сиди дискийг хэргийн хамт хадгалж, Б.Ж, Б.Ц, О.Х, Э.Д нарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Тээврийн Цагдаагийн газарт хүргүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б, Н.И, Н.Г, Ж.У, Х.Б, Б.Г нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Дээд шатны прокурор Д.Энхбаяр эсэргүүцэлдээ: “...Шүүхээс шүүгдэгч Б.Г-д холбогдох хэргийг гэрч Б.Т-ний Сангийн яамны эрх хэмжээг өөрийн албан тушаалын эрх хэмжээг хэтрүүлсэн талаар мэдүүлсэн ч Ховд аймгийн хэмжээнд орон нутгийн өмчийн тендерийн зөвлөмж өгөх үйл ажиллагаанд Ховд аймгийн хэмжээнд мэргэжлийн удирдлага, өдөр тутмын үйл ажиллагаагаар хангаж ажилласан байдлыг буруутгах үндэслэлгүй бөгөөд уг албан бичигт онцгой нөхцөлийг тодорхойлсон агуулгагүй байх тул гэрчийн мэдүүлгээс Б.Г-д холбогдох талаар мэдүүлснийг харгалзан буруутгах нь үндэслэлгүй байна.” гэж дүгнэн Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан нь үндэслэлгүй болжээ.
Монгол Улсын Их хурлаас “Авлигын эсрэг НҮБ-ын Конвенц”-д нийцүүлэн баталсан “Авлигын эсрэг хууль”-ийн 7 дугаар зүйлд төрийн албан хаагч албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, бусдын эрхийг хязгаарлах, албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх, албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх зэргээр албаны эрх ашгийн эсрэг, хувийн эрх ашгийг гүйцэлдүүлэх зорилгоор үйл ажиллагаа явуулахыг хориглосон.
Шүүгдэгч Б.Г-г Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-2-т заасан төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь “худалдан авах ажиллагаатай холбоотой мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр захиалагчийг хангах”, 52.1,8-д заасан “хууль, хяналтын байгууллагын хүсэлтээр энэ хуулийн хэрэгжилттэй холбогдуулж тодорхой асуудалд зөвлөмж, тайлбар гаргаж өгөх” бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэсэн заалтуудыг зөрчин төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын эдлэх ёстой бүрэн эрхийг эдэлж зөвлөмж өгснийг албан тушаал, бүрэн эрхийн байдлаа урвуулан ашигласан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд “урвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгохоор хуульд заажээ.
Ховд аймгийн орон нутгийн өмчийн газрын дарга Б.Г-гээс Ховд аймгийн авто тээврийн төвийн дарга Н.И-д 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 444 дугаартай “ Зөвлөмж” хүргүүлснээр Н.Б, Н.И нар гэмт үйлдлээ хэрэгжүүлэх боломжийг олгож, гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл болсон.
Түүнчлэн шүүгдэгч Б.Г нь өөрийн эрхэлж буй ажил үүргийн хүрээнд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.2-т заасан төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь “худалдан авах ажиллагаатай холбоотой мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр захиалагчийг хангах”, 52.1.8-д заасан “хууль, хяналтын байгууллагын хүсэлтээр энэ хуулийн хэрэгжилттэй холбогдуулж тодорхой асуудалд зөвлөмж, тайлбар гаргаж өгөх” гэсэн хуулийн зохицуулалттай болохыг мэдэж байсан хэдий ч зөвлөмж өгсөн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй болно.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хүрээнд захиалагч ямар нэгэн зүйл худалдаж авахдаа урилгаа тавиад тодорхой хугацааны дараа сонирхсон этгээдээс саналаа авдаг энэ тохиолдолд харьцуулалтын арга нь 7 хоног, нээлттэй тендерт 30 хоног байдаг. Гэрээ шууд байгуулах дээр тухайн хоногийг тоолохгүй байхаар заасан хуулийн зохицуулалтыг урвуулан ашиглах сэдэлт, санаа зорилго байсан нь шүүгдэгч Н.Б, Н.И, Б.Г нарын үйлдлээс харагдана.
Иймд Шүүгдэгч Б.Г нь албаны эрх мэдлээ хэтрүүлэн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 444 дугаартай “ Зөвлөмж” гаргасан нь Ховд аймгийн замын сангийн хөрөнгөөр “Явуулын пүү худалдан авах тухай” тендерийг нийтэд зарлаж, тендер сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг хуулийн хүрээнд зарлан явуулах боломжийг хаасан, бусад хуулийн этгээдийг тендерт шударгаар оролцож өрсөлдөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн үйлдлийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Г-г цагаатгасан нь үндэслэлгүй болжээ.
2. Ховд аймгийн прокурорын газраас шүүгдэгч Н.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилснийг шүүхээс “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийллийн шинж тогтоогдохгүй” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилсөн нь мөн үндэслэлгүй байна.
Учир нь шүүгдэгч Н.Б нь Хан-Уул дүүргийн 17-р хороо Кинг тауэр хотхоны 0000-0000 тоотын гадна 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу хамтран амьдрагч Ө.Б-ийг “хүүхдүүдээ байрнаас гарга байрнаас гар” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, улмаар биед нь тархи доргилт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, эрүүнд цус хуралт, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сум 12-11 тоотод таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодсон, мөн 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 00 хороо Кинг тауэр хотхоны 000-000 тоотын гадна “гэртээ оруулахгүй” гэх шалтгаанаар зодсон, түүнчлэн 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Налайх дүүргийн 6-р хороо Тэрэлжийн мэлхий хад гэх амралтын газарт урьд үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодсон буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч Ө.Б-ийн эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч Г.Энхбаатарын 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 7574 дугаартай шинжээчийн дүгнэлт /7хх 23-24/, хохирогч Ө.Б-ийн эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоосон Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын Налайх дүүргийн Криминалистикийн Шинжилгээний тасгийн шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч С.Т-ний Ө.Б-ийн биед зүүн бугалга, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо олон удаагийн зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой..." гэсэн дүгнэлт /7хх 195-196/, хохирогч Ө.Бийн "...би байрны хүлээлгийн танхимаас зугтаад гэр рүүгээ орох гээд лифт рүү орох үед намайг Н.Б заамдаж аваад савж унагаагаад дахиад зодож эхэлсэн. Ө.Б эгч тухайн үед гар утсаараа хийсэн бичлэг байгаа ба би Си Ди-нд буулгаад аваад ирсэн байгаа, уг бичлэг нь намайг Н.Б лифтний үүдэнд зодож эхэлснээс бичиж эхлээд гэр рүү дайрч ороод гарах хүртэл нь хийгдсэн байгаа....Тэр өдрийн оройдоо би үр хүүхдүүдээ бодоод хоёулаа цагдаагийн байгууллагад ажилладаг юм чинь гэр рүүгээ хүүхдүүд рүүгээ яараад шүүх эмнэлэгт үзүүлэлгүй явчихсан юм. Тэгээд маргаашаас нь ажилдаа иртэл бие өвдөөд байхаар нь шүүх эмнэлэгт дараа үзүүлж байсан юм...” гэсэн мэдүүлэг /7хх 89-93/, хохирогч Ө.Б-ээс хавтас хэрэгт тусгуулахаар гарган өгсөн Си Ди бичлэгийг хэрэгт тусгасан тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт 17хх 95-100/, Ө.Б-аас хавтас хэрэгт тусгуулахаар гарган өгсөн Си Ди бичлэгийг хэрэгт бэхжүүлсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /7хх 101-109/, гэрч Э.Б-ын “... Уг өдөр би найзтайгаа хөдөө явж ирээд Кинг тауэр 000 дүгээр байранд түрээсээр амьдардаг гэрт нь оруулж өгчхөөд гараад явж байсан тэгэхэд тус байрны хүлээлгийн танхимд эмэгтэй 1 эрэгтэй байсан ба нэг эрэгтэй нь нэг эмэгтэйтэй нь зууралдаж байсан, тэр зууралдаж байсан эмэгтэй нь цагдаагийн дүрэмт хувцастай байсан . нөгөө нэг эмэгтэй нь гар утсаараа тэр хоёр хүний бичлэг хийгээд өөрөө тайлбарлаад зогсож байсан...” гэсэн мэдүүлэг /7хх 116-117/, гэрч Б.Б-ын “...Ө.Б-ийн байрны гадаа ирээд намайг түр гадаа хүлээлгэж байгаад, миний гар утсыг аваад бичлэгийг нь тавьж эхлүүлээд орсон ба би машинд нь хүлээж үлдээд удаагүй араас нь орсон гэсэн мэдүүлэг /7хх 120-122/ зэрэг болно.
Анхан шатны шүүхээс “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийллийн шинж тогтоогдохгүй” гэж дүгнэсэн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “...Энэ хуулийн зохицуулалтад гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд нэгэн адил хамаарна...” гэж заасан байна. Шүүгдэгч Н.Б, хохирогч Ө.Б нар нь гэр бүлийн харилцаатай байсан мөн дундаасаа хүүхэдтэй болох нь хэрэгт цугларсан хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар болон бусад нотлох баримтаар нотлогдоно.
Түүнчлэн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилсөн нь шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой байх гэсэн шаардлагад нийцээгүй. Хяналтын прокуророос Н.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг гэсэн 2 зүйлчлэлээр зүйлчилсэн хэргүүдээс аль хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилсөн нь тодорхойгүй, хэрэв Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсөн бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийг хэрхэн шийдвэрлэсэн нь ойлгомжгүй болжээ.
Иймд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/196 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив. ...” гэжээ.
Прокурор З.Алтансолонго тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “....Анхан шатны шүүх Б.Г-гийн үйлдлийг үндэслэлгүйгээр цагаатгасан гэж үзэж байна. Учир нь, Засгийн газрын 2013 оны 68 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан журмаар 10,000,000-аас дээш 50,000,000 төгрөг хүртэлх үнийн дүнтэй барааг худалдан авахдаа харьцуулалтын аргаар худалдан авахаар заасан байдаг бөгөөд уг журам зөрчигдсөн. Ховд аймгийн Авто тээврийн төвийн дарга Н.И-гийн “Хархираан хишиг” ХХК-тай байгуулсан гэрээ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасан харьцуулалтын аргаар тендер сонгон шалгаруулалт зохион байгуулаагүй гэсэн үндэслэлд хамаарах тул тухайн үед Б.Г-гийн гаргаж өгсөн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 444 дугаартай зөвлөмж өгснөөр гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөлийг бий болгосон гэж үзсэн тул түүний үйлдлийг цагаатгасан нь үндэслэлгүй. Шүүгдэгч Н.Б-ын хувьд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болон Ө.Б-ийн биед 3 удаа халдаж зодсон үйл баримт хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэргийн үйл баримт бичигдсэн сиди бичлэг зэрэг баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байгаа. Хамгийн сүүлд буюу 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр биед нь халдсан үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байхад анхан шатны шүүх хууль зүйн зөв дүгнэлтийг хийж чадаагүй. Шүүгдэгч Н.Б, хохирогч Ө.Б нар дундаасаа хүүхэдтэй тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс мөн. Гэтэл шүүх ямар үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн тус зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилснөө үндэслэлтэй тайлбарлаагүй. Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давхар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байхад шүүх гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй тул шийтгэх тогтоол үндэслэл бүхий, хуулийн хүрээнд гараагүй. Иймд эсэргүүцэлд заасан үндэслэлийг хүлээн авч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Н.Б-ын өмгөөлөгч О.Санчирбал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх шийтгэх тогтоолын 24-25 дахь талуудад Н.Б-ын үйлдсэн гэмт хэрэг яагаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй, мөн 11.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн байнга гэх шинжийг хэрхэн, яаж үгүйсгэсэн, гэмт хэрэг үйлдэгдэх болсон нөхцөл байдал, сэдэлт зорилгын талаар хууль зүйн дүгнэлт хийсэн тул эсэргүүцлийн холбогдох заалтыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Н.И-гийн өмгөөлөгч Б.Ганзориг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан тул нэмж хэлэх тайлбаргүй. ...” гэв.
Цагаатгагдсан этгээд Б.Г, шүүгдэгч Ж.У нарын өмгөөлөгч Ж.Энхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд Ж.У, Б.Г нарын өмгөөлөгчөөр оролцож байна. Б.Г-гийн хувьд, прокуророос түүнийг Нохойжав гэх хүний ажлын байрны тодорхойлолт, Түвшингийн мэдүүлгийг үндэслэж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Харин Б.Ггийн ажлын байрны тодорхойлолтыг хэрэгт хавсаргаагүй. Түвшингийн мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй гэснээр эх сурвалжгүй. Тэрээр “Г зөвлөмж гаргах эрх бүхий субьект биш” гэсэн. Гэтэл Б.Г-гийн ажил, албан тушаалын тодорхойлолтыг шүүхэд гаргаж өгсөн ба тус тодорхойлолтод “тендерт оролцогч, захиалагч нарт арга зүйг хангаж, зөвлөмж, зөвлөгөө өгнө” гэж заасан. Прокурор Б.Г-г Ховд аймгийн орон нутгийн өмчийн газрын дарга тендер сонгон шалгаруулдаггүй, харьцуулалтын аргаар тендер сонгон шалгаруулах үүрэг ажлын байрны тодорхойлолтод нь байхгүй. 444 дугаартай зөвлөмжийг өгсөн. Яллах дүгнэлтэд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.2, 52.1.8 болон 444 дугаартай албан бичгийг үндэслэл болгож ялласан. Гэтэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.8-д “Хууль, хяналтын байгууллагын хүсэлтээр энэ хуулийн хэрэгжилттэй холбогдуулж тодорхой асуудалд зөвлөмж, тайлбар гаргаж өгөх” гэсэн бүрэн эрх нь ажлын байрны тодорхойлолтод бий. Мөн Ховд аймгийн Иргэдийн хурлын дарга П-н өгсөн мэдүүлэгт “Ховд аймгийн Манхан, Алтай, Мянгад сумуудын нутагт босоо тэнхлэгийн авто зам дайран өнгөрдөг бөгөөд тус зам дээгүүр ачаа тээврийн даацын автомашинууд ихээр зорчдог байсан тул зам маш ихээр эвдэрдэг байсан. Үүнд пүү маш их хэрэгтэй байсан” гэдэг. Мөн Засаг даргын зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 13 дугаартай хуралдааны тэмдэглэлд “Замын санд хэмнэгдсэн 27.2 сая төгрөгийг авч, тогтоолоор Манхан сумын 3 замын уулзварт пүү байгуулахад 16.7 сая төгрөгийг гаргасан” гэдэг. Тэгэхээр мөнгө орон нутгийн сангийн төсвөөс гарсан тул Б.Г нь Ховд аймгийн орон нутгийн өмчийн даргын хувьд 444 дугаартай зөвлөмжийг хуулийн дагуу өгсөн. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт захиргааны актыг заасан бөгөөд Ховд аймагт пүү хэрэгтэй, олон уурхайтай, хүдрийн болон нүүрсний машинууд их хэмжээгээр явдаг тул авто замууд маш их эвдэрч байгаа, зам дээр маш их аваар гардаг гэсэн тул Б.Г ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу зөвлөмж гаргасан. Уг зөвлөмж нь захиргааны акт биш тул заавал дагаж мөрдөх ёстой биш. Тендер яаж сонгон шалгаруулах, ямар аж ахуйн нэгжээр явуулах, оруулах вэ гэдэг нь дараагийн хэрэгжих ажил бөгөөд Н.Б аж ахуйн нэгж шалгарсан талаар ярьсан гэдэг асуудал яригддаг. Үүнд ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн дагуу Б.Г оролцоогүй, ямар нэгэн байдлаар төсвөөс мөнгө гарахад ч оролцоогүй. Шүүх шийтгэх тогтоолын 20-21 дэх талд түүнийг цагаатгасан үндэслэл болон хуулийг зөв тайлбарласан гэж үзэж байна. Шүүгдэгч Ж.У-гийн хувьд, анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргадаггүй. ...” гэв.
Цагаатгагдсан этгээд Б.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний ажлын байрны тодорхойлолтын 4.3-т “тендерт оролцуулах захиалагчид арга зүйн зөвлөмжөөр хангах” гэж заасан тул үүний дагуу би зөвлөмж гаргасан. Түүнээс цааг тендерт оролцогч болон захиалагч нарын хооронд ямар үйл ажиллагаа явагдсаныг би мэдэх боломжгүй. ...” гэв.
Цагаатгадсан этгээд Б.Г-гийн өмгөөлөгч Ч.Өнөржаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн тогтоолыг хууль зүйн үндэслэлтэй, харин эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгчийг гэрч Т-ийн мэдүүлэг болон тухайн үед мөрдөгдөж байсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.2, 52.1.8-д зааснаар буруутган гэмт хэрэгт холбогдуулж яллагдагчаар татсан. Худалдан авах ажиллагаа зохион байгуулж байсан тухайн үеийн газар нь анх удаа тендер зохион байгуулсан бөгөөд зөвлөмж ямар утга агуулгатай талаар ойлголт байгаагүй гэдгийг анхан шатны шүүх хуралдаанд Н.И-тай тааралдахад мэдсэн. Зөвлөмжийг тухайн үеийн үүрэг гүйцэтгэж байсан Н.И хүсэлт гаргасны дагуу гаргасны дагуу гаргасан. Захиргааны гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага төв, орон нутгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулахдаа шатлан захирах ёсны хүрээнд явуулдаг. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.2, 52.1.8-д заасан зохицуулалт нь төрийн захиргааны төв байгууллагын хэрэглэж буй зохицуулалт. Харин тухайн үед мөрдөгдөж байсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.5-д зааснаар зохицуулсан зохицуулалт нь тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа орон нутгийн өмчийн газрын үүрэг гүйцэтгэгч, тухайн албан тушаалтыг гүйцэтгэж байгаа албан тушаалтнуудын худалдан авах тухай хууль тогтоомжийн хүрээнд зөвлөмж өгөх зохицуулалтыг тусгасан заалт юм. Тиймээс хууль хэрэглээний хувьд энэ асуудал болж байгаа эсэхийг Сангийн яамны мэргэжилтэн Т гэдэг хүн гэрчээр мэдүүлэг өгч, тайлбарласан. Харин түүний мэдүүлэг нотлох баримтын шаардлага хангасан эсэх талаар хуульчийн хувьд эсрэг байр суурьтай байдаг. Анхан шатны шүүх энэ асуудалд тодорхой хэмжээнд хууль зүйн дүгнэлт өгсөн ба би анхан шатны шүүхэд нэмэлтээр оролцсон учраас энэ талаарх хууль зүйн дүгнэлтээ нарийн тодорхой бичиж хэрэгт хавсаргасан. Анхан шатны шүүх дүгнэлт хийхдээ Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийг удирдлага болгон хууль зүйн дүгнэлт хийсэн. Мөн Н.И-тай хамтран гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэх үйлдэлд нь дүгнэлт хийсэн. Тиймээс шүүх Захиргааны ерөнхий хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв үндэслэж, хууль зүйн дүгнэлтийг хийсэн. Н.И-тай бүлэглэн хамжигчаар оролцсон гэх үйлдэлд нь хууль зүйн үндэслэл бүхий зөв дүгнэлтийг хийсэн. Нарийвчилсан худалдан авахтай холбоотой захиргааны үйл ажиллагааны талаар өмгөөлөгчийн хувьд нарийвчилсан байдлаар өмгөөллийн үгтээ тусгасан нь хэрэгт авагдсан тул дахин хэлэх шаардлагагүй гэж үзэж байна. Түүнчлэн, гэрч Т гэдэг хүн хууль хэрэглээний талаар тайлбар өгөх эрхтэй хүн мөн үү гэдэг асуудал эргэлзээтэй. Тэрээр тухайн үед 4 жилийн хугацаагаар тус байгууллагад ажиллаж байсан, эдийн засагч мэргэжилтэй хүн. Хуульд зааснаар хууль хэрэглээний талаар улсын байцаагчийн эрхтэй субьектууд тайлбар өгөх эрх хэмжээтэй байдгийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 521 дүгээр зүйлд тодорхой дурдсан. Тиймээс Түвшинг улсын байцаагчийн эрхтэй, хууль тогтоомжийг тайлбарлах эрхтэй субьект гэж үзэхгүй учраас өгсөн мэдүүлэг нь нотлох баримтын шаардлага хангасан эсэхэд эргэлзэж, хууль тайлбарлах эрхгүй гэж үзэж байна. Б.Г-гийн гаргасан 444 дугаартай зөвлөмжийг үг, үсэг бүрээр нь өмгөөллийн үгтээ тодорхой дурдаж холбогдох тайлбарыг хийсэн. Б.Г нь хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хуулийн заалтуудыг бүгдийг нь бичсэн байсан. Т-ийн мэдүүлэгт зөвлөмжийг үндэслэж худалдан авах үйл ажиллагаа зохион байгуулах боломжтой талаар асуухад “Уг зөвлөмжийг үндэслэн худалдан авах үйл ажиллагаа зохион байгуулах боломжгүй” гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, зөвлөмжийг дагах, эсхүл дагахгүй байх боломжтой, заавал үүрэг ноогдуулсан шинжтэй эрх зүйн баримт бичиг биш гэж үзэхээр байна. Мөн улсын яллагчийн эсэргүүцэл, давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргаж байгаа нэмэлт тайлбар зэрэг нь гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа этгээдийн гэм буруутай үйлдлийг хууль зүйн үндэслэл бүхий нотлох баримтын үндсэн дээр цуглуулаагүй, мөн хууль зүйн үндэслэл бүхий эсэргүүцэл бичигдээгүй байгаа учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б, Н.И, Н.Г, Ж.У, Х.Б, Б.Г нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
1. Хэргийн бүх ажиллагааг хянахад, үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр Б.Г-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан нь үндэслэлгүй бөгөөд цагаатгах талаар хийсэн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй байна.
Учир нь, прокуророос Б.Гг Ховд аймгийн орон нутгийн өмчийн газрын даргаар ажиллаж байхдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.2, 52.1.8-д заасанг зөрчин төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын эдлэх ёстой бүрэн эрхийг эдэлж, Ховд аймгийн замын сангийн хөрөнгөөр “Явуулын пүү худалдан авах тухай” тендерийн ажилд 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн №444 дугаартай “Зөвлөмж” хүргүүлж, албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг ашиглаж, хийх ёсгүй үйлдэл хийж, эрх мэдлээ хэтрүүлэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Анхан шатны шүүх, шүүгдэгч Б.Г-гийн төсвийн ерөнхийлөн захирагчийн үүргийг буюу өөрт олгогдоогүй эрхийг эдэлж “Зөвлөмж” гэсэн нэр бүхий албан бичгээр “Явуулын пүү худалдан авах тухай” тендерийн ажилд албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг ашиглаж, хийх ёсгүй үйлдэл хийж, эрх мэдлээ хэтрүүлэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан нөхцөл байдлыг Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 16 дугаар зүйлийн 16.1, 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт заасан захиргааны акт мэтээр тайлбарлаж, түүний үйлдлийг “гэмт хэргийн шинжгүй” гэж дүгнэн цагаатгасан нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж зааснаар анхан шатны шүүх прокурорын үйлдсэн яллах дүгнэлт болон хавтаст хэрэгт бүрдсэн хэргийн хэмжээнд, хэргийн үйл баримттай холбоотой яллах үндэслэл болгож буй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Э /4хх 41/, гэрч П.Ц /1хх 32-36/, гэрч Б.Т /4хх 54-55/, гэрч Э.Г /4хх 64-65/, шүүгдэгч Н.И-гийн яллагдагчаар өгсөн /5хх 23-25/ мэдүүлгүүдийг ямар нотлох баримтаар няцаан үгүйсгэсэн нь тодорхойгүй, дүгнэлт хийгээгүй нь хэргийн бодит байдал, Б.Г-гийн үйлдэл, санаа зорилго, сэдэлттэй нийцээгүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “Шүүгдэгчийн цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгана.” гэж заасныг зөрчжээ.
2. Прокуророос шүүгдэгч Н.Б-д холбогдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлснийг хэргийг анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Н.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан хэмжээний хүрээнд торгох ял оногдуулж шийдвэрлэжээ.
Ингэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэхдээ шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг “тодорхой, ойлгомжтой” байх хуулийн шаардлагад нийцсэн дүгнэлт хийгээгүй байна.
Шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтцэд тавигдах шаардлагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Гучин зургаадугаар бүлэгт хуульчилсан бөгөөд шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй нөхцөлд хуулийн ноцтой зөрчил гэж үзэхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан.
Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч Н.Бд холбогдуулсан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн “байнга үйлдэх” шинжийг ойлгомжгүй дүгнэсэн нь дээрх хуулийн шаардлагыг хангахгүй бөгөөд холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг тус бүрийн шинжид нь дүгнэлт өгөх нь зүйтэй.
Иймд дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан шүүгдэгч Н.Б, Н.И, Н.Г, Ж.У, Х.Б, Б.Г нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг анхан шатны шүүхэд хэрэг очтол хэвээр үргэлжлүүллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Прокурор Д.Энхбаярын бичсэн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 42 дугаартай эсэргүүцлийг бүхэлд нь хангаж, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/196 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч Н.Б, Н.И, Н.Г, Ж.У, Х.Б, Б.Г нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг анхан шатны шүүхэд очтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ