Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 114/ШШ2026/0029

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

  Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Нарантуяа би .... ХХК-ийн нэхэмжлэлтэй, .... ХХК-ийн дэргэдэх ... тус тус холбогдох ... ХХК-н ... оны 07 дугаар сарын 02-ны өдрийн ... дугаар мэдэгдлүүдийг тус тус хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, ... ... оны 06 дугаар сарын 24-ний өдрийн ... дугаар дугаар тэмдэглэл, зөвлөмжийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах тухай, ... дугаартай Автосамосвал нийлүүлэгчийг сонгох тендер шалгаруулалтын баримт бичгийг дахин хянахыг ... даалгах тухай, мөн Автосамосвал худалдах, худалдан авах ... оны 07 дугаар сарын 28-ны өдрийн .... дугаар гэрээг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Б-с шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...... ХХК-ийн нэхэмжлэлтэй, .... ХХК, ... ХХК-ийн дэргэдэх ... холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн зүгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна.

Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаны үр дагаврыг бүрэн ойлгож энэхүү шийдвэрийг гаргаж байгаа болно гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-с шүүхэд

ирүүлсэн хүсэлтдээ: ...Тус шүүхэд .... ХХК-ийн нэхэмжлэлтэй ...-д холбогдох шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж, улмаар манай .... ХХК-ийг гуравдагч этгээдээр татан оролцуулсан билээ.

Энэхүү тендерийн маргаанд гуравдагч этгээд ... ХХК нь ... ХХК-д холбогдуулан .... ХХК-ийн ... оны 07 дугаар сарын 02-ны өдрийн ... дугаар мэдэгдэл, Үнэлгээний хорооны ... оны 06 дугаар сарын 24-ний өдрийн ... дугаар тэмдэглэл, зөвлөмжийн дагуу 5 ширхэг автосамасвалыг хүлээн авахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хүлээн авахыг ... ХХК-д даалгах бие даасан шаардлагыг гаргасан болно.

            Уг захиргааны хэрэгт нэхэмжлэгч ... ХХК-иас нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул манай компани нь мөн адил шүүхэд гаргасан бие даасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүхээс ... ХХК-ийн нэхэмжлэлтэй, ... ХХК, ... ХХК-ийн дэргэдэх Тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдох ... ХХК-н ... оны 07 дугаар сарын 02-ны өдрийн ... дугаар мэдэгдлийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах үндсэн шаардлагатай, ... ХХК-н ... оны 07 дугаар сарын 02-ны өдрийн ... дугаар мэдэгдлийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, ... ... оны 06 дугаар сарын 24-ний өдрийн ... дугаар дугаар тэмдэглэл, зөвлөмжийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах тухай, ... дугаартай Автосамосвал нийлүүлэгчийг сонгох тендер шалгаруулалтын баримт бичгийг дахин хянахыг .... даалгах тухай, мөн Автосамосвал худалдах, худалдан авах ... оны 07 дугаар сарын 28-ны өдрийн ... дугаар гэрээг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах нэмэгдүүлсэн шаардлагатай захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, шүүх хуралдааныг ... оны 09 дүгээр сарын 16-ны өдөр товложээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-т ...Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах эрхтэй төдийгүй ийнхүү татгалзаж буй тохиолдолд энэ тухайгаа шүүхэд бичгээр илэрхийлэхээр зохицуулсан байна.

Нэхэмжлэгч .... ХХК-ийн захирал Ц.Б-с нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсан тухайгаа тус компанийн ... оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн ... дугаарын албан бичгээр илэрхийлэн тус шүүхэд ирүүлжээ.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ. Түүнчлэн энэ хэрэгт гуравдагч этгээ .... ХХК нь .... ХХК-ийн ... оны 07 дугаар сарын 02-ны өдрийн .... дугаар мэдэгдэл, .... .... оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 06 дугаар тэмдэглэл, зөвлөмжийн дагуу 5 ширхэг автосамосвалыг хүлээн авахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хүлээн авахыг төлөөлөгчөөс .... ХХК, .... ХХК-ийн тендерийн ... тус тус даалгах тухай бие даасан шаардлага гаргасан байсан ба гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-с энэ шаардлагаасаа татгалзсан тухай тайлбарыг ... оны 09 дүгээр сарын 16-ны өдөр бичгээр илэрхийлэн хүсэлтээ ирүүлсэн болохыг дурдаж байна.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар ...хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлаж өгсөн бөгөөд тэрээр үүнийг ойлгож, зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болно.

   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

         1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан ... ХХК-ийн нэхэмжлэлтэй, ... ХХК, .... ХХК-ийн дэргэдэх .... тус тус холбогдох ... ХХК-ийн ... оны 07 дугаар сарын 02-ны өдрийн .... дугаар мэдэгдлүүдийг тус тус хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, Үнэлгээний хорооны ...оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 06 дугаар дугаар тэмдэглэл, зөвлөмжийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах тухай, .... дугаартай Автосамосвал нийлүүлэгчийг сонгох тендер шалгаруулалтын баримт бичгийг дахин хянахыг ... даалгах тухай, мөн Автосамосвал худалдах, худалдан авах ... оны 07 дугаар сарын 28-ны өдрийн ... дугаар гэрээг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч бүхэлд нь татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.    Энэхүү шүүгчийн захирамжийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид танилцуулахыг шүүгчийн туслах Б.Гоомаралд даалгасугай.

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх үүрэгтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ     Д.НАРАНТУЯА