| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2025/00467/И |
| Дугаар | 149/ШШ2025/00620 |
| Огноо | 2025-10-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 149/ШШ2025/00620
2025 оны 10 сарын 16 өдөр Дугаар 149/ШШ2025/00620 Мандал сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2-р баг Ширхэнцэг 2-р баг ******* ******* ******* ******* ******* ******* ******* ******* ******* /РД: МЮ63122771,/-ын гаргасан
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Х.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Төртулах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Х.*******ын шүүхэд гаргасан хүсэлтдээ:...Х.******* миний бие нь 1963 онд төрсөн, одоо насныхаа тэтгэврийг тогтоолгон авах нас болоод байна. Би 1986 оны 8 сарын 10-ны өдрөөс Сэлэнгэ аймгийн НААҮ газарт тракторын жолоочоор ажилд орж, 1987 оны 2 сард НААҮ газрын харьяа БАРИЛГА ЦАХИЛГААН САНТЕХНИК засварын ангид тракторын жолоочоор шилжин ажиллаж байгаад 1994 оны 10 сард тус байгууллага нь татан буугдсан болно. 1.Иймд дээрх байгууллагад ажиллаж байсан 1987 оны 2 сараас 1994 оны 10 сар хүртэлх 7 жил 8 сарын ажилласан жилийг сэргээн тогтоож өгнө үү? 2.Хөдөлмөрийн дэвтэр, цэргийн батлах, ажилд орсон гарсан тушаалууд Төмөрбаатар /аав/ *******ой байгаа, Иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх болон бусад бичиг баримтууд Хандсүрэн /ээж/ *******ой байгаа тул тэтгэвэрт гарахад овгийн зөрүүтэй байна. Иймд цэргийн үнэмлэх, хөдөлмөрийн дэвтэр, улсад ажилласан жилүүдийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү? Сэлэнгэ аймгийн архиваас лавлагаа авах гэсэн боловч тус байгууллагын материал архивт байгаагүй учир хамт ажиллаж байсан инженер Ж. Ганбилэг, эдийн засагч Г.Оюунцэцэг, деспичер Д. Оюун нараар тодорхойлуулсан. Иймд уг тодорхойлуултын дагуу 7 жил 8 сарын ажилласан жилийг сэргээн тогтоож өгнө үү.... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлт гаргагч Х.*******ын хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.
Хүсэлт гаргагч Х.******* нь тухайн үеийн Сэлэнгэ аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний барилга цахилгаан сантехникийн засварын ангид тракторын жолоочоор ажиллаж байсан нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, Сэлэнгэ аймгийн архивын тасгийн архивын лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, Тагнуулын ерөнхий газрын архивын лавлагаа, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа дахь сангийн аж ахуйн даргын №159 дугаартай тушаалын хуулбар, №187 дугаартай даргын тушаал, №303 дугаартай тушаалын хуулбар, №27 дугаартай тушаалын хуулбар, 1982 оны 01 сарын 18-ны цэргийн батлахын хуулбар, 1981 оны 07 сарын 01-ний өдрийн трактор машинчийн үнэмлэх, гэрч , , нарын тодорхойлолт, гэрч , , нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд Х.*******ын Сэлэнгэ аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний барилга цахилгаан сантехникийн засварын ангид тракторын жолоочоор 1987 оны 02 дугаар сарын 01-с 1994 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсныг сэргээн тогтоож, мөн хүсэлт гаргагчийн цэргийн батлах болон №159, №187 дугаартай тушаалуудын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоох нь зүйтэй байна гэж үзэв.
ؿ 115 115.2.1, 116, 118
ТОГТООХ :
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* ******* ******* *******ын тухайн үеийн нэрээр Сэлэнгэ аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний барилга цахилгаан сантехникийн засварын ангид 1987 оны 02 дугаар сарын 01-с 1994 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тракторын жолоочоор ажиллаж байсныг сэргээн тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д заасныг баримтлан 1982 оны 01 сарын 18-ны цэргийн батлах болон Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сангийн аж ахуйн яам Сэлэнгэ аймгийн Зүүнхараа дахь сангийн аж ахуйн даргын №159, Сэлэнгэ аймгийн нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын №187 дугаартай тушаалуудын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Х.******* нь Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.