| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунсүхийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 128/2026/0539/З |
| Дугаар | 128/ШШ2026/0800 |
| Огноо | 2026-09-09 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 128/ШШ2026/0800
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Ганбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: П.Г,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.З,
Хариуцагч: ******* дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Х.А, Б.О,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ня
Нэхэмжлэгч П.Г болон ******* дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Х.А, Б.О нарын хоорондын татварын маргааныг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний үндэслэлийн агуулга:
1.1.Татварын улсын байцаагчийн 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн НА-34250000023 тоот Нөхөн ногдуулалтын акт нь хууль, тогтоомжийн заалтуудыг болон татвар төлөгчийн эрх ашгийг дараах байдлаар зорчсон байна.
1.2.Нөхөн ногдуулалтын актын Тогтоох хэсгийн 1-т 2021 онд 36,000,000.0 төгрөг, 2022 онд 493,909,090.91 төгрөг, 2023 онд 806,727,272.73 төгрөг, нийт 1,336,636,363.64 төгрөгийн борлуулалтын орлогыг хувь хүний орлогын албан татварын тайланд тусгаагүй, албан татвар ногдуулж төлөөгүй гэж зөрчилд тооцжээ.
1.3.Дээрх борлуулалтын орлогын дүнд орсон орон сууцны түрээсийн орлогыг тооцохдоо тухайн өрөөг түрээсэлж байсан эсэхийг үл харгалзан нийт өрөөний түрээсийн үнээр үржүүлж тооцсон, тухай орлогыг олохтой холбоотой гарсан ажилчдын цалин, ашиглалтын зардлыг хасаагүй.
1.4.Мөн орлогын дүнд орсон автомашины үнийг тооцохдоо хийсвэрээр, давхардсан дүнгээр, өөрийн худалдан авсан автомашины үнийг борлуулсан мэтээр тооцсон, татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо автомашиныг худалдан борлуулахтай холбоотой зардал, төсөвт төлсөн албан татварыг хасаж тооцоогүй,
1.5.Нөхөн ногдуулалтын актын Тогтоох хэсгийн 2-т 2022 онд 385,909,090.10 төгрөг, 2023 онд 764,727,272.73 төгрөг, нийт 1,150,636,362.83 төгрөгийн борлуулалтын орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй, татвар ногдох орлогод тооцоогүй гэж зөрчилд тооцжээ.
1.6.Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогыг тооцохдоо дээрх хувь хүний орлогын албан татвар тооцсон алдаатай орлогоос тооцсон ба импортоор оруулах үед төлсөн болон үйл ажиллагаатай холбоотой гарсан зардалд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг төлөх татвараас бүрэн хасаж тооцоогүй.
1.7.Татварын улсын байцаагч нар шалгалт хийж, нөхөн ногдуулалтын акт тогтоохдоо Захиргааны ерөнхий хуулийн Монгол улсын Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2. Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: 4.2.1.хуульд үндэслэх;,... 4.2.5.зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх;, 24 дүгээр зүйлийн 24.4. Тухайн захиргааны шийдвэр гарprax ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно, Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1. Татвар бий болгох, тогтоох, ногдуулах, тайлагнах, төлөх, хяналт шалгалт хийх, хураах, хөнгөлөх, чөлөөлөх үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална: 5.1.3.шударга байх, гэсэн заалтуудыг зорчсон байх тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1. Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно: 47.1.1. утга агуулгын илэрхий алдаатай; 47.1.6 иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй; гэж үзэх үндэслэл байна.
1.8.Иймд Татварын улсын байцаагчийн 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн НА-34250000023 тоот Нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгож өгнө үү.
Хоёр.Хариуцагч ******* дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Х.А, Б.О, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний үндэслэлийн агуулга:
2.1.Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Монгол Улсад байнга оршин суугч албан татвар төлөгчийн тухайн татварын жилд Монгол Улсад болон Монгол Улсаас эх үүсвэртэй, түүнчлэн гадаад улсад олсон орлогод албан татвар ногдоно, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д Үйл ажиллагааны орлогод хуулийн этгээд байгуулахгүйгээр үйл ажиллагаа явуулж олсон дараах орлогыг хамруулна, 8.1.2-т хувиараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх, зуучлалын үйл ажиллагаа эрхэлж олсон орлого гэж заасны дагуу дараах орлогуудад зөрчил авагдсан.
2.2.Иргэн П.Г нь ******* дүүргийн 31 дүгээр хороо *******ы 1-21 тоотод нийтийн орон сууцны түрээсийн үйл ажиллагаа эрхэлж уг үйл ажиллагааны орлого болох 125, 101,000.00 төгрөгийг өөрийн ээж Г.З /ээж/-ын ХААН банкны *******, ******* тоот данснуудаар 2021-2023 онуудад хүлээн авсан болох нь банкны дансны хуулгаар нотлогдож байгаа.
2.3.Татварын хяналт шалгалтын явцад иргэн П.Г нь 2022-2023 онд автомашин импортлон худалдан борлуулах үйл ажиллагааг тогтмол эрхэлсэн болох нь нотариатын бүртгэл, гаалийн байгууллагын мэдээлэл, татвар төлөгчийн гаргаж өгсөн тайлбар, баримтаар тогтоогдсон.
2.4.Нотариатын бүртгэлтэй 24 автомашины 633,300,000 төгрөгийн хэлцэл, иргэний тайлбар болон гаргаж өгсөн мэдээллээр тогтоогдсон 29 автомашины 701,400,000 төгрөгийн борлуулалт нийт 1,334,700,000 төгрөгийн орлогыг олсон нь тогтоосон.
2.5.Татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо татвар төлөгчийн 53 автомашины импортын өртөг болох 904,750,775.93 төгрөг, мөн и-баримтаар нотлогдсон 12,404,010 төгрөгийн зардлыг тус тус хасаж тооцсон.
2.6.Иймд орлогыг хийсвэрээр, давхардуулан, эсхүл худалдан авсан үнийг орлогод тооцсон гэх нэхэмжлэл нь үндэслэлгүй байна. Хувь хүний орлогын албан татварын төрлөөр 2021 онд 36,000,000.00 төгрөг, 2022 онд 493,909,090.91 төгрөг, 2023 онд 806,727,272.73 төгрөг нийт 1,336,636,363.64 төгрөгийн зөрчил илрүүлж, 922,532,768.59 төгрөгийн зардал хасаж 41,410,359.50 төгрөгийн нөхөн татвар, 16,564,143.80 төгрөгийн торгууль, 10,690,055.71 төгрөгийн алданги, нийт 68,664,559.02 төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт үйлдсэн.
2.7.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5.2.1-д борлуулалтын орлого нь 50 сая төгрөгт хүрсэн этгээдийг албан татвар суутган төлөгч байхаар, мөн хуулийн 7.1.1-д Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бараанд ΗΘΑΤ ногдуулахаар заасан. Шалгалтаар П.Г******* автомашин худалдах борлуулах үйл ажиллагааны орлого Татварын ерөнхий хуулийн 84.1.1. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх шаардлагыг хангасан боловч гэрчилгээ авалгүйгээр бараа үйлдвэрлэсэн буюу борлуулсан, түүнчлэн ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн зөрчил гаргасан.
2.8.Иймд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль болон Татварын ерөнхий хуульд заасан үндэслэлээр нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан болно. Автомашин худалдан борлуулсан орлогын зөрчлийн нийт дүн болох 1,334,700,000.00 төгрөгийн орлогоос NHP106332967 арлын дугаартай 16,500,000.00 төгрөг, ZVW413198663 арлын дугаартай 29,500,000.00 төгрөг, ZVW413204400 арлын дугаартай 23,000,000.00 төгрөгийн машиныг худалдан борлуулсан үнэ болох нийт 69,000,000.00 төгрөгийн орлогыг НӨАТ-ийн босго давахаас өмнөх орлого гэж үзэн хасаж үлдэгдэл 1,265,700,000.00 төгрөгийн орлогын НӨАТ-гүй цэвэр дүн болох 1,150,636,363.64 төгрөгийг зөрчилд авсан.
2.9.Нэмэгдсэн өртгийн албан татварын төрлөөр: 2022 онд 385,909,090.91 төгрөг, 2023 онд 764,727,272.73 төгрөг нийт 1,150,636,363.64 төгрөгийн зөрчлөөс 863,374,959.35 төгрөгийн зардал хасаж 28,726,140.43 төгрөгийн нөхөн татвар, 11,490,456.17 төгрөгийн торгууль, 7,048,791.02 төгрөгийн алданги, нийт 47,265,387.62 төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тавигдсан.
2.10.Иймд нөхөн ногдуулалтын акт нь хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Татварын хууль тогтоомжид үндэслэн гарсан байх тул нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэг.Тогтоогдсон үйл баримтын тухайд:
1.1.Нэхэмжлэгч П.Г******* ******* дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай НА-34250000023 дугаар нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
1.2.Татварын ерөнхий газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/26 дугаар тушаалын хавсралтаар Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамжийн баталсны дагуу 34252000380 дугаар Татварын хяналт шалгалт хийх томилолтын дагуу П.Г******* 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хоорондох үйл ажиллагаанд татварын хяналт шалгалт хийжээ.
1.3.Дээрх 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/26 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан 34252000380 дугаар томилолтын дагуу нэхэмжлэгч П.Г******* 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийгээд Иргэн П.Г нь авто машины худалдаа болон нийтийн орон сууц түрээсийн үйл ажиллагаа эрхэлдэг ба Хувь хүний орлогын албан татварын тайлан болох 2021-2023 онуудын тайланг огт тайлагнаагүй гэх үндэслэлээр нийт 115,929,946.66 төгрөгийн төлбөр төлүүлэхээр нөхөн ногдуулалтын акт тогтоожээ.
1.4.Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Иргэн П.Г******* гомдлын тухай 15 дугаар тогтоолоор ...Хувь хүний орлогын албан татварын тухай хууль /2019/-ийн 6 дугаар зүйлийн 6.1, 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.2, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.1, 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1 дэх заалтад заасныг тус тус баримтлан татварын улсын байцаагч нарын 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн НА-34250000023 дугаар нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
1.5.Улмаар нэхэмжлэгч П.Г******* Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 15 дугаар тогтоолыг 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, тус шүүхэд 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдөр маргаан бүхий ******* дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн НА-34250000023 дугаар нөхөн ногдуулалтын акт-ыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан.
Хоёр.Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2.1.Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д Үйл ажиллагааны орлогод хуулийн этгээд байгуулахгүйгээр үйл ажиллагаа явуулж олсон дараах орлогыг хамруулна, 8.1.2-т хувиараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх, зуучлалын үйл ажиллагаа эрхэлж олсон орлого, 8.2-т Тогтмол бус үйл ажиллагаа эрхэлж олсон орлогыг үйл ажиллагааны орлогод хамруулна, 15 дугаар зүйлийн 15.1-д Үйл ажиллагааны орлогод албан татварын ногдуулах орлогыг тодорхойлохдоо Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13.1-д заасан шаардлагыг хангасан зардлыг хасаж, мөн хуулийн 13.2-т заасан зарчмыг баримталж, 14, 15, 16, 17 дугаар зүйлийг дагаж мөрдөнө, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д Дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцно, 13.1.1-д тухайн татварын тайлант хугацаанд хамаарсан байх, 13.1.2-т албан татвар төлөгчийн албан татвар ногдох орлого олох үйл ажиллагаатай шууд холбогдон гарсан байх гэж тус тус заасан.
2.2.Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл хуулийн этгээд байгуулаагүй хувь хүн өөрийн хөдөлмөр, ур чадвар, эд хөрөнгө ашиглан тогтмол болон тогтмол бус байдлаар орлого олсон тохиолдолд уг орлого нь татвар ногдуулах үйл ажиллагааны орлогод хамаарахаар, тухайн орлогоос татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуульд заасан зардлын хасалт, зарчмыг адил мөрдөхийг хуульчилсан бөгөөд зөвхөн хуульд нийцсэн, баримтаар нотлогдсон зардлыг хасаж тооцох боломжтой юм.
2.3.Нөгөөтээгүүр, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8-д нэмэгдсэн өртгийн албан татвар суутгах үүрэг үүсэх өдөр гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа эрхэлж, орлого олж байгаа хувь хүн, хуулийн этгээдийн уг үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн өдрийг, 5 дугаар зүйлийн 5.2-т Үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ нь 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрч, албан татвар ногдуулан суутган авч, төсөвт төвлөрүүлэх үүрэг бүхий дараах этгээд албан татвар суутган төлөгч байна, 5.2.1-д Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа, ажил, үйлчилгээний борлуулалт хийсэн, 5.2.2-т бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулсан, 6 дугаар зүйлийн 6.1-д Энэ хуулийн 4.1.8-д заасны дагуу албан татвар суутгах үүрэг үүссэн хувь хүн, хуулийн этгээд ажлын 10 өдөрт багтаан албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх өргөдлөө харьяалах татварын албанд гаргана, 7 дугаар зүйлийн 7.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна, 7.1.1-д Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ, 8 дугаар зүйлийн 8.1-д Албан татварыг доор дурдсан журмаар ногдуулна, 8.1.1-д бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулсан, экспортод гаргасан, түүнчлэн борлуулсан бол тухай бүрд гэж тус тус заасан.
2.4.Хуулийн дээрх зохицуулалтаас харвал иргэний үйл ажиллагааны борлуулалтын орлого нь хуульд заасан 50 сая төгрөгийн босго хэмжээнд хүрсэн тохиолдолд татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх үүрэгтэйгээс гадна Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа, ажил, үйлчилгээ борлуулсан бол нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах эрх зүйн үндэслэл болно.
2.5.Нэхэмжлэгч П.Г******* 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх Хаан банкны боловсруулалт хийсэн ******* дугаар дансны хуулга (си ди), түүний ээж Г.Згийн *******, ******* дугаар дансны боловсруулалт хийсэн хуулга (хэргийн 102-104 дэх талууд) зэрэг баримтуудаас үзвэл тэрээр 2021-2023 онуудад ******* дүүргийн 31 дүгээр хороо, *******ы 1-21 тоотод нийтийн орон сууцны түрээсийн үйл ажиллагаа эрхэлж, 2021-2023 оны түрээсийн үйл ажиллагааны орлого болох нийт 125,101,000.00 төгрөгийн орлого олсон болох нь тогтоогджээ.
2.6.Түүнчлэн хэрэгт авагдсан 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацааны Автомашин худалдан борлуулсан тооцоолол-ын хүснэгт (хэргийн 52-56 дахь талууд), Гаалийн ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийсэн барааны лавлагаа, түүний хавсралт (хэргийн 57-63 дах талууд) Татварын улсын ахлах байцаагчийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 01 дугаартай ярилцлагын тэмдэглэл (хэргийн 33-34 дэх талууд) зэрэг баримтуудаас үзвэл нэхэмжлэгч П.Г нь автомашин худалдан борлуулж, 2022 онд 385,909,090.91, 2023 онд 764,727,272.73 төгрөг, нийт 1,150,636,363.64 төгрөгийн орлого олсон, үүнийгээ татварын албанд тайлагнаагүй байна.
2.7.Тодруулбал, нотариатын бүртгэлтэй 24 автомашины 633,300,000 төгрөгийн хэлцэл, иргэний тайлбар болон гаргаж өгсөн мэдээллээр тогтоогдсон 29 автомашины 701,400,000 төгрөгийн борлуулалт нийт 1,334,700,000 төгрөгийн авто машин борлуулсны орлогоос албан татвар ногдуулан хувь хүний орлогын албан татварын тайланд тусгаагүй, уг орлогоос татвар ногдуулж, төсөвт төлөөгүй нь тогтоогджээ.
2.8.Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т Албан татвар төлөгч энэ хуулийн 15.1, 15.6, 16.1.1, 17.1.2, 17.1.3-т заасны дагуу тодорхойлсон орлогод ногдуулсан албан татварын тайланг дараа оны 02 дугаар сарын 05-ны өдрийн дотор өссөн дүнгээр гаргаж, харьяа татварын албанд хүргүүлнэ, 27.3-т Бичил худалдаа, ажил, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгох эрх бүхий орон нутгийн засаг захиргааны нэгж нь энэ хуулийн 26.2-т заасны дагуу хураан авсан албан татварын тайланг харьяа татварын албанд дараа оны 02 дугаар сарын 05-ны өдрийн дотор хүргүүлнэ гэж тус тус заасан.
2.9.Нэхэмжлэгч нэгэнт өөрийн өмчлөлийн нийтийн орон сууцыг түрээсэлсэн, автомашин худалдан борлуулж орлого олсон, түүнийгээ татварын байгууллагад тайлагнаагүй, маргаан бүхий энэ тохиолдолд нэхэмжлэгч нь Үндэслэх хэсгийн 2.1, 2.5-д заасан хуулийн зохицуулалтуудыг зөрчсөн гэж үзнэ.
2.10.Хариуцагч албан тушаалтууд нэхэмжлэгчийн автомашин худалдан борлуулж, 2022 онд 385,909,090.91, 2023 онд 764,727,272.73 төгрөг, нийт 1,150,636,363.64 төгрөгийн зөрчлөөс 863,374,959.35 зардлыг хасаж, 28,726,140.43 төгрөгийн нөхөн татвар, 11,490,456.17 төгрөгийн торгууль, 7,048,791,02 төгрөгийн алданги нийт 47,265,387.62 төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоосон нь үндэслэлтэй.
2.11.Эдгээр нөхцөл байдлаас үзвэл нэхэмжлэгч нэгэнт татварын хяналт шалгалтын хугацаанд орлого олсон, түүнийгээ татварын албанд тайлагнаагүй болох нь тогтоогдсон энэ тохиолдолд хариуцагч албан тушаалтнууд 70,136,499.94 төгрөгийн нөхөн татвар, 28,054,599.99 төгрөгийн торгууль, 17,738,846.73 төгрөгийн алданги, нийт 115,929,946.66 төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоосон нь зөв, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэн үндэслэлгүй.
2.12.Иймд эдгээр үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2, 8.2, 15 дугаар зүйлийн 15.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.1.1, 13.1.2, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8, 5 дугаар зүйлийн 5.2, 5.2.1, 6 дугаар зүйлийн 6.1, 7 дугаар зүйлийн 7.1.1, 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч П.Г******* ******* дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай НА-34250000023 дугаар нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа урьдчилан төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ГАНБААТАР