| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2025/00478/И |
| Дугаар | 149/ШШ2025/00707 |
| Огноо | 2025-11-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 149/ШШ2025/00707
2025 11 11 149/ШШ2025/00707
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат би, Сэлэнгэ аймгийн Мандал сум 5-р баг Түнхэл 2-р хэсэг 24 о ******* ******* ******* ******* *******, утас: 95929652, *******/-ийн нэхэмжлэлтэй,
Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* ******* 2 о /-т холбогдох 10,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ө.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:...Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны иргэн Ө.******* нь өөрийн өмчлөлд байдаг Зил-131 маркын 54-36 СБА улсын дугаар бүхий тээврийн хэрэгслийг тус сумын иргэн /Улаанаа гэдэг/-д 2024 оны 11-р сард 16,000,000 төгрөгөөр худалдсан бөгөөд машины үнийг 2025 оны 2-р сард бүрэн төлөхөөр тохиролцжээ. Машин худалдан авсан машины үнэнд 5,400,000 төгрөг төлсөн бөгөөд үлдэгдэл 10,600,000 төгрөгийг одоог хүртэл төлөөгүй байна. Нэхэмжлэгч үлдэгдэл мөнгөө өгөх талаар удаа дараа хэлсэн боловч удахгүй өгнө мөнгө ороод ирэхээр нь өгье гэсээр даруй 6 сар өнгөрсөн байна. Иймд уг асуудлыг шүүхийн журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Ө.*******ын нэхэмжлэлтэй Ц.Мягмарсүрэнд холбогдуулан 10,600,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв. Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагч болон төрийн сангаас гаргуулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дүгээр зүйлийн 758.1 дэх хэсэг, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан Ө.*******ын нэхэмжлэлтэй Ц.Мягмарсүрэнд холбогдуулан 10,600,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 184,550 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 92,275 төгрөгийг, төрийн сангийн 100130400941 тоот данснаас 92,275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ө.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.