Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 2025/ДШМ/16

 

 

*******, *******-******* нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаржаргал даргалж, шүүгч З.Төмөрхүү, Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор *******

            Шүүгдэгч *******-*******, түүний өмгөөлөгч *******

            Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******      

Нарийн бичгийн дарга Н.Нинжбадгар нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бат-Амгалан даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 460 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******-*******, түүний өмгөөлөгч ******* нарын давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгдэгч *******, *******-******* нарт холбогдох 2418000000422 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

 

Монгол Улсын иргэн, тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

шүүгдэгч *******-******* нь 2024 оны 05 дугаар сарын 26-аас 27-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* дугаар багт үйл ажиллагаа явуулах “*******” худалдааны төвийн урд зогсоол дээр *******тэй маргалдан, нүүр хэсэгт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 05 дугаар сарын 26-аас 27-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* дугаар багт үйл ажиллагаа явуулах “*******” худалдааны төвийн урд *******- жолоодож явсан иргэн эзэмшлийн - улсын дугаартай ьюндай Соната-6 загварын тээврийн хэрэгслийн урд салхины шил, капут, баруун хаалга зэргийг эд зүйлээр цохиж гэмтээн 700,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас: *******- үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх заалтад тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч овогт - Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч овогт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******- 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1Т8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-*******д оногдуулсан 700.000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 7 сарын хугацаанд сар бүр 100,000 (нэг зуун мянга) төгрөгөөр, шүүгдэгч *******эд оногдуулсан 800.000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд сар бүр 200,000 (хоёр зуун мянга) төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 511 дүгээр зүйлийн 511.3-д тус тус зааснаар хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын 2-р зэрэглэл буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 5,280,000 төгрөгийг шүүгдэгч *******-*******эс гаргуулж Дархан-Уул аймгийн Дархан сумын баг, - тоотод оршин суух -д олгож, ******* нь цаашид гарах эрүүл мэнд, эмчилгээтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх нээлттэй үлдээж,

Шүүгдэгч *******-*******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, ******* нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж,

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж,

Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж ах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******-*******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч *******-*******, түүний өмгөөлөгч ******* нар давж заалдах гомдолдоо:

            ... Шүүгдэгч *******-******* шүүхийн хэлэлцүүлэгт :'Болсон явдал зүйлийг эсрэгээр нь яриад байна. Би урд машинаа бариад судлын бүсээ зүүчихсэн байсан. этэл энэ хүн эхэлж буугаад намайг чирээд татаж буулгасан, Намайг цохиод байхаар нь би 2-3 удаа алгадсан. Тэгээд чулуу хайж байгаад жалга руу өөрөө унаад гарж ирснийхээ дараа миний шүд яачихсан юм бэ? гээд орилоод байсан. Тэгээд дараа нь машиныг чулуугаар цохиод байсан”, мөрдөн байцаалтад гэрчээр ...2 залууг машиндаа суулгаад хаашаа явах уу гэж тэр 2 залуугаас асуухад хуучин Дархан шөнийн дэлгүүр орж архи, пиво уух юм авна гээд хэлсэн. Тэгээд дүүжин гүүрний ойролцоо ирэхэд нэг залуу нь жолоочоо хөгжмөө чангал гэхээр нь би тодорхой хэмжээний дууг нь нэмсэн боловч хөөе наадхаа тултал чангал даа гээд байсан болохоор ******* худалдааны төвийн автобусны зогсоол руу орж зогсоод та 2 буучих гэсэн чинь миний машины буруу талын хаалгыг онгойлгож бууж ирээд нүүр рүү 2 удаа цохисон”, тэгэхээр би махлаг биетэй залуу зүүн хацар руу нэг удаа алгадсан чинь тэр залуу согтуу байсан болохоор газар унаад өгсөн. Тэгээд би машиндаа суугаад явах гэтэл цуг явж байсан улаан цамцтай туранхай өндөр залуу машины хаалганаас зуураад явуулахгүй намайг заамдаж аваад байж байтал нөгөө махлаг залуу босож ирээд тэр 2 нийлээд над руу дайраад намайг тэр хоёр миний нүү рүү хэд хэдэн удаа цохисон”, *******-******* яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ" ...та хоёр энд буугаад өөр машинаар явчхаарай гэж хэлсэн, тэгэхэд гэх залуу баруун хойд хаалгаар бууж ирээд жолоочийн хаалгыг гаднаас нь  онгойлгоод миний нүүрэн газарт гараараа цохисон, тэгэхэд би машинаасаа буухад миний өөдөөс ууж байсан лаазтай пивоо цацаад лаазтай пиво барьсан гараараа намайг цохихоор нь би зүүн хацар руу алгадахад газар уначихсан. Тэгэхэд гэх залуутай хамт явж байсан туранхай өндөр залуу гарч ирээд жолоочийн хаалгыг дэлгээтэй хаалгыг алдлаад хаагаад зогсчхоод намайг машинд суулгахгүй хориглож байгаад заамдаж бариад яаж байгаа юм бэ гээд хэлээд байж байхад газраас босож ирээд намайг хамаа намаагүй цохиж өшиглөөд байхаар нь...Тэгэхэд намайг барьж аваад надтай зууралдаад байхаар нь би зугтах гэж оролдоход өөрөө миний цамцнаас зууралдаад газар унасан. Тэгэхээр нь би нэг удаа алгадчихсан. Тэгэхэд миний цамцнаас тавьсан. Тэгэхээр нь би тэр хоёроос зайгаа аваад зугтаасан” гэж болсон үйл явдлын тогтвортой мэдүүлдэг. / -31, 77-78, Шүүх хуралдааны тэмдэглэл/

эрч мэдүүлэг /-ЗЗ/,

Шинжээчийн дүгнэлтүүд,хэрэгт‘авагдсан. /-46, 54/

эрч мэдүүлэг /хх 35/, эрч хууль сануулж мэдүүлэг авсан ба түүний мэдүүлгийг тухайн хэргийн газарт байсан гэрч үгүйсгэдэггүй тул мэдүүлгийг үнэн гэж үзэх үндэслэлтэй.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2-т зааснаар: шүүгдэгч .- мэдүүлэг нь гэрч болон шинжээчийн дүгнэлтүүдээр давхар нотлогдож байх тул нотлох баримтаар тооцох үндэслэлтэй байх ба . нь хохирогчоор тогтоогдсон боловч нөгөө талаараа шүүгдэгч тул түүний мэдүүлэг дангаараа нотлох баримтаар тооцоход эргэлзээтэй байна.

  Иймд дээрх гэрчийн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтүүдээр дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:  

            1. охирогч гэх ******* нь архи согтууруулах ундаа, хэрэглэсэн үедээ хөгжмөө чанга тавьсангүй гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэхэд *******-******* нь хэрүүл маргаанаас зайлсхийж, машинаас буух тухай зүй ёсны шаардлагыг тавьсан байна.

            2. Улмаар хохирогч гэх ******* нь машинаас бууж жолоочийн хаалгыг  онгойлгож, *******- татаж чангаагаад гараараа нүүр рүү нь цохиж довтолгооныг эхлүүлсэн.           

            3. *******-******* нь машинаасаа буугаад хохирогч *******ийн хацар руу алгадаж унагаан түүний довтолгооны таслан зогсоогоод явах гэтэл гэрч түүнийг явуулахгүй зууралдах үед ******* той хамжин *******- нүүр рүү нь цохиж зодсон байна.           

            4. . , , *******-******* нарын шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтлээс харахад аль аль харилцан цохилцсон, зууралдаж ноцолдсон, улмаар газар унасны улмаас үүссэн шинжтэй байна.

            5. Дээрх байдлаар *******-******* нь довтолгоонд өртөж байх үедээ *******ийг цохиж өөрөөсөө салгаж, салангуутаа машинаараа тойрч зугтаасан байна.

            6. Дээрх үйл явдал хохирогч *******ийн хүч хэрэглэсэн довтолгоогоор эхэлж, түүний довтолгооныг *******-******* таслан зогсоосон боловч гэрч тусламжтайгаар дахин довтлох явцад *******-******* нь. түүнийг цохиж өөрөөсөө дахин салгаж зугтаасан, улмаар хохирогч ******* нь чулуу шидэж довтолгооноо үргэлжлүүлсэн үйл баримт тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл хохирогч *******ийн довтолгоон 3 үе шаттай үргэлжилсэн байх ба шүүгдэгч *******-******* хүч хэрэглэсэн хариу үйлдэл түүний эхний 2 довтолгооныг таслан зогсоох, түүнээс салах, холдох зорилготой байсан нь тогтоогдож байна.        

            Дээрх үйл баримтаас харахад *******- үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргагүй хамгаалалтын бүх шинжийг хангаж байх тул түүний үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

            этэл анхан шатны шүүх “ ... ******* нь - амь нас эрүүл мэндэд хохирол учруулахаар түрүүлж довтолсон гэх үйл баримт тогтоогдохгүй байгаа тул шүүгдэгч *******- аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэж үзэхгүй” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй.

            Мөн анхан шатны шүүх сэтгэл санааны хохирлын хэмжээг тогтоохдоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 5.280.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 514 дүгээр: зүйлийг харгалзан үзэх тухай шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг харгалзан үзэх тухай шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг харгалзан үзээгүй нь хэт нэг талыг барьсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, *******-*******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч ******* саналдаа:

*******- үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргагүй хамгаалалтын бүх шинжийг хангаж байх тул түүний үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. этэл анхан шатны шүүх ******* нь - амь нас эрүүл мэндэд хохирол учруулахаар түрүүлж довтолсон гэх үйл баримт тогтоогдохгүй байгаа тул шүүгдэгч *******- аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэж үзэхгүй гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, *******-*******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон *******-*******  саналдаа:

Давж заалдах гомдлоо дэмжиж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч ******* саналдаа:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалт бол огт биш гэж ойлгож байна. Шүүгдэгч нар нь таарамжгүй харилцаанаасаа болоод хоёулаа бие бие рүүгээ довтолсон, хоёулаа харилцан зодолдсон, довтолсон бол аргагүй хамгаалалт гэж үзэх нөхцөл байхгүй гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч *******:

Саналгүй гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* дүгнэлтдээ:

автаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч *******-******* 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр өөрийн амь нас, эрүүл мэндийн эсрэг тулгарсан хууль бус довтолгооны улмаас өөрийгөө хамгаалсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа. автаст хэргийн 33 дахь талд авагдсан гэрч ын мэдүүлэгт *******-******* ах нөгөө ахыг газар унагаагаад нүүр лүү нь хоёр удаа нэлээн хүчтэй гараараа цохисон гэж байгаа юм. Тэгээд гараараа цохисон үйлдлийн улмаас хохирогч *******ийн эрүүл мэндэд буюу хоёр үүдэн шүд нь уначихсан гэх нөхцөл байдалтай байна. Яг энэ нөхцөл байдал дээр хууль бус тулгарсан довтолгоо буюу аргагүй хамгаалалтын нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад шинж тогтоогдоогүй учраас шүүгдэгч *******- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон. Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай гэв.

ТОДОРОЙЛО нь:

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шийдвэрлэсэн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гаргасан шүүгдэгч *******-*******, түүний өмгөөлөгч ******* нарын гомдлыг үндэслэн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 460 дугаар бүхий шийтгэх тогтоолтой, шүүгдэгч *******, *******-******* нарт холбогдох эрүүгийн хэргийг Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцлээ.

Давж заалдах шатны шүүх хэргийг ийнхүү хянахдаа:

Давж заалдах шатны шүүх тус хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан эсэх, мөрдөн шалгах,  шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан эсэх, хэргийг мөрдөн шалгах болон анхан шатны журмаар хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагуудыг зөрчсөн эсэх, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн зөрчил байгаа эсэхийг шалгаж тогтоох үүргээ хэрэгжүүлсэн болно.

Шүүдэгч *******-******* 2024 оны 05 дугаар сарын 27-ны шөнө 01 цагийн орчим такси үйлчилгээ эрхэлж байхдаа *******, нарыг тээвэрлэн авч явжээ.

Тээврийн хэрэгсэлд зорчиж явсан ******* нь Дархан сумын ******* дугаар багт үйл ажиллагаа явуулах “*******” худалдааны төвийн харалдаа явж байхдаа “хөгжмөө чангал” гэж дахин дахин хэлж улмаар жолоочтой /*******-*******/ маргалдсан байна.

Жолооч *******-******* “хөгжим чанга тавих гэж удаа дараа шаардлаа, машинаас буусангүй” гэх шалтгаанаар иргэн *******тэй маргалдаж, түүний нүүр хэсэгт цохиж, баруун дээд 1, зүүн дээд 2, зүүн доод 3-р шүдний булгаралт, доод уруулын салстад язарсан шарх, цээжинд цус хуралт бүхий зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч ******* нь архи ууж согтуурсан үедээ “намайг цохиж, зодлоо” гэх шалтгааны улмаас иргэн *******-*******тэй маргалдаж, түүний жолоодож явсан - улсын дугаартай “ьюндай Соната-6” загварын тээврийн хэрэгслийн урд талын салхины шил, копут, баруун хаалга зэргийг чулуугаар цохиж гэмтээн 700,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

эрэг болох үед шүүгдэгч - жолоодон явсан - улсын дугаар бүхий “ьюндай Сонато-6” загварын тээврийн хэрэгслийн эзэмшигч нь иргэн болох нь тогтоогдсон байна. Иймд түүнийг Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хохирогч гэж үзэж 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 01 дугаартай прокурорын тогтоолоор хохирогчоор тогтоож, хохирогч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2, 8.3, 25.1 дүгээр зүйлүүдэд заасан эрх, үүргийг эдэлж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох болсныг мөрдөгч, цагдаагийн ахмад даалгажээ.

этэл хохирогч Д. эрх үүргийг нь танилцуулаагүйгээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлд заасныг дагуу мэдүүлэг авч санал хүсэлтийг нь сонсоогүй улмаар анхан шатны шүүх хуралдаан болохыг мэдэгдээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журмыг зөрчсөн үйлдэл болжээ.

Түүнээс гадна иргэн нь Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хохирогчоор тогтоогдсон тул Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д дэх хэсэгт зааснаар  гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргуулах ажиллагаа хийгээгүй байна.

Шүүгдэгч *******, *******-******* нарт холбогдох эрүүгийн хэргийг мөрдөн шалгах явцад хохирогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагуудыг зөрчсөн нөхцөл байдлууд тогтоогдсон тул Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 460 дугаар бүхий шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн 2418000000422 дугаартай хэргийн шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагуудыг зөрчсөн үндэслэлээр шийдвэр хүчингүй болсон давж заалдах журмаар гаргасан шүүгдэгч *******-*******, түүний өмгөөлөгч ******* нарын гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОТОО нь:

            1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 460 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч *******-*******, түүний өмгөөлөгч ******* нарын давж заалдах журмаар гаргасан гомдолд дүгнэлт өгөөгүй болохыг дурдсугай.

         2. эргийг анхан шатны шүүхээр хэлэлцтэл шүүгдэгч *******-*******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРАЛАЧ

ЕРӨНИЙ ШҮҮЧ                                      Ц.АМАРЖАРАЛ

           ШҮҮЧИД                                                     З.ТӨМӨРҮҮ

                                                                                            Б.МАНЛАЙБААТАР