| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2025/00477/И |
| Дугаар | 149/ШШ2025/00719 |
| Огноо | 2025-11-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 149/ШШ2025/00719
2025 11 14 149/ШШ2025/00719
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ ******* Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат би, Сэлэнгэ ******* Мандал сум 3-р *******, Хаан банкны Зүүнхараа салбар /итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* ******* *******,
Сэлэнгэ ******* ******* ******* ******* ******* , , /-т холбогдох Зээлийн төлбөр нийт 13,967,994 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хаан банкны Зүүнхараа салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:...Хариуцагч нь ХААН Банкны Зүүнхараа салбарын ******* тооцооны төвөөс 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр ЗГ/202247883316 тоот дугаартай зээлийн болон барьцааны гэрээ тус тус байгуулж, цалингийн нэмэлт зээлийг жилийн 12.6% хүүтэй, 30 сарын хугацаатай, сар бүр тэнцүү төлөхөөр авсан.
Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа 951 хоногоор хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул Зээлийн гэрээний 4 дугаар зүйлийн 4.2.2-д заасан үндэслэлээр зээл төлөхийг утсаар холбоо барьж удаа дараа шаардаж хэлсэн 2023.01.18-ны өдөр, 2024.02.20-ны өдөр, 2023.02.07-ны өдөр тус тус зээл төлөх мэдэгдэл хаягаар хүргүүлсэн боловч төлөөгүй тул гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн ч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрөө төлөөгүй байна... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хаан банк ХК-ны ******* т холбогдуулан 13,967,994 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв. Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагч болон төрийн сангаас гаргуулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дүгээр зүйлийн 758.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Хаан банк ХК-ны ******* т холбогдуулан 13,967,994 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227,789 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 113,894.5 төгрөгийг, төрийн сангийн 100130400941 тоот данснаас 113,894.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хаан банкХК-т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.