Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 149/ШШ2025/00725

 

2025 11 18 149/ШШ2025/00725

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

Хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

аймгийн дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат би, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ерөнхий сайд амарын ******* *******ны ******* ******* ******* *******лах ******* ******* ХХК /РД:2578697, утас: 75771888/, ******* , ******* / нарт холбогдох 4,174,399.08 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* Банк ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:... ******* Банк нь харилцагч , нартай 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 1050062453 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 3,000,000 /Гурван сая/ төгрөгийг жилийн 19,2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон. Банк нь 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр зээлдэгч Э.-н ******* Банкин дахь 5004695519 тоот дансанд 3,000,000 /Гурван сая / төгрөгийг шилжүүлэн 1050062453 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөрт 450,000, хүүний төлбөрт 109,960.60 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,688.54 төгрөг, нийт 561,649.14 төгрөгийг төлсөн. *******Банкны зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчийн *******инд өгсөн утсаар холбогдож мэдэгдэж байсан боловч Зээлдэгч нь 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөх хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 1025 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт 2025 оны 05 сарын 26-ны байдлаар 4,174,399.08/ дөрвөн сая нэг зуун далан дөрвөн мянга гурван зуун ерэн есөн төгрөг найман мөнгө/ төгрөгийг хариуцагч Э., А. нараас гаргуулж өгнө үү... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Э., А. нарт холбогдуулан 4,174,399.08 гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э. нь маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК-н итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхмаагаас шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...А.Энхмаа би тус шүүхэд хянагдаж буй ******* Банк ХК-н нэхэмжлэлтэй , нарт холбогдох хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай танилцаад дараах хүсэлтийг гаргаж байна. Хариуцагч Э. нэхэмжлэлийн шаардлага болох 4,174,399.08 төгрөгийг бүхэлд нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тул хариуцагч Жаргалтулгыг дээрхи хэрэгт хариуцагчаар оруулахаас татгалзаж байна... гэсэн хүсэлт гаргасан байх бөгөөд уг хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагч болон төрийн сангаас гаргуулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасан үндэслэл бүрдсэн байх тул хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Мөн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 81,740 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 40,870 төгрөгийг, төрийн сангийн 100130400941 тоот данснаас 40,870 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК буцаан олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дүгээр зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Э., А. нарт холбогдуулан 4,174,399.08 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э. нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 81,740 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 40,870 төгрөгийг, төрийн сангийн 100130400941 тоот данснаас 40,870 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.