2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 192/ШШ2025/09997

 

 

 

 

 

 

 

 

       2025           11            28                                            192/ШШ2025/09997

 

 

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

*******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ****-ийн хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд “******* *******” ХХК, “******* *******” ХХК болон тэдгээрийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, мөн сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ***  оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие нь “******* *******” ХХК, “******* *******” ХХК нарт холбогдуулан Орон сууц захиалгын гэрээний үүрэгт үндсэн үнэ 59,000,000 төгрөг, алданги 8,850,000 төгрөг нийт 67,850,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг *******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд “******* *******” ХХК нь нэхэмжлэлд дурдсан ******* дүүрэг, 3 дугаар хороо, 19 дүгээр хороолол, ******* тауэр, 9 дүгээр давхар, 901б тоот хаягтаа, “******* *******” ХХК нь Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 8а дугаар байр, 46 тоот хаягтаа тус тус бүртгэлгүй ба оршин суудаггүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болголоо. Дээрх компаниуд Орон сууц захиалгын гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй орон сууцыг ашиглалтад өгөх хугацаа нь 2025 оны 01 дүгээр улиралд байсан бөгөөд энэхүү үүргээ биелүүлэхгүй гэрээний үүргээ зөрчиж байгаа ул миний зүгээс гэрээнээс татгалзаж бэлнээр төлсөн 67,850,000 төгрөгийг нэхэмжилж шүүхэд гомдол гаргасан болно. Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд “******* *******” ХХК, “******* *******” ХХК нарыг эрэн сурвалжилж өгнө үү. Мөн тус хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар биечлэн оролцох боломжгүй тул эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “******* *******” ХХК, “******* *******” ХХК болон тэдгээрийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй этгээд нарыг эрэн сурвалжлуулж, оршин байгаа газрыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4, 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу нэхэмжлэгч нь өөрийн оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч ******* нь Улаанбаатар хот, ******* дүүрэг, 10 дугаар хороо, Морин 2-6 дугаар гудамжны 10 тоот хаягт оршин суудаг болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, ******* дүүргийн 10 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт/ХХ 3 тал/-аар тус тус тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд ”******* *******” ХХК/РД:/, “******* *******” ХХК/РД: / нар нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь нэхэмжлэгчийн гаргасан хүсэлт, орон сууц захиалгын гэрээний хуулбар, хавсалтуудаар/ХХ 8-13 тал/-аар, мөн тэдгээрийн оршин байгаа газрын хаяг тодорхойгүй байгаа нь *******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн дугаартай захирамжийн хуулбар/ХХ 5 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Мөн овогт ын /РД:/ нь “******* *******” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд мөн болох, овогт ын /РД:/ нь “******* *******” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд мөн болох нь *******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн тамгын газрын 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2404 дугаартай албан бичгээр,  тэдгээрийн оршин суугаа газрын хаяг тодорхойгүй байгаа нь Налайх дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, шууданчийн магадалгаа, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, шууданчийн магадалгаа/ХХ 22-32 тал/-аар тус тус нотлогдож байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******гийн хүсэлтийг хангаж, “******* *******” ХХК/РД:/ болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох овогт ын /РД:/, “******* *******” ХХК/РД:/ болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох овогт ын /РД:/ нарыг эрэн сурвалжлан, мөн зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасны дагуу ******* дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсээр гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******гийн хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд “******* *******” ХХК/РД:/ болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох овогт ын /РД:/, “******* *******” ХХК/РД:/ болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох овогт ын /РД:/ нарыг эрэн сурвалжлуулсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжилж,  “******* *******” ХХК/РД:/ болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох овогт ын /РД:/, “******* *******” ХХК/РД:/ болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох овогт ын /РД:/ нарын оршин суугаа болон компанийн оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг ******* дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэст даалгасугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч 14-28 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

            5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                ***