| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дайрийжав |
| Хэргийн индекс | 106/2018/0427/э |
| Дугаар | 427 |
| Огноо | 2017-05-30 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Нямочир |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 427
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж хөтлөн,
улсын яллагч Н.Ням-Очир
шүүгдэгч Б.Б
шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:
нарт холбогдох эрүүгийн 201726020997 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Б.Б, Б.Г нар нь 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 10 цагийн үед Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 45 дугаар байрны 28 тоот гэртээ У.Нг бүлэглэн зодож бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт: Би л хохирогчид гэмтэл учруулсан байх гэж бодож байна. Өөр мэдүүлэх зүйлгүй гэв.
Шүүгдэгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт: Би бол Нг зодож цохиогүй, маргааныг салгасан. Өөр мэдүүлэх зүйлгүй гэв.
Хавтаст хэргээс:
Хохирогч У.Н мөрдөн байцаалтанд: 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр миний найз охин Энхтөмөржин 10 цаг 50 минутын үед намайг залгахад манай хоёр ах намайг зодоод байна гэсэн. Тэгэхээр нь би яваад очъё гээд Баянгол дүүргийн 8 хороо 45-28 тоотод очсон яг орц руу орох үед Б надтай орцонд таарахаар нь би “та эмэгтэй хүнд гар хүрээд арчаагүй юмаа ороод ир ярилцья” гэсэн. Тэгсэн над руу яах гээд байгаа пизда вэ гэсэн тэгээд яваад өгсөн би дотор ороход Энхтөмөржин эгч Баасантөгсийн хамт байсан би болсон асуудлыг асуухад тэр 2 намайг зодлоо гэж Энхтөмөржин хэлсэн. Тэгээд байж байтал гаднаас Г, Б нар орж ирсэн орж ирээд шууд Б над руу яасан гэнээ муу пацаан гөлөг гээд миний нүүр рүү 2 удаа цохисон тэгээд би нүүрээ хамгаалахад ар дагз руу гараараа 3-4 удаа бас цохисон. Тэгэнгүүт нь би ус буцалгагч авч шидсэн газар унаж хагарсан хэн нэгнийг оноогүй тэгээд Б намайг бариад авсан барьж байгаад нуруу руу 2-3 удаа цохиод намайг газар унагаасан. Тэгээд би босоход Г намайг багалзуурдаж аваад чи гэрт орж ирж томордог хэн бэ гэсэн тэгэхээр нь би мөргөх гэсэн тэгээд чадаагүй. Тэгтэл Б гүйж ирээд толгойны ар дагз руу 4-5 удаа цохисон тэр үед Г намайг бариад хөдөлгөөгүй би биеэ хамгаалж чадаагүй тэгээд дахиад Б, Гээр бариулж байгаад дайрч зодсон ар дагз толгой руу бас 4-5 удаа цохисон тэр үед Энхтөмөржин намайг салгах гэхэд Г түлхэж унагаасан тэгээд би цагдаа дуудсан. Г яг гараараа цохиогүй миний багалзуурыг шахаж хоолой урж гэмтээсэн бас намайг хөдлөх аргагүй болгож Боор зодуулсан. /хх-ийн 9-10/ гэх мэдүүлэг,
Гэрч Г.Энхтөмөржин мөрдөн байцаалтанд: 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 10 цагий үед...хичээлдээ явах гэж байхдаа ээжийн төрсөн дүү Баасантөгс эгчийг ажилдаа яваач гэтэл чамд хамаагүй гээд надтай маргалдаад байсан. Тэгтэл Г, Баасантөгс эгчийг өмөөрөөд намайг пизда шээс гэж хараагаад байсан. Би зүгээр яриач гэтэл миний нүүр рүү гараараа 3-4 удаа цохисон. Гаднаас Б орж ирээд чи муу жаахан юм байж ална шүү гэж надруу дайрч байгаад миний нүүр рүү 3-4 удаа алгадсан. Энэ үед манай найз залуу Н над руу залгаж таараад би Нд зодуулчихлаа гэтэл Н одоо очлоо гэсэн. Нгийн гэр нь манай хажууд байдаг юм. Тэгтэл Г гэрээс гараад явтал араас нь Б гараад явсан. Удалгүй Н манай гэрт орж ирээд би болсон асуудлыг хэлээд сууж байтал Г, Б 2 гаднаас орж ирсэн. Н эмэгтэй хүүхдийг ингэж зодож болохгүй ш дээ суучих ярилцъя гэтэл Б чамтай юу ярьдаг юм гээд шууд Нгийн нүүр рүү гараараа нэг удаа цохиод хоолойноос нь багалзуурдаад байхаар нь би болиоч гээд салгах гэтэл дийлээгүй тэгтэл Б Нгийн хоолойг гараараа боож дараад сандал дээр сууж байхад Г Нг хойноос нь татаад байсан. Би та 2 болиоч хүний толгой тасаллаа гээд эхлээд Гийг холдуулаад дараа нь Бийг салгасан. Н босоод зогстол Б ирээд нүүр рүү нь гараараа цохиод байхаар нь би дундуур нь орж салгах гэж байгаад Н бид 2 газар унатал Б Нгийн бөгс рүү хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Бид 2 босоод би Нгийн урд хамгаалаад зогсож байтал Б Нгийн толгой руу гараараа нэг удаа хүчтэй цохисон. Би Б, Г 2-ыг жижиг өрөө рүү түлхэж оруулаад хаалгыг нь хаах гэтэл Г Нгийн хувцаснаас хоолойг нь боож татаад нүүр рүү нь гараараа нэг удаа цохисон. Арай гэж салгаад Нг орон дээр суулгахад хамраас цус гараад нүүр нь битүү шарх болоод зүүн нүд нь хавдаад хөхөрсөн байсан. /хх-ийн 13-16/
Гэрч Б.Баасантөгс мөрдөн байцаалтанд: 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр ...гэртээ дүү Энхтөмөржинтэй яг юунаас болж маргалдсанаа санахгүй байна. Энхтөмөржин эх Ягаанцэцэг бид хоёрын урдаас орилоод байсан чинь Б, Г хоёр чимээгүй гэтэл тэр хоёртой бас хэрэлдээд орилоод байсан чинь Б нэг удаа нүүр рүү нь алгадсан. Энхтөмөржин бүр илүү орилж хашгичаад байтал эх Ягаанцэцэг эмээгийнх нь даралт ихсээд байна миний охин чимээгүй болчих гэтэл дуугүй болохгүй өөдөөс нь хэрэлдээд байсан чинь Г очоод дахиад 2 удаа алгадсан. Тэгтэл Энхтөмөржин найз запуу Нг дуудсан. Г, Б 2 ажилтай гээд ар араасаа гараад явсан. Удалгүй Н гаднаас нилээн ууртай орж ирсэн араас нь Г, Б 2 буцаж орж ирээд тэр 3 маргалдаад байсан шиг санагдаж байна. Н Б 2 нэг мэдсэн зууралдаад авсан байсан. Би очоод салгах гэсэн боловч дийлээгүй санагдаж байна. Би тухайн үед яг юу болсоныг одоо сайн санахгүй байна../хх-ийн 18/ гэх мэдүүлэг,
Яллагдагчаар Б.Г мөрдөн байцаалтанд: 2017 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 11 цагийн үед...гэртээ байхад үеэл дүү Энхтөмөржин эгч Баасантөгстэй ажилдаа явсангүй гээд маргалдаад байхаар нь өндөр настай ээж хамт амьдардаг учир даралтыг нь ихэсгэчиж магадгүй гээд Энхтөмөржинг дуугүй бай гэтэл урдаас тайлбар тавиад байхаар нь нэг алгадчихаад гэрээсээ гараад явтал гадна шатан дээр Энхтөмөржингийн найз залуу Н надтай шатан дээр зөрсөн...явж байтал ах Б над руу залгаад Н хэл амаар доромжлоод байна хүрээд ир гэхээр нь би эргээд очтол Б гадаа зогсож байсан. Бид хоёр хамт гэр рүү ортол Б шууд Нгийн толгой руу гараараа цохитол Н зөрүүлж барьцалдаж аваад хоорондоо цохилцоод зодолдоод байхаар нь би голоор нь орж салгаад Бийг би жижиг өрөө рүү оруулчихаад эргээд гараад иртэл Н намайг чи яадаг гэнээ гээд над руу дайраад миний хамар руу мөргөчихөөр нь би чамтай юм ярихгүй гээд гараад явсан. /хх-ийн 58/ гэх мэдүүлэг,
Яллагдагчаар Б.Б мөрдөн байцаалтанд: 2017 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр гэрт дүү Энхтөмөржин эгч Баасантөгстэй ажилдаа явсангүй гээд маргалдаад чанга чанга дуугараад байхаар нь Г одоо болиоч болох юм биш үү ээжийн бие тааруу байхад наад хэрүүлээ боль гэтэл Энхтөмөржин та нарт ямар хамаатай юм гээд орилоод байсан. ...би Нг чи сая юу гэсэн бэ гэтэл юу гэсэн ч яадаг юмбэ гэхээр нь би нүүр рүү нь гараараа нэг удаа цохитол ширээн дээр байсан ус буцалгагч аваад над руу шидсэн. Би Нтай барьцалдаж аваад Н бид хоёр харилцан цохилцсон. Би 2-3 удаа Нгийн цээж толгой руу нь цохисон...Г бид хоёрын дундуур орж ирээд одоо боль гээд салгатал Н Гийн нүүр рүү мөргөсөн. /хх-ийн 60/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5224 дугаартай дүгнэлтэд: У.Нгийн биед зүүн нүдний зовхи, хамрын нуруу, дээд уруулын цус хуралт, хүзүүний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт / хх-ийн 25/
Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотойгоор
Б.Бийн оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 33/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 37/, ял шалгах хуудас /хх-ийн 39/,
Б.Гийн хувийн байдалтай холбоотойгоор сургуулийн тодорхойлолт /хх-ийн 34/, ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 35/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 36/, ял шалгах хуудас /хх-ийн 38/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол хор уршгийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Б.Б, Б.Г нар бүлэглэн 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 10 цагийн үед Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 45 дугаар байрны 28 тоот гэртээ үеэл дүү Г.Энхтөмөржингийн найз У.Нг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хохирогч У.Нгийн”...Б над руу яасан гэнээ муу пацаан гөлөг гээд миний нүүр рүү 2 удаа цохисон...Г намайг багалзуурдаж аваад... Б гүйж ирээд толгойны ар дагз руу 4-5 удаа цохисон тэр үед Г намайг бариад хөдөлгөөгүй би биеэ хамгаалж чадаагүй...дахиад Б, Гээр бариулж байгаад дайрч зодсон ар дагз толгой руу бас 4-5 удаа цохисон” /хх-ийн 9-10/, гэрч Г.Энхтөмөржингийн”... Б чамтай юу ярьдаг юм гээд шууд Нгийн нүүр рүү гараараа нэг удаа цохиод хоолойноос нь багалзуурдаад байхаар нь би салгах гэтэл дийлээгүй тэгтэл Б Нгийн хоолойг гараараа боож дараад сандал дээр сууж байхад Г, Нг хойноос нь татаад байсан...Б Нгийн толгой руу гараараа нэг удаа хүчтэй цохисон...Г Нгийн хувцаснаас хоолойг нь боож татаад нүүр рүү нь гараараа нэг удаа цохисон” /хх-ийн 13-16/, гэрч Б.Баасантөгсийн”...Н гаднаас нилээн ууртай орж ирсэн араас нь Г, Б 2 буцаж орж ирээд тэр 3 маргалдаад байсан шиг санандаж байна. Н Б 2 нэг мэдсэн зууралдаад авсан байсан...” хх-ийн 18/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5224 дугаартай дүгнэлт /хх-ийн 25/ зэрэг бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Б.Б, Б.Г нарын холбогдсон гэмт хэрэг нь 2017 оны 3 дугаар сарын 20-ны орой үйлдэгдсэн байх бөгөөд түүнд холбогдох хэрэг шалгагдах явцад Монгол Улсын Их хурлаас 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн бөгөөд уг хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан байна.
Улсын яллагчаас гэм буруугийн хуралдаан дээр шүүгдэгч Д.Б, Б.Г нарыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт хуулийн үндэслэлтэй байх тул шүүх хүлээн авав.
Тус дүүргийн прокурорын газраас Д.Б, Б.Г нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул шүүгдэгч Д.Б, Б.Г нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцлоо.
Хохирол төлбөрийн тухайд хохирогч У.Н нь шүүгдэгч нараас нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй гэж мэдүүлсэн байх тул /хх-ийн 11/ шүүгдэгч Б.Б, Б.Г нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч Б.Б, Б.Г нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд тооцсон тул Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Б.Б, Б.Г нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар ял хөнгөрүүлэх байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон тэдгээрийн хувийн байдлыг харгалзан үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б, Б.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ДАЙРИЙЖАВ