| Шүүх | Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсүх Ариунболор |
| Хэргийн индекс | 114/2026/0028/З |
| Дугаар | 114/ШШ2026/0030 |
| Огноо | 2026-09-22 |
| Маргааны төрөл | Тендер, |
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 114/ШШ2026/0030
Хариуцагчийн зөвшөөрлийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунболор би .... ХХК-ийн нэхэмжлэлтэй, "..." ХХК, "..." ХХК-ийн ... тус тус холбогдуулан гаргасан ..." ХХК-ийн ... оны 08 дугаар сарын 03-ны өдрийн ... дугаар мэдэгдлийг хууль бус болохыг тогтоолгож, бүхэлд нь хүчингүй болгуулах, "..." ХХК-ийн ... "..." ХХК-ийн ирүүлсэн тендерийг шаардлагад нийцсэн тендерт тооцож, дахин үнэлгээ хийж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д заасан гаргахыг хариуцагчид даалгах тухайнэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, Б.Ө нараас шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...Нэхэмжлэгч ... ХХК-иас хариуцагч ....ХХК болон тендер шалгаруулах Үнэлгээний хороонд холбогдуулан Hitachi урсгал засварын сэлбэг БАГЦ-1 нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ... дугаартай тендер шалгаруулалтын ... оны 8 дугаар сарын 03-ны өдрийн ... дугаар мэдэгдлийг хууль бус болохыг тогтоолгож, нэхэмжлэгчийн ирүүлсэн тендерийг шаардлагад нийцсэн хамгийн сайн тендерээр шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч талаас холбогдох материал, тендерийн баримт бичиг, үйл баримтыг судлан үзэж дараах хүсэлтийг гаргаж байна.
Тус Шүүхийн 2026 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн ...
дугаар шүүгчийн захирамжаар үүсгэсэн захиргааны хэрэгт нэхэмжлэгч талаас гаргасан актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг шүүхээс хянан үзэж, тухайн захиргааны актын үйлчлэлийг түр зогсоох буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусах хүртэл нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд эрх зүйн түр хамгаалалтыг бий болгож, хүсэлтийг хангаж шийдвэрлэснээр дахин зарлагдсан тендер шалгаруулалтын ажиллагааг зогсоосон.
Үнэлгээний хорооны тендер шалгаруулах үйл баримтын хувьд тус үнэлгээний хорооноос Hitachi урсгал засварын сэлбэг БАГЦ-1 нийлүүлэгчийг сонгон шалгаруулах .... дугаартай тендер шалгаруулалтыг холбогдох хуулийн дагуу хянан үзэж тухайн тендерт оролцогчдоос ... ХХК-иас ирүүлсэн тендерийн баримт бичгийг хамгийн сайн тендерээр шалгаруулсны дагуу захиалагчийн хяналт хэрэгжүүлэгчээс үр дүнг баталгаажуулан ... оны 6 дугаар сарын 24-ний өдрийн .... дугаартай гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг хүргүүлсэн байсан.
Гэвч бусад оролцогчийн зүгээс Сангийн яаманд гомдол гаргаснаар тус гомдлыг Сангийн яамнаас хянан үзэж захиалагчийн шийдвэр үндэслэлгүй гэж дүгнэснийг үндэслэн манай үнэлгээний хороо өмнөх шийдвэрээ өөрчилж, Сангийн яамны зөвлөмжийн дагуу шийдвэрлэсэн байна.
Тухайлбал ТШЗ 17.3 (2) ТШЗ 17.3 (3)-т заасан шаардлагыг хангаагүй гэж үзсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.10 дахь хэсгийг баримтлаагүй, мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримт, тендерийн баримт бичгийг судлахад Сангийн яамнаас ирүүлсэн Захиалагчийн шийдвэр үндэслэлгүй гэх зөвлөмж нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон түүнд нийцүүлэн зарласан тендерийн баримт бичиг, өгөгдөл, агуулгатай зөрчилдөж байх тул захиалагч .... ХХК, тендер шалгаруулалтын үнэлгээний хороо нь өмнөх буюу ... оны 6 дугаар сарын 24-ний өдрийн.... тоот ....ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон хурлын тэмдэглэл, шийдвэрээ үндэслэлтэй, мөн энэхүү шийдвэр нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй гэж тус тус дүгнэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар бүлэгт заасан захиргааны хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй байх тул мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
.... ХХК-ийн нэхэмжлэлтэй, "..." ХХК, "..." ХХК-ийн Үнэлгээний хороонд тус тус холбогдох ...." ХХК-ийн ... оны 08 дугаар сарын 03-ны өдрийн ... дугаар мэдэгдлийг хууль бус болохыг тогтоолгож, бүхэлд нь хүчингүй болгуулах, "..." ХХК-ийн ... "..." ХХК-ийн ирүүлсэн тендерийг шаардлагад нийцсэн тендерт тооцож, дахин үнэлгээ хийж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д заасан гаргахыг хариуцагчид даалгах тухай шаардлага бүхий захиргааны хэрэгт хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаагаа ... оны 09 дүгээр сарын 22-ны өдөр шүүхэд бичгээр илэрхийлсэн байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараах эрх эдэлнэ:, 21.1.1-д нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах;, 28 дугаар зүйлийн 28.2-д Төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэлд тусгайлан заасан тохиолдолд дараах эрх эдэлнэ:, 28.2.2-д нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх; гэж тус тус заажээ.
.... ХХК-ийн ... оны 08 дугаар сарын 26-ны өдрийн ... тоот болон ... тоот Итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох тухай албан бичгүүдээр "..." ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Б.Ө, "..." ХХК-ийн .... итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Г.Б-г тус тус томилсон байх бөгөөд тус итгэмжлэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан эрхийг эдлэхээр олгожээ.
"..." ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө болон "...." ХХК-ийн Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б нар нь дээрх итгэмжлэлээр олгогдсон эрхийн дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тухай тус шүүхэд бичгээр илэрхийлсэн байх бөгөөд уг хүсэлтдээ .... ХХК болон .... ХХК-ийн Тендерийн үнэлгээний хороо нь өмнөх шийдвэр буюу .... оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 01/2125 тоот .... ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон хурлын тэмдэглэл, шийдвэрээ үндэслэлтэй гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүхээс дээрх хүсэлтийг хүлээн авч, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно. гэж заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх талаар хариуцагчид тайлбарласан ба түүнийг ойлгож, зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан.... ХХК-ийн "Д... ХХК, "... ХХК-ийн Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргасан ".... ХХК-ийн ... оны 08 дугаар сарын 03-ны өдрийн ... дугаар мэдэгдлийг хууль бус болохыг тогтоолгож, бүхэлд нь хүчингүй болгуулах, "...." ХХК-ийн Үнэлгээний хороонд "..." ХХК-ийн ирүүлсэн тендерийг шаардлагад нийцсэн тендерт тооцож, дахин үнэлгээ хийж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д заасан шийдвэрийг гаргахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Энэхүү шүүгчийн захирамжийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид танилцуулахыг шүүгчийн туслах Б.Гоомаралд даалгасугай.
4. Энэхүү шүүгчийн захирамжид хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх үүрэгтэй.
ШҮҮГЧ Б.АРИУНБОЛОР