| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 302/2025/00085/И |
| Дугаар | 302/ШШ2025/00196 |
| Огноо | 2025-03-07 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 302/ШШ2025/00196
| 2025 03 07 | 302/ШШ2025/00196 |
| ||
|
|
|
|
| |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Т.Б. Хаяг:Б аймаг, С сум, 6 дугаар багт оршин суух,
Хүсэлтийн шаардлага: Б аймгийн Нэгдэл дунд үйлдвэрийн трактор засварын газарт 1988 оны 7 дугаар сарын 20-оос 1989 оны 5 дугаар сарын 11-ний хүртэл, Б аймгийн Д-н Тэжээлийн аж ахуйд 1989 оны 5 дугаар сарын 11-ээс 1989 оны 9 дүгээр сарын 19-ний хүртэл тус тус засварчин, слесариар, Б аймгийн Д-н Тэжээлийн аж ахуйн болон Ж ХК-д 1989 оны 9 дүгээр сарын 19-ээс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал засварчин, диспетчер, нярваар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч Т.Б ,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б аймгийн Нийгмийн даатгалын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж,
Гэрч Ж.М, Х.О,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Т.Б нь Б аймгийн Нэгдэл дунд үйлдвэрийн трактор засварын газарт 1988 оны 7 дугаар сарын 20-оос 1989 оны 5 дугаар сарын 11-ний хүртэл Б аймгийн Д-н Тэжээлийн аж ахуйд 1989 оны 5 дугаар сарын 11-ээс 1989 оны 9 дүгээр сарын 19-ний хүртэл тус тус засварчин, слесариар, Б аймгийн Д-н Тэжээлийн аж ахуй болон Ж ХК-д 1989 оны 9 дүгээр сарын 19-ээс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал засварчин, диспетчер, нярваар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүсэж, хүсэлтийн шаардлагаа дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:
1.1 Миний бие 1965 онд төрсөн. Анх 1988 онд сургуулиа төгсөж ирээд 1988 оны 07 дугаар сарын 20-оос 1989 оны 05 дугаар сарын 11-ний хүртэл тус аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн газарт засварчин, слесариар ажилласан. 1989 оны 05 дугаар сарын 11-ны өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 19-ний хүртэл Д-н Тэжээлийн аж ахуйн газарт слесариар ажиллаж байгаад мөн өдөр диспетчер томилогдон ажилласан.
1.2 Тус тэжээлийн аж ахуйг 1998 оны 11 дүгээр сард н.Х гэдэг хүн худалдаж авсан.Д-н тэжээлийн аж ахуйн Ж ХК болж нэр нь өөрчлөгдсөн. Тэгэхэд би диспетчерээр ажиллаж байгаад дараа нь нярав, аж ахуйн эрхлэгч, малын тоо бүртгэгч, ТУЗ-ийн гишүүн зэрэг ажлуудыг 1998 оны 08 дугаар сар хүртэл ажилласан.
1.3 Миний бие өндөр насны тэтгэвэрт гарахаар материалаа бүрдүүлж тус аймгийн Нийгмийн даатгалын газарт очиход таныг ажилд томилсон болон гарсан тушаал байхгүй байна. Ганцхан тус аймгийн Нэгдэл дундын үйлдвэрлэлийн газарт ажилд орсон, гарсан тушаал байна. Д-н Тэжээлийн аж ахуйд ажилд орсон байгаа атлаа гарсан нь байхгүй байна. Тийм учраас ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгохыг зөвлөсөн учраас шүүхэд хүсэлтээ гаргасан. Архивын газарт очиж байгаа тушаалуудыг хуулбарлаж авсан ба үлдсэн тушаалуудыг Ж ХК-нийн архивын материалаас очиж авч хуулбарлаж нотариатаар гэрчлүүлж шүүхэд өгсөн.
1.4 Миний бие цэргийн алба хаагаагүй.Цэргийн алба хаахаар ажлаас чөлөөлсөн боловч эрүүл мэндийн шалтгаанаас болж цэрэгт тэнцээгүй буцаагаад ажилд орсон байсан Сонсгол муутай байсан учраас тэнцээгүй болно.
1.5 Иймд миний Б аймгийн Нэгдэл дунд үйлдвэрийн трактор засварын газарт 1988 оны 7 дугаар сарын 20-оос 1989 оны 5 дугаар сарын 11-ний хүртэл ,Б аймгийн Д-н Тэжээлийн аж ахуйд 1989 оны 5 дугаар сарын 11-ээс 1989 оны 9 дүгээр сарын 19-ний хүртэл тус тус засварчин, слесариар, Б аймгийн Д-н Тэжээлийн аж ахуйн болон Ж ХК-д 1989 оны 9 дүгээр сарын 19-ээс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал засварчин, диспетчер, нярваар тус тус ажиллаж байсныг минь хуулийн дагуу тогтоож өгөхийг хүсье гэв.
2. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б аймгийн Нийгмийн даатгалын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жгийн хариу тайлбар, татгалзал:
2.1 Хүсэлт гаргагч Т.Б нь тус шүүхэд Нэгдэл дундын үйлдвэрийн тракторын газарт 1988 оны 07 дугаар сарын 20-оос 1989 оны 05 дугаар сарын 11-ний хүртэл, С Тэжээлийн аж ахуйд 1989 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байна.
2.2 Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд 1989 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 69 дүгээр тушаалын 2-р хавсралтад 44-р хэсэгт Бгэж гараар нэмсэн байдал нь харагдаж байна Хавтаст хэрэгт авагдсан хөдөлмөрийн дэвтрийн 8-9-р хуудсанд 1989 оны 05 дугаар сарын 10-ны өдөр гэж ажилд орсон талаар бичсэн атлаа ажилд томилсон даргын тушаал дээр он нь бичигдээгүй 05 дугаар сарын 10-ны өдрийн 20 тоот, слесариар авч ажиллуулсугай гэж бичигдсэн байна.Хөдөлмөрийн дэвтэр хөтөлсөн боловсон хүчнээс тэгж бичих боломжгүй гэж үзэж байна.
2.3 Тус аймгийн архивын тасгаас хуулбарлаж олгосон тушаал дээр Т.Б ыг 1989 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс эхлээд ажлаас чөлөөлж, дараагийн ажилд томилсон байна. Томилсон тушаал дээр 05 дугаар сарын 01-ээс гэж ажлаас чөлөөлөөгүй байхад ажилд томилсон зөрүүтэй асуудал байна. 1990 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 38 дугаар тушаалаар зөвхөн аж ахуйн нярав н.Бгэж бичигдсэн байна. Гэтэл нярваар томилсон тушаал байхгүй. Б аймгийн Д-н Тэжээлийн аж ахуйн даргын 1991 оны 27 дугаар тушаалаар 1-р хавсралтад ба нярав н.Бгэсэн байна. Эдгээр тушаалуудад эцгийн нэр бичигдээгүй байх тул хүсэлт гаргагч байна гэж үзэх боломжгүй. Яагаад гэвэл Талгатбек овогтой Бейбитханыг нярваар томилсон тушаал байхгүй байна. Тус тэжээлийн аж ахуйн 1992 онд Ж хувьцаат компани болж нэр өөрчлөгдсөн. Ж ХК 1992-1994 онуудад нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй байгаа. н.Х гэдэг хүний хувийн архив гэж байна. Тийм учраас нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзэж байна.
2.4 Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг зарим жил хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэв.
3.Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэх, Дорнод аймгийн ХАА техникумын захирлаас 1988 оны 6 дугаар сарын 27-ны өдөр нээж олгосон №258476 дугаартай Хөдөлмөрийн дэвтэр, хамт ажилласан гэх А.Жайдархан,Ж.М, Х.О нарын тодорхойлолт, БНМАУ Б аймгийн Д-н Тэжээлийн аж ахуйн даргын 1989 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн эд хөрөнгийн актлах, устгал ба тооллогын байнгын комисс батлах тухай 68 тоот тушаал, БНМАУ Б аймгийн Д-н тэжээлийн аж ахуйн даргын 1991 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай 25 тоот тушаал, 1990 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 38 тоот тушаалын хавсралт, БНМАУ Б аймгийн Д-н тэжээлийн аж ахуйн даргын 1991 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн ажилчин, ажилтан, малчин, саальчдад ээлжийн амралт олгох тухай 27 тоот тушаал, түүний хавсралт, БНМАУ Б аймгийн Д-н тэжээлийн аж ахуйн даргын 1991 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн орон тоо цалингийн фонд батлах тухай 11 тоот тушаал, түүний хавсралт, Ж ХКомпанийн ажиллагчдын 1992 онд амрах ээлжийн амралтын хувиар, Б аймгийн Д-н тэжээлийн аж ахуйн даргын 1992 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн Ж хувьцаат компани 1992 онд ажиллах орон тоо,цалингийн фондын өөрчлөн байгуулах тухай 09 тоот тушаал, Ж сүүний хувьцаат компанид ажиллах 1992 оны орон тоо цалингийн фонд, Б аймгийн С хотын харьяа Ж ХК компанийн ерөнхий захирлын 1994 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай 05 тоот тушаал, 1994.11.25-ны өдрийн Техникийн комиссын акт, Зөвлөлийн хурлын 1994 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 14-р протоколоос, 1995.01.16-ны өдрийн 2-р протоколоос, Аймгийн СХШ-ны албанаас Ж хувьцаат компанийн 1993-1994 оны санхүүгийн тайлан бүртгэлд хийсэн шалгалтын хурлын дүнгийн протокол, 1995.09.14-ний өдрийн техникийн комиссын акт зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн даргын 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 10 дугаартай архивын лавлагаа,тус архиваас хуулбарлаж олгосон БНМАУ Б аймгийн Нэгдэл дунд үйлдвэрийн даргын 1988 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн ажилд томилох тухай 47 тоот тушаал, мөн даргын 1989 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай 26 тоот тушаал, БНМАУ Б аймгийн Д-н тэжээлийн аж ахуйн даргын 1989 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн ажилд томилох тухай 02 тоот тушаал,түүний хавсралт,БНМАУ Б аймгийн Д-н Тэжээлийн аж ахуйн даргын 1989 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай 47 тоот тушаал, Д-н ТАА-н намын үүрийн бүх гишүүдийн хурлын 1989.07.26-ны өдрийн №1 тоот тогтоол зэргийн хуулбар, 2025.01.30-ны өдөр хүсэлт гаргагчаас хурал товлохгүй байхыг хүссэн хүсэлт, хөдөлмөрийн дэвтэр,№ 1111дугаартай ХАА-н механикч мэргэжлийн дипломын эх хувь зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
4.Шүүхийн журмаар тус шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 302/ШЗ2025/00738 дугаартай шүүгчийн захирамжаар аймгийн Нийгмийн даатгалын газрыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулахад тус газрын даргын 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 246 дугаартай албан бичгээр Хүний нөөц, хуулийн мэргэжилтэн Б.Жд олгосон итгэмжлэл, тус шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 159 дугаар, 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 163 дугаартай албан бичгүүдийн дагуу Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2025 оны 02 дугаар сарын 07-ний өдрийн 12/136 дугаартай албан бичгээр хуулбарлаж ирүүлсэн Т.Б ы ХААТР маягтууд, тус аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн даргын 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 59 дүгээр албан бичгээр хуулбарлаж ирүүлсэн БНМАУ Б аймгийн Нэгдэл дунд үйлдвэрийн даргын 1988 оны 4 дүгээр сарын 17-ний өдрийн ажилд томилох,чөлөөлөх тухай 22 тоот тушаал, мөн даргын 1988 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн эргүүл жижүүр томилох тухай 14 тоот тушаал, түүний хавсралт, тус үйлдвэрийн даргын 1988 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн ариун цэврийн комиссыг шинэчлэн байгуулах тухай 26 тоот тушаал, 1988 оны 5 дугаар сарын 4-ны өдрийн ээлжийн амралт олгох, манаач томилох тухай 28 тоот тушаал, 1988 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн ажилд томилох тухай 47 тоот тушаал, 1988 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 57 тоот тушаал, мөн даргын 1989 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай 26 тоот тушаал, БНМАУ Б аймгийн Д-н тэжээлийн аж ахуйн даргын 1989 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн ажилд томилох тухай 02 тоот тушаал,түүний хавсралт,БНМАУ Б аймгийн Д-н Тэжээлийн аж ахуйн даргын 1989 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай 47 тоот тушаал, Д-н ТАА-н намын үүрийн бүх гишүүдийн хурлын 1989.07.26-ны өдрийн №1 тоот тогтоол зэргийн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхээс бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
5.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
6.Хүсэлт гаргагчаас хүсэлтийн шаардлагаа дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна. Үүнд: ... миний бие өндөр насны тэтгэвэрт гарахаар материалаа бүрдүүлж тус аймгийн Нийгмийн даатгалын газарт очиход таныг ажилд томилсон болон гарсан тушаал байхгүй байна. Ганцхан тус аймгийн Нэгдэл дундын үйлдвэрлэлийн газарт ажилд орсон, гарсан тушаал байна. Д-н Тэжээлийн аж ахуйд ажилд орсон байгаа атлаа гарсан нь байхгүй байна. Тийм учраас ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгохыг зөвлөсний дагуу шүүхэд хандсан гэжээ.
7. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад хүсэлтийн шаардлагад хамааралтай, ач холбогдолтой дараах үйл баримтууд тогтоогдов. Үүнд:
7.1 Дорнод Хөдөө аж ахуйн техникумын захирлаас 1988 оны 6 дугаар сарын 27-ний өдөр нээж олгосон №258476 дугаартай Хөдөлмөрийн дэвтрийн эхний хуудсанд овог Талгатбек, нэр Бейбедхаан, 1965 онд төрсөн, дунд боловсролтой, механикч мэргэжилтэй гээ бичигдэж тус сургуулийн тамга дарж баталгаажуулсан байна.
-Уг дэвтрийн 4-5 дугаар хуудсанд Захирлын 1984.10.30-ны өдрийн 132 тоот тушаалаар 1984.09.01-ний өдрөөс Дорнод аймаг аймаг дахь Хөдөө аж ахуйн техникумын механикийн ангид сурагчаар элсүүлж суралцуулсан, Хөдөө аж ахуй хүнсний үйлдвэрийн яамны сайдын 1988.0.6.23-ны өдрийн Б/38 тоот тушаалаар 1988.07.01-ний өдөр Дорнод аймаг дахь ХАА техникумын механик анги төгссөн тул Б аймгийн ХАА, ХҮ-н удирдах газрын мэдэлд шилжүүлэв гэж тус тус бичиж тус сургуулийн тамгыг дарж баталгаажуулсан байна.
-Энэ нь БНМАУ Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн яамны харьяа Дорнод Чойбалсан хот дахь Хөдөө аж ахуйн техникумаас Талгатбек овогтой Бнь 1985 онд механик 2 а ангид элсэн орж 1988 онд төгссөн тул улсын шалгалтын комиссын 1988 оны 6 дугаар сарын 27-ний өдрийн 01-р хурлын шийдвэрээр ХАА-н механикч мэргэжлийн № 1111дугаартай Диплом олгосонтой тохирч байна.
-Мөн дэвтрийн 6-7 дугаар хуудсанд Нэгдэл дунд үйлдвэрийн даргын 1988 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 47 тоот тушаалаар 1988 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Дорнод ХАА-н техникум төгсөж ирсэн тул трактор засварын газрын засварчнаар томилж, тус үйлдвэрийн даргын 1988 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 26 тоот тушаалаар 1989 оны 05 дугаар сарын 10-ны өдөр ХАА ХҮУГ-ын шийдвэрээр өөр газарт шилжих болсон тул үүрэгт ажлаас чөлөөлөв гэж тус тус бичиж тус үйлдвэрийн тамгыг дарж баталгаажуулсан байна.
Энэ нь тус аймгийн архивын тасгаас хуулбарлаж ирүүлсэн БНМАУ Б аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1988 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 47 тоот тушаалын 1 дэх заалтаар нэр бүхий хүмүүсийг ажилд томилсны Дорнодын ХАА-ын техникум төгссөн Талгатбек овогтой Бейбитханыг трактор засварын газрын засварчнаар 1988 оны 7 дугаар сарын 20-оос эхлэн томилсонтой, мөн даргын 1989 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 26 тоот тушаалын 1 дэх заалтад үйлдвэрийн трактор засварын газрын слесарь ч Т.Б нь ХАА ХҮУГ-ын шийдвэрээр өөр газарт шилжих болсон тул 1989 оны 5-р сарын 11-ээс эхлэн слесарийн ажлаас чөлөөлсөн тушаалуудтай тохирч байна.
-Дэвтрийн 8-9 дүгээр хуудсанд Д-н ТАА даргын 1989 оны 5-р сарын 20-ны өдрийн 20 тоот тушаалаар тус тэжээлийн аж ахуйд слесариар томилсон тухайн бичилт хийгдэж тус тэжээлийн аж ахуйн тамга дарж баталгаажуулсан байна. Харин 1995.01.01-ний өдөр 457958 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэр олгосон тул хөдөлмөрийн дэвтрийн бичилтийг дуусгавар болгов гэж Нийгмийн даатгалын байцаагч НДБ гэж бичиж тэмдэг дарж баталгаажуулсан байв.
7.2 Б аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн даргын 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 59 дүгээр албан бичгээр хуулбарлаж ирүүлсэн
а/ БНМАУ Б аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1988 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 47 тоот тушаалын 1 дэх заалтаар нэр бүхий хүмүүсийг ажилд томилсны Дорнодын ХАА-ын техникум төгссөн Талгатбек овогтой Бейбитханыг трактор засварын газрын засварчнаар 1988 оны 7 дугаар сарын 20-оос эхлэн томилсон,
-Мөн даргын 1989 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 26 тоот тушаалын 1 дэх заалтад үйлдвэрийн трактор засварын газрын слесарь ч Т.Б нь ХАА ХҮУГ-ын шийдвэрээр өөр газарт шилжих болсон тул 1989 оны 5-р сарын 11-ээс эхлэн слесарийн ажлаас чөлөөлсөн байна.
- 1988 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн эргүүл жижүүр томилох тухай 14 тоот тушаалын 01 дэх заалтаар Дэлхийн эмэгтэйчүүдийн баярын өдөр мартын 8-ны өдрүүдэд байгууллагад эргүүл жижүүр хийх хүмүүсийг хавсралтаар баталсны хавсралтын 03.08-ний өдөр гарах жижүүрийн нэрсний 9-рт Б20-00 цагт гарна гэсэн байна.
- тус үйлдвэрийн даргын 1988 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 57 тоот тушаалын 4 дэх заалтаар доорх нэр бүхий цэргийн насны эрчүүдийг 10-р сарын 01-ээс эхлэн үүрэгт ажлаас чөлөөлсний дотор Т.Б ы нэр нь байгаа боловч тэрээр цэргийн алба хаагаагүй талаарх тайлбар гарсан мөн даргын 1989 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай 26 тоот тушаалаар өөр газарт шилжих болсон гэсэн үндэслэлээр чөлөөлсөн байх тул шүүхээс улмаар үргэлжлүүлэн ажиллаж ажлаас чөлөөлсөн байна гэж дүгнэлээ.
б/ БНМАУ Б аймгийн Д-н тэжээлийн аж ахуйн даргын 1989 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн ажилд томилох тухай 02 тоот тушаалын 01 дэх заалтад БНМАУ-ын СнЗ-ийн 1989 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 51-р тогтоолоор байгуулагдсан ТАА-д аймгийн УАА-н барилга угсралтын контор, мал аж хуйн үржил селекцийн улсын станц, С сумын Жаргалын зам нэгдлээс шилжиж ирсэн хүмүүсийг 5-р сарын 11-ээс эхлэн 1,2,3-р хавсралтаар ажилд авч ажиллуулсан ба 2 дугаар хавсралтын хүмүүсийн нэрсний жагсаалтын 44-рт Бейбитхан, слесарь гэж бичигдсэн байв.
-БНМАУ Б аймгийн Д-н тэжээлийн аж ахуйн даргын 1989 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай 47 тоот тушаалын 01 дэх заалтаар н.Бейбитханыг слесарийн ажлаас 1989 оны 9-р сарын 19-ээс эхлэн чөлөөлж,2 дахь заалтаар н.Бейбитханыг шинээр нэмэгдсэн диспетчерийн орон тоонд 1989 оны 9-р сарын 19-ээс эхлэн томилсон байна.
- Д-н ТАА-н намын үүрийн бүх гишүүдийн хурлын 1989.07.26-ны өдрийн №1 тоот тогтоолын 01 дэх заалтад ТАА-н дэргэдэх ОНБ-ыг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсны 5-рт БХТ нийгэмлэгт 1.Жанимхан-дарга, 2.Тунгышбай, 3.Бгэж бичигдсэн байв.
7.3 Мөн нэхэмжлэгчээс нотлох баримтаар гаргаж өгсөн БНМАУ Б аймгийн Д-н Тэжээлийн аж ахуйн даргын 1989 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн эд хөрөнгийн актлах, устгал ба тооллогын байнгын комисс батлах тухай 68 тоот тушаалын 01 дэх заалтаар тооллогын байнгын комиссыг томилсны гишүүдийн дотор диспетчер Бгэж бичигдсэн байна.
-БНМАУ Б аймгийн Д-н тэжээлийн аж ахуйн даргын 1990 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 38 тоот тушаалын хавсралт хүмүүсийн нэрсний жагсаалтын 12-рт Зарым /Бейбитхан/ гэж, мөн Тэжээлийн аж ахуйн даргын 1991 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн ажилчин, ажилтан, малчин, саальчдад ээлжийн амралт олгох тухай 27 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар ажилчин албан хаагчийн ээлжийн амралтыг баталсны хүмүүсийн нэрсний жагсаалтын 11-рт Бейбитхан, албан тушаал нярав гэж бичигдсэн байна.
-БНМАУ Б аймгийн Д-н тэжээлийн аж ахуйн даргын 1991 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн орон тоо цалингийн фонд батлах тухай 11 тоот тушаалаар тус аж ахуйн орон тоон, цалингийн фондыг хавсралтаар баталсны хавсралтын нэрсний жагсаалтын 8-рт үнэт цас, шатахууны нярав Бгэж, мөн аж ахуйн даргын 1992 оны3 дугаар сарын 3-ны өдрийн 09 тоот тушаалаар Ж хувьцаат компани 1992 онд ажиллах орон тоо, цалингийн фондыг өөрчлөн хавсралтаар баталсны нэрсний жагсаалтын 8-рт Бейбитхан, албан тушаал нярав гэж тус тус бичигдсэн байв.
- Б аймгийн С хотын харьяа Ж ХК компанийн ерөнхий захирлын 1994 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай 05 тоот тушаалын 3 дахь заалтаар нэр бүхий хүмүүсийг ажилд томилсны аж ахуйн нярваар Т.Б ыг 1994 оны 2 дугаар сарын 01-ээс эхлэн томилсон байна.
-Зөвлөлийн хурлын 1994 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 14-р протоколоос шийдвэрлэсэн хэсгийн 5 дахь заалтад гудамж талын 3 цонхонд үзэмжтэй таг хийлгэх,чиргүүлтэй 2 зуух хийлгэхийг аж ахуйн эрхлэгч Т.Б д үүрэг болгосон, мөн 1995 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хурлаар хоёр нярав болох Бейбитхан, Салдатхан хоёрын нэгийг ажиллуулах, нэгийг чөлөөлөх тухай хэлэлцэж шийдвэрлэсэн н.Бейбитханыг компанийн нярваар ажиллуулж услалтын системийн холбогдолтой бүх техникүүдийг хариуцахаар шийдвэрлэж, Салдатханыг ажлаас чөлөөлж худалдааны хэсэгт ажиллуулахаар шийдвэрлэсэн байна.
-Аймгийн СХШ-ны албанаас Ж хувьцаат компанийн 1993-1994 оны санхүүгийн тайлан бүртгэлд хийсэн шалгалтын хурлын дүнгийн протокол, 1995.09.14-ний өдрийн техникийн комиссын актын хуралд оролцсон хүмүүс гэдэг дээр Бейбитханы нэр бичигдсэн байна.
7.4 Хүсэлт гаргагчтай хамт ажилласан гэх Ж.М,Х.О, А.Жайдархан нарын бичсэн тодорхойлолт болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт:
- Ж.М миний бие 1989 оны 5 дугаар сард Д-н тэжээлийн аж ахуй анх байгуулагдах үед ажилд орж, 1998 онд хувьчлагдахад үргэлжлүүлнэ ажилласан.Ажиллахдаа мал зүйч, ерөнхий менежер, нягтлан бодогч зэрэг ажлыг хийсэн. Тухайн үед Т.Б нь надтай хамт ажилд орж тухайн тэжээлийн аж ахуйн хувьчлагдсаны дараа нэг жил гаруй ажиллаж байгаад ажлаас гарсан. С сумын тэжээлийн аж ахуйн 1991 онд байсан байх Ж ХК болж нэр нь өөрчлөгдсөн. Т.Б ы хийгээгүй ажил байхгүй механик, слесарь, нярав, диспечир гэх зэрэг ажлыг хийж байсан. Д-н Тэжээлийн аж ахуйн дарга Х.А гэдэг хүн байсан. Тэрний дараа н.Шия гэдэг хүмүүс байсан. Тус тэжээлийн аж ахуйд өөр Бнэртэй хүн байгаагүй. Тус тэжээлийн аж ахуйд н.Жайдархан механик, н.Оразхан тракторчийн байсан гэх,
-Х.О миний бие 1986 онд аймгийн төвд станц дээр ажиллаж байгаад 1989 онд Д-н Тэжээлийн аж ахуй байгуулагдахад ажилд орсон Дараа нь тус тэжээлийн аж ахуйн Ж ХК нь болох үед тракторчийн ажилд орж одоо хүртэл ажиллаж байна.Т.Б нь 1989 онд ажилд орж 1996 он хүртэл ажилласан. Д-н Тэжээлийн аж ахуйн дарга Х.А гэдэг хүн байсан. Тэрний дараа н.Шия гэдэг хүн ажилласан. Тус тэжээлийн аж ахуйд өөр Бнэртэй хүн байгаагүй. Т.Б нь механик, слесарь,нярав зэрэг ажлыг хийж байсан. Түүнтэй хамт ажиллаж байсан учраас тодорхойлолт олгосон гэх,
А.Жайдархан миний бие тус тэжээлийн аж ахуйд механик ерөнхий инженер, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан.Харин Т.Б нь Д-н Тэжээлийн аж ахуйд 1989 оны 5 дугаар сарын 11-ээс 1996 оны 10 дугаар сар хүртэл ажиллаж байсан нь үнэн гэсэн байна.
7.5 Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2025 оны 02 дугаар сарын 07-ний өдрийн 12/136 дугаартай албан бичгээр хуулбарлаж ирүүлсэн Т.Б ы 189 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хөтөлсөн ХААТР-15 (А) маягтад нийгмийн бүлэг ажилчин, хөдөлмөр эрхэлсэн байдал гэдэг дээр Тэжээлийн аж ахуйд, эрхэлдэг ажил слесарь гэж, 1988 оны 10 дугаар сарын 27-ний өдрийн ХААТР-1 дүгээр маягтад нийгмийн бүлэг ажилчин, мэргэжил ХАА механикч, хөдөлмөр эрхлэлтийн байдал гэдэг дээр Нэгдэл дунд үйлдвэр, ажилд орсон 1988 он, эрхэлсэн ажил механикч гэж тус тус бичигдсэн зэрэг бичгийн нотлох баримтууд авагдсан байна.
8.Дээрх хэрэгт авагдсан үйл баримтаар хүсэлт гаргагчийн Б аймгийн Нэгдэл дунд үйлдвэрийн тракторын засварын газарт 1988 оны 7 дугаар сарын 20-оос 1989 оны 5 дугаар сарын 11-ний хүртэл Б аймгийн Д-н Тэжээлийн аж ахуйд 1989 оны 5 дугаар сарын 11-ээс 1989 оны 9 дүгээр сарын 19-ний хүртэл тус тус засварчин, слесариар, Б аймгийн Д-н Тэжээлийн аж ахуй болон Ж ХК-д 1989 оны 9 дүгээр сарын 19-ээс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал засварчин, диспечир, нярваар ажиллаж байсан байдал нь нотлогдон тогтоогдсон.
9. Харин хүсэлт гаргагчаас хүсэлтийн шаардлага холбогдуулан нотлох баримтаар гаргаж өгсөн болон шүүхийн санаачилгаар бүрдүүлсэн зарим нотлох баримт болох БНМАУ Б аймгийн Нэгдэл дунд үйлдвэрийн даргын 1988 оны 4 дүгээр сарын 17-ний өдрийн ажилд томилох,чөлөөлөх тухай 22 тоот тушаал дээр нэр бүхий хүмүүсийг ажилд томилж чөлөөлсний слесарь Б-г өөр ажилд шилжих болсон тул слесарийн ажлаас 4 дүгээр сарын 13-аас эхлэн түр чөлөөлсөн ба энэ нь хүсэлт гаргагч Т.Б бус Б-н гэсэн нэртэй, мөн тус үйлдвэрийн даргын 1988 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн ариун цэврийн комиссыг шинэчлэн байгуулах тухай 26 тоот тушаал, мөн даргын 1988 оны 5 дугаар сарын 4-ны өдрийн ээлжийн амралт олгох, манаач томилох тухай 28 тоот ,БНМАУ Б аймгийн Д-н тэжээлийн аж ахуйн даргын 1991 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай 25 тоот тушаал, Ж сүүний хувьцаат компанид ажиллах 1992 оны орон тоо цалингийн фонд, Б аймгийн Д-н тэжээлийн аж ахуйн даргын 1992 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн Ж хувьцаат компани 1992 онд ажиллах орон тоо,цалингийн фондын өөрчлөн байгуулах тухай 09 тоот тушаалууд нь өөр хүмүүсийн тушаалууд байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагад хамааралтай нотлох баримтаар үнэлээгүй болно.
10. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн ажлын тухай мэдээнд даргын тушаалын он нь бичигдээгүй, хэрэгт авагдсан Б нэртэй тушаалуудад эцгийн нэр нь бичигдээгүй байгаа учир хүсэлт гаргагч гэж үзэх боломжгүй гэж эс зөвшөөрч маргаж байгаа боловч хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтэр дэх бичилт нь тус аймгийн архивын тасгаас хуулбарлаж ирүүлсэн эцгийн нэр нь бичигдээгүй Бнэрээр гарсан тушаалуудтай тохирч байгаа байдал, тус архиваас хуулбарлаж ирүүлсэн тушаал дээр Дорнодын ХАА-ын техникум төгссөн Т.Б гэж нэрлэн зааж ажилд томилсон болон чөлөөлсөн тушаалууд, мөн түүний 1988,1989 онуудад хөтөлсөн ХААТР маягтуудад Нэгдэл дунд үйлдвэр болон Д-н Тэжээлийн аж ахуйд ажиллаж байсан талаарх бичигдсэн байдал, хамт ажилласан гэх хүмүүсийн гэрчийн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагад хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтаар үнэлж хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн болно.
11.Хүсэлт гаргагчаас Б аймгийн Нэгдэл дунд үйлдвэрийн трактор засварын газарт Б аймгийн Д-н Тэжээлийн аж ахуйн болон Ж ХК-д тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлтийн шаардлага гаргах эрхтэй байна.
12.Иймд дээрх үндэслэлээр хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Шеруши бахат овогт Т. Б нь Б аймгийн Нэгдэл дунд үйлдвэрийн трактор засварын газарт 1988 оны 7 дугаар сарын 20-оос 1989 оны 5 дугаар сарын 11-ний хүртэл, Б аймгийн Д-н Тэжээлийн аж ахуйд 1989 оны 5 дугаар сарын 11-ээс 1989 оны 9 дүгээр сарын 19-ний хүртэл тус тус засварчин, слесариар, Б аймгийн Д-н Тэжээлийн аж ахуйн болон Ж ХК-д 1989 оны 9 дүгээр сарын 19-ээс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал засварчин, диспечир, нярваар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ