Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 440

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж хөтлөн,

улсын яллагч Н.Ням-Очир

шүүгдэгч Н, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргүүдэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Нд холбогдох эрүүгийн 1705000000330 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд:

Н нь 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 61 дүгээр байрны 153 тоот дахь өөрийн оршин суух гэртээ гэр бүлийн хамаарал бүхий дүү Б.Ням-Отгоны биед нь хүч хэрэглэн халдаж, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай 73 настай хөгжлийн бэрхшээлтэй эх Б.Т гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Н шүүхийн хэлэлцүүлэгт: Өөрийн холбогдсон хэргээ хүлээн зөвшөөрч байгаа.  Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Хавтаст хэргээс:

Хохирогч Б.Нмөрдөн байцаалтанд“.Манай ээж Б.Т нь бүдүүн гэдэсний хавдар, түгжрэлийн улмаас хагалгаанд 4 сарын өмнө орж одоо гэдэс нь онгорхой өтгөн нь гэдсээрээ гардаг биеийн байдал нь хүнд хэвтрийн дэглэмтэй гэртээ байнга хүний асаргаанд байдаг. 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр өглөө 9 цагийн үед манай эгч Ням-Осор нь манай ээжид тариа дусал хийхээр гэрт ирсэн. Эгч бид 2 ээжийн биеийг угааж шархыг нь цэвэрлэж байхад ах Н нь манай ээжийн өрөөнд орж ирээд ээжийгээ тэврэе гээд дээрээс нь дарж хэвтээд байхаар нь эгч бид хоёр үүдний гадна талын 7 давхрын коридор руу чирч гаргасан. Тэгээд би хүчирхийллийн эсрэг 107 утас руу ээжийн биеийн байдал муу байна манай ах агсан тавиад байна энэ хүнийг аваад яваач гээд дуудлага өгсөн. Манай гэрт 3 цагдаа ирээд танай ах дандаа согтуу байдаг авч яваад эрүүлжүүлэх гэхээр архины хордлоготой гээд саатуулах байр авдаггүй гээд цагдаа нар авч явахгүй байсан. Тэгэхээр нь би тэр гурван цагдааг ээжийнхээ өрөөнд оруулаад шархыг нь үзүүлээд аваад яваач гээд гуйхад тэд нар авч явсан боловч 16 цагийн үед манай ах Н гэртээ ороод ирсэн.  Гэрт орж ирээд намайг цагдаа дууддаг чи муу юу юм бэ гээд миний дээд уруул руу гараараа 1 удаа цохисон. Цохихоор нь би айгаад ээжийн өрөө рүү гүйгээд ороод хаалгаа дарсан боловч манай ах түлхсээр байгаад өрөөнд ороод ирсэн. Ээжийн өрөөнд байсан өтгөн хаядаг хогийн савыг авч намайг цохиход би гараараа хаахад миний гар цохигдож одоо хавдсан байна. Тэгээд би куртик авах гээд нөгөө өрөө рүү ороод куртикээ авчихаад ээжийн өрөөнд ороход хогийн саванд байсан хогийг газраар цацаад гялгар уутанд байсан өтгөнийг ээжийн нүүрэн дээр нялаад үхэж өгдөггүй авгай гэж хэлээд зогсож байхад нь араас зуураад гэрийнхээ коридор руу гаргахад цэнхэр өнгийн жижиг сандлаар миний гарын бугалга руу цохисон сандал нь хагарсан” /хх-ийн 16/ гэх мэдүүлэг,

 

Хохирогчоор Б.Т мөрдөн байцаалтанд” Миний хүү Н  архи ууж агсан тавиад намайг зодсон. Архи уухаараа галзуу юм шиг болдог. ...хоёр хоногийн өмнө үхэж өгдөггүй авгай миний хүү хаана байна мөнгө төгрөг өг хашаа байшин авна гэж орилж хашгирч сандал савтай ууттай өтгөн баасыг шидэж гар дээр хуванцар сандлаар цохисон” /хх-ийн 18/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Ням-Осор мөрдөн байцаалтанд”...2005 оноос эрчимтэй архи ууж эхэлсэн. Тэгээд түүнээс хойш л архи уусан болгондоо ар гэртээ аав ээжтэй хамт амьдарч байсан болохоор тэр хоёр руу дайрч давшлаад агсам тавьж байнга дарамж учруулж зовоодог байсан. ...архи уугаагүй эрүүл байхдаа хэвийн, архи уухаараа хутга шөвөг бариад ална тална гээд дайрдаг, тэгээд бид нар сүүлдээ айгаад гэрийн хамаг хутга шөвөг, үзүүртэй зүйлийг далд хийгээд нуучихсан...” /хх-ийн 26/ гэх мэдүүлэг,

               

Гэрч Б.Нямсүрэн мөрдөн байцаалтанд”...2005 оноос хойш архи ууж эхлээд байнга ар гэртээ агсам согтуу тавьж манай дүү Нболон ээжийг байнга зоддог...сүүлдээ улам л бид нар руу дайрч ээж хэвтэрт орсноос хойш зодож байнга түгшүүр төрүүлж хэцүү байх болсон...”/хх-ийн 28/ гэх мэдүүлэг,

 

Сэжигтнээр Н мөрдөн байцаалтанд “Би өөрийн ээж Т төрсөн дүү Ням-Отгоны хамт Баянгол дүүргийн 19 дүгээр хороо 61-153 тоотод хамт амьдардаг юм. Би урд өмнө нь зах дээр 2002 оноос 2009 он хүртэл наймаа хийж байгаад түүнээс хойш ажил хөдөлмөр эрхлээгүй архи уудаг болсон. Тэгээд би хамгийн сүүлд 2017 оны 12 дугаар сарын  дундуур би яг өдөр хоногийг нь санахгүй байна би ганцаараа гадаа архи уучихаад гэртээ ороод цаашаагаа юу болсон талаар санахгүй байна...би архи уухаараа өөрийн гэсэн ухаангүй болоод ямар үйлдэж хийж байгаагаа мэддэггүй юм” /хх-ийн 37/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 316 дугаартай “Б.Ням-Отгоны биед тархи доргилт, зүүн мөр, сарвуунд цус хуралт, зүүн сарвуу 3 дугаар хурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулд зулгаралт, доод уруул дотор салст язрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” /хх-ийн 31/ гэсэн дүгнэлт,

 

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-10/, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийн судалгаа /хх-ийн 50/, аюулын зэргийн үнэгээний маягт /хх-ийн 67/, гэр бүлийн хүчирхийллийн эрсдэлийн нөхцөл байдлыг тодорхойлох үнэлгээний маягт /хх-ийн 69/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор Нийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 42/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 43/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 44/, ял шалгах хуудас /хх-ийн 47/, архаг архичин болон орчиндоо түгшүүр төрүүлдэг иргэдийн судалгаа /хх-ийн 49/, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 189 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 187/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруугийн болон хохирол төлбөрийн талаар:

Баянгол дүүргийн Прокурорын газраас Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргүүдэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

 

Тухайлбал, тус дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Нийн өөрийн төрсөн эх 73 настай, хөгжлийн бэрхшээлтэй Б.Тг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт давхар зүйлчилж ирүүлжээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн бүрэлдэхүүний үндсэн шинж нь Гэр бүлийн харилцаатай хүнийг байнга:  “зодсон...”байхыг шаардах бөгөөд энэ гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг мөн хуулийн 2 дахь хэсэгт хуульчилсан байна.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинжид мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний үндсэн шинжүүд хамаарах тул Прокуророос Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан зүйлчилж ирүүлснийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Н 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 61 дүгээр байрны 153 тоот гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж өөрийн төрсөн дүү Б.Ням-Отгоны эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн,

мөн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй өөрийн төрсөн эх 73 настай Б.Тгийн эсрэг Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байнга зодсон гэмт хэргийг тус тус  үйлдсэн болох нь:

хохирогч Б.Ням-Отгоны”...миний дээд уруул руу гараараа нэг удаа цохисон...ээжийн өрөөнд байсан өтгөн хаядаг хогийн савыг авч намайг цохиход би гараараа хаахад миний гар цохигдож одоо хавдсан байна...гялгар уутанд байсан өтгөнийг ээжийн нүүрэн дээр нялаад үхэж өгдөггүй авгай гэж хэлээд зогсож байхад нь араас нь зуураад гэрийнхээ кордор руу гаргахад цэнхэр өнгийн жижиг сандлаар миний гарын бугалга руу цохисон сандал нь хагарсан...” /хх-ийн 16/,

хохирогч Б.Тгийн”...миний хүү Нямгэрл  архи ууж агсан  тавиад намайг зодсон...орилж хашгирч сандал савтай ууттай өтгөн баасыг шидэж гар дээр хуванцар сандлаар цохисон...” /хх-ийн 18/,

гэрч Б.Нямсүрэнгийн”...ар гэртээ агсам согтуу тавьж манай дүү Нболон ээжийг байнга зоддог...” /хх-ийн 28/

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 316 дугаартай дүгнэлт /хх-ийн 31/ болон гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-10/, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийн судалгаа /хх-ийн 50/, аюулын зэргийн үнэгээний маягт /хх-ийн 67/, гэр бүлийн хүчирхийллийн эрсдэлийн нөхцөл байдлыг тодорхойлох үнэлгээний маягт /хх-ийн 69/ зэргээр нотлогдож тогтоогдсон байна.  

 

Шүүгдэгч Н, хохирогч Б.Ннар төрсөн ах, дүү, хохирогч Б.Т түүний төрсөн эх байх бөгөөд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “...тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” хамаарахаар зохицуулсан байна.

     

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн онцлог нь бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн хүчирхийлэл гэсэн хэлбэртэй байх ба шүүгдэгч Н нь хохирогч Б.Ням-Отгоны бие махбодь, эрүүл мэндэд халдаж хөнгөн хохирол учруулж, мөн Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг 73 настай буюу ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй өөрийн эх Б.Тгийн эсрэг үйлджээ. 

 

Прокуророос Нд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хэмжээний дотор шүүх хянан хэлэлцээд:

Шүүгдэгч Нийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж төрсөн дүү Б.Ням-Отгоны эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд,

Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцлоо.

 

Нэр бүхий хохирогч нараас хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч Нийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Нийг Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхээс Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон түүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан  гэмт хэрэгт гурван зуун цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан зургаан сар хорих ял оногдуулж, хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн түүнд оногдуулсан хэд хэдэн төрлийн ял буюу гурван зуун цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,  зургаан сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар тус тусад нь эдлүүлэх нь түүний эрх зүйн байдлыг дордуулахгүй гэж үзнэ.

 

Нийн үйлдсэн гэмт хэргийн хор уршгийн шинж чанарыг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Н энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүйг тус тус дурьдаж байна.