Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 302/ШШ2025/00221

 

 

 

 

 

 

 

 

2025 03 14

302/ШШ2025/00221

 

 

 

 

 

         

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ж аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Ж аймаг, Д сум, 9 дүгээр багт оршин суух, Б.А ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ж аймаг, Д сум, 9 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг, Ж аймгийн Д сумын Ерөнхий боловсролын сургууль ( захирал М.Р а)-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Тус аймгийн Д сумын ерөнхий боловсролын сургуулийн санхүүгээс 2024 оны 05 дугаар сарын 01-ээс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 10,941,000 төгрөг гаргуулах, тухайн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож Нийгмийн даатгалын санд шилжүүлэх болон уг хугацаандаа тасралтгүй ажилласнаар тооцуулахыг тус тус хариуцагчид даалгахыг хүссэн тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.З ,

Хариуцагч байгууллагын төлөөлөгч М.Р ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ж нар оролцов.

Нэхэмжлэгч Б.А д шүүх хуралдааныг товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдэхэд өөрийнхөө эзгүйд өмгөөлөгчийг оролцуулж хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлтэй бичгээр ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүхээс хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох Ж аймгийн Д сумын Ерөнхий боловсролын сургуулийн санхүүгээс 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 31-ний өдөр дуустал, 2024 оны 7 дугаар сарын 01-ээс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал хугацааны өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 6,497,556 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.А д олгож, тухайн хугацааны нийгмийн даатгалын шимтгэл тооцож Нийгмийн даатгалын санд шилүүлэхийг хариуцагчид даалгаж, илүү нэхэмжилсэн 4,443,444 төгрөг мөн 2024 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр дуустал хугацааны нийгмийн даатгалын шимтгэл тооцож Нийгмийн даатгалын санд шилүүлэх болон дээрх хугацааг ажилласнаар тооцуулахыг тус тус хариуцагчид даалгахыг хүссэн тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

2.Нэхэмжлэгч Б.А нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна. Үүнд: ... Ж аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 130/ШШ2024/0000 угаартай шийдвэрээр намайг Ж аймгийн Д сумын Ерөнхий боловсролын сургуулийн нярвын ажилд эгүүлэн тогтоосны дагуу хариуцагч байгууллагын төлөөлөгчөөс 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн эгүүлэн томилсон. Иймээс миний 2024 оны 5 дугаар сарын 01-ээс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал хугацааны ажилгүй байсан хугацааны олговор, тухайн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх болон уг хугацааг тасралтгүй ажилласан тооцуулахыг хариуцагчид даалгахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэжээ.

3. Ж аймгийн Д сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал М.Р а нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:..Хөдөлмөр нийгэм хамгааллын сайдын баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөхөөс өмнөх 3 сарын цалин хөлсөөр дундаж цалин хөлсийг тооцох ёстой байтал нэхэмжлэгч Б.А нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг 2024 оны 4 дүгээр сараас хойш нэмэгдсэн цалингаар тооцож гаргасан байх тул зөвшөөрөхгүй. Мөн түүнд 2024 оны 6 дугаар сард ажилласан хугацааны ээлжийн амралтын мөнгө олгосон учраас түүнийг хасаж тооцох ёстой гэж маргажээ.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1.Нэхэмжлэгч Б.А ыг Ж аймгийн Д сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б/15 дугаартай тушаалаар тус сургуулийн нярвын ажлаас чөлөөлсөн байх ба тэрээр эс зөвшөөрч тус шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Ж аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 130/ШШ2024/00000 угаартай шийдвэрээр түүнийг Ж аймгийн Д сумын Ерөнхий боловсролын сургуулийн нярвын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн байна.

4.2 Хариуцагч байгууллагын өмгөөлөгчөөс уг шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдаж журмаар гомдол гаргаснаар Ж аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ний өдрийн 212/МА2024/00079 дугаар магадлалаар Ж аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 130/ШШ2024/00632 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэснийг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасныг Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 001/ШХТ2024/00000 дугаар тогтоолоор хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэснээр шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байжээ.

4.3 Улмаар хариуцагч Ж аймгийн Д сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал М.Р а нь 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэгч Б.А ыг урьд эрхэлж байсан тус сургуулийн нярвын ажилд эгүүлэн томилсон болох нь талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Төрийн үйлчилгээний нэгдсэн системээс гаргасан нэхэмжлэгчийнНийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор тогтоогдсон ба энэ талаар талууд маргаагүй байна.

4.4 Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж зааснаар хариуцагч Ж аймгийн Д сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал М.Р а нь нэхэмжлэгч Б.А ын урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэлх хугацаа болох 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал хугацааны олговрыг олгох үүрэгтэй байна.

4.5 Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч тус аймгийн Д сумын Ерөнхий боловсролын сургуулиас 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусталх хугацааны 8 сарын өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллагаас шаардах эрхтэй байна.

4.5 Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар баталсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2.3-т Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд олгох дараах олговор, тэтгэмжийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно гэж зааснаар Төрийн үйлчилгээний нэгдсэн системээс гаргасан нэхэмжлэгчийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор нэхэмжлэгч Б.А ын ажлаас чөлөөлөгдөхөөс өмнөх 3 сар болох 2024 оны 01, 02, 03 дугаар саруудаас тооцож үзэхэд нэг сарын дундаж цалин хөлс нь 938,887 (954,800+907,060+954,800 / 3) төгрөг байна.

Иймд нэхэмжлэгч Б.А ын 8 сарын хугацааны өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг тооцоход 7,511,096 ( 8 сар х 938,887 ) төгрөг гарч байгаа боловч нэхэмжлэгч Б.А д ажил олгогчоос 2024 оны 6 дугаар сард 1,103,540 төгрөгийн цалин хөлс олгосон байх тул уг мөнгийг хасаж тооцоход 6,497,556 (7,511,096) төгрөг байх ба хариуцагч Ж аймгийн Д сумын Ерөнхий боловсролын сургуулиас өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 6,497,556 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, тухайн мөнгөнөөс түүний 2024 оны 5 дугаар сарын 01-ээс 5 дугаар сарын 31-ний өдөр дуустал, 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал хугацааны Нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож Нийгмийн даатгалын санд шилүүлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлээ.

5. Харин ажил олгогчоос нэхэмжлэгч Б.А д 2024 оны 6 дугаар сард 1,103,540 төгрөгийн цалин хөлс олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг тооцсон байх тул нэхэмжлэгчийн тухайн сарын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх болон илүү нэхэмжилсэн 4,443,444 (10,941,000+6,497,556) төгрөг гаргуулахыг хүссэн тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. .

6.Мөн нэхэмжлэгч Б.А оос ажилгүй байсан 2024 оны 5 дугаар сарын 01-ээс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал хугацаанд тасралтгүй ажилласнаар тооцуулахыг хариуцагчид даалгахыг хүссэн тухайн нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч түүний ажилгүй байсан хугацааны өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг тооцож мөн тухайн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож Нийгмийн даатгалын санд шилжүүлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн тул уг шаардлагыг шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

7.Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж аймгийн Д сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулиас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангасан хэмжээ болох 6,497,556 төгрөг ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 118,911 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.А д олгож шийдвэрлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.2 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэг, Нийгмийн даатгалын Ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1, 21 дүгээр зүйлийн 21.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Ж аймгийн Д сумын Ерөнхий боловсролын сургуулийн санхүүгээс өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 6,497,556 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.А д олгож, түүний 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 31-ний өдөр дуустал, 2024 оны 7 дугаар сарын 01-ээс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал хугацааны нийгмийн даатгалын шимтгэл тооцож Нийгмийн даатгалын санд шилүүлэхийг хариуцагчид даалгаж, илүү нэхэмжилсэн 4,443,444 төгрөг мөн 2024 оны 6 дугаар сарын 01-ээс 06 дугаар сарын 30-ны өдөр дуустал хугацааны нийгмийн даатгалын шимтгэл тооцож Нийгмийн даатгалын санд шилүүлэх болон 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал хугацаанд тасралтгүй ажилласнаар тооцуулахыг хариуцагчид даалгахыг хүссэн тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж аймгийн Д сумын Ерөнхий боловсролын сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 118,911 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.А д олгосугай

.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3, 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар энэ шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардан авахыг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчид энэ хуулийн 759.3-т заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор Ж аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ