Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 302/ШШ2025/00222

 

 

 

 

 

 

 

 

 

2025 03 14

302/ШШ2025/00222

 

 

 

 

 

         

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

К аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Н.К . Хаяг:К аймаг, Б сум, 2 дугаар баг буюу У багт оршин суух,

 

Хүсэлтийн шаардлага: К аймгийн Б сумын Ж нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-ээс 1987 оны 7 дугаар сарын 31-ний өдөр дуустал малчнаар болон тус аймгийн Б сумын Мал эмнэлгийн тасагт 1990 оны 7 дугаар сарын 18-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал малын бага эмчээр тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч Н.К ,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж ,

Гэрч Х.Б ,Р.Г ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч Н.К нь К аймгийн Б сумын Ж нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-ээс 1987 оны 7 дугаар сарын 31-ний өдөр дуустал малчнаар болон тус аймгийн Б сумын Мал эмнэлгийн тасагт 1990 оны 7 дугаар сарын 18-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал малын бага эмчээр тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүсэж, хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

1.1 Миний бие 1988 оноос эхлэн Б сумын, У гэх газарт Ж нэгдэл малчин байсан. Би 8-р ангиа төгсөөд хөдөө нэгдлийн малыг маллахаар илгээлтийн эзнээр малчнаар ажилд орсон.

1.2 Харин 1987 оны 9 дүгээр сард Х аймаг дахь Хөдөө аж ахуйн техникумын мал эмнэлгийн ангид элсэн орж 1990 оны 06-р сарын 25-ны өдөр малын бага эмч мэргэжлээр төгсөж ирсэн. Сургуулиа төгсөж ирээд 1990 оны 7 дугаар сарын 18-ний өдрөөс эхлэн тус аймгийн Б сумын Мал эмнэлгийн тасагт малын бага эмчээр ажилд орж 1997 онд хувьчлах хүртэл ажилласан.

1.3. Миний бие тус аймгийн Б сумын Ж нэгдэлд малчнаар ажиллаж байгаад Ө хотын 1-р 10 жилийн дэргэдэх оройн ангид сурч байгаад 1982 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 10 дугаар анги төгссөн.Би 9 болон 10 дугаар ангийг орой ангиар суралцаж төгссөн. Хамт ажилласан хүмүүсээс Х.Б нь нэгдлийн эдийн засагчаар, Р.Г нь. Нэгдлийн Улаантолгой багийн малын бага эмч байсан.

1.4 Тус аймгийн Нийгмийн даатгалын газраас ажилласан жилээ заавал шүүхээр тогтоолгох шаардлагатай гэсэн учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан.Иймд хуулийн дагуу миний К аймгийн Б сумын Ж нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-ээс 1987 оны 7 дугаар сарын 31-ний өдөр дуустал, тус аймгийн Б сумын Мал эмнэлгийн тасагт 1990 оны 7 дугаар сарын 18-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал малын бага эмчээр тус тус ажиллаж байсныг маань тогтоож өгөхийг хүсье гэв.

 

2. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж хариу тайлбар, татгалзал:

2.1 Хүсэлт гаргагч Н.К ын тус аймгийн Б сумын Ж нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-ээс 1987 оны 7 дугаар сарын 31-ний өдөр дуустал малчнаар ажиллаж байсан байдал нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

2.2 Харин тус аймгийн Б сумын Мал эмнэлгийн тасагт 1990 оны 7 дугаар сарын 18-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал малын бага эмчээр ажилласан талаарх ажилд томилсон болон чөлөөлсөн тушаал, холбогдох бусад нотлох баримт гарч ирээгүй байна. Иймээс нийгмийн даатгалын газраас шүүхээр тогтоолгож ирнэ үү гэж зөвлөсөн байна. Тийм учраас хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.

 

3.Хүсэлт гаргагчаас К аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн даргын 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 12 албан бичгээр олгосон архивын лавлагаа, тус архиваас хуулбарлаж олгосон 1982 оны цалин хөлсний баримт, хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэх, хамт ажилласан гэх Х.Б ,Р.Г М.Г нарын тодорхойлолт, Х аймаг дахь ХАА техникумын боловсон хүчнээс 1990 оны 06 дугаар сарын 15-ны өдөр олгосон №362825 дугаартай Хөдөлмөрийн дэвтэр, 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр К аймгийн Б сумын Ж нэгдлээс нээлгэсэн 1980 оны Хөдөө аж ахуйн Хөдөлмөрийн дэвтэр,БНМАУ Хөдөө аж ахуйн яамны харьяа Х аймаг дахь Хөдөө аж ахуйн техникумаас 1990 оны 06 дугаар сарын 23-ны өдөр олгосон№0000 дугаартай малын бага эмчийн мэргэжлийн Диплом зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, К аймгийн Нийгмийн даатгалын газраас Н.К ын Б сумын, Мал эмнэлэгт 1995-1997 он дуустал хугацаандаа нийгмийн даатгалын шимтгэлийн архивын лавлагаа, 2025.01.15-ний өдрийн Н.К ын 2012 оноос 2025 он хүртэлх Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, ЖӨ сонины 1982.11.22-ны өдрийн №108 (3868) ,1983.02.14-ний өдрийн №14-15 (3895), 1984.02.24-ний өдрийн №18 (4018), 1984.04.05-ны өдрийн №32-33 (4083), 1984.03.26-ны өдрийн №28-29 (4029), 1984.02.02-ны өдрийн №11 (4011) дугаарын холбогдох хэсгийг казах хэлнээс монгол хэл дээр орчуулсан орчуулгын хамт, хүсэлт гаргагчаас 2025.03.13-ны өдөр К.А д олгосон итгэмжлэл, 1982.06.15-ны өдөр олгосон №026437 дугаартай Бүрэн дунд боловсролын үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1980 он болон 1990 оны Хөдөлмөрийн дэвтрийн эх хувь, 026437 дугаартай Бүрэн дунд боловсролын үнэмлэхийн эх хувь, №4944 дугаартай малын бага эмчийн мэргэжлийн Дипломын эх хувь,1995.02.15-ны өдөр нээлгэсэн №340487 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн эх хувь зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

4.Шүүхийн журмаар тус шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 07-ний өдрийн 302/ШЗ2025/00778 дугаартай шүүгчийн захирамжаар аймгийн Нийгмийн даатгалын газрыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулахад тус газрын даргын 2025 оны 03 дугаар сарын 13-ний өдрийн 263 дугаартай албан бичгээр Хүний нөөц,хуулийн мэргэжилтэн Б.Ж д олгосон итгэмжлэл, тус шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 220,228 дугаартай албан бичгүүдээр К аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 12/178 дугаартай албан бичгээр ирүүлсэн Н.К болон түүний хүүхдийн ХААТР маягтууд, К аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн даргын 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 81 дугаар албан бичгээр хуулбарлаж ирүүлсэн К аймгийн Б сумын Ж нэгдлийн 70 дугаар дансны 1982 оны цалин хөлсний баримт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхээс бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

5.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

6.Хүсэлт гаргагчаас хүсэлтийн шаардлагаа дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна. Үүнд: ... миний бие 1988 оноос эхлэн Б сумын, Улаантолгой гэх газарт Ж нэгдэл малчин байсан. Би 8-р ангиа төгсөөд хөдөө нэгдлийн малыг маллахаар илгээлтийн эзнээр малчнаар ажилд орсон.Малчнаар ажиллаж байгаад Ө хотын 1-р 10 жилийн дэргэдэх оройн ангид 9-10 дугаар ангийг сурч төгссөн.Улмаар 1987 оны 9 дүгээр сард Х аймаг дахь Хөдөө аж ахуйн техникумын мал эмнэлгийн ангид элсэн орж 1990 оны 06-р сарын 25-ны өдөр малын бага эмч мэргэжлээр төгсөж ирсэн. Сургуулиа төгсөж ирээд 1990 оны 7 дугаар сарын 18-ний өдрөөс эхлэн тус аймгийн Б сумын Мал эмнэлгийн тасагт малын бага эмчээр ажилд орж 1997 онд хувьчлах хүртэл ажилласан. Тус аймгийн Нийгмийн даатгалын газраас ажилласан жилээ заавал шүүхээр тогтоолгох шаардлагатай гэсэн учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан гэжээ.

7. Тус аймгийн архивын тасагт К аймгийн Б сумын Ж нэгдлийн даргын 1981-1987 оны тушаал,1983-1987 онуудын цалин хөлсний баримтуудаас шүүн үзэхэд холбогдох баримт гаргаагүй, мөн Б сумын Мал эмнэлгийн даргын 1990-1994 онуудын тушаалуудыг архивд шилжүүлээгүй байхгүй байгаа боловч хүсэлт гаргагч Н.К ын Б сумын Ж нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-ээс 1987 оны 7 дугаар сарын 31-ний өдөр дуустал малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийн шаардлагатай холбоотой хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад хэрэгт хамааралтай, ач холбогдолтой дараах үйл баримтуудаар тогтоогдов. Үүнд:

7.1 К аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн даргын 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 95 албан бичгээр хуулбарлаж ирүүлсэн тус аймгийн Б сумын Ж нэгдлийн цалин хөлсний 70 дугаар дансны баримтаас 1982 оны Улаан толгой хэсгийн цалин хөлсний баримтын хүмүүсийн нэрсний жагсаалтын 22-рт К нэр бичигдэж 01-12 дугаар сар дуустал хугацааны цалин хөлс бичигдсэн байна. Энэхүү цалин хөлс нь хүсэлт гаргагчийн тус нэгдлээс олгосон Хөдөлмөрийн дэвтэр дэх бичилттэй тохирохгүй байгаа боловч ЖӨ сонины 1982 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн №108 (3868) дугаарт зурган дээр: баруун талаас МХЗЭ-ийн илгээлтийн эзэн, тэргүүн малчид Т сумынР.Х , Б сумын Н.К ... нар мал өвөлжилтийн талаар зөвлөлдөж байгаа гэсэн бичилтээр хүсэлт гаргагч Н.К нь илгээлтийн эзнээр малчнаар томилогдон тэргүүн малчин болж сонин нэр нь гарсан байх тул тухайн цалин хөлсний баримтыг хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагад хамааралтай нотлох баримтаар үнэлэв.

7.2 Ажил олгогч болох тус аймгийн Б сумын Ж нэгдлээс 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэж олгосон Хөдөлмөрийн дэвтрийн эхний хуудсан овог Ныгмет, нэр К , 1964 оны 01 дүгээр сарын 17-ний өдөр төрсөн, Хөдөлмөрийн дэвтэр олгосон нэгдлийн дарга Бугай гэж бичигдэж тус нэгдлийн тамга дарж баталгаажуулсан байна. Уг дэвтрийн 3-12 дугаар хуудас хүртэл 1981 оны 01 дүгээр сараас 1987 оны 8 дугаар сар хүртэлх ажилласан хоног, авсан хөлс нь бичигдэж тэмдэг дарж баталгаажуулсан байна.

7.3 ЖӨ сонины 1982 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн №108 (3868) дугаарт зурган дээр: баруун талаас МХЗЭ-ийн илгээлтийн эзэн, тэргүүн малчид Т сумынР.Х , Б сумын Н.К ... нар мал өвөлжилтийн талаар зөвлөлдөж байгаа гэх,

-1983.02.14-ний өдрийн №14-15 (3895) дугаарт Аймгийн АДХ-ын Гүйцэтгэх захиргаа, МАХН-ын Төв Хороо болон БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1977, 1978 оны тогтоолуудыг үндэслэж, доорх нэр бүхий малчин, саальчин нарыг диплом, үнэ бүхий зүйлээр шагнах тухай зарлиг гаргалаа. Зарлигийн дагуу малчид ..., Б сумын Н.К , ... нарыг тус тус аймгийн АДХ-ын Гүйцэтгэх захиргааны диплом, 500 төгрөгөөр шагнахаар тодорхойлов гэх,

-1984.02.24-ний өдрийн №18 (4018) дугаарт Гол зорилт маань урагшлах явдал мөн төлөвлөгөөг Б сумын Ж нэгдлийн Онгоцоо хэсэг нь 1983 оны мал үржүүлэх 100,8% биелүүлсэн билээ. Энэ амжилтад коммунист К.М , Ж.Б , илгээлтийн эзэн Н.К нар дорвитой хувь нэмэр оруулсан юм гэх,

-1984.04.05-ны өдрийн №32-33 (4083) дугаарт Б сумын Ж нэгдэл нь мал төлүүлэх ажлыг маш цэгцтэй зохион байгуулж, мал төллөх үеэр бригад, хэсгүүдийг 4-5 хүний бүрэлдэхүүнтэй төлийн штаб хариуцан ажиллаж, суурь болгонд хэрэгжүүлэх арга хэмжээг урьдчилан төлөвлөж, хэрэглэх өвс ногоо, хужир, давс, усаар бүрэн хангасан байна. Одоогийн байдлаар сумын хэмжээнд 13015 мал төллөж, 13027 төл хүлээн авсан байна. Мал тэвээрэг сайтай тул төл нь цатгалан байна. Малчид Мөнхөө, Б, М, К, А, Ж нар 100 эхээс 100-102 төл хүлээн авч, 6-р сарын шагналын эзэд болов. Уралдааныг 10 хоног тутам дүгнэж байгаа нь малчдын идэвхийг сэргээж байна. Мал төллүүлэх ажлын эцсийн үр дүн мал төллөж бүрэн дууссаны дараа тодорхой болно гэх,

-1984.03.26-ны өдрийн №28-29 (4029) дугаарт Төл мэнд -Б сумын Ж нэгдэл нь МАХН-ын Төв Хорооны 7-р, аймгийн намын хорооны 3-р Бүгд хурлын шийдвэрийг хэрэгжүүлж, нөхөр Ю.Ц-н №3 тоот албан даалгаврыг удирдамж болгон ажиллаж байна. Тус сум нь 28300 төл хүлээн авах үүрэг хүлээсэн бол одоо төллөх эхээс 62 хувь нь төллөж, төл 100% эсэн мэнд бойжиж байна. Мө, Еж, Ар , К , Ал нар төлийг 102-105% хүлээн авч бойжуулж байна гэх,

-1984.02.02-ны өдрийн №11 (4011) дугаарт Малчдаас Ногооннуур сумын К.М, Т.С , ... Б сумын К.ежикей, А.Ар , К ... нар тус тус шагнал хүртэв гэж бичигдсэн зэрэг бичигдсэн нотлох баримт хэрэгт авагдсан байна.

8. Хүсэлт гаргагч Н.К Баян- Ө аймгийн Ө хотын 1-р 10 жилийн дэргэдэх Оройн ангиар 10 дугаар ангийг 1982 оны 6 дугаар сарын 15-ны өдөр онц дүнтэйгээр төгссөн болох нь Бүрэн дунд боловсролын №026437 дугаартай үнэмлэхээр нотлогдож байгаа бөгөөд тэрээр оройн ангиар сургуулиа сурч, илгээлтийн эзнээр тус аймгийн Б сумын Ж нэгдэлд малчнаар ажилласан нь ЖӨ сонины 1982 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн №108 (3868) , 1983.02.14-ний өдрийн №14-15 (3895), 1984.02.24-ний өдрийн №18 (4018), 1984.04.05-ны өдрийн №32-33 (4083), 1984.03.26-ны өдрийн №28-29 (4029), 1984.02.02-ны өдрийн №11 (4011) дугааруудын холбогдох хэсэг, хүсэлт гаргагчийн Хөдөлмөрийн дэвтрийн бичилт, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтаар түүний К аймгийн Б сумын Ж нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-ээс 1987 оны 7 дугаар сарын 31-ний өдөр дуустал малчнаар ажиллаж байсан байдал нь нотлогдон тогтоогдсон.

9. Харин хүсэлт гаргагч Н.К нь 1987 оны 8 дугаар сард БНМАУ Хөдөө аж ахуйн яамны харьяа Х Хөдөө аж ахуйн техникумын мал эмнэлгийн ангид элсэн орж 1990 оны 6 дугаар сарын 23-ны өдөр малын бага эмчээр төгссөн болох нь №0000дугаартай Диплом, К аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 12/178 дугаартай албан бичгээр ирүүлсэн Н.К ын 1988 онд болон түүний 1989 онд төрсөн хүүхдийн ХААТР маягтуудад тус сургуульд сурч байгаа бичилтээр нотлогдон тогтоогдсон.

10. Тэрээр 1990 оны 6 дугаар сарын 23-ны өдөр малын бага эмчээр төгсөж ирсний дараа тус аймгийн Б сумын Мал эмнэлгийн тасагт 1990 оны 7 дугаар сарын 18-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал малын бага эмчээр тус тус ажиллаж байсан байдалтай холбогдуулан хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад хэрэгт хамааралтай, ач холбогдолтой дараах үйл баримтуудаар тогтоогдов. Үүнд:

10.1 Х Хөдөө аж ахуйн техникумын боловсон хүчнээс 1990 оны 6 дугаар сарын 15-ны өдөр олгосон №362825 дугаартай Хөдөлмөрийн дэвтрийн эхний хуудсанд овог Ныгмет, нэр К , 1964.06.26-ны өдөр төрсөн, дунд боловсролтой, хөдөлмөрийн дэвтэр олгосон Х Хөдөө аж ахуйн техникумын боловсон хүчин Ал гэж бичиж, хүсэлт гаргагчийн тухайн үеийн цээж зургийг нааж тус сургуулийн тамгыг дарж баталгаажуулсан байна.

-Уг дэвтрийн 2-3 дугаар хуудсанд Хөдөө аж ахуйн техникумын захирлын 1987.08.31-ний өдрийн 40 тоот тушаалаар 1987 оны 8 дугаар сарын 15-ны өдөр тус техникумын мал эмнэлгийн ангид элсүүлж, мөн захирлын 1990.06.23-ны өдрийн 30 тоот тушаалаар 1990 оны 6 дугаар сарын 25-ны өдөр тус сургуулиас малын бага эмч мэргэжлээр төгссөн тул К аймгийн АДХГЗ-ны мэдэлд шилжүүлэв гэж бичиж тус сургуулийн тамга дарж баталгаажуулсан ба энэ нь хүсэлт гаргагчийн БНМАУ Хөдөө аж ахуйн яамны харьяа Х Хөдөө аж ахуйн техникумаас олгосон малын баг эмчийн мэргэжлийн №0000дугаар Дипломтой тохирч байна.

10.2 Мөн дэвтрийн 2-3 дугаар хуудсанд Б сумын мал эмнэлгийн тасгийн ерөнхий их эмчийн 1990 оны 7 дугаар сарын 18-ний өдрийн 09 тоот тушаалаар 1990 оны 7 дугаар сарын 18-ний өдрөөс Б сумын Улаан толгой бригадын малын бага эмчээр авч ажиллуулсан тухай бичилт хийгдэж тус мал эмнэлгийн тасгийг тамгыг дарж баталгаажуулсан байна.

10.3 Дэвтрийн 4-5 дугаар хуудсанд Б сумын Нийгмийн даатгалын байцаагчаас 1995 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 340487 дугаар Нийгмийн даатгалын дэвтэр олгож хөдөлмөрийн дэвтрийг хаав гэсэн ба уг дэвтрийн 1995.01 дүгээр сараас 1997 оны дуустал хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаар бичилт хийгдсэн атлаа тэмдэг дарж баталгаажуулаагүй байгаа боловч Б сумын Мал эмнэлгээс 1995 оны 01 дүгээр сараас 1997 оны 4 дүгээр сар хүртэл нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан болох нь тус аймгийн Нийгмийн даатгалын газраас олгосон архивын лавлагаагаар нотлогдож байх тул хүсэлт гаргагч Н.К нь 1990 оны 7 дугаар сарын 18-ний өдөр Б сумын Мал эмнэлэгт ажилд орж 1997 оны 4 дүгээр сар хүртэл ажилласан байна гэж шүүх дүгнэлээ.

10.4 Хөдөлмөрийн дэвтрийн мөн хуудсанд 2022.12.13-ны өдөр Мэргэжлийн хяналтын албаны хяналтын улсын байцаагчаас улсын үзлэгээр ажилласан хугацааг 4 жил 05 сар 13 хоногоор тооцсон тухайн бичилт хийж улсын байцаагчийн тамга дарж баталгаажуулсан байна.

10.5 К аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 12/178 дугаартай албан бичгээр ирүүлсэн Н.К ын 1991 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн хүүхдийн ХААТР маягтын эцгийн хөдөлмөр эрхэлсэн байдал гэдэг дээр нийгмийн бүлэг албан хаагч, эрхэлдэг ажил малын бага эмч,ажилладаг байгууллага Ж нэгдэл гэж бичигдсэн болон хамт ажилласан гэх Х.Б ,Р.Г нарын гэрчийн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримт авагдсан байна.

 

11.Дээрх үйл баримтаар хүсэлт гаргагч Н.К ын тус аймгийн Б сумын Мал эмнэлгийн тасагт 1990 оны 7 дугаар сарын 18-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал малын бага эмчээр ажиллаж байсан байдал нь нотлогдон тогтоогдсон.

 

12.Хүсэлт гаргагч Н.К нь К аймгийн Б сумын Ж нэгдэл болон тус аймгийн Б сумын Мал эмнэлгийн тасагт тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлтийн шаардлага гаргах эрхтэй байна.

 

13.Иймд дээрх үндэслэлээр хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Н.К ын К аймгийн Б сумын Ж нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-ээс 1987 оны 7 дугаар сарын 31-ний өдөр дуустал малчнаар болон тус аймгийн Б сумын Мал эмнэлгийн тасагт 1990 оны 7 дугаар сарын 18-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал малын бага эмчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор К аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ