| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 302/2025/00117/И |
| Дугаар | 302/ШШ2025/00224 |
| Огноо | 2025-03-14 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 302/ШШ2025/00224
| 2025 03 14 | 302/ШШ2025/00224 |
| ||
|
|
|
|
| |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: М.С . Хаяг:Б аймаг, Д сум, 3 дугаар багт оршин суух,
Хүсэлтийн шаардлага: Б аймгийн Д сумын 3 дугаар багЦ гэх газарт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал мал маллаж, малчин байснаа тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б ,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж ,
Гэрч Х.А , З.Ж , Х.Т ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч М.С нь Б аймгийн Д сумын 3 дугаар багЦ гэх газарт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал мал маллаж, малчин байснаа тогтоолгохыг хүсэж, хүсэлтийн шаардлагаа дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:
1.1 Миний бие өнөөдрийн шүүх хуралдаанд хүсэлт гаргагч М.С ы итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Хүсэлт гаргагч М.С нь шүүхэд мал маллаж малчин байснаа тогтоолгохыг хүссэн тухай хүсэлт гаргасан. Тодруулбал 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Д сумын 3-р баг,Ц гэх газарт мал маллаж малчин байснаа тогтоолгохоор хүсэлт гаргасан.
1.2 Хүсэлт гаргагч М.С нь 1991 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр цэргээс халагдаж ирсэн. Энэ талаарх цэргийн алба хаасан лавлагаа хавтаст хэрэгт авагдсан байгаа. Түүнээс хойш одоо хүртэл Д сумын 3 дугаар багЦ гэх газарт хувийн малаа маллаж, малчин хүн. Хүсэлт гаргагч М.С ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцох тухай хуульд заасан нөхцөл болзлыг хангаж, 1991 оны 10 дугаар сараас 2000 он хүртэл буюу 9 жил 3 сарын, Малчин хувиараа хөдөлмөр эрхлэгчийн хөнгөлөлт даатгалын шимтгэлийн нөхөн төлөх тухай хуульд заасан болзол, нөхцөлийн дагуу 2009-2011,2017 онуудын 4 жилийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг төлж нөхөн тооцуулсан. Энэ жил 55 насанд хүрсэн учраас Нийгмийн даатгалын тухай хуульд заасан үндэслэлээр хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгохоор холбогдох материалуудаа бүрдүүлсэн байна.
1.3 Гэтэл тус аймгийн Д сумын 1995-2000 оны мал тооллогын А дансны баримтыг аймгийн архивын тасагт шилжүүлээгүй байна. Түүнээс болж мал тооллогын лавлагаа авах боломжгүй болсон учраас Нийгмийн даатгалын газрын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх зөвлөлд хүсэлт гаргасан. Тус зөвлөл нь 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хуралдаж, 05 тоот тогтоолоор нийгмийн даатгалын байгууллагын зүгээс тогтоох боломжгүй гэж шийдвэрлэсэн учраас шүүхэд хандсан.
1.4 Хүсэлт гаргагчийн хүсэлтийн хангаж шийдвэрлэх дараах үндэслэл байна. Хүсэлт гаргагч М.С нь 1991 оны 09 дүгээр сард цэргээс халагдаж ирсэн. Тэрнээс хойш Д сумын Ц гэдэг газар тогтвор суурьшиж, амьдран сууж байсан байна. Хүсэлт гаргагч болон түүний хүүхдийн ХААТР маягтуудыг шүүхийн санаачилгаар нотлох баримтаар бүрдүүлсэн ба түүний 1996 оны 07 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү С.Жандос болон 2000 оны 02 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин С.А нарын ХААТР маягтуудад эцгийн хөдөлмөр эрхлэлтийн байдлыг малчин гэж тэмдэглэгдсэн байна. Харин 2000 онд төрсөн хүүхдийн ХААТР маягтын тэмдэглэх хэсэгт малчин гэх тодорхой зүйл байхгүй учраас хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэснийг тэмдэглэсэн байгаа учраас тухайн үед хувиараа мал маллаж байсан гэдгийг нотолж байгаа гэж үзэж байна.
1.5 Хүсэлт гаргагч 1991 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Х.Б гэдэг хүнтэй гэр бүл болсон. Х.Б малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Дараа нь Д сумаас 1999 онд хадлан эзэмших талаар Засаг даргын захирамжаар олгосон хадлан эзэмших гэрчилгээг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Тухайн гэрчилгээг үндэслэж олгосон Д сумын Засаг даргын захирамжийн шүүхийн зүгээс тус аймгийн архивын тасгаас нотлох баримтаар хэрэгт хавсаргасан. Мөн шүүхийн санаачилгаар өмч хувьчлалаар авсан мал хөрөнгийн талаарх нотлох баримтыг тус аймгийн архиваас авахад 1994 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Д сумынЦ компанийн хөрөнгийн тооцоо маягт 3 гэж гарсан байна. Уг баримтад М.С болон түүний эцэг н.Мардан нар 1994 оны 03 дугаар сарын 20-ны өдөр мал хөрөнгө хувьчилж авсан гэдгийг нотолж байна гэж үзэж байгаа.
1.5 Хамт мал малласан гэх Х.А , З.Ж , Х.Т нар нь тодорхойлолт өгсөн. Х.А нь 1978 оноос эхэлж, Х.Т 1970 оноос эхлэн Д сумынЦ гэх газар мал маллаж, Д ын Сангийн аж ахуйн малчин байсан. 1992 онд тус Сангийн аж ахуйн тарснаас хойш хувиараа мал малласан байгаа. Эдгээр хүмүүс М.С ыг багаас нь эхэлж таньдаг, одоо хүртэл мал маллаж амьдарч байгаа гэдэг тодорхойлолт олгосон байгаа.
1.6 Иймд эдгээр нотлох баримтуудыг үндэслэж, хүсэлт гаргагч М.С ы 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал Д сумын 3-р баг,Ц гэх газарт мал маллаж, малчин байснаа тогтоож өгөхийг хүсэж байна гэв.
2. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б аймгийн Нийгмийн даатгалын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж хариу тайлбар, татгалзал:
2.1 Хүсэлт гаргагч М.С нь 1995 оноос 2000 он дуустал хугацаандаа мал маллаж малчин байснаа тогтоолгохоор хүсэлт гаргасан байна. Тус аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 05 тоот тогтоолоор түүний малчнаар ажиллаж байсны тооцох боломжгүй гэж шийдвэрлэсэн байна. Хүсэлт гаргагчийн 1995 оноос 2000 он дуустал хугацааны мал тооллогын А дансны баримт байхгүй гэсэн үндэслэлээ тогтоогоогүй байна.
2.2 Хүсэлт гаргагчийн 1996 онд төрсөн Серикжаны Жандос гэдэг хүүхдийн ХААТР маягтад эцгийн хөдөлмөр эрхэлсэн байдал хэсэг болон 1991 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гэр бүл болсон гэрлэлтийн бүртгэлийн ХААТР маягтад түүний хөдөлмөр эрхэлсэн байдал гэдэг нь бөглөгдөөгүй тус тус хоосон байна. Мөн түүний 2000 онд төрсөн охин С.Ахеркегийн ХААТР маягтад хувиараа хөдөлмөр эрхлэгч гэж тэмдэглэгдсэн байгаа учраас тухайн хугацаандаа мал маллаж, малчин байсан гэж үзэхгүй гэв.
3.Хүсэлт гаргагчаас 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр нотариатын бүртгэлийн дэвтрийн 0235 дугаарт бүртгэж өмгөөлөгч Х.Б д олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,2014 оны 05 дугаар сарын 20-ны өдөр тус аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс олгосон НДД №А00000 дугаар Нийгмийн даатгалын дэвтэр, 2013 онд олгосон №0000 дугаартай Баталгаажилтын хуудас,2022 онд олгосон №000000 дугаар Баталгаажилтын хуудас, хамт мал малласан гэх Х.А түүний малчин мэргэжлийн үнэмлэх, З.Ж , Х.Т /түүний иргэний үнэмлэх болон малчин мэргэжлийн үнэмлэх / нарын тодорхойлолт,2013.11.20-ны өдөр Үйлдвэр, Хөдөө аж ахуйн болон Хөдөлмөрийн сайдуудаас Серикжанд олгосон малчин мэргэжлийн үнэмлэх, түүний малчин тамганы дардас,1999 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Б аймгийн Д сумын Засаг даргаас олгосон №00353 дугаар хадлангийн гэрчилгээ, мөн 2011 оны 5 дугаар сарын 28-ны өдөр олгосон хадлангийн №101 дугаартай гэрчилгээ,2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Б аймгийн Д сумын газрын даамлаас олгосон өвөлжөөний зориулалтаар газар эзэмших гэрчилгээ, С.Саяжан,С.Жандос, С.Толхынбек, С.Акерке нарын төрсний гэрчилгээ зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б аймгийн ЗДТГазрын даргын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 18 дугаар албан бичгээр олгосон архивын лавлагаа, Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архивын 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 08/3513 албан бичгээр тус аймгийн НДГ-олгосон лавлагаа, Б аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 05 тоот тогтоол, тус шүүхийн Тамгын газраас хуулбарлаж олгосон Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 18-ний өдрийн 130/ШШ202/0000 дугаар шийдвэр зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
4.Шүүхийн журмаар тус шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 07-ний өдрийн 302/ШЗ2025/00000 дугаартай шүүгчийн захирамжаар аймгийн Нийгмийн даатгалын газрыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулахад тус газрын даргын 2025 оны 03 дугаар сарын 12-ний өдрийн 247 дугаартай албан бичгээр Хүний нөөц,хуулийн мэргэжилтэн Б.Ж д олгосон итгэмжлэл, тус шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 223,224 дугаар, 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 297 дугаартай албан бичгүүдийн дагуу Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2025 оны 02 дугаар сарын 27-ний өдрийн 12/188 дугаартай албан бичгээр ирүүлсэн М.С болон түүний 1995-2000 оны хооронд төрсөн хүүхдийн ХААТР маягтууд, аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн даргын 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 77 дугаар албан бичгээр хуулбарлаж ирүүлсэн Д сумын Өмч хувьчлалаар мал хөрөнгө авсан жагсаалт, мөн даргын 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 88 дугаар албан бичгээр хуулбарлаж ирүүлсэн Б аймгийн Д сумын Засаг даргын 1999 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн хадлан хуваарилалтыг журамтай болгох тухай 23 тоот захирамж,уг захирамжийн 01 болон 2 дугаар хавсралт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхээс бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
5.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж зарим хэсэг болох хүсэлт гаргагч М.С ы Б аймгийн Д сумын 3 багЦ гэх газарт 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал, 1999 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал тус тус мал маллаж, малчин байсныг тогтоож үлдсэн тус багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал, 1997 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1998 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал, 2000 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал мал маллаж, малчин байснаа тогтоолгохыг хүссэн тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
6.Хүсэлт гаргагчаас хүсэлтийн шаардлагаа дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна. Үүнд: ... хүсэлт гаргагч М.С нь 1991 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр цэргээс халагдаж ирсэн. Түүнээс хойш одоог хүртэл Д сумын 3 дугаар багЦ гэх газарт хувийн малаа маллаж, малчин хүн. Энэ жил 55 насанд хүрсэн учраас Нийгмийн даатгалын тухай хуульд заасан үндэслэлээр хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгохоор холбогдох материалуудаа бүрдүүлсэн байна. Гэтэл тус аймгийн Д сумын 1995-2000 оны мал тооллогын А дансны баримтыг аймгийн архивын тасагт шилжүүлээгүй байна. Түүнээс болж мал тооллогын лавлагаа авах боломжгүй болсон учраас Нийгмийн даатгалын газрын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх зөвлөлд хүсэлт гаргасан. Тус зөвлөл нь 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хуралдаж, 05 тоот тогтоолоор нийгмийн даатгалын байгууллагын зүгээс тогтоох боломжгүй гэж шийдвэрлэсэн учраас шүүхэд хандсан гэж тайлбарлажээ.
7. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б аймгийн Нийгмийн даатгалын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж нь хүсэлтийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ... хүсэлт гаргагчийн 1996 онд төрсөн С.Ж гэдэг хүүхдийн ХААТР маягтад эцгийн хөдөлмөр эрхэлсэн байдал хэсэг болон 1991 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гэр бүл болсон гэрлэлтийн бүртгэлийн ХААТР маягтад түүний хөдөлмөр эрхэлсэн байдал гэдэг нь бөглөгдөөгүй тус тус хоосон байна.Мөн түүний 2000 онд төрсөн охин С.А-н ХААТР маягтад хувиараа хөдөлмөр эрхлэгч гэж тэмдэглэгдсэн байгаа учраас тухайн хугацаандаа мал маллаж, малчин байсан гэж үзэхгүй гэж маргажээ.
8. Гэтэл хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагын үндэслэлийг нотлохоор шүүхэд гаргаж өгсөн доорх бичгийн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
8.1 Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2025 оны 02 дугаар сарын 27-ний өдрийн 12/188 дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-15 (А) маягт буюу гэрлэснийг бүртгэх анкетаар М.С болон Х.Б нар нь 1991 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гэр бүл болж, гэрлэлтэй эрх бүхий байгууллагад 1992 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр бүртгүүлж хууль ёсны эхнэр, нөхөр болох нь тогтоогдсон.
8.2 Харин түүний эхнэр Х.Б ы Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 181-ний өдрийн 130/ШШ2020/00000 дугаар шийдвэрээр Б аймгийн Д сумын Сангийн аж ахуйд 1985 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 24-ний хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосон байна.
8.3 Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архивын 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 08/3513 албан бичгээр тус аймгийн НДГ-олгосон лавлагаанд: М.С нь Б аймгаас НАХЯ-ны сайдын 1989 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн б/372 дугаар тушаалаар цэргийн албанд татагдаж, 0165 дугаар ангид алба хаагаад УАБХЕГ-ын даргын 1991 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн н/301 дүгээр тушаалаар цэргийн албанаас халагдсан байна.
8.4 НДД№А0000000 дугаар Нийгмийн даатгалын дэвтрийн №000000 дугаартай Баталгаажилтын хуудсаар 2009-2011 он, 2017 онуудын нийт 4 жилийг малчнаар Нийгмийн даатгалын шимтгэл төлүүлсэн байна.
8.5 Б аймгийн Д сумын Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 53 тоот захирамжийг үндэслэн 2011 оны 5 дугаар сарын 28-ны өдөр олгосон хадлангийн №101 дугаартай гэрчилгээтэй байна.
8.6 Мөн сумын Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 26-нй өдрийн А/06 тоот шийдвэрийг үндэслэн 000000 дугаар бүхий нэгж талбарын 700 м.кв газрыг 15 жилийн хугацаатай Д сумын 3 дугаар багийн нутагт С гэх газарт өвөлжөөний зориулалтаар 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Б аймгийн Д сумын газрын даамлаас олгосон газар эзэмших гэрчилгээтэй байна.
8.7 Тус аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн даргын 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 77 дугаар албан бичгээр хуулбарлаж ирүүлсэн 1994 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Б аймгийн Д сумынЦ компанийн хувьчилсан хөрөнгийн дэлгэрэнгүй тооцооны хүмүүсийн нэрсний жагсаалтаар хүсэлт гаргагчийн эцэг М, хүсэлт гаргагч М.С ы авсан хөрөнгийн хэмжээ, үүнээс авсан мал, төлбөрт авсан цэнхэр тасалбар зэрэг нь бичигдсэн байв.
8.8 Хүсэлт гаргагчид 2013 оны 11 дүгээр 20-ны өдөр Үйлдвэр, Хөдөө аж ахуйн болон Хөдөлмөрийн сайдаас олгосон Малчин мэргэжлийн үнэмлэх зэрэг бичгийн нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна.
9.Эдгээр бичгийн нотлох баримтууд нь хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагаас өмнөх болон хойших хугацааны тогтоосон үйл баримтууд байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагад хамааралтай нотлох баримтаар үнэлээгүй болно.
10. Хавтаст хэрэгт авагдсан Б аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр М.С 1995-2000 онуудад малчнаар ажилласнаар тооцох боломжгүй гэж 05 тоот тогтоолоор шийдвэрлэсэн мөн Б аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн даргын 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 77 дугаар албан бичгээр Б аймгийн Д сумын мал тооллогын А дансны 1995-2000 онуудын баримтуудыг архивд шилжүүлээгүй гэх боловч хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагатай холбогдуулан хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад хүсэлтийн шаардлагад хамааралтай, ач холбогдолтой дараах үйл баримтууд тогтоогдов. Үүнд :
10.1 Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2025 оны 02 дугаар сарын 27-ний өдрийн 12/188 дугаартай албан бичгээр ирүүлсэн хүсэлт гаргагч М.С ы 1996 оны 7 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү С.Ж-н төрсний бүртгэх анкет буюу ХААТР-11 дүгээр маягтын эцгийн хөдөлмөр эрхэлсэн байдал гэдэгт нийгмийн бүлэг малчин гэж бичигдсэн байна.
10.2 Б аймгийн Д сумын 1999 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 23 тоот захирамжаар хүсэлт гаргагч М.С д Ме-ны хадлангийн талбайн залгаа хадлан бэлтгэх газар эзэмших гэрчилгээг 1999 оны 5 дугаар сарын 5-ны өдөр олгосон ба энэ нь Б аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн даргын 2025 оны 03 дугаар сарын 12-ний өдрийн 88 дугаар албан бичгээр хуулбарлаж ирүүлсэн Б аймгийн Д сумын Засаг даргын 1999 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн хадлан хуваарилалтыг журамтай болгох тухай 23 тоот захирамжтай тохирч байна.
10.3 Уг захирамжийн 2 дахь заалтад сумаас алслагдсан 1,3 дугаар багт багийн салбар комисс байгуулан ажиллуулахын зэрэгцээ байгаль орчны хамгаалах олон нийтийн байцаагч болон газар усны байдлын сайн мэдэх олон нийтийн төлөөллийн нэг хүнийг томилон сумын комисст туслуулан ажиллахыг багийн Засаг дарга нарт даалгаж, урьд олгогдсоны гэрчилгээнүүдийг эгүүлэн авч хүчингүй болгох бөгөөд шинээр хадлангийн талбай гэрчилгээ шинээр олгон гэснээр хүсэлт гаргагч М.С д хадлан бэлтгэх газар эзэмших гэрчилгээ олгосон байдлыг хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагад хамааралтай,ач холбогдолтой нотлох баримтаар үнэлэв.
10.4 Хүсэлт гаргагчийн №00000000 дугаартай Баталгаажилтын хуудаснаа 1991 оны 10 дугаар сараас 2000 он дуустал хугацааг нөхөн тооцсон зэрэг бичгийн нотлох баримт авагдсан.
11.Дээрх үйл баримтаар хүсэлт гаргагчийн Б аймгийн Д сумын 3 багт 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал, 1999 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал тус тус мал маллаж, малчин байсан нь нотлогдон тогтоогдсон байна.
12. Харин Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2025 оны 02 дугаар сарын 27-ний өдрийн 12/188 дугаар албан бичгээр ирүүлсэн хүсэлт гаргагч М.С ы 2000 оны 02 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин С.А-н эцэг, эхийн хөдөлмөр эрхэлсэн байдал гэдэгт тус тус ажилгүй гэсэн хэсгийг тэмдэглэгдсэн байна.
13. Гэтэл хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүсэлт гаргагчийн 2000 онд төрсөн хүүхдийн ХААТР маягтын тэмдэглэх хэсэгт малчин гэх тодорхой зүйл байхгүй учраас хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэснийг тэмдэглэсэн байгаа учраас тухайн үед хувиараа мал маллаж байсан гэдгийг нотолж байгаа гэж тайлбарладаг боловч уг ХААТР маягтад хувиараа хөдөлмөр эрхлэгч гэдгийг бус ажилгүй гэсэн тэмдэглэгдсэн нь тогтоогдсон.
Түүнчлэн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.3 дахь заалтад ."ажилгүй" гэж Төрийн албаны тухай хуульд заасан төрийн улс төрийн болон төрийн жинхэнэ албан тушаалд ажиллаагүй, түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөрийн гэрээ, онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ, Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан хөлсөөр ажиллах гэрээ, тэдгээртэй адилтгах гэрээгээр ажил гүйцэтгээгүй, хувиараа ажил, үйлчилгээ эрхлээгүй байхыг ойлгоно гэж, 3.1.8 дахь заалтад "хувиараа хөдөлмөр эрхлэгч" гэж дангаараа болон бусадтай хамтран аж ахуй эрхэлж, татварын албанд бүртгүүлэн бизнесийнхээ үйл ажиллагаанд нөлөөлөх шийдвэрээ хараат бусаар бие даан гаргадаг иргэнийг тус тус ойлгон гэж хуульчилсан байх тул хүсэлт гаргагчийн 2000 онд төрсөн хүүхдийн ХААТР маягтыг хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагад хамааралтай нотлох баримтаар үнэлээгүй болно.
14 Мөн тус аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн даргын 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 77 дугаар албан бичгээр хуулбарлаж ирүүлсэн 1994 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Б аймгийн Д сумынЦ компанийн хувьчилсан хөрөнгийн дэлгэрэнгүй тооцооны хүмүүсийн нэрсний жагсаалтаар хүсэлт гаргагч С-гийн авсан хөрөнгийн хэмжээ 21,8, үүнээс 38 толгой мал,төгрөгөөр тооцоход 21,8, төлбөрт авсан цэнхэр тасалбар 21,8 гэж бичигдсэнээр тэрээр 1995 оноос 2000 онд дуустал хугацаандаа мал маллаж, малчин байсан гэж дүгнэх боломжгүй болно.
Учир нь, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.9 дэх заалтад."малчин" гэж мал аж ахуй эрхэлж үндсэн орлогоо олдог иргэнийг ойлгоно гэж хуульчилсан бөгөөд 1994 оны Д ын Сангийн аж ахуйн өмч хувьчлалаар 38 толгой мал хуваарилагдсанаар тэрээр 1995 онд мал маллаж, малчин байсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй болно.
15. Гэрчийн мэдүүлэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар нотолгооны нэг хэрэгсэл мөн боловч хамт мал маллаж, малчин байсан гэх Х.А , З.Ж , Х.Т нарын бичгээр олгосон тодорхойлолт болон шүүх хуралдаанд гэрчээр өгсөн мэдүүлэгтэй М.С тай нэг зусланд хамт зусаж, өвөлжөөнд хамт өвөлждөг учраас түүний мал маллаж, малчин байсныг сайн мэддэг. Тухайн үед 400-500 малтай байсан. Одоо ч гэсэн мал малладаг бас хамт хөрш зэргэлдээ суудаг. гэх мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан хөндлөнгийн бусад нотлох баримтаар тогтоогдоогүй буюу гэрчийн мэдүүлгийн эх сурвалж нь нотолгооны бусад хэрэгслүүдээр тогтоогдохгүй байгаа тул гагцхүү гэрчийн мэдүүлгээр хүсэлт гаргагчийн тухайн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй болно.
16.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн өөрийн санаачилгаар бүрдүүлсэн болон хүсэлт гаргагчаас гаргаж өгсөн нотлох баримтуудаар хүсэлт гаргагч М.С ы Б аймгийн Д сумын 3 багЦ гэх газарт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал, 1997 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1998 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал, 2000 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал мал маллаж, малчин байсан нь тогтоогдохгүй байгаа тул хүсэлтийн уг шаардлагыг шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
17. Хүсэлт гаргагчаас Б аймгийн Д сумын 1995-2000 онд дуустал хугацаанд мал тооллогын А дансны баримтыг архивд шилжүүлээгүйн улмаас тухайн хугацаандаа маллаж, малчин байснаа тогтоолгохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлтийн шаардлага гаргах эрхтэй байна.
18.Иймд дээрх үндэслэлээр хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг нь хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан М.С ы Б аймгийн Д сумын 3 багЦ гэх газарт 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал, 1999 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал тус тус мал маллаж, малчин байсныг тогтоож, үлдсэн тус багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал, 1997 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1998 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал, 2000 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал тус тус мал маллаж, малчин байснаа тогтоолгохыг хүссэн тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ