| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 302/2025/00089/И |
| Дугаар | 302/ШШ2025/00252 |
| Огноо | 2025-03-21 |
| Маргааны төрөл | Газар эзэмших гэрээ, түүнийг байгуулах журмыг зөрчсөн, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 302/ШШ2025/00252
| 2025 03 21 | 302/ШШ2025/00252 |
|
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ
татгалзсаныг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл би,
Нэхэмжлэгч: А.А . Хаяг:Б аймаг, Б сум, 4 дүгээр багт оршин суух,
Хариуцагч: Е.С . Хаяг: Б аймаг, Б сум, 5 дугаар багт оршин суух,
Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн Б сумын 5 дугаар баг, И хад-10 гудамж, 1040 тоотод байршилтай миний өмчлөлийн 700 м.кв газрыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэн тухай иргэний хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч А.А нь хариуцагчК.С д холбогдуулан өмчлөлийн газрыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүсэж нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулсан. Үүнд:
1.1 Миний бие 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Б сумын иргэн Шанкей овогтой Хадылхантай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, тус аймгийн Б сумын 5 дугаар баг, И хад-10 гудамж 1040 тоотод байршилтай, 8305000046 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 700 м.кв газрыг 1,000,000 төгрөгөөр үнэлэн худалдаж авсан юм.
1.2 Гэтэл уг газрыг зориулалтын дагуу ашиглахаар очиход зүүн талын залгаа айлын эзэнК.С нь миний худалдаж авсан газрын нэг хэсэг газарт блокоор дур мэдэн зөвшөөрөлгүй хашаа татсан байсан тул би өөрийн өмчлөлийн газраа чөлөөлүүлэхийг хүсэж хандахад надад шууд татгалзсан хариу өгсөн тул өөрийн худалдаж авсан газраа албадан чөлөөлүүлэхээр ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
1.3 Иймд Б аймгийн Б сумын 5 дугаар баг, И хад-10 гудамж, 1040 тоотод байршилтай миний өмчлөлийн 700 м.кв газрыг хариуцагчК.С ы хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч А.А шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:
2.1 Б аймгийн Б сумын 4 дүгээр багт оршин суудаг А.А миний бие Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд 2025 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр өмчлөлийн газрыгК.С ы хууль бус эзэмшлээсээ чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан.
2.2 ХариуцагчК.С бид хоёр сайн дураараа эвлэрч өөр өөрсдийн газраа Б сумын газрын даамлаар зааглуулан авсан болно. Иймд би Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд өгсөн нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзаж байна. Үүнээс үүсэх үр дагаврыг ойлгосон ба эрх үүргээ мэдэж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
3. Нэхэмжлэгч А.А ийн нэхэмжлэлтэй, хариуцагчК.С д холбогдох иргэний хэргийг тус шүүхийн 2025 оны 02дугаар сарын 28-ны өдрийн 302/ШЗ2025/00768 дугаар шүүгчийн захирамжаар 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 08:00 цаг хүртэл хойшлуулсан билээ.
3.Гэтэл тус хэргийг шүүх хуралдаанаас хэлэлцүүлэхээс өмнө нэхэмжлэгч А.А нь шүүхэд хариуцагчК.С д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ сайн дурын буюу хариуцагчК.С бид хоёр сайн дураараа эвлэрч өөр өөрсдийн газраа Б сумын газрын даамлаар зааглуулан авсан гэсэн үндэслэлээр татгалзаж байгаа тухай хүсэлтээ бичгээр ирүүлсэн тул хүсэлтийг хүлээн авч, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Учир нь, тус сумын газрын даамлын бичгүүдээр нотлогдсон тул шүүхээс нэхэмжлэгчийн дээрх үндэслэлээр хариуцагчК.С д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээс татгалзсаныг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
4. Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
5. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.
6.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч А.А ийн нэхэмжлэлтэй, хариуцагч К.С д холбогдох Б аймгийн Б сумын 5 дугаар баг, И хад-10 гудамж, 1040 тоотод байршилтай миний өмчлөлийн 700 м.кв газрыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэн тухай нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, хэргийн хэрэгсэхгүй болгосугай.
2.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ