Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 302/ШШ2025/00274

 

 

 

 

 

 

 

 

2025 03 28

302/ШШ2025/00274

 

 

 

 

 

         

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

С аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Ж.Н Хаяг:С аймаг, Ө сум, 4 дүгээр багт оршин суух үндсэн хаягтай, одоогоор Ө сум, 13 дугаар багт түр оршин суух,

Хүсэлт гаргагч: Х.Д . Хаяг: С аймаг, Ө сум, 4 дүгээр багт оршин суух үндсэн хаягтай, одоогоор Ө сум, 13 дугаар багт түр оршин суух,

Хүсэлт гаргагч: Б.Ж Хаяг: С аймаг, Ө сум, 10 дугаар багт оршин суух үндсэн хаягтай, одоогоор Ө сум, 5 дугаар багт түр оршин суух,

Хүсэлт гаргагч:Х.Р . Хаяг: С аймаг, Ө сум, 10 дугаар багт оршин суух үндсэн хаягтай, одоогоор Ө сум, 5 дугаар багт түр оршин суух,

Хүсэлтийн шаардлага: С аймгийн Ө сумын Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн хүүхэд үрчлүүлэх тухай А/40 дугаартай захирамжаар Ж.Н-г Ж.Н, Х.Д нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүй болгож, эцэг, эхийн асрамжид буцаан шилжүүлж, буцаан авахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хүсэлт гаргагч  Ж.Н , Х.Д , Б.Ж , Х.Р ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч нараас С аймгийн Ө сумын Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн хүүхэд үрчлүүлэх тухай А/40 дугаартай захирамжаар Ж.Н-г Ж.Н, Х.Д нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүй болгож, эцэг, эхийн асрамжид буцаан шилжүүлж, буцаан авахыг хүссэн тухай хүсэлтийн шаардлага гаргаж, хүсэлтийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

1.1 Ж.Н , Х.Д бид хоёр дүү Х.Р болон хүргэн Ж.Н нарын 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү Н-г тэд нарын хүсэлтээр үрчилж авсан. Учир нь, хүргэн эрхэлсэн ажилгүй байсан учраас У хотод ажиллахаар, дүү Х.Р нь их сургууль сурч байсан тул тэд тухайн үед хүүхдээ асрах боломжгүй байсан. Харин дүү Х.Р нь их сургуулиа төгсөж ирээд ажилд орж, тэд Өлгийд буцаж ирсэн тул хүү Н-г буцаагаад өгчихсөн одоо төрүүлсэн эцэг,эхийн хамт амьдарч байгаа тул үрчлэлтийг хүчингүй тооцуулахаар шүүхэд хандсан. Үрчилж авсан хүү Нурасыл нь ой хүртэл бид асарч байгаад эцэг,эх нь Өлгийд ирсний дараа буцааж өгсөн. Бид хоёр өөрсдөө 2 хүүхэдтэй бөгөөд ямар нэгэн мөнгөний зорилгоор хүүхдийг үрчилж аваагүй, хүүхдийн эрх,ашгийн төлөө үрчилж авсан гэв.

1.2 Ж.Н , Х.Р бид хоёр амьдралын шаардлагаар У хот явахаар болж 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү Н-г эрх бүхий этгээдийн шийдвэрээр хадам эгч, хүргэн ахад үрчлүүлсэн. Одоо аймагтай буцаж ирээд өөрийн гэсэн ажилтай болсон учраас хүүгээ буцааж авсан байгаа. Иймд хууль журмын дагуу хүүгээ цаашид өөрсдөө авч өсгөн хүмүүжүүлэх, сурч боловсрох эрхээ баталгаатай хэрэгжүүлэх үүднээс болон эрэгтэй хүүхэд учраас ирээдүйд ургийн овгийн асуудал яригдах тул хүүгээ өөрсдийнхөө асрамжид буцаан авах хүсэлттэй байгаа үрчлэлт хийгдсэн тус аймгийн Ө сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгож, буцаан шилжүүлж өгөхийг хүсье гэв.

2.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,С аймгийн Ө сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 4/03 дугаар албан бичиг, тус аймгийн Ө сумын 10 дугаар багийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 10/09 дүгээр албан бичиг, Засгийн газрын хэрэгжүүлэг агентлаг Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн CVL2583000001000319 дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаа, мөн сангаас гаргасан CVL2583000001000320 дугаартай Үрчилсний бүртгэлийн лавлагаа,Б.Ж й, Х.Р нарын тодорхойлолт, тэдний гэрлэлтийн гэрчилгээ,тэдний иргэний үнэмлэх, С аймгийн Ө сумын Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн хүүхэд үрчлүүлэх тухай А/40 дугаар захирамж, Ж.Н , Х.Д нарын гэрлэлтийн гэрчилгээ, тэдний иргэний үнэмлэх, Б.Ж й, Х.Р нарын иргэний үнэмлэх, Х.Р ийн D061303 №6202501014 дугаартай бакалаврын диплом зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Шипагер ӨЭМТ хүний их эмчийн тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

3.Шүүхээс тус шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 18-ний өдрийн 329 дугаар,2025 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 346 дугаартай албан бичгүүдийн дагуу тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 12/274 дугаартай албан бичгээр Н-н төрсний болон үрчилсний бүртгэлийн лавлагаа, ХААТР маягтуудын хуулбар, С аймгийн Ө сумын Засаг даргын Тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарсан С аймгийн Ө сумын Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн хүүхэд үрчлүүлэх тухай А/40 дугаар захирамж зэрэг нотлох баримтуудыг шүүхийн санаачилгаар бүлдүүлсэн болно.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

4.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.3-д хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай хэргийг хянан хэлэлцэхдээ үрчлүүлэгч, үрчлэн авагч талуудыг шүүх хуралдаанд оролцуулна гэж зааснаар шүүхээс хүүхэд үрчилж авсан эцэг  Ж.Н , эх Х.Д , хүүхэд үрчлүүлсэн буюу төрүүлсэн эцэг Б.Ж , хүүхэд үрчлүүлсэн буюу төрүүлсэн эх  Х.Р нарыг шүүх хуралдаанд хэргийн оролцогчоор буюу хүсэлт гаргагчаар оролцуулж хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

6.Хүсэлт гаргагч нараас дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... Ж.Н , Х.Д бид хоёр дүү Х.Р , хүргэн Ж.Н нарын 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү Н-г тэд нарын хүсэлтээр үрчилж авсан. Учир нь, хүргэн эрхэлсэн ажилгүй байсан учраас У хотод ажиллахаар, дүү Х.Р нь их сургууль сурч байсан тул тэд тухайн үед хүүхдээ асрах боломжгүй байсан. Харин дүү Х.Р нь их сургуулиа төгсөж ирээд ажилд орж, тэд Өлгийд буцаж ирсэн тул хүү Н-г буцаагаад өгчихсөн одоо төрүүлсэн эцэг,эхийн хамт амьдарч байгаа тул үрчлэлтийг хүчингүй тооцуулахаар шүүхэд хандсан гэж, Ж.Н , Х.Р бид хоёр амьдралын шаардлагаар У хот явж 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү Н-г эрх бүхий этгээдийн шийдвэрээр хадам эгч, хүргэн ахад үрчлүүлсэн. Одоо аймагтай буцаж ирж өөрийн гэсэн ажилтай болсон учраас хүүгээ буцааж авсан байгаа. Иймд хууль журмын дагуу хүүгээ цаашид өөрсдөө авч өсгөн хүмүүжүүлэх, сурч боловсрох эрхээ баталгаатай хэрэгжүүлэх үүднээс болон эрэгтэй хүүхэд учраас ирээдүйд ургийн овгийн асуудал яригдах тул хүүгээ өөрсдийнхөө асрамжид буцаан авах хүсэлттэй байна гэжээ.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.4 дэх хэсэгт зааснаар хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох хэргийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулснаар хүсэлт гаргагч нараас харьяаллын дагуу шүүхэд хүсэлтээ гаргасан байна.

8.Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад хэрэгт хамааралтай, ач холбогдолтой дараах үйл баримтууд тогтоогдов. Үүнд:

8.1 С аймгийн Ө сумын Засаг даргын Тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтнаас 2006 оны 8 дугаар сарын 31-ний өдөр бүртгэж олгосон 308 дугаартай гэрлэлтийн гэрчилгээгээр Жантекей Хангелди овогт Жанузахын Нурбек, Х.Д нар, мөн тус аймгийн Ногооннуур сумын Засаг даргын Тамгын газрын улсын бүртгэлтийн ажилтнаас 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр бүртгэж олгосон 8325000034 дугаартай гэрлэлтийн гэрчилгээгээр Бахат рысбай овогт Бадуаны Жекебай,Х.Р нар тус тус хууль ёсны эхнэр, нөхөр болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн гэрчилгээгээр нотлогдож байна.

8.2 Хүсэлт гаргагч Б.Ж , Х.Р нарын дундаас 2022 оны 3 дугаар сарын 16-ний өдөр төрсөн хүү Н-г  2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн С аймгийн Ө сумын Засаг даргын Хүүхэд үрчлэх тухай А/40 дугаартай захирамжаар Ж.Н-г Ө сумын 4 дүгээр багийн оршин суугч хамаатан болох Ж.Н, Х.Д нарт үрчлүүлж, улмаар 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр С аймгийн Ө сумын үрчлэлтийн 04-рт бүртгэж, үрчлэлтийн гэрчилгээ олгосон болох нь тус аймгийн Ө сумын Засаг даргын Тамгын газраас 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хуулбарлаж ирүүлсэн С аймгийн Ө сумын Засаг даргын Хүүхэд үрчлэх тухай А/40 дугаар захирамж, тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 12/274 дугаартай албан бичгээр ирүүлсэн Н-н төрсний болон үрчилсний бүртгэлийн лавлагаа, үрчлэгдэгч хүүхэд Н.Н-н үрчлэлтийн талаарх ХААТР маягт, үрчлэлтийн гэрчилгээ, хүсэлт гаргагч нарын тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон.

8.3 Үрчлүүлэгч эх Х.Р нь хүү Н-г 2023 онд хүсэлт гаргагч Ж.Н , Х.Д нарт үрчлүүлэх үед У хотын Монгол улсын Их сургуулиас мэдээллийн систем мэргэжлээр суралцаж байсан нь түүний D6202501014 дугаар Бакалаврын дипломоор нотлогдож байгаа бөгөөд одоо үрчлэгдсэн хүүхэд Н.Нурасыл нь эсэн мэнд бойжиж, төрүүлсэн эцэг, эхийн хамт С аймгийн Ө сумын 10 дугаар багт оршин сууж, амьдарч байгаа болох нь тус багийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 10/09 дүгээр албан бичиг болон Шипагер ӨЭМТөвийн их эмчийн 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн тодорхойлолтоор тогтоогдож байна.

8.4 Гэтэл Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Үрчлэгч нь эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан, хүүхэдтэй хэрцгий харьцсан, хуурамч бичиг баримт бүрдүүлэн үрчлэн авах шийдвэр гаргуулсан, энэ хуулийн 57.2-т заасан этгээд болох нь илэрсэн тохиолдолд төрүүлсэн эцэг, эх, сонирхогч бусад этгээд, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага, 14 нас хүрсэн хүүхдийн өөрийн нэхэмжлэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцно. гэж, мөн хуулийн 61.2-т Шаардлагатай гэж үзвэл бусад үндэслэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцож болно. гэж зааснаас үзэхэд 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү Ж.Н-г 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн С аймгийн Ө сумын Засаг даргын А/40 дугаар хүүхэд үрчлэх тухай захирамжаар хамаатан болох Ж.Н, Х.Д нарт үрчлүүлсэн үрчлэлт нь Монгол Улсын Иргэний бүртгэлийн тухай хууль, Гэр бүлийн тухай хуульд заасан журмын дагуу явагдсан болох нь хэрэг авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох үндэслэл тогтоогдохгүй байна.

8.5 Гэвч хүүхэд үрчилж авсан эцэг, эх нь болох Ж.Н , Х.Д нараас ... баз Б.Ж нь аймагт ажил төрөлгүй байгаа учраас хотод ажиллахаар явж, харин түүний эхнэр хадам дүү Х.Р нь У хотод их сургууль сурч байсан тул тэд 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү Н-г эхнэр бид хоёрт үлдээж явсан учраас хүүхдийн эрх ашгийн үүднээс үрчилж авсан. Хүү Н-н төрүүлсэн эх нь Х.Р сургуулиа төгсөж аймагтай буцаж ирж өөрийн гэсэн ажилтай болсон тул хүүгийн буцаж өгсөн одоо төрүүлсэн эцэг,эхийн асрамжид хүмүүжигдэж, ах,дүү нартай хамт амьдарч байгаа тул үрчлэлтийг хүчингүй тооцуулахаар шүүхэд хандсан гэж, мөн төрүүлсэн эцэг,эх нь Б.Ж , Х.Р  нараас ...тухайн үед хүү Н-г хүргэн ах болон эгчид эрх бүхий албан тушаалын шийдвэрээр үрчлүүлсэн.Эхнэр У хотод сургууль сурч, би тэндээ хуваариа хөдөлмөр эрхэлж байгаад эхнэр маань сургуулиа төгссөний дараа Ө буцаж ирсэн. Буцаж ирсний дараа хүү Н-г өөрсдөө авсан байгаа болно.  Иймээс хууль журмын дагуу хүүгээ цаашид өөрсдөө авч өсгөн хүмүүжүүлэх, сурч боловсрох эрхээ баталгаатай хэрэгжүүлэх үүднээс болон эрэгтэй хүүхэд учраас ирээдүйд ургийн овгийн асуудал яригдах тул хүүгээ өөрсдийнхөө асрамжид буцаан авах хүсэлттэй байна гэх хүсэлтийн үндэслэлүүд нь Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т шаардлагатай гэж үзвэл бусад үндэслэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцож болно гэж заасан үндэслэлд хамаарч байгаа тул хүсэлт гаргагч нарын хүсэлтийн шаардлагыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6 дахь хэсэгт зааснаар С аймгийн Ө сумын Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн хүүхэд үрчлүүлэх тухай А/40 дугаартай захирамжаар Ж.Н-г Ж.Н, Х.Д нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож, хүү Н-г төрүүлсэн эцэг нь Б.Ж , эх нь Х.Р нарын асрамжид буцаан шилжүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

9. Иймд дээрх үндэслэлээр хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6-д заасныг тус тус баримтлан С аймгийн Ө сумын Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн хүүхэд үрчлүүлэх тухай А/40 дугаартай захирамжаар Ж.Н-г Ж.Н, Х.Д нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцсугай. 

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7, Гэр бүлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасныг баримтлан 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү Н-г төрүүлсэн эцэг Бахат рысбай овогт Бадуаны Жекебай, төрүүлсэн эх ньХ.Р нарын асрамжид буцаан шилжүүлсүгэй.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч , прокурор нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор С аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  А.ЖАРХЫНГҮЛ