Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 302/ШШ2025/00275

 

 

 

 

 

 

 

 

2025 03 28

302/ШШ2025/00275

 

 

 

 

 

         

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Б.Л . Хаяг: Б аймаг,Ө сум, 8 дугаар багт оршин суух,

 

Хүсэлтийн шаардлага: Б аймгийн К сумын эмийн сангийн эрхлэгчээр 1991 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч Б.Л ,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б аймгийн Нийгмийн даатгалын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч Б.Л нь Б аймгийн К сумын эмийн сангийн эрхлэгчээр 1991 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүсэж, хүсэлтийн шаардлагаа дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

1.1 Миний бие тус аймгийн К сумын эмийн сангийн эрхлэгчээр1991 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 1 жил ажилласан юм. Гэтэл Нийгмийн даатгалын газраас тухайн ажилласан жилийг ажилласан жилд тооцоохгүй байна. Яагаад гэвэл тус аймгийн архивын тасагт тус эмийн сангийн болон Эрүүл мэндийн яамны сайдын тушаалуудыг архивд шилжүүлээгүй улмаас архиваас материал гаргахгүй байна.Тус газраас өндөр насны тэтгэвэр тогтоолгож авч байгаа хэдий ч энэхүү байгууллагад ажилласан нэг жил маань улсад ажилласан жилд тооцогдохгүйн улмаас бага тэтгэвэр тогтоолгосон.

1.2 Тийм учраас миний бие Эмийн сангуудын удирдах контороос намайг ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тушаалыг олж авч эх хувийг авсан. Авахдаа Б аймгийн Эм хангамж гэсэн тэмдэг дарж хуулбар үнэн болно гэж бичиж өгсөн. Тэгээд шүүхэд хандсан.

1.3 Би тус байгууллагад ажилд орохоос өмнө Ангаах ухааны соёлч дунд сургуулиас эм найруулагч мэргэжлээр төгсөж ирсэн. Иймд миний Б аймгийн К сумын эмийн сангийн эрхлэгчээр 1991 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл ажиллаж байсныг маань хуулийн дагуу тогтоож өгөхийг хүсье гэв.

 

2. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б аймгийн Нийгмийн даатгалын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж гийн хариу тайлбар, татгалзал:

2.1 Хүсэлт гарагч Б.Л нь шүүхэд 1991 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл К сумын эмийн сангийн эрхлэгчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан байна.

2.2 Хавтаст хэрэгт авагдсан 1991 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 68 дугаар тушаал нь тамгагүй, дээрээс нь дарга н.Х байхад- ийг гэж н.М гарын үсэг зурсан байна. Уг тушаал нь хуулбар үнэн гэсэн тэмдэг дарагдсан тушаал байна.

2.3 Тус аймгийн архивын тасгаас Б.Л ы 1991, 1992 онд ажиллаж байсан талаар ямар нэгэн тушаал, цалин хөлсний баримт гараагүй байна. Тухайн үед ажиллаж байсан гэх эмийн сан нь цалингийн сангаас 13.5 хувь тэтгэврийн шимтгэл төлөх ёстой байсан. Тухайн үед тэр шимтгэлийг төлөөгүй байгаа учраас хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.

 

3.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Булган сумын Ёлтын бага сургуулиас олгосон №00000 тоот Хөдөлмөрийн дэвтэр, БНМАУ Эрүүлийг хамгаалах яам Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, сальвадор альендегийн нэрэмжит Ангахаа ухааны соёлч дунд сургуулиас олгосон №00000 дугаартай Диплом, Улсын эм хангамж үйлдвэрлэлийн газрын харьяа Б аймгийн эмийн сангуудын удирдах конторын даргын 1992 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ажлаас чөлөөлөх ба ажилд түр томилох тухай 66 тоот тушаал зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Улсын эм хангамж үйлдвэрлэлийн газрын харьяа Б аймгийн эмийн сангуудын удирдах конторын даргын 1991 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн ажилд томилох тухай 68 тоот тушаал, тус конторын даргын 1992 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ажлаас чөлөөлөх ба ажилд түр томилох тухай 66 тоот тушаалын эх хувь зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

4.Шүүхийн журмаар тус шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 302/ШЗ2025/00000дугаартай шүүгчийн захирамжаар аймгийн Нийгмийн даатгалын газрыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулахад тус газрын даргын 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 296 дугаартай албан бичгээр Захиргаа, хяналтын хэлтсийн дарга Х.М, Хүний нөөц, хуулийн мэргэжилтэн Б.Ж нарт олгосон итгэмжлэл, тус шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 18-ний өдрийн 331, 333 дугаар, 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 386 дугаартай албан бичгүүдийн дагуу Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 12/272 дугаартай албан бичгээр хуулбарлаж ирүүлсэн Б.Л болон түүний нөхөр, 1993-1993 оны хооронд төрсөн хүүхдийн ХААТР маягтууд, тус аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн даргын 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 118 дугаар албан бичиг,Б аймгийн Эм хангамж ХХК-ний гүйцэтгэх захирал Т.Т-н 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 01/53 дугаар албан бичиг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхээс бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

5.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

6.Хүсэлт гаргагчаас хүсэлтийн шаардлагаа дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна. Үүнд: ... миний бие тус аймгийн К сумын эмийн сангийн эрхлэгчээр 1991 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 1 жил ажилласан юм. Гэтэл Нийгмийн даатгалын газраас тухайн ажилласан жилийг ажилласан жилд тооцоохгүй байна. Яагаад гэвэл тус аймгийн архивын тасагт тус эмийн сангийн болон Эрүүл мэндийн яамны сайдын тушаалуудыг архивд шилжүүлээгүй улмаас архиваас материал гаргахгүй байна. Тийм учраас шүүхэд хандсан гэж тайлбарлажээ.

7. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б аймгийн Нийгмийн даатгалын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж нь хүсэлтийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ... хавтаст хэрэгт авагдсан 1991 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 68 дугаар тушаал нь тамгагүй, дээрээс нь дарга н.Хонай байхад- ийг гэж н.Манкей гарын үсэг зурсан байна. Уг тушаал нь хуулбар үнэн гэсэн тэмдэг дарагдсан тушаал байна. Тус аймгийн архивын тасгаас Б.Л ы 1991, 1992 онд ажиллаж байсан талаар ямар нэгэн тушаал, цалин хөлсний баримт гараагүй байна..Тухайн үед ажиллаж байсан гэх эмийн сан нь цалингийн сангаас 13.5 хувь тэтгэврийн шимтгэл төлөх ёстой байсан. Тухайн үед тэр шимтгэлийг төлөөгүй байгаа учраас хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

8. Б аймгийн К сумын эмийн сангийн эрхлэгчийн 1991-1992, Эрүүл мэндийн яамны сайдын 1991, аймгийн Эмийн сангуудын удирдах конторын даргын 1991-1992 онуудын тушаалуудыг архивд шилжүүлээгүй байхгүй мөн Б аймгийн эм хангамж ХХК-ийн архивд аймгийн Эмийн сангуудын удирдах конторын материал тус тус байхгүй, мөн тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан бичгээр ирүүлсэн хүсэлт гаргагч,түүний хүүхдийн ХААТР маягтуудад хүсэлтийн шаардлагаас өмнөх болон хойших хугацааны түүний хөдөлмөр эрхлэлтийн талаар бичигдсэн байгаа боловч хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагатай холбогдуулан хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад хүсэлтийн шаардлагад хамааралтай, ач холбогдолтой дараах үйл баримтууд тогтоогдов. Үүнд:

8.1 Хүсэлт гаргагч Б.Л нь 1989 онд Ангаах ухааны дунд сургуулийн эм найруулагчийн ангид элсэн орж, Улсын шалгалтын комиссын 1991 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 55 тоот шийдвэрээр эм найруулагч мэргэжлээр төгссөн болох нь Ангаах ухааны дунд сургуулиас олгосон №00000 дугаар эм найруулагч мэргэжлийн Дипломоор нотлогдож байна.

8.2 Хүсэлт гаргагчид 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Б сумын Ё бага сургуулиас олгосон №0000 дугаар бүхий Хөдөлмөрийн дэвтрийн эхний хуудсанд овог Б, нэр Л, 1968 онд төрсөн, дунд боловсролтой, хөдөлмөрийн дэвтэр олгосон Б сумын Ё бага сургууль гэж бичигдэж тус сургуулийн тамгыг дарж баталгаажуулсан байна.

-Уг дэвтрийн 8-9 дүгээр хуудсанд аймгийн Эмийн сангуудын удирдах конторын даргын 1991.12.06-ны өдрийн 68-р тушаалаар 1991 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс К сумын эмийн сангийн эрхлэгчээр томилсон тухай бичилт хийгдэж тус конторын тамгыг дарж баталгаажуулсан ба энэ нь хүсэлт гаргагчаас нотлох баримтаар гаргаж өгсөн Улсын эм хангамж үйлдвэрлэлийн газрын харьяа БӨ аймгийн эмийн сангуудын удирдах конторын даргын 1991 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн ажилд томилох тухай 68 тоот тушаалтай тохирч байна.

-Мөн дэвтрийн 10-11 дүгээр хуудсанд аймгийн Э6СУ конторын даргын 1992.10.29-ний өдрийн 66-р тушаалаар 1992 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс өөрийн хүсэлтийн дагуу ажлаас чөлөөлсөн талаарх бичилт хийгдэж тус конторын тамгыг дарж баталгаажуулсан ба энэ нь Улсын эм хангамж үйлдвэрийн газрын харьяа Б аймгийн эмийн сангуудын удирдах конторын даргын 1992 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ажлаас чөлөөлөх ба ажилд түр томилох тухай 66 тоот тушаалтай тохирч байна.

 

8.3 Хэдийгээр Улсын эм хангамж үйлдвэрлэлийн газрын харьяа БӨ аймгийн эмийн сангуудын удирдах конторын даргын 1991 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн ажилд томилох тухай 68 тоот тушаалд Б Эм хангамж ХХК-ний тэмдгийг дарж хуулбар үнэн гэж бичиж татаж гарын үсэг зурсан тушаал байгаа боловч хүсэлт гаргагчийн Хөдөлмөрийн дэвтрийн 8-9 дүгээр хуудсанд бичигдсэн ажлын тухай мэдээтэй тохирч байгаа тул уг тушаалыг шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагад хамааралтай нотлох баримтаар үнэлэв.

8.4 Улсын эм хангамж үйлдвэрлэлийн газрын харьяа БӨ аймгийн эмийн сангуудын удирдах конторын даргыг -ийг гэж М гэх хүн гарын үсэг зурсан 1991 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн ажилд томилох тухай 68 тоот тушаалын 01 дэх заалтад К сумын эмийн сангийн эрхлэгч Асиман насны тэтгэвэрт гарах болсон тул үүрэг ажлаас нь 20-р сарын 21-ний өдрөөс эхлэн чөлөөлж, оронд нь Ангаах ухааны Дунд сургуулийг төгсөж ирсэн Лашханыг мөн өдрөөс эхлэн томилсон ба хүсэлт гаргагч Б.Л нь 1991 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Ангаах ухааны дунд сургуулиас эм найруулагч мэргэжлээр төгсөн болох нь түүний №000 дугаар Дипломоор давхар тогтоогдсон.

8.5 Улсын эм хангамж үйлдвэрлэлийн газрын харьяа Б-Ө аймгийн эмийн сангуудын удирдах конторын даргын 1992 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ажлаас чөлөөлөх ба ажилд түр томилох тухай 66 тоот тушаалаар К сумын эмийн сангийн эрхлэгч Л- Ө хотод шилжих болсонтой холбогдуулан уг тушаалын 01 дэх заалтаар эмийн сангийн эрхлэгч Л-ыг өөрийн хүсэлтийн дагуу 1992 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас чөлөөлж, түүний оронд сумын эмнэлгийн эрхлэгчтэй тохиролцсоны дагуу сувилагчийн мэргэжилтэй С.А-г эмийн сангийн эрхлэгчээр түр томилсон зэрэг бичгийн нотлох баримт авагдсан байна.

 

9. Дээрх хэрэгт авагдсан үйл баримтаар хүсэлт гаргагчийн Б аймгийн К сумын эмийн сангийн эрхлэгчээр 1991 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл ажиллаж байсан байдал нь нотлогдон тогтоогдсон.

 

10.Хүсэлт гаргагчаас Улсын эм хангамж үйлдвэрлэлийн газрын харьяа БӨ аймгийн эмийн сангуудын удирдах конторын даргын 1991-1992 онуудын тушаалыг тус аймгийн архивын газарт шилжүүлээгүй, байхгүйн улмаас тэрээр тус байгууллагад ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлтийн шаардлага гаргах эрхтэй байна.

 

11.Иймд дээрх үндэслэлээр хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Б.Л ы Б аймгийн К сумын эмийн сангийн эрхлэгчээр 1991 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ