Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2026 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 120/ШШ2026/0045

 

 

      Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

      баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 ******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Отгонцэцэг би, “Монгол сафари” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* аймгийн Засаг дарга болон мөн аймгийн Байгаль орчны газарт холбогдох захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ууганболор шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “…******* аймгийн Засаг дарга болон ******* аймгийн Байгаль орчны газарт холбогдуулан “******* аймагт 2026 онд тусгай зориулалтаар агнуурын амьтныг агнах барих зөвшөөрөл олгох дуудлага худалдааг зохион байгуулах тухай Засаг даргын болон Байгаль орчны газрын “Улаан цав агнуурын бүс нутагт тэх агнуулахаар, Улаан дэл агнуурын бүс нутагт угалз, тэх агнуулахаар, Буурын хяр агнуурын бүс нутагт тэх агнуулахаар тус тус хуваарилсан” хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, “Монгол сафари” ХХК-ийн хариуцан ажилладаг “Хөрх Уул” агнуурын бус нутагт ан агнуулахаар хуваарилаагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, “Харх Уул” агнуурын бүс нутагт ан хуваарилахыг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан билээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч захиргааны байгууллагуудтай эвлэрэн хэлэлцэж ойлголцолд хүрсэн тул ******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байна.

Иймд “Монгол сафари” ХХК-ийн нэхэмжлэлтэй ******* аймгийн Засаг дарга болон ******* аймгийн Байгаль орчны газар нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

“Монгол сафари” ХХК нь ******* аймгийн Засаг дарга болон мөн аймгийн Байгаль орчны газарт тус тус холбогдуулан гаргасан “******* аймагт 2026 онд тусгай зориулалтаар агнуурын амьтныг агнах барих зөвшөөрөл олгох дуудлага худалдааг зохион байгуулах тухай Засаг даргын болон Байгаль орчны газрын “Улаан цав агнуурын бүс нутагт тэх агнуулахаар, Улаан дэл агнуурын бүс нутагт угалз, тэх агнуулахаар, Буурын хяр агнуурын бүс нутагт тэх агнуулахаар тус тус хуваарилсан” шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, “Монгол сафари” ХХК-ийн хариуцан ажилладаг “Хөрх Уул” агнуурын бус нутагт ан агнуулахаар хуваарилаагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, “Хөрх Уул” агнуурын бүс нутагт ан хуваарилахыг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж, хүсэлтээ 2026 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “...нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах...”, 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” гэж тус тус заасан.

Мөн нэхэмжлэгч “Монгол сафари” ХХК нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3 дахь хэсэгт заасан нэхэмжлэлээсээ татгалзах эрхийг 2026 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 87 дугаартай итгэмжлэлээр Ч.Ууганболорт олгосон байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч нарт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д “Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй”, 69 дүгээр зүйлийн 69.2-т “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж заасан үр дагаврыг тайлбарлаж, баримт үйлдсэнийг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ”Монгол сафари” ХХК-ийн “******* аймагт 2026 онд тусгай зориулалтаар агнуурын амьтныг агнах барих зөвшөөрөл олгох дуудлага худалдааг зохион байгуулах тухай Засаг даргын болон Байгаль орчны газрын “Улаан цав агнуурын бүс нутагт тэх агнуулахаар, Улаан дэл агнуурын бүс нутагт угалз, тэх агнуулахаар, Буурын хяр агнуурын бүс нутагт тэх агнуулахаар тус тус хуваарилсан” шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, “Монгол сафари” ХХК-ийн хариуцан ажилладаг “Хөрх Уул” агнуурын бус нутагт ан агнуулахаар хуваарилаагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, “Хөрх Уул” агнуурын бүс нутагт ан хуваарилахыг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурдсугай.

 

  

 

ШҮҮГЧ                                       С.ОТГОНЦЭЦЭГ