| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батдолгорын Энхбаатар |
| Хэргийн индекс | 168/2018/0153/Э |
| Дугаар | 161 |
| Огноо | 2018-06-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Мөнхзул |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 161
2018 06 08 2018/*******ЦТ/161
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч *******.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******г суулган улсын яллагч *******, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "*******" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;
Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Н-*******-д холбогдох эрүүгийн дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
*******үүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1 оны 12 сарын 13-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 104 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, уг оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, ******* овогт *******.
*******үүгдэгч ******* нь 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 10 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг *******жилчны 4б-07 тоот хашааны гадна хохирогч *******.******* зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
*******үүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
*******үүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул өөр нэмж хэлэх зүйл байхгүй...” гэв.
Хохирогч *******.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Тэднийх нохойтой байсан учраас би дотогшоо оролгүй хашааны баруун талд төмөр дээр суугаад хүлээж байсан юм. Гэтэл 30 гаран насны өндөр туранхайдуу биетэй бор согтуу залуу хашаанаас гарч ирээд “Чи энд юу хийж байгаа юм” гэж асуухад нь “Зулааг хүлээж байна” гэж хэлсэн. Тэгтэл ******* газраас цагаан өнгийн тал тоосго аваад миний нуруу руу цохьсон. Тэр үед миний толгойноос цус гарсан. *******и толгойгоо бариад тэндээс зугтахад миний араас “дахиад Зулаатай уулзвал ална шүү” гэж хэлж байсан. *******и зугтаж байх замдаа Зулаатай таарсан. ...тэр ахтайгаа уулзаад “яагаад манай найзыг зодож байгаа юм” гээд ахтайгаа хэрэлдэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс 3 хоногийн өмнө ******* манай гэрт согтуу ирээд намайг пивоор шахаад байсан. Тэр үед ******* ах наад залууг чинь хөөх үү чамайг хоргоогоод байгаа юм уу гэж байсан юм. Тэгээд ******* манай гэрт дахиад ирсэн байсан болохоор нь ******* ах согтуудаа уурлаад зодсон байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/
Дорнод аймгийн *******үүхийн шинжилгээний албаны 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 331 тоот дүгнэлтэд: “1. *******.*******-ын биед хуйханы зүүн зулай хэсгийн няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчиллээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Дээрхи гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” /хх-ийн 31/ гэжээ.
- Хохирогч *******.*******-ын 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр *******ОЭТ-д үзүүлсэн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 30/
- *******үүгдэгч *******-гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 40-41/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
*******үүгдэгч ******* нь 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 10 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг *******жилчны 4б-07 тоот хашааны гадна хохирогч *******.*******-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож биед нь хуйханы зүүн зулай хэсгийн няцарсан шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг архи уугаад сууж байхад ах ******* над руу яриад “Манай охиныг маань нэг нөхөр гэрт нь очоод өдөж хоргоодоод байна, чи гэртээ ойрхон байвал очоод хөөгөөд явуулчих” гэж хэлсэн. Тухайн үед би архи уугаад бараг дуусч байсан ба цаг 10 цаг болж байсан. ...******* ахын охин *******лтанзул нь манай хашаанд бид нартай цуг амьдардаг юм. Намайг хашаандаа очиход хашаанд гадны хүн байхгүй байсан. Харин манай урд талын гудамжны хашааны сүүдэрт нэг жижиг биетэй бор царайтай залуу бетон хавтан дээр сууж байсан. Тухайн үед би согтуу байсан учраас тэр залуу дээр очиход “Чи яах гээд манай дүүг оролдоод байгаа юм, хохь чинь шүү” гэж загнаад газраас тоосго аваад тэр залуугийн толгойд нь 2 удаа цохисон юм. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41/, түүнийг давхар нотолж баталсан хохирогч *******.*******-ын өгсөн: “...30 гаран насны өндөр туранхайдуу биетэй бор согтуу залуу хашаанаас гарч ирээд “Чи энд юу хийж байгаа юм?” гэж асуухад нь “Зулааг хүлээж байна” гэж хэлтэл газраас цагаан өнгийн тал тоосго аваад миний нуруу руу цохьсон..” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/, гэрч *******лтанзулын өгсөн: “...******* ах согтуудаа уурлаад зодсон байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 /, Дорнод аймгийн *******үүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 331 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч *******.*******-д учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч ******* нь хохирогч *******.*******-ын толгойн тус хэсэгт тал цагаан өнгийн тоосгоор 2 удаа санаатай цохисон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж үзлээ.
*******үүгдэгч *******-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн шалгагдсан, Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүх шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
*******үүхээс шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.
*******үүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 /дөрвөн зуу тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 /дөрвөн зуу тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.
*******үүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Тогтоол хүчин төгөлдөр болмогц бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгчийн регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн хуулбарыг шүүгдэгчид буцаан олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг цагаан өнгийн тал тоосгыг устгах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. *******үүгдэгч *******оржигон овогт Н. ******* хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-г 450 /дөрвөн зуу тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 /дөрвөн зуу тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******н орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан өнгийн тал тоосго 1 /нэг/ ширхэгийг устгаж, бичгийн баримтаар ирсэн шүүгдэгч *******-гийн регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн хуулбарыг шүүгдэгчид буцаан олгосугай
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар *******нхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
Д*******РГ*******Л*******ГЧ *******ҮҮГЧ *******.ЭНХ*********************Т*******Р