Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 302/ШШ2025/00293

 

 

 

 

 

 

 

 

2025 4 04

302/ШШ2025/00293

 

 

 

 

 

         

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Б***-Ө**** аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч [НЭР] даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Н*********: Х****** овогт М****** М*******. Х***: Б***-Ө**** аймаг, Н********* сум,4-р баг, У**** чулуу гэх газарт оршин суудаг,  харилцах утас: [УТАС],
Х********: И**** овогт А****** Н*****. Х***: Б***-Ө**** аймаг, Ө**** сум, 3 дугаар багт оршин суудаг, харилцах утас [УТАС],
Н*********** шаардлага: 1206 боодол ногоон өвсний үнэ 14,472,000 төгрөг, 506 боодол бор өвсний үнэ 3,480,000 төгрөг нийт 17,952,000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай үндсэн нэхэмжлэлтэй,
С**** нэхэмжлэлийн шаардлага: Н********* М.М********** 2000 боодол өвсний тээврийн хөлс 3,600,000 төгрөг, Д**** маркийн шинэ мотоциклийн үнэ 2,600,000 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 02-ний өдрөөс 2025 оны 3 дугаар сарын 30-ны өдрийг дуустал 13 сар өвс хадгалуулсны хөлс 6,500,000 төгрөг бүгд нийт 12,700,000 төгрөг гаргуулах мөн 1206 боодол өвснөөс үлдсэн 506 боодол өвсийг хашаанаас ачиж  авч явахыг нэхэмжлэгчид даалгахыг хүссэн тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Ш*** хуралдааны оролцогчид:
Н************ итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г*******,
Н************ өмгөөлөгч [НЭР],
Х*********** итгэмжлэгдсэн төлөөлөгч  И.А******,
Х*********** өмгөөлөгч [НЭР],
О********: Т.Х*****,
Ш*** хуралдааны нарийн бичгийн дарга П.Ж****** нар оролцов.
 
ТОДОРХОЙЛОХ нь:
 
1.Н********* М.М******* нь хариуцагч А.Н****** холбогдуулан түүнээс 1206 боодол ногоон өвсний үнэ 14,472,000 төгрөг, 506 боодол бор өвсний үнэ 3,480,000 төгрөг нийт 17,952,000 төгрөг гаргуулахыг хүссэн  тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Ү***:
1.1. М**** бие М.М******* нь Н*****нуур сумын иргэн А.Н****** 2024 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 1206 боодол ногоон өвс, мөн 580 боодол  бор өвсийг үнэ тохирч өгсөн юм. Н***** боодол өвс 1206 боодлыг 12,000 төгрөгөөр тохирсон 14,472,000 төгрөгийг одоо хүртэл аваагүй юм. 
1.2.М** 580 боодол бор өвсийг 1 боодлыг 6000 төгрөгөөр тохирсон ба одоо хүртэл төлж өгөөгүй юм. А.Н****** утсаар холбогдсон боловч маргааш, нөгөөдөр өгнө гээд намайг чирэгдүүлж байгаа юм. Би А.Н******** 1206 боодол ногоон өвсний үнэ14,472,000 төгрөг, 580 боодол бор өвсний үнэ 3,480,000 төгрөг, нийт 17,952,000 төгрөг авах ёстой юм. 
1.3. Х******** А.Н***** 1206 боодол ногоон өвснөөс гадна 1500 боодол бор өвс авсан. 1500 боодол бор өвсний төлбөрт ачиж өгсөн төлбөр, мөн мотоциклийн үнийг хассан байгаа. Х******* байгаа цоо шинэ мотоциклийн үнэ 2,600,000 төгрөг гэж байна. Х******** уг мотоциклийг 2 жил өөрөө хэрэглэчихсэн  хуучин мотоцикл байсан учраас бид 2,000,000 төгрөгөөр тооцож авсан байдаг. Уг мотоциклийг үнэ 2,000,000 төгрөгийг бор өвсний үнээс хасаж тооцсон юм.   Б** өвсийг Н********* сумаас Б***-Ө**** аймагт ачиж ирсэн 1 боодол өвсийг 1600 төгрөгөөр ачиж, нийт 3,200,000 төгрөг болсон. Н***** 1500 бор өвсийг авсан бөгөөд уг бор өвсний үнээс 2000 боодол өвс ачуулсны хөлсийг хасаж тооцож тооцоогоо дуусгасан. 
1.4 Х*********** 1206 боодол ногоон өвс болон үлдсэн 580 боодол бор өвсний мөнгийг нэхэмжилж байна. Т****** өмнө хариуцагч А.Н***** нь 1500 боодол өвс ачиж явсан ба уг бор өвсний үнээр өвс ачуулсны хөлсийг өгч  тооцоо дуусчихсан байгаа. Х*********** эхнэр маань 2024 оны  01 дүгээр сараас 03 дугаар сар хүртэл наймаагаа хийж, мөнгийг эргэлтэд оруулж аваад, мөнгөө 05 дугаар сарын 20-ны өдөр өгнө гэсэн боловч өгөөгүй 1206 боодол ногоон өвсийг  зээлээр авч, мөнгийг дараа нь төлөхөөр авсан. Т***** үед ойрын хамаатан байсан учраас  баримт бичүүлж аваагүй. Т***** үед бид нараас 12,000 төгрөгөөр авч, мөнгө нэмж зарж ачиг үзчихээд өнөөдөр ногоон боодол өвсний үнийг өгөхгүй байна.   
1.5 И*** А.Н******** 1206 боодол ногоон өвсний үнэ 14,472,000 төгрөг, 506 боодол бор өвсний үнэ 3,480,000 төгрөг нийт 17,952,000 төгрөг гаргуулан намайг хохиролгүй болгож өгнө үү гэв.
2.Х******** А.Н*****, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч И.А****** хариу тайлбар, татгалзал:
2.1 М**** би А.Н***** 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 20 гаруй үхрийг М.М*******т хөлсийг нь төлж үхрээ хүлээлгэж өгсөн ба М.М******* нь за тохирлоо таны үхрийг хараад өгье та миний хадгалж байсан ногоон, шар өвсийг зараад өгөөч гээд санал тавьсан болохоор би тус хүний саналыг хүлээж авч өвсийг чинь боломжоор зараад өгье гэж хэлээд боломжоор М.М*******ийн өвсийг 2024 оны 11 дүгээр сараас эхлэн зарж өгсөн ба зарагдсан өвсний мөнгийг дансаар болон бэлнээр өгч байсан. Би анх удаа өвс зарж байгаа хүн бич насаараа үр хүүхдээ гэр бүлийн хүмүүсийг тэжээхийн тулд өвс зарж гэр бүлийн хүмүүсийн тэжээж ирсэн хүн өвс зараад 20 гаруй жил болж байгаа. 20 жил өвс зарахдаа өвстэй холбоотой ямар нэгэн хэрүүл, маргаан гарч байгаагүй өөрийн ажлаа үнэнч шударгаар хийж байсан иргэн юм. 2024 оны 02 дугаар сараас 1206 ширхэг ногоон өвсийг манай хашаанд хадгалуулсан энэ өвсийг надад 12,000 мянгаар зараад өг гэж хэлсэн.
2.2 М.М*******ийн өвсийг Н********* сумын А*** нуураас ачиж ирсэн үед Ө***** өвсний үнэ, ханш буурсан байсан. М.М*******ийн өвс 1 дүгээр зэргийн өвс биш бор өвс байсан ба зэгс холимог өвс байсан. 1206 ширхэг боодлоос 700 гаруй боодлыг зарж, үлдсэн 506 ширхэг шаргал ногоон өвс одоо хүртэл манай хашаанд байгаа. М.М******* өөрөө мэдэж байгаа тэр өвсийг би авахгүй надад үлдсэн өвсөө хүчээр шахаж мөнгө нэхэж байгаа. 700 гаруй зарсан өвсний үнийг 700x12,000=8,400,000 мянган төгрөгийг үүнээс 2,600,000 мянган төгрөгт цоо шинэ "Д****" маркийн цэнхэр өнгөтэй М********** үнийг тохироод өгсөн. Ү***** 5,800,000 мянган төгрөгт 2024 оны 3 дугаар сараас эхлэн М.М*******ийн 2000 ширхэг шар өвсийг, тээвэрлэж аймагт ЗИЛ-130 авч ирж хөлсөнд яваад миний өмчид байгаа хашаанд 2024 оны 12 дугаар сарын 20-ны хүртэл 10 сар манай хашаанд хадгалж байсан. М.М******* эхэнд өөрөө гуйгаад өвсөө оруулах, хадгалуулах газаргүй тул танай хашаанд оруулж хадгалъя гээд гүйж байсан. Би өөрөө хавар 2024 оны 5 дугаар сард очоод зарна гэсэн тэр чигээрээ яваад өвсөө ч аваагүй зараагүй юм. 
2.3 М.М********** өвсийг 10 сар хадгалж, манаж 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр бүрэн бүтэн 2000 ширхэг шар өвсийг хүлээлгэж өгсөн түл миний хашаанд оруулсан өвсийг бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн. Ө***** 1 сарын хөлс 500,000 мянган төгрөг 500,000х 10 сар= 5,000,000 сая төгрөгийг 700 ширхэг өвсний үнээс 5,800,000 хасаад М.М******** өгөх миний мөнгө 800,000 мянган төгрөг юм. Д***** 580 боодол шар өвс нэхэж байгаа уг 580 ширхэг шар өвснөөс бид хоёрын хооронд ямар нэгэн тооцоогүй юм. 2024 оны 3 дугаар сард М.М********** 2000 ширхэг шар өвсийг 4 удаа тээвэрлэхэд тээврийн хөлсөнд 2,000,000 сая төгрөг тохирсон юм.
2.4 Н*********ийн нэхэмжилж буй  580 боодол бор өвснөөс ямар нэгэн тооцоо байхгүй. Ө**** тооцоо байхгүй гэдгийг шүүх хуралдаанд тайлбарлаж хэлсэн байгаа. С** ч гэсэн хэлж байна. 1206 боодол ногоон өвснөөс 700 боодол өвсийг зарчихсан байгаа. 700 боодол өвсийг 12,000 төгрөгөөр үржүүлэхэд 8,400,000 төгрөг гарч байна. Ү***** үлдсэн 506 ширхэг боодол өвс одоо хүртэл манай хашаанд байгаа. Х******** тал майнд бас хөрш, тухайн өвс манай хашаанд байгааг өдөр бүр харж байгаа. Б** өвсийг 4 удаа тээвэрлэх үед хөлсөнд яваад өгөөч гэж М.М******* мессеж явуулсан. И.Г******* ч гэсэн тэрийг нотолж байна. А.Н***** 1600 төгрөгөөр 4 удаа бор өвсөнд явсан байгаа. Х***** А.Н***** тухайн өвсийг зарж авсан бол бид нараас хөлс авахгүй. Ө******** шатахууныг өөрөө хариуцах ёстой. Б** нар хөлсөөр явсан байгаа. Б** нарт өвсийг авах хүн байвал зарчих гэж хэлсэн. Х**** ч бид нар 700 боодол өвсийг борлуулж, тус болсон байгаа. Ү***** 506 боодол өвс одоо хүртэл байгаа. 4 удаа тээвэрлэсэн хөлс болох 3,600,000 төгрөгийг нэхэмжилж байна. Н********* М.М******* 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр А.Н******* цоо шинээр авсан мотоциклийг үнэлж, тэрний мөнгөнөөс хасаад өгнө, надад мотоцикл хэрэгтэй байна. Та мотоциклээ зарчих гэсэн учраас 2,600,000 төгрөгөөр мотоциклийг аваад явсан байгаа. 4 удаа тээвэрлэж ирсэн өвсийг манай хашаанд 13 сар хадгалсан. Т***** үед бид зөндөө олон мессеж явуулсан байдаг. 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр манай хашаанд байгаа өвсөө аваач ээ, өдөр бид нар гэртээ байдаггүй, гал гарах аюултай байгаад байна, гал гарч байна гэж зургийг нь хүртэл явуулсан байгаа. З****  үед нойргүй хонож байсан. Я***** гэвэл зуны улиралд хурим найр ихтэй байдаг. Х******** манай хамаатан садны хүмүүс ирж хонодог. И**** нь согтуу, тамхи татдаг учраас араас нь дагаад явдаг байсан. Я***** гэвэл өвс шатах аюултай. Д****** нь манай хөршүүд ч гэсэн энэ өвс шатаж магадгүй, өвсөө аваад яваач ээ гэж зөндөө хэрүүл гаргаж байсан. Н********* М.М******** өвсөө ачиж яваач ээ гэж олон удаа мессеж явуулсан байдаг. М.М*******ийн гаргаж өгсөн мессежийг орчуулгын товчоонд өгсөн байна. З**** үгийг өөрийнхөө ашигтай талаар орчуулж өгсөн  байна. 
2.5 И*** нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 
3.Х******** А.Н*****, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч И.А****** нар сөрөг нэхэмжлэлийн талаарх тайлбарт:
3.1  Н********* М.М*******ийн 2000 боодол өвсийг Н********* сумаас өөрийн ЗИЛ-130 маркийн чиргүүлтэй тээврийн хэрэгслээр 4 удаа явж тээвэрлэн ирж Ө***** хүргэсэн нийт тээврийн хөлс 3.600.000 төгрөгийг /нэг явалтаар толгой чиргүүлд бүгд 500 боодол өвсийг ачдаг ба нэг боодол өвсийг 1800 төгрөгийн хөлсөөр ачдаг тул 3.600.000 төгрөг болж байна/ нэхэмжилнэ. М.М******* нь 2.600.000 төгрөгийн үнэтэй “Д****” маркийн цоо шинэ мотоциклийг надаас зээлээр авч уг 1206 боодол ногоон өвсний үнээс хасна гэж хэлж тохирсон бөгөөд одоо болохоор хасахгүй нэхэмжлээд байгаа тул өвсний үнэд тооцож өгсөн “Д****" шинэ мотоциклийн үнэ 2.600.000 төгрөгийг буцааж авна гэж нэхэмжилнэ. "Д****” маркийн цоо шинэ мотоциклийн үнэ 2.600.000 төгрөгийг М.М******* нь өвсний үнэнд тооцож авч үнээс нь хасахаар тохирсон ба хасахгүй нэхэмжлээд байгаа тул өвсний үнэд тооцож өгсөн “Д****” шинэ мотоциклийн үнэ 2.600.000 төгрөгийг буцааж авна гэж нэхэмжилнэ.
3.2 М.М******* нь манай хашаанд өвсөө буулгачхаад бид нар хадгалуулж байгаад бусдад худалдаж ашиг олж байхдаа өвс хадгалж хамгаалж байсны хөлсөнд сард 500.000 төгрөг өгнө гэж надтай болон миний эхнэр И.А********* 2024 оны 02 дугаар сарын 06-ны үед байх манай гэрт өвсний асуудлаар ярилцаж байхдаа амлан хэлж бид хоёртой тохиролцсоны дагуу М.М*******ийн өвсийг 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2025 оны 3 дугаар сарын 30-ны өдрийг дуустал 13 сар өдөр шөнөгүй манаж харж, хулгайгаас болон гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж хамгаалуулж байсны хөлс болох бүгд 6.500.000 төгрөгийг нэхэмжилнэ.
3.3 М.М*******ийн нэхэмжлэлд дурдсан 1206 боодол өвснөөс үлдсэн 506 боодол өвс манай хашаанд байгаа тул энэ өвсөө хашаанаас ачиж авч явахыг шаардаж байна. М.М******* миний ЗИЛ-130 маркийн том оврын чиргүүлтэй тээврийн хэрэгсэлд Н*********аас, мөн А*** нуур хавиас преслэсэн боодол өвсийг Ө**** сум хүртэл ачуулахад нэг өвсөнд 1800 төгрөг өгнө гэж тохирсон байсан юм. Т** үед өвс үнэтэй болоод худалдагдаж байсан болохоор өвсөө ачуулах тээвэрлүүлэх унаа олдохгүй үед бид дээрх үнээр тохирсон байсан. Би М.М*******ийн 2000 боодол өвсийг Н********* болон А***аас өөрийн ЗИЛ-130 маркийн машинаар зөөж Ө****д авч ирсэн болохоор тээврийн хөлс 1800 төгрөг х2000=3.600.000 төгрөгийг нэхэмжилж байна. Уг тээвэрлэсэн 2000 боодол өвсийг нь М.М******* манай хашаанд буулгасан болохоор М.М*******ийн нэхэмжлэл шаардлагад нь хамааралтай болохоор сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа юм.
3.4 М.М******* нь надаас миний хашаанд буулгасан 1206 боодол ногоон өвсний үнэ гэж 14, 472,000 төгрөг нэхээд байгаа бөгөөд надаас цоо шинэ хайрцагтайгаа байсан хятад улсад үйлдвэрлэсэн “Д****” загварын 2 дугуйтай мотоциклийг “өвсний үнээс хаслаа" гэж хэлж зах зээлийн үнэ 2.600.000 төгрөгөөр тооцож зээлээр 2024 оны 6 сарын 20-ны өдөр байх авч явсан ба түүнээс хойш уг мотоциклийг тогтмол унаж Ө***** ч олон удаа ирээд байгаа бөгөөд бараг эвдсэн юм. М********** нэхэмжлэх шалтгаан, үндэслэл бол М.М******* нь надаас өвсний үнэнд авлаа гэж хэлж уг үнээс 2.600.000 төгрөгийг хасахаар болж тохирчхоод хасахгүй байгаа нь өвсний үнэ нэхэмжилсэн шаардлагад хамаарах маргаан болохоор энэ маргааныг хамтад нь шийдвэрлүүлэх нь үндэслэлтэй гэж үзэж сөрөг нэхэмжлэлийг гаргаж байгаа юм.
3.5 Би тайлбаруудад ч гэсэн М.М*******ийн энэ нэхэмжлээд байгаа 1206 боодол өвсийг бүтэн 13 сар харж, манаж бас худалдаж өгч маш их тус хүргэн тусалсан гэж бичсэн байгаа бөгөөд одоо ч манай хашаанд уг 1206 боодол өвсний 506 ширхэг нь байж л байна. А** 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр байх М.М******* нь манай хашаанд худалдахаар Н********* сумын А*** нуураас авч ирсэн өвснүүдээ буулгаж хадгалах, байлгах гэж санал гаргахад миний эхнэр И.А****** нь түүнд “Ө** гэдэг чинь шатамхай бодис бөгөөд дээр нь хог их тарьдаг худалдан авагчид үзэж шалгасан болж боосон боолтыг нь авч хаядаг, задалдаг, хамгийн гол нь галын аюултай гэж хөршүүд “битгий замбараагүй өвс хадгал!” гэдгийг хэлж шаардлага тавьдаг. Х**** өвсөө манай хашаанд хадгалахыг санал тавьж биднээс хүсээд байгаа бол:
1.Х******** хамгаалсан өвсний үнэ хөлсөнд сард 500.000 төгрөг төл
2.Ө**** замбараатай буулгаад хураа!
3.Би боломж гарвал хэлсэн үнээр чинь худалдаж, чамд мөнгийг өгч бая гэж шаардахад М.М******* нь зөвшөөрч сар болгон А******* /надад гэсэн үг/ 500.000 төгрөг өвс хамгаалсан хөлсийг төлж байхаар болсон юм. Уг тохиролцсон 2 дугаар сарын хөлс 500.000 төгрөгийг А******* төлж өгсөн юм. Д**** нь бөөнд нь төлнө гэж хэлж төлөөгүй өдий хүрсэн байгаа. Т***** би 2024 оны 2 дугаар сарын 02-ны өдрөөс 2025 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүртэл төлөөгүй хадгалуулж хамгаалуулсан өвсний үнэ хөлс 6,500,000 төгрөгийг нэхэмжилнэ. Б*** М.М********** 12,700, 000 төгрөгийг нэхэмжилж байна. 
3.4 И*** М.М********** 2000 боодол өвсийг Н********* сумаас өөрийн ЗИЛ-130 маркийн чиргүүлтэй тээврийн хэрэгслээр 4 удаа явж тээвэрлэн ирж Ө***** хүргэсэн нийт тээврийн хөлс 3,600,000 төгрөгийг /нэг явалтаар толгой чиргүүлд бүгд 500 боодол өвсийг ачдаг ба нэг боодол өвсийг 1800 төгрөгийн хөлсөөр ачдаг тул 3,600,000 төгрөг болж байна/ нэхэмжлэлийн шаардлагыг,
М.М******* нь 2.600.000 төгрөгийн үнэтэй “Д****” маркийн цоо шинэ мотоциклийг надаас зээлээр авч уг 1206 боодол ногоон өвсний үнээс хасна гэж хэлж тохирсон бөгөөд одоо болохоор хасахгүй нэхэмжлээд байгаа тул өвсний үнэд тооцож өгсөн "Д****” шинэ мотоциклийн үнэ 2,600,000 төгрөгийг буцааж авна гэж нэхэмжилнэ. “Д****” маркийн цоо шинэ мотоциклийн үнэ 2,600,000 төгрөгийг М.М******* нь өвсний үнэнд тооцож авч үнээс нь хасахаар тохирсон ба хасахгүй нэхэмжлээд байгаа тул өвсний үнэд тооцож өгсөн "Д****” шинэ мотоциклийн үнэ 2,600,000 төгрөгийг буцааж авна гэж нэхэмжлэлийн шаардлагыг,
М.М******* нь манай хашаанд өвсөө буулгачхаад биднээр хадгалуулж байгаад бусдад худалдаж ашиг олж байхдаа өвс хадгалж хамгаалж байсныг хөлсөнд сард 500.000 төгрөг өгнө гэж надтай болон миний эхнэр И.А********* 2024 оны 02 дугаар сарын 06-ны үед байх манай гэрт өвсний асуудлаар ярилцаж байхдаа амлан хэлж бид хоёртой тохиролцсоны дагуу М.М*******ийн өвсийг 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 2025 оны 3 дугаар сарын 30-ны өдрийг дуустал 13 сар өдөр, шөнөгүй манаж харж, хулгайгаас болон гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж хамгаалуулж байсны хөлс болох бүгд 6,500,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг,
М.М********** нэхэмжлэлд дурдсан 1206 боодол өвснөөс үлдсэн 506 боодол өвс нь манай хашаанд байгаа тул энэ өвсөө хашаанаас ачиж авч явахыг шаардах шаардлагыг тус тус хангаж өгнө үү гэв.
4.Н********* М.М*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г******* нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан хариу тайлбар, татгалзал:
4.1 М**** бие Г******* нь хариуцагчийн С** дундын анхан шатны шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлтэй танилцлаа. Х******** А.Н***** нь өөрийн эзэмшлийн ЗИЛ-130 маркийн том оврын чиргүүлтэй тээврийн хэрэгслээр Н********* сумаас А*** нуур хавиа преслэсэн бор боодол өвсийг ачсан байсан юм. Н** ширхэг боодол өвсийг 1600 төгрөгөөр тохиролцож ачих болсон юм. Б** өвсийг А.Н***** өөрийн эзэмшлийн машинд ачаад өөрийнхөө хашаанд буулгасан юм. Б** өвс ачсаны хөлсөнд 3,600,000 төгрөг нэхсэн байгаа ба уг мөнгийг өмнөх ачуулсан бор өвсний үнээс өгч тооцоог дуусгасан юм. Х****** талаар ямар нэгэн тооцоогүй юм. 
4.2 М********** 2 саяар үнэлж өгсөн байсан ба уг мотоцикл нь 2 жил хэрэглэсэн тээврийн хэрэгсэл байсан юм. М** мотоциклийн үнэ болох нэхэмжилсэн 2,600,00 мянган төгрөгийг бор өвсний үнээс хасаж тооцоогүй юм. 1206 ширхэг ногоон боодол өвсийг А.Н******* нь ачиж авч явсан ба аймгийн төвд өвсний үнэ өндөр ханштай байна. Би зарж борлуулаад наймаагаа хийж эргүүлж авъя гээд бид хоёроос зээлээр гуйж байгаад авсан юм. Х**** 1206 ногоон боодол өвсний үнийг огт аваагүй, хашаандаа хадгал гэж хэлээгүй тохиролцоогүй юм. Ө***** хадгалаад өгөөч гэж өгөөгүй. 1206 боодол ногоон өвсийг худалдан борлуулж мөнгийг наймаандаа ашиглана гэж  зээлээр авсан байдаг. 
4.3 Х*********** бэлэн мөнгөөр ямар ч өвс аваагүй. А******** бор өвсийг зээлээр цувуулж авсан. Т***** дараагаар нь тооцоо хийсэн. Д**** нь 1206 боодол ногоон өвсийг наймаандаа хэрэглэнэ гэж авсан учраас өгсөн. Т****** биш энэ хүмүүст өвс өгөхгүй байсан. Х********  А.Н***** нь манай өвсийг хадгалж өгвөл хадгалсан мөнгийг өгнө гэдэг байдлаар тохиролцоо хийгээгүй. Н***** боодол өвсний үнийг хүүгээр нь төлүүлж өгнө үү. 13 сар хадгалсан 1 сарыг 500,000 мянган төгрөгөөр тохирсон талаар ямар нэгэн гэрээ хийгээгүй тохиролцсон асуудал байхгүй ба 6,500,000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. М.М******* би өвс хадгалуулсны төлөө И.А******* сар бүр 500,000 /таван зуун мянган/ төгрөг төлж байхаар тохирсон асуудал байхгүй, дансаар 500,000 мянган төгрөг шилжүүлсэн бол дансны  хуулгаар нотлох ёстой.
4.4 И*** хариуцагчийн  шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл нь үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

5.Н************ улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,  нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, А.Н********* ачуулсан өвсний фото зураг,  Б***-Ө**** аймгийн Н********* сумын ЗДТГ даргын  2023-2024 оны сумын хэмжээнд өвсний үнийг  2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн  02/04 дүгээр албан бичгээр тодорхойлолт олгосон, нэхэмжлэгчийн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.А********* болон хариуцагч А.Н******** цахим цахим хаягаар  казах хэлээр харилцаж байсан зурвасын монгол хэл дээр орчуулсан орчуулгын хамт,2025.01.17-ний өдөр нэхэмжлэгчийн өмгөөлөгч [НЭР] байгуулсан иргэний хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2025 оны 02 дугаар сарын 28-ний өдөр нэхэмжлэгчээс А.Г********* олгосон итгэмжлэл, нэхэмжлэгчээс хувийн тэмдэглэлээс нэхэмжлэлийн шаардлагатай холбогдох хэсгийн  казах хэлнээс монгол хэл дээр орчуулсан орчуулгын хамт 4 хуудас, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан 2025.04.01-ний өдөр гаргасан хариу тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг нэхэмжлэгчээс шүүхэд  нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
6.Х*********** иргэний үнэмлэхийн хуулбар, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч 2025.02.05-ны өдөр гаргасан тайлбар, Т.Ш******** гэх хүний тодорхойлолт, 2 ширхэг 506 боодол өвсний фото зураг гэх фото зураг, хариуцагчийн 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдөр өмгөөлөгч [НЭР] байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх өмгөөллийн гэрээ, хариуцагчаас 2025.03.13-ны өдөр нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ тодруулж гаргасан гэх тайлбар, хариуцагчийн 2025.03.17-ний өдөр гаргасан сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамжид 218,150 төгрөг төлсөн баримт,хашаанд байгаа гэх өвсний фото зураг 3 хуудас, хариуцагчаас 2025.03.18-ны өдөр гэрч асуулгах,үзлэг хийлгэх тухай хүсэлт,  2025 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хариуцагчаас И.А******* олгосон итгэмжлэл  зэрэг бичгийн нотлох баримтуудын  хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн байна.
7.Ш****** нэхэмжлэгч, хариуцагч талын хүсэлтийн зарим хэсгийг хангасан тус шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 302/ШЗ2025/886 дугаар шүүгчийн захирамжаар  мөн өдөр  нэхэмжлэгч талын хүсэлтээр гэрчээр Б.Ү***,Б.Ө******* нарыг, 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр С.Т*******,Т.Б******* нарыг тус тус гэрчээр асуусан тэмдэглэл  зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шүүхээс бүрдүүлсэн болно.
 
ҮНДЭСЛЭХ нь:
 
8.Ш*** талуудын шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж хариуцагч  А.Н******** 1206 боодол ногоон өвсний үнэ 14,472,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.М******** олгож, илүү нэхэмжилсэн 3,480,000 төгрөг болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь  зүйтэй байна.
9.Н********* М.М*******ээс дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Ү***: ... миний бие М.М******* нь Н*****нуур сумын иргэн А.Н*****д 2024 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 1206 боодол ногоон өвс, мөн 580 боодол бор  өвсийг үнэ тохирч өгсөн юм. Н***** өвс 1206 боодлыг 12,000 төгрөгөөр тохирсон 14,472,000 төгрөгийг одоо хүртэл аваагүй юм.  Х******** А.Н***** 1206 боодол ногоон өвснөөс гадна 1500 бор өвс авсан. 1500 бор өвсний төлбөрт ачиж өгсөн төлбөр, мөн мотоциклийн үнийг хассан байгаа. Х******* байгаа цоо шинэ мотоциклийн үнэ 2,600,000 төгрөг гэж байна. Х******** уг мотоциклийг 2 жил өөрөө хэрэглэчихсэн  хуучин мотоцикл байсан учраас бид 2,000,000 төгрөгөөр тооцож авсан байдаг.Б** өвсийг Н*****нуур сумаас Б***-Ө**** аймагт ачиж ирсэн 1 боодол өвсийг 1600 төгрөгөөр ачиж, нийт 3,200,000 төгрөг болсон. Н***** 1500 бор өвсийг авсан бөгөөд уг бор өвсний үнээс 2000 боодол өвс ачуулсны хөлсийг хасаж тооцож, тооцоогоо дуусгасан. Х*********** 1206 боодол ногоон өвсийг  зээлээр авч,үнийг дараа нь төлж өгье эхнэр маань 2024 оны  01 дүгээр сараас 03 дугаар сар хүртэл наймаагаа хийж, мөнгийг эргэлтэд оруулж аваад, мөнгөө 05 дугаар сарын 20-ны өдөр өгнө гэсэн боловч өгөөгүй. Т***** үед ойрын хамаатан байсан учраас  баримт бичүүлж аваагүй. Х******** надаас бэлэн мөнгөөр ямар ч өвс аваагүй. А******** бор өвсийг зээлээр цувуулж авсан. Т***** дараагаар нь тооцоо хийсэн. Д**** нь 1206 боодол ногоон өвсийг наймаандаа хэрэглэнэ гэж авсан учраас өгсөн. Т****** биш энэ хүмүүст өвс өгөхгүй байсан. Х********  А.Н***** нь манай өвсийг хадгалж өгвөл хадгалсан мөнгийг өгнө гэдэг байдлаар тохиролцоо хийгээгүй. М.М******* би өвс хадгалуулсны төлөө И.А******* сар бүр 500,000 /таван зуун мянган/ төгрөг төлж байхаар тохирсон асуудал байхгүй, дансаар 500,000 мянган төгрөг шилжүүлсэн бол дансны  хуулгаар нотлох ёстой. И*** хариуцагчийн  шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл нь үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэж тодорхойлжээ.
10.Х******** А.Н*****  нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Ү***: ... миний би А.Н***** 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 20 гаруй үхрийг М.М*******т хөлсийг нь төлж үхрээ хүлээлгэж өгсөн ба М.М******* нь за тохирлоо таны үхрийг хараад өгье та миний хадгалж байсан ногоон, шар өвсийг зараад өгөөч гээд санал тавьсан болохоор би  түүний саналыг хүлээж авч, өвсийг чинь боломжоор зараад өгье гэж хэлээд боломжоор зарж өгч, зарагдсан өвсний мөнгийг дансаар болон бэлнээр өгч байсан. 2024 оны 02 дугаар сараас 1206 ширхэг ногоон өвсийг манай хашаанд хадгалуулсан энэ өвсийг надад 12,000 мянгаар зараад өг гэж хэлсэн М.М*******ийн өвс 1 дүгээр зэргийн өвс биш бор өвс байсан ба зэгс холимог өвс байсан. 1206 ширхэг боодлоос 700 гаруй боодлыг зарж, үлдсэн 506 ширхэг шаргал ногоон өвс одоо хүртэл манай хашаанд байгаа. М.М******* өөрөө мэдэж байгаа тэр өвсийг би авахгүй надад үлдсэн өвсөө хүчээр шахаж мөнгө нэхэж байгаа. 700 гаруй зарсан өвсний үнэ 700x12,000=8,400,000 төгрөг ба үүнээс 2,600,000 мянган төгрөгт цоо шинэ "Д****" маркийн цэнхэр өнгөтэй М********** үнийг тохироод өгсөн. Ү***** 5,800,000 мянган төгрөгт 2024 оны 3 дугаар сараас эхлэн М.М*******ийн 2000 ширхэг шар өвсийг, тээвэрлэж аймагт ЗИЛ-130 авч ирж хөлсөнд яваад миний хашаанд 2024 оны 12 дугаар сарын 20-ны хүртэл 10 сар манай хашаанд хадгалж байсан 1 сарын хөлс 500,000 мянган төгрөг 500,000х 10 сар= 5,000,000 сая төгрөгийг 700 ширхэг өвсний үнээс 5,800,000 хасаад М.М*******т өгөх миний мөнгө 800,000 мянган төгрөг юм. Д***** 580 боодол шар өвс нэхэж байгаа уг 580 ширхэг шар өвснөөс бид хоёрын хооронд ямар нэгэн тооцоогүй. Х**** нэхэмжлэгчээс 1206 боодол өвсний үнээс дээрх мөнгийг хасаж тооцохгүй бол нэхэмжлэгчээс 2000 боодол өвсний тээврийн хөлс 3,600,000 төгрөг, Д**** маркийн шинэ мотоциклийн үнэ 2,600,000 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 02-ний өдрөөс 2025 оны 3 дугаар сарын 30-ны өдрийг дуустал 13 сар өвс хадгалуулсны хөлс 6,500,000 төгрөг бүгд нийт 12,700,000 төгрөг гаргуулах мөн 1206 боодол өвснөөс үлдсэн 506 боодол өвсийг хашаанаас ачиж  авч явахыг нэхэмжлэгчид даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү  гэж маргажээ.

11.Х***** авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Ү***: 
11.1 Х******** А.Н***** нь нэхэмжлэгч М.М********** өгсөн гэх өвс нь 1 дүгээр зэргийн өвс биш бор өвс байсан зэгс холимол өвс байсан ба 1206  боодол өвсний  700 гаруй боодлыг зарж, үлдсэн 506 ширхэг шаргал ногоон өвс одоо хүртэл манай хашаанд байгаа гэж маргаж байгаа боловч 1206 боодол өвсийг хариуцагч А.Н***** нь нэхэмжлэгч М.М********** худалдаж авсан болох нь:
-нэхэмжлэгч М.М********** хариуцагч А.Н******* Akebai Nurbol гэх цахим хаягаар харилцаж байсан ...2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 
Akebai Nurbol гэх хаягаас: 12,000 болох уу? Ө***** үнэ өсөж эхлэлээ.Н***** өвсөө азнаж бай.Ү** нэмэгдэнэ.Н***** өвсийг чинь би авна, за юу?С******* зуд эхэлчихлээ.Ө** зарагдаад 2 хоног болж байна. Б** өвс байсан ч байж байгаарай. Я*** байгаарай.
2-р сарын 17-ний өдөр
 М**********: “С*** байна уу?Ө** зарагдаж байна уу? байна уу?
Akebai Nurbol гэх хаягаас: З******* байна.
 М**********: Ш** өвс хэд вэ? 
Akebai Nurbol гэх хаягаас: 8000 гэж, 7000-аар зарагдаж байна. Н******* очно. Ү***** ногооныг авна Н******* 18 мянгаар зарчихсан. Хоёулаа тохирсон биз дээ.Б***** новшроод бай гэж,
19:25 
Akebai Nurbol гэх хаягаас: Ц***** зургийг явуулж О***** ийм их цастай байна.Ө****** шөнө яваад түрүүхэн ирлээ.М****** үдээс хойш гарна.О***** дараа ногоон өвс ачна шүү.
19:28
 М**********: Т******* хэзээ ч болов  мөнгө хийгээрэй. Н***** хохироож болохгүй.Ө*** хугацаагаа хэлээрэй.Ө*** өдрөөс нэг ч хоног хожимдуулж болохгүй.И**** даагаарай гэхэд
Akebai Nurbol гэх хаягаас: 5 дугаар сарын 20-нд өгнө. 
М**********: Би зөндөө тус хүргэх байх.А*** байвал би ч эр хүн шүү дээ.У******* биз дээ? 
Akebai Nurbol гэх хаягаас: Ү******* бол хэлсэн хугацаанд өгнө.
М**********: 5-р сарын 10-нд байвал яах вэ?
Akebai Nurbol гэх хаягаас:  Х***** ах чинь нэг үгээ хоёр хэлдэггүй юм шүү дээ. 
19:27
Akebai Nurbol гэх хаягаас: Б****** байж байя, за юу?
М**********: 5-р сарын 10-нд гэвэл яах вэ? Би М****ад 5-р сарын 1-нд гэсэн юм. 17 сая өгнө.Т****** хойшлогдвол эвгүй юм болох гээд байна.М**** явахдаа хүлээлгэж байсан. И**** яваа хүнээс эвгүй болно.
Akebai Nurbol гэх хаягаас :Б***** санаа зов.
19:31
М**********: Х***** юу ч биш.О*** том хүнтэй явна. Т******* гаргана.
Akebai Nurbol гэх хаягаас: Я*** ч байсан хамгийн сайнаас нь 1000 боодол авна.Т***** 14 саягаар тохирсон. Би үнийг нь буулгаж, мөнгийг нь А******* өгнө. Т***** хавар 14 саяар тооцоог хийе.5-р сарын 20-нд бэлэн болгоно.Б**** уу? Т******* очно.
М********** цахим хаягаар: Т***** баттай байвал юу гэх вэ дээ
Akebai Nurbol гэх хаягаас: Чи ч бүү хохир, би ч хохирохгүй гэх, 
М**  2024 оны 02 дугаар сарын 17-ний өдөр
М********** цахим хаягаар: Н***** очсон уу? гэхэд
Alemgul гэх хаягаас: С** л ирж байна. Г****  хүйтэн байна уу?
Alemgul гэх хаягаас: М****, чи яагаад хэлсэндээ байдаггүй юм вэ? Ж***** эргүүлж авъя гэж чамд хэлээ биз дээ? Б ч гэсэн хэзээ нэгэн цагт сайн юм хийнэ шүү дээ. Ч*** байгаа юм хаачхав гэж. Б*** л байг. Т******* гэж бодоод нөгөө шар боодлыг чинь зөөсөн шүү дээ гэх зурвас болон зохигч нарын хүсэлтээр  асуугдсан Б.Ө********** гэрчээр өгсөн “...Он сарыг санахгүй байна. Н***** өвсийг нэг удаа очиж ачсан байдаг.Ү***** хойш очоогүй.2024 оны өвөл өвс ачсан. Н** удаа очиж 500 боодол ногоон өвсийг Н*****ын машинд ачсан. 2024 оны 2-3 сарын хооронд байсан.Н*****ын хашаанд буулгасан.М********** өвс нь чанар сайтай ногоон өвс байсан” гэх гэрчийн мэдүүлэг болон нэхэмжлэгчийн хувийн тэмдэглэлийн дэвтэрт 2024 оны 2 -р сарын 05-ны өдөр А.Н*****д ногоон боодол өвс 520 ширхэг, 225 ширхэг, 228 ширхэг , 236 ширхэг өвс авсан талаарх бичсэн тэмдэглэл, талуудын шүүхэд гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтаар нэхэмжлэгчийн 1206 боодол ногоон өвсийг хариуцагч А.Н***** нь худалдан борлуулж өгөхөөр  бус  зээлээр худалдан авсан болох нь тогтоогдсон.

11.2 М** дээрх нэхэмжлэгч М.М*******, хариуцагч А.Н*****, түүний  эхнэр буюу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.А****** нарын цахим хаягаар харилцсан зурвасаас үзэхэд 1206 боодол ногоон өвсийг  нэхэмжлэгчээс зээлээр авч, үнийг нь  2024 оны 5 дугаар сарын 20-ны өдөр төлж өгөхөөр болж харилцан тохирсон болох нь нотлогдож байгаа тул хариуцагчийн зарагдаагүй үлдсэн  гэх 506 боодол ногоон өвсийг нэхэмжлэгчид буцааж өгнө, үнийг нь төлөхгүй гэх  хариуцагчийн тайлбар  болон сөрөг нэхэмжлэл нь үндэслэлгүй байна.
11.3 М** нэхэмжлэгч М.М******* нь хариуцагч А.Н******** 580 боодол бор өвсний үнэ  3,480,000 төгрөг  нэхэмжилсэн боловч уг өвсийг хариуцагч авсны хувьд маргаагүй ба харин 580 ширхэг бор өвснөөс бид хоёрын хооронд тооцоогүй гэж тайлбар гаргасан.
11.4 Х****** хэрэгт авагдсан нэхэмжлэгчээс гаргаж өгсөн хувийн тэмдэглэлийн дэвтрийн 1 ба 5-р нүүр хэсэгт 2024 оны 02-р сарын 03-ны, 05-ны өдөр А.Н***** нь  302 шар боодол, 301 шар боодол  тус тус авлаа.Ү** 6000, шар боодол 1458-540, 3 дугаар сарын 14-ний өдөр шар боодол 562,3 дугаар сарын 18-ний өдөр шар зэгс 309,3 дугаар сарын 20-ны өдөр шар боодол 170,  зэгс 392 авлаа, 3 дугар сарын 25-ны өдөр шар боодол 562 авлаа гэж мөн талуудын цахим хаягаар харилцсан зурвасуудаар нэхэмжлэгчээс шар зэгс болон бор буюу шар өвс  тус тус худалдаж авч байсан үйл баримт тогтоогдож байна.
11.5 Х**** нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс  хариуцагч А.Н******* өгсөн гэх Д**** маркийн цэнхэр мотоцикл нь шинэ мотоцикл  биш,  хоёр жил хэрэглэсэн хуучин мотоцикл байсан ба 2,600,000 төгрөг бус 2,000,000 төгрөгөөр үнэлж өгсөн.Уг мөнгийг бор өвсний үнээс хасаж тооцоогүй болгосон гэж, хариуцагчаас уг мотоциклийг ногоон өвсний үнэд өгсөн гэж талууд маргажээ.
11.6 Г*** хариуцагч А.Н***** нь  1206 боодол ногоон өвсийг нэхэмжлэгчээс зээлээр авсан болох нь дээрх  нэхэмжлэгч, хариуцагч нарын цахим хаягаар харилцсан зурвасуудаар тогтоогдож байгаа бөгөөд уг Д**** маркийн мотоциклийг бор буюу шар өвсний үнэд талууд харилцаж тохиролцож тооцож авсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Б.Ө********** гэрчээр асуусан тэмдэглэлд “ ...бидний зүгээс ногоон өвсний үнийг нэхэмжилж байгаа.Ү***** бор өвсний үнийг мотоциклийн үнээс хасаж, үлдсэн бор өвсний үнийг нэхэмжлээгүй” гэх мэдүүлэг мөн талуудын  бор өвсний үнийн тооцоо дуусан гэх тайлбараар тус тус нотлогдож байгаа тул нэхэмжлэгч М.М********** хариуцагч А.Н*****оос 580 боодол бор өвсний үнэ гэж нэхэмжилсэн 3,480,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй болно. 
12.Д**** үйл баримтаар талуудын хооронд И****** хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар өвс худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан  байжээ.
13. Н********* М.М******* нь  хариуцагч А.Н****** 1206 боодол ногоон өвсийг зээлээр өгч, үнийг нь 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдөр авахаар болсон боловч тэрээр өгөөгүй улмаас уг боодлын үнийг тухайн үеийн сумын ханшаар бус харилцсан тохирсон үнэ болох 12,000 төгрөгөөр тохирч  14,472,000 төгрөгийг хариуцагч А.Н******** И****** хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар шаардах эрхтэй ба хариуцагч гэрээнд зааснаар төлөх үүрэгтэй байна.
14.И*** хариуцагч А.Н******** 1206 боодол ногоон өвсний үнэ  14,472,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.М******** олгож, түүний илүү нэхэмжилсэн 3,480,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлээ.
15.Х**** хариуцагч А.Н******** нэхэмжлэгч М.М******** холбогдуулан түүнээс 2000 боодол өвсний тээврийн хөлс 3,600,000 төгрөг, Д**** маркийн шинэ мотоциклийн үнэ 2,600,000 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 02-ний өдрөөс 2025 оны 3 дугаар сарын 30-ны өдрийг дуустал 13 сар өвс хадгалуулсны хөлс 6,500,000 төгрөг бүгд нийт 12,700,000 төгрөг гаргуулах мөн 1206 боодол өвснөөс үлдсэн 506 боодол өвсийг хашаанаас ачиж  авч явахыг нэхэмжлэгчид даалгахыг хүссэн тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасны шүүхээс дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 
15.1. У*** нь, хариуцагч А.Н******** нэхэмжлэгч М.М******** холбогдуулан түүнээс 2000 боодол өвсний тээврийн хөлс 3,600,000 төгрөг нэхэмжилсэн боловч нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын цахим хаягаар харилцсан 2024 оны 02 дугаар сарын 17-ний өдөр зурвас дээр 
М********** цахим хаягаар: Н***** очсон уу? гэхэд
Alemgul гэх хаягаас: С** л ирж байна. Г****  хүйтэн байна уу?
Alemgul гэх хаягаас: М****, чи яагаад хэлсэндээ байдаггүй юм вэ? Ж***** эргүүлж авъя гэж чамд хэлээ биз дээ? Би ч гэсэн хэзээ нэгэн цагт сайн юм хийнэ шүү дээ. Ч*** байгаа юм хаачхав гэж. Б*** л байг. Т******* гэж бодоод нөгөө шар боодлыг чинь зөөсөн шүү дээ гэх зурвасаар  тээврийн хөлсний асуудал дууссан болох нь тогтоогдож байна.
15.2. Х*********** нэхэмжлэгчийн өвсийг 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс  2025 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг дуустал 13 сар өдөр шөнөгүй манаж, харж хамгаалсан тул хадгуулсан хөлсний мөнгө гэж 6,500,000 (13сар х 500,000 )төгрөг нэхэмжилж үүнтэй холбогдуулан гэрчээр хөрш айлын хүн гэх С.Т********** гэрчээр асуулгасан байна.
15.3.Г*** С.Т********** “... хариуцагч А.Н******* хашаанд их хэмжээний өвс байсан. Т** өвс нь жил гаран байсан. 2024 он байсан байхаа” гэх мэдүүлгээр хариуцагчийн хашаанд өвс байх нь нотлогдож байгаа боловч тухайн өвс нь хэдэн ширхэг өвс эсэх, ямар өвс эсэх нь тус тус тодорхой бус, тухайн их хэмжээний өвс нь нэхэмжлэгч М.М********** өвс эсэх нь С.Т********** гэрчийн мэдүүлгээр тогтоогдохгүй байна.
Н*********** хариуцагч А.Н*****ын шүүхэд гаргасан  “...Би анх удаа өвс зарж байгаа хүн бич насаараа үр хүүхдээ гэр бүлийн хүмүүсийг тэжээхийн тулд өвс зарж гэр бүлийн хүмүүсийн тэжээж ирсэн хүн өвс зараад 20 гаруй жил болж байгаа” гэх тайлбар болон гэрч Т.Б********* гэрчийн мэдүүлгээр  А.Н***** нь өвсний ченж хийдэг болох нь нотлогдож байгаа тул түүний хашаанд байгаа гэх өвс нь  нэхэмжлэгч М.М********** өвс байна гэж үзэх үндэслэлгүй болно.
15.4 Х*********** нэхэмжлэгчийн өвсийг 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс  2025 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг дуустал 13 сар  хадгалсан гэж хадгалуулсан хөлсийг нэхэмжилж байгаа боловч  талуудын хүсэлтээр гэрчээр асуугдсан Б.Ө********** гэрчийн тэмдэглэлд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.А********** асуусан асуултад  “...сүүлд 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр М********** хамт ирээд манай хашаанд ирж үлдсэн боодлыг аваад явсан байна. Т** талаар тайлбар өгнө үү” гэх асуултаар нэхэмжлэгчийн хадгалуулсан гэх өвс нь хариуцагчийн хашаанд  2025 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүртэл байгаагүй болох нь үгүйсгэгдэж байна.
15.4 Г*** Б.Ө**********  мэдүүлгээр хариуцагч А.Н******* хашаанаас нэхэмжлэгч М.М********** бор,ногоон өвсийг ачиж, М.М********** хашаанд буулгасан болох нь тогтоогдож байгаа боловч уг өвсийг  2024 оны 3 дугаар сараас 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ачиж явах хүртэл хугацаанд нэхэмжлэгчээс хариуцагч А.Н******* хашаанд  өөрийнхөө өвсөө хадгалуулахаар гэрээ байгуулсан эсэх нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
15.5 Х********, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийн талаарх бичгийн нотлох баримтаа гаргаж  өгөөгүй буюу  И****** хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн И****** хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигчид өөрийн гаргасан шаардлага, татгалзлын үндэслэлээ нотлох үүргийг хуулиар хүлээдэг боловч уг үүргээ биелүүлээгүй болно.
15.6 Х*********** Д**** маркийн шинэ мотоциклийн үнэ 2,600,000 төгрөгийг 1206 боодол өвсний үнэд тооцуулж хасуулсан гэх боловч энэ нь талуудын цахим хаягаар харилцсан зурвасаар  үгүйсгэгдэж, 1206 боодол өвсийг нэхэмжлэгчээс хариуцагч А.Н***** нь зээлдэж авч худалдан борлуулж эхнэр И.А******* өгч, найманд хэрэглэж уг мөнгийг 5 дугаар сарын 20-нд өгөхөөр болсон  үйл баримтаар тогтоогдсон тул уг мотоциклийн үнийг 1206 боодол ногоон өвсний үнээс И****** хуулийн 238 дугаар зүйлийн 238.1-д зааснаар тооцуулах эсхүл үнийг авна гэх хариуцагчийн сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй байна.
15.7 Т******* хариуцагчаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн хувийг хүлээн  авч, 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр анх шүүхэд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан хариу тайлбартай “...М.М******* нь миний 20 гаруй үхрийг хараад өгье та миний хадгалж байсан ногоон, шар өвсийг зараад өгөөч гээд санал тавьсан болохоор би түүний саналыг хүлээж авч өвсийг чинь боломжоор зараад өгье гэж хэлээд боломжоор зарж өгч, зарагдсан өвсний мөнгийг дансаар болон бэлнээр өгч байсан. М** 2024 оны 3 дугаар сард М.М*******ийн 2000 ширхэг шар өвсийг 4 удаа тээвэрлэхэд тээврийн хөлсөнд 2,000,000 сая төгрөг тохирсон гэж. Х**** сөрөг нэхэмжлэлдээ тээврийн хөлс 1800 төгрөг х2000=3.600.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэж тайлбар гаргачхаад тээврийн хөлсийг нэг боодлыг 1000 төгрөг эсхүл 1800 төгрөгийн алинаар тохирсон эсэх нь тодорхой бус, мөн 1206 боодлыг худалдаж дансаар төлсөн эсэхээ бичгийн нотлох баримтаар нотолж чадаагүй ба улмаар  түүний 1206 боодол өвснөөс  700 боодол өвсийг 12,000 төгрөгөөр худалдаж дээрх байдлаар төлсөн гэж сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа нь өөрөө эргэлзээтэй бөгөөд И****** хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  25 дугаар зүйлийн 25.2.1 дэх хэсэг зааснаар шүүхэд хэргийн талаар үнэн зөв  тайлбар гаргах, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна гэх үүргийг тус тус зөрчсөн гэж үзнэ. 

16. И*** дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул У**** тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, И****** хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247,670 төгрөг, хариуцагч А.Н******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  218,150 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хангасан зарим хэсэг болох 14,472,000 төгрөгт ноогдох  улсын тэмдэгтийн хураамж  230,310 төгрөгийг хариуцагч А.Н********  гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв. 

И****** хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. И****** хуулийн 238 дугаар зүйлийн 238.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг тус тус  баримтлан хариуцагч А.Н******** 1206 боодол ногоон өвсний үнэ 14,472,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч  М.М*******-т олгож, илүү нэхэмжилсэн 580 боодол бор өвсний үнэ 3,480,000 төгрөг болон хариуцагч А.Н******* нэхэмжлэгч М.М*******т холбогдуулан “2000 боодол өвсний тээврийн хөлс 3,600,000 төгрөг, Д**** маркийн шинэ мотоциклийн үнэ 2,600,000 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 02-ний өдрөөс 2025 оны 3 дугаар сарын 30-ны өдрийг дуустал 13 сар өвс хадгалуулсны хөлс 6,500,000 төгрөг бүгд нийт 12,700,000 төгрөг гаргуулах мөн 1206 боодол өвснөөс үлдсэн 506 боодол өвсийг хашаанаас ачиж  авч явахыг нэхэмжлэгчид даалгах”-ыг хүссэн тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай. 
    
2.У**** тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.1, И****** хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар  нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  247,670 төгрөг, хариуцагч А.Н******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  218,150 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Н********  улсын тэмдэгтийн хураамжид  230,310 төгрөгийг  гаргуулан нэхэмжлэг М.М*******-т олгосугай.

3. И****** хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. И****** хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б***-Ө**** аймгийн Э***, И****** хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 


 

ДАРГАЛАГЧ шүүгч [НЭР]

МО