| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | И.Амартөгс |
| Хэргийн индекс | 182/2022/03608/И |
| Дугаар | 191/ШШ2025/10007 |
| Огноо | 2025-11-17 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 191/ШШ2025/10007
| 2025 11 17 | 191/ШШ2025/10007
|
|
Зохигчид нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлээсээ
татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: У тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:УС86053118/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууц хөлслөх гэрээний үүргийн гүйцэтгэлд 4,062,422 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Цахилгааны шийт засварласан засварын зардалд нийт 4,627,020 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Г.*******,
Хариуцагч М.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энхмарал
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.1 Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Гонгор овогтой ******* би ******* *******тэй 2022 оны 01 сарын 10-наас 2022 оны 04 сарын 10-ныг хүртэл хувийн орон сууц хөлслөх ******* гэсэн Ч тоот 268 мкв3 ширхэг үл хөдлөх хувийн сууцыг гаражийн хамт хөлслүүлэхээр нотариатаар байгуулсан. Уг гэрээнд сарын төлбөр 1,500,000 төгрөг байхаар 3 сарын хугацаатай гэрээ байгуулсан. Гэрээ хийсэн өдрөө 3,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн, үлдэгдэл төлбөр болох 1,500,000 төгрөгийг 2022 оны 02 сарын 15-ны өдөр дансанд хийхээр тохиролцсон боловч одоог хүртэл буюу 6 сар хийгээгүй байна. Уг гэрээний 3.6-т хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутам гүйцэтгээгүй үүргийн гүйцэтгэлийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлнө гэх заалтын дагуу 1,350,000 төгрөг.Уг гэрээний 4.2-т орон сууцыг хүлээлгэн өгөхдөө ашиглалтын зардал болох цахилгааны төлбөрөө бүрэн барагдуулсан байх гэсэн заалт /1,212,422 төгрөг/ нийт 4,062,422 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.
1.1 Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны оршин суугч ******* ******* миний нэхэмжлэлтэй, М.*******д холбогдох Орон сууц хөлслөх гэрээний үүргийн гүйцэтгэлд 4,062,422 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.
2.1 Хариуцагч М.******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Иргэн Г.******* нь Орон сууц хөлслөх гэрээний 4.1 дэх хэсэгт заасныг санаатайгаар ноцтой зөрчиж техникийн нөхцөл зөрчсөн орон сууц хөлсөлсөн гэж үзэж байна. Учир нь нэг айлын зөвшөөрөлтэй 380-ын шийдэнд хоёр амины орон сууцыг цахилгаанаар хангаж уг шийд ачааллаа дийлэхгүй 2022.03.01-ний шөнө цахилгааны шийдэнд гал гарч дэлбэрсэн. Энэ тухай иргэн Г.*******д мэдэгдэж хугацаа алдалгүй сэргээн засварлаж хэвийн ажиллагаанд оруулж өгөхийг шаардсан боловч засварлаж өгөөгүйн улмаас хөлслөгч миний бие гэрээний 5.9 дэхь заалтын дагуу өөрөөсөө зардал гаргаж цахилгааны шийдний хайрцаг, тоолуур гал хамгаалагч зэргийг шинээр авч угсарлт болон холболтын зардлыг гаргаж 2022.03.05-нд хэвийн ажиллагаанд оруулсан боловч 5 хоногийн тоггүй байх хугацаанд цэвэр усны шугам хөлдөж хэвийн ажиллах боломжгүй болж 2022.03.10 наас хөдүү газар гэсгээж ухаж гэмтлийг олж сэргээнэ засварлах шаардлагатай болж 5 м.куб газар ухаж гэмтлийг олж сэргээнэ засварлаж 2022.03.20-нд ашиглалтанд оруулж Г.*******д мэдэгдэж гарсан зардлыг гаргуулахаар шаардахад ажлаагүй 20 хоног болон гарсан зардалдаа түрээсээс суутгаж ав гэж амаар тохиролцсон. Гэтэл Г.******* нь хамаг юмаа хийлгэж хэвийн ажиллгаанд ороход гэрээний 4.7 заалтыг ноцтой зөрчиж сарын өмнө мэдэгдээгүй 2022.04.06-ны өдөр намайг эзгүйгээр далимдуулж хэлсэн амнаасаа буцаж хөөж гаргасан. Засвар үйлчилгээ хийсэн зардал олгоогүй тул маш их гомдолтой байна. Тус амины орон сууцанд хийсэн ажлуудын зардлаа алданги тооцож гаргуулж авах хүсэлтэй байна. Нийт 4,627,020 төгрөгийг гэрээний 5.9 дэх заалтыг үндэслэн гаргуулж авах хүсэлтэй байна гэжээ.
2.2 Хариуцагч М.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: М.******* миний бие иргэн *******гийн гаргасан нэхэмжлэлд эвлэрсэн тул миний зүгээс Г.*******д холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа сайн дураараа татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч М.*******д холбогдуулан Орон сууц хөлслөх гэрээний үүргийн гүйцэтгэлд 4,062,422 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, хариуцагч М.******* нь нэхэмжлэгч Г.*******д холбогдуулан Цахилгааны шийт засварласан засварын зардалд нийт 4,627,020 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй гэж заажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч М.*******д холбогдуулан гаргасан Орон сууц хөлслөх гэрээний үүргийн гүйцэтгэлд 4,062,422 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас, хариуцагч М.******* нь нэхэмжлэгч Г.*******д холбогдуулан гаргасан Цахилгааны шийт засварласан засварын зардалд нийт 4,627,020 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас тус тус сайн дураараа татгалзаж байх тул нэхэмжлэгч болон хариуцагчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна. гэж зохицуулсан ба зохигчид хэн аль нь нэхэмжлэлээсээ татгалзаж байх тул шүүх хуульд заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар хариуцагч М.*******д холбогдох Орон сууц хөлслөх гэрээний үүргийн гүйцэтгэлд 4,062,422 төгрөг гаргуулах тухай Г.*******гийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, мөн нэхэмжлэгч Г.*******д холбогдох Цахилгааны шийт засварласан засварын зардалд нийт 4,627,020 төгрөг гаргуулах тухай хариуцагч М.*******гийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч М.*******д сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79,948 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 88,982 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ И.АМАРТӨГС