| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | З.Баярмаа |
| Хэргийн индекс | 191/2025/10678/И |
| Дугаар | 191/ШШ2025/10027 |
| Огноо | 2025-11-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 191/ШШ2025/10027
| 2025 оны 11 сарын 18 өдөр | Дугаар 191/ШШ2025/10027 | Улаанбаатар хот |
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Баярмаа би,
Хариуцагч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, **** дугаар хороо, ******* ** гудамж, *******, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:/,
Хариуцагч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, **** дугаар хороо, ******* ** гудамж, *******, ******* тоот хаягт оршин суух, овогт /РД:/ нарт холбогдох,
зээлийн гэрээний үүрэгт 51,715,699. төгрөг гаргуулах, фидуцийн зүйл болох автомашин болон хариуцагчийн бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Х., О.******* нар нь 2024 оны 8 дугаар сарын 14-ний өдөр ******* ББСБ ХХК-тай - дугаартай Зээлийн гэрээ-г байгуулж, 42,800,000 төгрөгийг сарын 3,2 хувийн хүүтэйгээр, зээлийг 2028 оны 8 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд эргэн төлөх хуваарь гаргаж, лизингийн зориулалттайгаар зээлж авсан. Мөн 2024 оны 8 дугаар сарын 14-ний өдөр талуудын хооронд ФГ/- дугаартай Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ-г зээлийн төлбөр бүрэн төлөгдөж дуусах хүртэл хугацаанд үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулах зорилгоор - улсын дугаартай автомашины өмчлөх эрхийг зээлдүүлэгчийн нэр дээр шилжүүлэн, зээлдэгч тал нь өөрсдөө тухайн автомашиныг ашиглаж, эзэмших эрхтэй байхаар тохиролцож байгуулсан.
Зээлдэгч нь нэхэмжлэх гаргах өдрийн байдлаар үндсэн зээлд 546,578.13 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 9,658,523.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 111,097.89 төгрөг буюу нийт 10,316,200 төгрөгийг төлсөн.
Зээлдэгч тал - дугаартай Зээлийн гэрээ-ний хавсралт 1-д дурдсан эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн бөгөөд энэ талаар зээлдүүлэгчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй тул талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 7.2.1 дэх хэсэгт заасныг үндэслэн - дугаартай Зээлийн гэрээ-г хугацаанаас нь өмнө цуцлан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.Үүнд,
Хариуцагч Х., О.******* нараас үндсэн зээлийн төлбөр 42,253,421.87 төгрөг, зээлийн хүү 9,364,019.02 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 76,758.50 төгрөг болон нотариатын зардал 21,500 төгрөгийг буюу нийт 51,715,699. тегрегийг гаргуулж, Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ-нд заасан - улсын дугаартай автомашин болон хариуцагч нарын бусад хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
2.Зохигчдын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ-нд:
Хариуцагч О.*******, Х. нар нь нэхэмжлэлийн шаардлагын 51,715,699. төгрөгийг 2025 оны 12 сараас эхлэн 2027 оны 7 дугаар сарыг дуустал хугацаанд, сар бүрийн 18-ны өдөр, сар бүр 2,500,000 төгрөг, 2027 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 1,715,699. төгрөгийг тус тус төлж барагдуулах, төлбөрөө сайн дураараа төлж барагдуулаагүй тохиолдолд - улсын дугаатай, Toyota.С-НР-АХ50 маркийн тээврийн хэрэглсээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцов. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч О.*******, Х. нарт холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 51,715,699. төгрөг гаргуулах, фидуцийн зүйл болох автомашин болон хариуцагчийн бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.*******, Х. нар нь нэхэмжлэлийн шаардлагын 51,715,699. төгрөгийг 2025 оны 12 сараас эхлэн 2027 оны 7 дугаар сарыг дуустал хугацаанд, сар бүрийн 18-ны өдөр, сар бүр 2,500,000 төгрөг, 2027 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 1,715,699. төгрөгийг тус тус төлж барагдуулах, төлбөрөө сайн дураараа төлж барагдуулаагүй тохиолдолд - улсын дугаатай, Toyota.С-НР-АХ50 маркийн тээврийн хэрэглсээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож зохигчид хоорондоо эвлэрэн хэлэлцсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.
Зохигчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.-д зааснаар хэргийн нутаг дэвсгэрийн харьяаллыг зохигч хэлэлцэн өөрчилсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.6., 75. дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, О.*******, Х. нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 51,715,699. төгрөг гаргуулах, фидуцийн зүйл болох автомашин болон хариуцагчийн бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийн хариуцагч О.*******, Х. нар нь нэхэмжлэлийн шаардлагын 51,715,699. төгрөгийг 2025 оны 12 сараас эхлэн 2027 оны 7 дугаар сарыг дуустал хугацаанд, сар бүрийн 18-ны өдөр, сар бүр 2,500,000 төгрөг, 2027 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 1,715,699. төгрөгийг тус тус төлж барагдуулах, төлбөрөө сайн дураараа төлж барагдуулаагүй тохиолдолд - улсын дугаатай, Toyota.С-НР-АХ50 маркийн тээврийн хэрэглсээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг хариуцагч нарт мэдэгдсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 486,729 төгрөг, 70,200 төгрөг, нийт 556,929 төгрөгийн 278,464.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн данснаас 278,464.5 төгрөгийг, хариуцагч О.*******, Х. нараас улсын тэмдэгтийн хураамжид 278,464.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.БАЯРМАА