| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Мандахбаяр |
| Хэргийн индекс | 173/2018/0074/Э |
| Дугаар | 97 |
| Огноо | 2018-06-06 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Ч.Мядагбадам |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 97
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,
Улсын яллагч Ч.Мядагбадам,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дамбийням,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Оюунчимэг,
Шүүгдэгч Т.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Т.О-д холбогдох эрүүгийн 1726000320013 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, ******* овогт Т.О
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Т.О нь 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 1 дүгээр баг “Таац” голын дагуу байрлах “*******” гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал олборлож 183230.98 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Т.О шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогч Б.Д мөрдөн байцаалтанд өгсөн: “...Аймгийн мэргэжлийн хяналтын газраас 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хийсэн шалгалтаар Т.О гэх иргэн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар газрын хэвлийд халдаж газрын хөрс эвдэж, нөхөн сэргээлт хийгдээгүйн улмаас байгаль орчинд хохирол учруулсан. Уг газрын хохирлын үнэлгээг мэргэжпийн байгууллагаар хийлгэсэн. ...Т.О 184.000 хохирол барагдуулсан байгаа. Одоо Т.О-д гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...Т.О-н хууль бусаар ашигт малтмал олборлосноос хойш тухайн газарт очиж үзсэн. Тухайн газар ямар нэгэн тусгай зөвшөөрөл олгоогүй газар байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 28-31, 37-38 дугаар хуудас/,
Гэрч С. Ж-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хууль бусаар ашигт малтмал олборлогч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх удирдамжийн дагуу ******* сумын “*******” дагуу хяналт шалгалт хийсэн. ...Намайг очиход шөнийн 02 цаг 38 минут эксковатор нь газар ухсан байдалтай байж байсан. Голын хөндийгөөс 200 гаруй метрт үйл ажиллагаа явуулж байсан. ...Иргэн Т.О-н “DOOSAN 55 V GOLD “маркын эхний эксковатор 003983, 003970 дугаарын лацаар лацадсан. Хоёр дахь эксковатор 003909 дугаарын лацаар лацадсан. Гар аргаар өмнө ухагдсан өртөж эвдэрсэн газар байсан. ...Ганцхан солбицол авсан. 45°32'9" 101 °15*33" метр байгаагүй учир хэмжээгүй. Зөвшөөрөл байхгүй бичиг баримтаа хөөцөлдөж байгаа гэж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/,
Гэрч В.Г мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 06 дугаар сард санагдаж байна өөрийн эзэмшлийн “Дэевоо/Daewoo/ 55” эксковаторыг Т.О гэх залуу ах нь гэх залуугийн хамт ирж үзээд 24 сая төгрөгөөр авахаар болсон. Тэгээд 24 сая төгрөгөө бэлэн өгөөд оройдоо уг техникийг аваад явсан. Яаралтай хөдөө явах ажилтай байна гээд худалдан авах гэрээг хийж нэрээ шилжүүлэлгүй яваад өгсөн. Тэрнээс хойш тэр залуутай уулзаагүй бөгөөд хаяа над руу ярьж удахгүй нэрээ шилжүүлнэ гэдэг байсан. Энэ техникийг одоо захиран зарцуулах эрх нь О гэдэг залууд байгаа. Надад ямар нэг хамааралгүй болсон. Өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар хуудас/,
Яллагдагч Т.О-н: “...Өвөрхангай аймгийн ******* сумын 1 дүгээр баг ******* гэх газар 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 02 цагаас эхлээд DOOSAN55 v gold эксковатороор ашигт малтмал олборлосон. Ашигт малтмал олборлох зорилгоор ухсан. Уг нуурыг 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 00 цагийн орчимд ухсан. ...DOOSAN 55 v gold маркын эксковатороор үйл ажиллагаа явуулсан. ...Монгол улсын эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл заалтыг уншиж танилцлаа би уг хуулийг ойлгож байна. ...Ашигт малтмал олборлоход ус татах шаардлагатай байсан болохоор голоос 230 метрийн зайтай газар 80 милметрийн диамметртэй шланкаар ус татсан. Honda помп ашиглаж голоос ус татсан. ...Тухайн техникээ ажилуулаад байж байхад буюу удалгүй мэргэжлийн хяналтын газраас шалгалт ирж үйл ажиллагааг зогсоож эксковаторыг лацадсан юм. Мэргэжлийн хяналтын газрын хүмүүс ирэх үед 4 метрийг харьцах 4 метрийн хэмжээтэй бөөрөнхий газрыг ухаад шороог нь гаргаад байж байсан юм. ... Сүүлд гаргасан үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Би хохирлыг бүрэн барагдуулж дуусгана...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 65-67, 238 дугаар хуудас/,
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-7 дугаар хуудас/,
Лац, ломбо тавьсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-15 дугаар хуудас/,
Өвөрхангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадамын 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 05 дугаартай “...Үйл ажиллагаа, ашиглалтыг түр зогсоох тухай...” тогтоол /хх-ийн 21 дүгээр хуудас/,
“Монслов” ХХК-ний 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 17/025 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 48-54 дугаар хуудас/,
“Монслов” ХХК-ний 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 18/019 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 212-220 дугаар хуудас/,
Хохирол барагдуулсан талаарх баримт /1-р хх-ийн 62, 2-р хх-ийн 12-13 дугаар хуудас/,
№00610443 дугаартай тээвийн хэрэгсэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 68 дугаар хуудас/,
№01681268 дугаартай тээвийн хэрэгсэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 103 дугаар хуудас/,
Шүүгдэгч Т.Очирсүрэнгийн “Хаан банк” дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-ийн 17-30 дугаар хуудас/,
Өвөрхангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадамын 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 05 дугаартай “...Эд хөрөнгө битүүмжлэх тухай...” тогтоол, тэмдэглэл /хх-ийн 100-101 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Т.О-н хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 70-80 дугаар хуудас/,
Шүүгдэгч Т.О-н ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Т.О нь 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 1 дүгээр баг “Таац” голын дагуу байрлах “*******” гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал олборлож 183230.98 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Үүнд: Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Д-н “...Аймгийн мэргэжлийн хяналтын газраас 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хийсэн шалгалтаар Т.О гэх иргэн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар газрын хэвлийд халдаж газрын хөрс эвдэж, нөхөн сэргээлт хийгдээгүйн улмаас байгаль орчинд хохирол учруулсан. Уг газрын хохирлын үнэлгээг мэргэжпийн байгууллагаар хийлгэсэн. ...Тухайн газар ямар нэгэн тусгай зөвшөөрөл олгоогүй газар байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-31, 37-38/, гэрч С. Ж-н “...Намайг очиход шөнийн 02 цаг 38 минут эксковатор нь газар ухсан байдалтай байж байсан. Голын хөндийгөөс 200 гаруй метрт үйл ажиллагаа явуулж байсан. ...Иргэн Т.О-н “DOOSAN 55 V GOLD” маркын эхний эксковатор 003983, 003970 дугаарын лацаар лацадсан. Хоёр дахь эксковатор 003909 дугаарын лацаар лацадсан. ... Зөвшөөрөл байхгүй бичиг баримтаа хөөцөлдөж байгаа гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33/, гэрч В.Г-н “...2016 оны 06 дугаар сард санагдаж байна өөрийн эзэмшлийн “Дэевоо/Daewoo/ 55” эксковаторыг Т.О гэх залуу ах нь гэх залуугийн хамт ирж үзээд 24 сая төгрөгөөр авахаар болсон. Тэгээд 24 сая төгрөгөө бэлэн өгөөд оройдоо уг техникийг аваад явсан. Яаралтай хөдөө явах ажилтай байна гээд худалдан авах гэрээг хийж нэрээ шилжүүлэлгүй яваад өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-46/, Яллагдагч Т.О-н: “... Өвөрхангай аймгийн ******* сумын 1 дүгээр баг ******* гэх газар 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 02 цагаас эхлээд DOOSAN55 v gold эксковатороор ашигт малтмал олборлосон. Ашигт малтмал олборлох зорилгоор ухсан. Уг нуурыг 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 00 цагийн орчимд ухсан. ...DOOSAN 55 v gold маркынэксковатороор үйл ажиллагаа явуулсан. ...Ашигт малтмал олборлоход ус татах шаардлагатай байсан болохоор голоос 230 метрийн зайтай газар 80 милметрийн диамметртэй шланкаар ус татсан. Honda помп ашиглаж голоос ус татсан. ...Тухайн техникээ ажлуулаад байж байхад буюу удалгүй мэргэжлийн хяналтын газраас шалгалт ирж үйл ажиллагааг зогсоож эксковаторыг лацадсан юм. ... Сүүлд гаргасан үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Би хохирлыг бүрэн барагдуулж дуусгана...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 65-67, 238/, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-7/, Лац, ломбо тавьсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-15/, Өвөрхангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадамын 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 05 дугаартай “...Үйл ажиллагаа, ашиглалтыг түр зогсоох тухай...” тогтоол /хх-ийн 21/, “Монслов” ХХК-ний 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 17/025 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 48-54/, “Монслов” ХХК-ний 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 18/019 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 212-220/, Хохирол барагдуулсан талаарх баримт /1-р хх-ийн 62, 2-р хх-ийн 12-13/, Шүүгдэгч Т.О-н “Хаан банк” дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-ийн 17-30/, №00610443 дугаартай тээвийн хэрэгсэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 68/, №01681268 дугаартай тээвийн хэрэгсэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 103/, Өвөрхангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадамын 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 05 дугаартай “...Эд хөрөнгө битүүмжлэх тухай...” тогтоол, тэмдэглэл /хх-ийн 100-101/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно.
Шүүгдэгч ******* овогт Т.О-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт, явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Т.О нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5.600 /Таван мянга зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.600.000 /Таван сая зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Т.О-д эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Т.О-д хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж 5.600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.600.000 төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд тус бүр хэсэгчлэн 2.800.000 төгрөгөөр төлүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно.
Шүүгдэгч Т.О нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих,
Шүүгдэгч Т.О нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 855.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй болохыг,
Шүүгдэгч Т.О-с AF7641928 серийн дугаартай 10.000 төгрөг битүүмжилсэн 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай Прокурорын тогтоолыг хүчингүй болгохыг.
Шүүгдэгч Т.О-д авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт Төмөрчөдөрийн О-г тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт Төмөрчөдөрийн О-г 5.600 /Таван мянга зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.600.000 /Таван сая зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт Т.О-д оногдуулсан 5.600 /Таван мянга зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.600.000 /Таван сая зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд тус бүр 2.800.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдсугай.
5. Шүүгдэгч Т.О нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 855.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч Т.О-с AF7641928 серийн дугаартай 10.000 төгрөг битүүмжилсэн 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай Прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.