| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жүгдэрийн Чимэддулам |
| Хэргийн индекс | 310/2025/00593/И |
| Дугаар | 310/ШШ2025/00607 |
| Огноо | 2025-10-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 310/ШШ2025/00607
| 2025 оны 10 сарын *******0 өдөр | Дугаар *******10/ШШ2025/00607 | ******* аймаг |
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ж.Чимэддулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын *******-р багт оршин суух, ******* овогт *******гийн ******* /Рд: *******/-ийн нэхэжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Малчин байсан болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Н.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Билгүүн
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Н.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1975 онд төрсөн, эмэгтэй. Энэ жил 50 нас хүрч байгаа, улсад 20 жил ажилласан. Миний бие 1994 оны 06 сард 10-р ангиа төгсөөд аав, ээжийн хамтаар 2000 оныг дуустал мал малласан. 1995-2000 онд нийгмийн даатгалын нөхөн тооцолтод хамрагдсан. Би аав Уртнасангийн Жанцанхорол, ээж Дэлэгийн ******* нартай хамт ******* аймгийн суманд мал маллаж байсан, тухайн үеийн мал тооллогын баримт эцэг Уын нэр дээр бүртгэгдэж байсан. Би эх *******гээр овоглодог, айлын том охин байгаа юм. 200******* онд нөхөртэйгээ гэр бүл бол тусдаа гарсан. Малчнаар ажиллаж байснаар тэтгэвэрт гарах гэтэл 1995-2000 онд нийгмийн даатгалын нөхөн тооцолтод хамрагдсан боловч энэ онуудад малчин байсан үеийн мал тооллогын баримтын эцгийн нэр дээр бүртгэлтэй тул Н.******* намайг 1995-2000 оныг дуустал хугацаанд ******* аймгийн суманд малчин байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгч нотлох баримтаар
сумын Засаг даргын тамгын газрын 2025 оны 07 сарын *******1-ний өдрийн 0*******/174 тоот албан бичиг, ******* аймгийн Татварын газрын 2024 оны 10 сарын 16-ны өдрийн 08/498 дугаартай албан бичиг, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, ******* аймгийн Архивын тасаг-аас Малчин-даатгуулагчид олгох архивын 2024 оны 07 сарын 25-ны өдрийн 14******* дугаартай лавлагаа, хавсралтууд, ******* аймгийн сумын Засаг даргын 2025 оны 10 сарын 1*******-ны өдрийн 01/215 тоот тодорхойлолт, ******* аймгийн Архивын тасгийн 2025 оны 10 сарын 14-ний өдрийн 156 тоот тодорхойлолт, сумын нэгдлийн Өмч хувьчлалын материал, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, баталгаажилтын хуудас зэрэг баримтыг шүүхэд гарган өгсөн байна.
*******. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Х.*******, С.*******, Ц. нараас гэрчийн мэдүүлэг авах ажиллагааг хийж гүйцэтгэсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Н.******* нь 1995 оноос 2000 оныг дуустал хугацаанд ******* аймгийн суманд малчин байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргаж, уг нэхэмжлэлийн үндэслэлийг миний бие тэтгэвэрт гарах зорилготой, тухайн үед эцэг, эхийн хамт мал маллаж байсан тул мал тооллогын А данс баримт эцгийн нэр дээр бүртгэгдсэн тул шүүхээр малчин байсан болохоо тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхойлов.
2. Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан, нэхэмжлэгчийн гарган өгсөн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.
2.1. Уртнасангийн Жанцанхорол, Дэлэгийн ******* нарын 1984.09.24-нд гэр бүл болсон талаарх гэрлэсний бүртгэлийн лавлагаа, ******* овогт *******гийн ******* /Рд:*******/ -гийн иргэний үнэмлэхний нотариатаар батлуулсан хуулбар, *******гийн *******, ын ******* нар нь 200*******.09.2*******-нд гэр бүл болсон талаарх гэрлэсний бүртгэлийн лавлагаа, гэрч Х.*******, С.*******, Ц.ын нарын ******* нь У, Д.******* нарын том охин, 1994 оноос 2000 онд сумын нэгдэлд аав, ээжийн хамт үхэр малласан, ээж, аавынхаа хамт 200******* оныг хүртэл хамт амьдарсан, *******тай 200******* онд гэр бүл болсон гэх мэдүүлгүүд, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч Н.*******гийн эцэг нь У, эх нь Д.*******, тэрээр эх Д.*******гээр овоглодог болох нь, 200******* оныг хүртэл эцэг, эхийнхээ хамт мал маллан амьдарч байсан болох нь дээрх баримтуудаар тогтоогдож байна.
2.2. ******* аймгийн сумын Засаг даргын тамгын газрын 2025 оны 07 сарын *******1-ний өдрийн 0*******/174 тоот ******* овогтой ******* нь 1994-2002 онуудад аав, ээжтэйгээ хамт туслах малчнаар ажиллаж байсан. овогтой *******тай 200******* онд гэр бүл болон одоог хүртэл мал маллаж байна... гэх албан бичиг,
******* аймгийн Архивын тасаг-аас Малчин-даатгуулагчид олгох архивын 2024 оны 07 сарын 25-ны өдрийн 14******* дугаартай ******* аймгийн сумын *******-р багийн малчин Уртнасангийн Жанцанхоролын 1995-2000 онуудын жилийн эцсийн мал тооллогын А дансанд бүртгэгдсэн малын тоо лавлагаа, хавсралтууд, ******* аймгийн Татварын газрын 2024 оны 10 сарын 16-ны өдрийн 08/498 дугаартай ******* аймгийн сумын малчин ЗМ4510201******* регистрийн дугаартай Уртнасангийн Жанцанхорол нь 1995-2000 онуудад мал бүхий иргэний албан татвар төлж байсан болно гэх албан бичиг, гэрч Х.*******ын ******* нь У, Д.******* нарын том охин, 1994 онд сумын сургуульд 10-р анги төгсөөд малчин болсон. Манай хүүтэй нэг анги байгаа юм. 1994 онд сумын талын нэгдлийн булаг бригадад аав, ээжийн хамт үхэр малласан. Тухайн үед миний бие сумын нэгдлийн ерөнхий мал зүйч байсан юм. ... 2002, 200******* онд ******* гэх хүнтэй гэр бүл болсон шиг санагдаж байна гэх, гэрч С.*******ын ******* нь 1994 онд ******* аймгийн сумын сургуулийг 10-р анги төгсөөд 2000 он хүртэл аав, ээжийнхээ хамтаар мал маллаж байсан. Хөдөө гарангуутаа сумын нэгдэлд түрээсиийн мал маллаж байсан, би ойролцоо нутагладаг байсан гэх, гэрч Ц.ын ******* нь нэгдэл тарах үед буюу 199*******-1994 онд хувьчлалаар мал аваад ээж, аавынхаа хамт ******* аймгийн суманд мал малласан. Ээж, аавын хамт 200******* оныг хүртэл хамт маллаж байсан, түүнээс хойш тусдаа гараад мал маллаад явсан. 200******* оноос *******тай гэр бүл болсон. суманд саахалт, нэг нутаг усанд амьдарч байсан учраас мэднэ гэх мэдүүлэг, сумын нэгдлийн Өмч хувьчлалын материал, Н.*******гийн 1995-2000 онд иргэн /даатгуулагч/-ийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай тэмдэглэл, баталгаажилтын хуудас, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг баримтуудаар Н.******* нь 1995-2000 оныг дуустал хугацаанд ******* аймгийн суманд малчин байсан болох нь тогтоогдож байна.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******5 дугаар зүйлийн 1*******5.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, 1*******5.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж, 1*******5 дугаар зүйлийн 1*******5.*******-т Эдгээр үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ гэж тус тус заасан.
Хуулийн дээрх заалтаас үзвэл, Н.*******гийн тэтгэвэрт гарах эрхийг үүсгэх, түүний 1995-2000 онд ******* аймгийн суманд малчин байсан талаарх холбогдох баримт Архивын байгууллагад байхгүй болох нь ******* аймгийн Архивын тасгийн 2025.08.04-ний өдрийн 124 дугаартай тодорхойлолт, сумын ЗДТГ-ын 2025.07.*******1-ний өдрийн 0*******/174 дугаартай албан бичииг, ******* аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 07 сарын 29-ний өдрийн 19******* дугаартай *******гийн *******гийн 1995-2000 онуудад ажилласан хугацааг тус газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх зөвлөлөөр хэлэлцэн малчнаар шийдвэрлэхэд баримт хангалттай бус, нотлох баримтгүй тул зөвлөлөөр шийдэх боломжгүй болно гэх албан бичиг, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх бөгөөд түүний малчин байсан болохыг шүүхээс өөр журмаар сэргээх боломжгүй болжээ.
Иймд дээр дурдсан баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Н.*******г 1995 оноос 2000 оныг дуустал хугацаанд ******* аймгийн суманд малчин байсан болохыг шүүхээс сэргээн тогтоох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
4. Нэхэмжлэгч Н.******* нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1************** дугаар зүйлийн 1**************.1.1, 1*******5 дугаар зүйлийн 1*******5.2.6-д зааснаар ******* овогт *******гийн ******* /Рд: *******/ нь 1995 оноос 2000 оныг дуустал хугацаанд ******* аймгийн суманд малчин байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 / далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй
******* Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЧИМЭДДУЛАМ