| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвын Энхтайван |
| Хэргийн индекс | 316/2025/01063/И |
| Дугаар | 316/ШШ2025/00773 |
| Огноо | 2025-09-22 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 316/ШШ2025/00773
| 2025 оны 09 сарын 22 өдөр | Дугаар 316/ШШ2025/00773 | Сэлэнгэ аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: С* аймгийн С******* сум * дугаар баг Цагаан эрэг * дүгээр хэсэг, 1* дугаар байр 2* тоотод оршин суух хаягтай Б******* овогт А******* Г******* /РД:М*******/-ийн нэхэмжлэлтэй
Улсад ажилласан байдал тогтоолгох тухай, 316/2025/01063/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд; нэхэмжлэгч А.Г*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Г******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би 1987 оны 07 дугаар сард С* аймаг С******* сумын мод боловсруулах комбинатын фанерын цехэд дан банз хатаагчаар ажилд орсон. Засгийн газрын өмч хувьчлалын комиссын 1992 оны 28 дугаар тогтоолоор тус үйлдвэр нь Сэлэнгэ компани болон Ар хөвч компани болон 2 хуваагдсан. Манай цех Сэлэнгэ компанидаа харъяалагдаж байсан учир 1994 он хүртэл ажиллаж улмаар компани дампуурснаар ажлаас гарсан. 1987 онд орсон тушаал байгаад гарсан тушаал байхгүй энэ хугацааны ажилласан жил гарч ирэхгүй байх тул шүүхэд хандаж байна. 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүртэл ажилласан жил тогтоолгох хүсэлтэй байна. Тэтгэвэрт гарах гэхээр жил дутаад байгаа юм гэв.
Шүүх А.Г*******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судалж ҮНДЭСЛЭХ НЬ:
А.Г******* нь 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл С******* хотын мод боловсруулах комбинатын фанерын цехэд дан банз хатаагчаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хавтаст хэргийн 1-16, 25-31 дүгээр талд авагдсан нэхэмжлэл, түүний №354250 тоот хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, С******* Мод боловсруулах комбинатын захиргааны 1987 оны 08 сарын 10-ны өдрийн 290 тоот, 1989 оны 12 сарын 08-ны өдрийн 502 тоот, 1992 оны 12 сарын 01-ний өдрийн 442 тоот тушаалын хуулбарууд, хавсралт, Мод боловсруулах комбинатын захиргааны 1990 оны 12 сарын 29-ний өдрийн Хүндэт Дурсамж, Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн тодорхойлолт, гэрч Д.Б*******, Г.Г******* нарын тодорхойлолт, мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б******* овогт А******* Г*******г 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл С******* хотын мод боловсруулах комбинатын фанерын цехэд дан банз хатаагчаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-д зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-д заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН