| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батдолгорын Энхбаатар |
| Хэргийн индекс | 168/2018/0152/Э |
| Дугаар | 163 |
| Огноо | 2018-06-08 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Ч.Мөнхзул |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 163
2018 06 08 2018/*******ЦТ/163
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******г суулган улсын яллагч *******, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;
Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******-д холбогдох эрүүгийн дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
*******үүгдэгч: Монгол Улсын иргэн, Увс аймгийн Улаангом сумад 1 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, 40 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, зочид буудлын зоогийн газрын менежер мэргэжилтэй, ам бүл 6, нөхөр, 3-16 насны 4 хүүхдүүдийн хамт амьдрах, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ЖЮ78012809 регистрийн дугаартай, ******* овогт *******.
*******үүгдэгч *******.У нь хохирогч *******гийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 10 цаг 30 минутын орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутагт байрлах “*******үр” захын баруун хаалганы урд байрлах “Хаан” банкны АТМ-аас бэлэн мөнгө авах явцад уг АТМ нь алдаа зааж бэлэн мөнгөний зарлага гаргахгүй саатсаны улмаас гүйлгээгээ цуцалж гарсаны дараа дээрх АТМ хэвийн ажиллаж түүний данснаас 500.000 төгрөгийн бэлэн мөнгөний гүйлгээ хийгдсэнийг авч завшсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
*******үүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
*******үүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний мөрдөн шалгах ажиллагаанд шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул өөр нэмж хэлэх зүйл байхгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Хохирогч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 11-12/
-Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-8/
-*******үүгдэгч *******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 23-24/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
*******үүгдэгч ******* нь хохирогч *******гийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 10 цаг 30 минутын орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутагт байрлах “*******үр” захын баруун хаалганы урд байрлах “Хаан” банкны АТМ-аас бэлэн мөнгө авах явцад уг АТМ нь алдаа зааж бэлэн мөнгөний зарлага гаргахгүй саатсаны улмаас гүйлгээгээ цуцалж гарсаны дараа дээрх АТМ хэвийн ажиллаж түүний данснаас 500.000 төгрөгийн бэлэн мөнгөний гүйлгээ хийгдэж гээгдсэн уг 500000 төгрөгийг авч завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч *******-ын хэргийн үйлдлээ хүлээн мэдүүлж өгсөн: “...Би 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 10 цагийн орчим Хэрлэн сумын 6 дугаар багийн “*******үр” захын баруун хаалганы урд байдаг Хаан банкны АТМ-ээс мөнгө авах гэж орсон. Миний зогсож байсан АТМ-ээс мөнгө авах гэсэн боловч алдаа заагаад АТМ нь ажиллахгүй байсан болохоор хажуу талын АТМ-д уншуулахаар нэг эмэгтэй хүний ард зогссон юм. Тэгсэн чинь тэр эмэгтэй картаа уншуулаад над руу хараад 500 төгрөг гарахгүй байна гэж хэлэхээр нь -500 төгрөг гарахгүй шүү дээ гэж хэлсэн чинь –Үгүй ээ 500,000 төгрөг гэж хэлээд гараад явчихсан юм. ...АТМ-ийн дэлгэцэн дээр уншиж байна гэсэн бичиг гарч байснаа гэнэт мөнгө гараад ирсэн. Тэгэхээр нь би ...гарч ирсэн 500,000 төгрөгийг аваад тэр эмэгтэйн араас захын хаалга руу ороод харсан чинь харагдахгүй байсан ...”” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24/, түүнийг давхар нотолж баталсан хохирогч ******* мөрдөн байцаалтад өгсөн: “...Хэрлэн сумын 6 дугаар баг *******үр захын баруун хаалганы урд талын Хаан банкны АТМ-ээс 500,000 төгрөг бэлнээр авсан юм. Ингээд дахин 500,000 төгрөг авах гэсэн боловч гарч ирэхгүй удаад байхаар нь виза картаа аваад явсан. Тэр өдөр бичиг баримтаа гээчихсэн байсан учраас *******үр зах дээр зар өгчихсөн байсан чинь 2 хоногийн дараа буюу 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр миний утас руу эмэгтэй хүн залгаад бичиг баримтыг чинь олсон гэж хэлсэн. ...бичиг баримт олж өгсөн хүнд шагналын мөнгө өгөх гээд 100,000 төгрөг аваад дансны үлдэгдэл мөнгөө шалгасан чинь 94000 төгрөг үлдсэн байсан учраас мөнгө алга болсоноо мэдсэн юм. ...Миний мөнгийг авсан гэх эмэгтэйтэй уулзсан чинь би мөнгийг чинь аваад өөр хүнд буцаагаад өгчихсөн. Чи нээрээ миний урд зогсож байсан хүн байна. 300,000 төгрөг өгье гэж хэлэхээр нь мөнгөө бүрэн авна гэж хэлээд түүнээс хойш тэр эмэгтэйтэй уулзаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-8/ болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
*******үүгдэгч ******* нь хохирогчийн гээгдэл 500000 төгрөгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж авч завшсан санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж үзлээ.
*******үүгдэгч *******-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн шалгагдсан, Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүх шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцх нь зүйтэй байна.
*******үүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирллыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.
*******үүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 450 /дөрвөн зуу тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй /хохирогчид 500,000 төгрөг өгсөн/ болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Тогтоол хүчин төгөлдөр болмогц бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч *******-ын регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн хуулбарыг шүүгдэгчид буцаан олгобол зохино.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.*******үүгдэгч ******* овогт *******-ыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ын цалин, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй /хохирогчид 500,000 төгрөг өгсөн/ болохыг тус тус дурдсугай.
5. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч *******-ын регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн хуулбарыг шүүгдэгчид буцаан олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ *******ҮҮГЧ Б.ЭНХБААТАР