Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2026/0784

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Азбаяр би, С******* СӨХ-ны нэхэмжлэлтэй Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох ...Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2026 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн ******* дугаар татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, С******* СӨХ-нд шинээр тамга олгох шийдвэр гаргахыг Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С******* СӨХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...Иргэн Б.М******* би тус шүүхэд хянагдаж буй С******* СӨХ-ны нэхэмжлэлтэй Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын Хяналтын улсын байцаагчид холбогдох маргаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэгчийн бүрэн эрхийн дагуу гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна.

С******* СӨХ-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын Хяналтын улсын байцаагчид холбогдох Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн №8/2536 тоот татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулах, С******* СӨХ-ны хуучин тамга, тэмдгийг хүчингүй болгосон Хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гаргахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд Нэхэмжлэгч С******* СӨХ-ноос шүүхэд нэхэмжлэл гаргах болсон гол үндэслэл, шаардлага нь СӨХ-ны хуучин тамга, тэмдгийн гацааг арилгуулж, эрх зүйн ба үйл ажиллагааны чадамжаа сэргээхэд чиглэж байсан.

Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2026 оны 08 дугаар сарын 03-ны өдөр С******* СӨХ нь шинээр хийлгэсэн тамга, тэмдгийн бүртгэлийн хяналтын дугаарын улсын бүртгэлийн хуудсыг хүлээн авч, улмаар арилжааны банк дахь СӨХ-ийн өмчлөлийн дансны зардлын хөдөлгөөнийг нээлгэсэн. Ингэснээр өр төлбөртэй байгууллагуудтай харилцаагаа сэргээн, СӨХ-ны хэвийн үйл ажиллагаа бүрэн хангах боломжтой болсон.

Дээрх нөхцөл байдлуудын улмаас манай СӨХ-нд учирч байсан эрх зүйн болон санхүүгийн гацаа арилж, захиргааны байгууллагаар заавал дүгнэлт гаргуулах шаардлага ач холбогдол өнөөдрийн байдлаар нэгэнт байхгүй болсон. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг үндэслэн С******* СӨХ-ны гаргасан нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзаж байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүх С******* СӨХ-ны нэхэмжлэлтэй Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох ...Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2026 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн ******* дугаар татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, С******* СӨХ-нд шинээр тамга олгох шийдвэр гаргахыг Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах шаардлага бүхий нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч С******* СӨХ-оос  нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг 2026 оны 08 дугаар сарын 16-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-т ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж буйгаа бичгээр илэрхийлж, гарын үсэг зурсан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Түүнчлэн гомдол гаргагчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргах эрхээ алдах, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлаж буюу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, холбогдох баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан С******* СӨХ-ны нэхэмжлэлтэй Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан ...Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2026 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн ******* дугаар татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, С******* СӨХ-нд шинээр тамга олгох шийдвэр гаргахыг Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгчийн захирамжийн хувийг хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт мэдэгдэж, гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч С******* СӨХ уг шаардлагаар дахин нэхэмжлэл, гомдол гаргах болон шүүгчийн энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй.

 

 

 

  ШҮҮГЧ Э.АЗБАЯР