| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Даваасүрэн |
| Хэргийн индекс | 191/2025/05310/И |
| Дугаар | 191/ШШ2025/06581 |
| Огноо | 2025-08-01 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 191/ШШ2025/06581
2025 08 01 191/ШШ2025/06581
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: тоотод оршин суух, В овогт Х-ын Н
Ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч Х.Н,
Нарийн бичгийн дарга Б.Ануужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Х.Н шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Х.Н миний бие 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 08 дугаар сарын 01-ний хүртэл Г аймгийн Ч сум Үүрийн туяа нэгдэлд Хүрхрээ голын хэсгийн даргаар, 1990 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 01-ний хүртэл Ч сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд няраваар, 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 01-ний хүртэл Шанд хоршооны даргаар, 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 5 дугаар багийн засаг дарга зэрэг ажил хийж байгаад гэр бүлээрээ Улаанбаатар хотод шилжин ирсэн. Тэтгэвэрт гарах болоод дээрх байгууллагуудын баримтыг шүүлгэхэд ажилд томилогдсон чөлөөлөгдсөн тушаал эх хувь лавлагаа дутуу олдохгүй байгаа тул Г аймгийн Ч сум Үүрийн туяа нэгдэлд, Ч сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд, Шанд хоршоонд, 5 дугаар багийн засаг даргаар тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Х.Н нь Г аймгийн Ч сум Үүрийн туяа нэгдэлд Хүрхрээ голын хэсгийн даргаар 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 08 дугаар сарын 01-ний хүртэл, Ч сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд няраваар 1990 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 01-ний хүртэл, Шанд хоршооны даргаар 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 01-ний хүртэл, 5 дугаар багийн засаг даргаар 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдлыг тус тус тогтоолгох тухай хүсэлтийг гаргажээ.
Х.Н нь Г аймгийн Ч сум Үүрийн туяа нэгдэлд, Ч сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд, Шанд хоршоонд, 5 дугаар багт ажиллаж байсан нь хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар баталгаажуулсан хуулбар, Г аймгийн Ч сумын “Үүрийнтуяа” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1987 оны 1 дүгээр сарын 12-ний өдрийн 1 дугаартай “Хэсгийн дарга, нярав, шууданч бусад хариуцлагатныг томилох тухай” тогтоол, Г аймаг Ч сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1991 оны 06 дугаар сарын 01-ны өдрийн 17а дугаартай “Зарим хүмүүсийг ажлаас чөлөөлөх тухай” захирамж, Г аймгийн Ч сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 29-а дугаартай “Багийн дарга нарыг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай” захирамж, Маягт 7 хаягийн хуудас, БНМАУ-ын хүн амын регистрийн карт ХААТР-1а, иргэний үнэмлэх авах өргөдөл ХААТР-ын 21 А, Б.С-ын гэрчээр өгсөн мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т зааснаар В овогт Х-ын Н-ыг Г аймгийн Ч сум “Үүрийн туяа” нэгдэлд Хүрхрээ голын хэсгийн даргаар 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 08 дугаар сарын 01-ний хүртэл, Ч сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд няраваар 1990 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 01-ний хүртэл, Шанд хоршооны даргаар 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 01-ний хүртэл, 5 дугаар багийн засаг даргаар 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт зааснаар Х.Ны тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ДАВААСҮРЭН