| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батхуяг |
| Хэргийн индекс | 181/2024/05092/И |
| Дугаар | 191/ШШ2025/05479 |
| Огноо | 2025-06-17 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 191/ШШ2025/05479
2025 06 17 191/ШШ2025/05479
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: байрлах, ******* *******-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоот хаягт оршин суух, ******* ******* /РД:/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Орцны хонгилыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй, 19,100,500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.*******,
Хариуцагчийн өмгөөлөгч Б.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жанбота нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* нь хариуцагч С.*******од холбогдуулан орон сууцны доод хонгилыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... Манай ******* ******* нь 2002 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд дугаар байрны дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцдаг билээ.
Хариуцагч С.******* нь манай *******-ны эрхлэн хариуцах орцны хонгилыг 2007 оноос хойш өнөөдрийг хүртэл хамтран хууль бусаар эзэмшиж, өрөө тасалгаа гарган иргэдэд түрээслүүлж ашиглуулан, ашиг олсоор өнөөдрийг хүрч байна. Тэдний хувьд манай *******-той байгуулсан гэрээ, хэлцэл байхгүй, хонгилын түрээсийн төлбөр болон *******-ны зардлыг огт төлдөггүй. Энэ талаар асууж тодруулж, орон сууцны хонгилыг чөлөөлөх талаар шаардлага тавихад үндэслэлгүйгээр татгалзаж, үл тоодог.
Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.2 дахь хэсэг, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д зааснаар орон сууцны байшингийн доод хонгил нь сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаардаг байтал хариуцагч нь зөвхөн хувьдаа эзэмшиж, бусдад төлбөртэйгөөр ашиглуулан ашиг олж, бусад өмчлөгч, оршин суугчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироож буйд туйлын ихээр гомдолтой байна.
Тодруулбал, түүний түрээслүүлдэг дээрх хонгилд нийт 9 өрөө, тасалгаа бүхий хүн/айл өрх оршин сууж байна. Угтаа бол тус хонгил нь хүн амьдрах, оршин суух зориулалтгүй бөгөөд *******-ны зүгээс тус орон сууцны хонгил дахь инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар, үйлчилгээний хэвийн байдлыг хангахад хүндрэлтэй байдаг, Энэ нь тус орон сууцны барилгын хэвийн үйл ажиллагаанд саад учруулж, орон сууцны барилга болон орчны газрын цэвэрлэгээ, үйлчилгээ, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалтад хэвийн хэмжээнээс илүүтэй нөлөөлж, даацыг хэтрүүлж, улмаар нийт өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хохироож байна.
Мөн түүнчлэн хүн амьдрах зориулалтгүй газарт хүн амьдруулах нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтойгоор зөрчихөөс гадна тус хонгилд амьдардаг иргэдийн дунд гэмт хэрэг, зөрчил маш ихээр гардаг ба саяхан хүртэл иргэний алтан амь гэмт хэргийн улмаас эрсэдсэн тохиолдол гараад байна.
Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106 1, 106.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу хонгилыг С.*******ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү. гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: ... тоотод 1966 оноос эхлэн өнөөдрийг хүртэл амьдарч байна. Тухайн үедээ 23 байрны хонгил нь хогоор дүүрсэн, орон гэргүй тэнүүлчид орогнодог, архиддаг, хүн ашиглах ямар ч боломжгүй нөхцөл байдалтай байсан бөгөөд 1 дүгээр давхарт амьдардаг айлын хувьд эрүүл, аюулгүй орчинд амьдрах боломжгүй нөхцөл байдалтай болсон. Иймд тухайн үед байруудыг хариуцаж байсан *******-оос зохих ёсны зөвшөөрлийг авч өөрийн хөрөнгөөр засан сайжруулж, тухайн байрны нийт оршин суугчдад таатай орчин бий болгож хонгилыг өөрийн эзэмшилдээ авсан.
2006 оны 10 сарын 11-ний өдөр тухайн үед ажиллаж байсан *******-той тоот Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний хуримтлалын гэрээ-г анх байгуулсан. Уг гэрээг 2007 оны 9 сарын 01-ний өдөр хоёр жилийн хугацаатай, 2014 оны 3 сарын 1-ний өдөр таван жилийн хугацаатай дахин байгуулсан бөгөөд үүнээс хойш уг гэрээг бичгээр дахин байгуулаагүй байна.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.5, 296 дугаар зүйлийн 296.1 дэх хэсэгт тус тус зааснаар тухайн эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа дуусгавар болсон боловч хөлслөгч нь эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй бол уг гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгасанд тооцно гэсэн зохицуулалтын хүрээнд тухайн гэрээг 2019 оны 3 сарын 1-ний өдрөөс дахин 5 жил сунгасан гэж үзнэ. Иймд миний бие уг хонгилыг хууль бусаар эзэмшиж байгаагүй болно.
Нэхэмжлэгч албан мэдэгдэлдээ ... 2024 оны их засварын ажлын төлөвлөгөөнд байрнуудын шугам сүлжээний хэсэгчлэн засвар хийгдэх тул чөлөөлөхийг..., нэхэмжлэлдээ ...тус хонгил дахь инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээний хэвийн байдлыг хангах тул чөлөөлөхийг гэж дурджээ. ОСНААТУГ-ХҮТ-ийн инженерүүд тухайн засвар үйлчилгээг хийхэд саадгүй гэдгээ илэрхийлж байгаа болно. Иймд өнөөдрийг хүртэл 23 байрны хонгилыг өөрийн хөрөнгөөр засан сайжруулж ирсэн, ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалтыг *******-ны зөвшөөрөлтэй хийсэн зэргээс үндэслэн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Хариуцагч С.*******оос нэхэмжлэгч "*******" *******-д холбогдуулан 19,100,500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан. Сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд: ... Манай гэр бүл хонгилыг 2006 оноос эхлэн Дундын өмчлөлийн эд хөрөнгийг ашиглалт, засвар үйлчилгээний хуримтлалын гэрээний үндсэн дээр эзэмшиж ашиглаж ирсэн.
2007, 2023 онд тухайн үеийн *******-ны удирдлагуудтай харилцан тохиролцсоны үндсэн дээр өөрийн зардлаар хаягдсан хонгилд их засвар хийсэн бөгөөд 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн ХХК-аас гаргасан хөрөнгийн үнэлгээгээр тухайн хонгилд хийгдсэн засварын ажлыг төсвийн аргаар тооцоолж 19,100,500 төгрөг гэж тодорхойлсон. Манай гэр бүл ашиглах боломжгүй, архичин болон гэр оронгүй хүмүүс орогнодог байсан тухайн хонгилыг өөрсдийн зардлаар засан сайжруулж, шинэчилж эд хөрөнгө бий болгосон. Иймд хөрөнгийн үнэлгээний дүгнэлтээр тодорхойлогдсон 19,100,500 төгрөгийг "*******" *******-оос гаргуулж өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгч ******* ******* нь сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: ... Хариуцагч С.******* нь хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ маргаан бүхий хонгилыг 2007, 2023 онд *******-ны удирдлагуудтай харилцан тохиролцсоны үндсэн дээр өөрийн зардлаар засвар хийсэн гэж тайлбарласан.
Гэтэл С.******* нь тус 5-р орцны хонгилд засвар хийхдээ *******, ******* *******-нд мэдэгдээгүй, энэ талаар баримт огт байхгүй. Мөн *******-той байгуулсан Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний хуримтлалын гэрээнүүдийн 1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт Ахуйн үйлчилгээ, контор үйлчилгээний зориулалтаар ашиглана, 2 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт Барилгын ашиглалт эзэмшилтийн хууль дүрэм зөрчсөн буруутай үйл ажиллагаа явуулах гэрээ хэлцэл зөрчих, хөлс төлөлтөөс зайлсхийх, давхар түрээслэх зэрэг тохиолдолд гэрээг цуцлах эрхтэй, 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт Эзэмшиж буй байрыг гэрээнд заасан зориулалтаар ашиглаж, хориглосон үйлдвэрлэл, үйлчилгээг эрхлэхгүй байх гэж тус тус заасны дагуу тус хонгилд өрөө, тасалгаа хийх, мөн бусдад түрээслүүлэх, хүн амьдруулах эрхгүй байна.
Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний хуримтлалын гэрээний нэг тал ******* нь татан буугдсан, нөгөө тал нь нас барсан. Өөрөөр хэлбэл дээрх талууд орон сууц хөлслөх гэрээ байгуулаагүй тул Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний хугацаа сунгагдахгүй, мөн тус гэрээний талууд байхгүй тул тус гэрээ дуусгавар болсон байна. С.******* нь ******* *******-той гэрээ байгуулаагүй, эрх зүйн харилцаанд ороогүй, эрх үүрэг үүсээгүй атлаа Иргэний хуулийн 90 дугаар зүйлийн 90.1 дэх хэсэгт заасан шударга эзэмшигч гэж үзэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.
Мөн 2007 онд хэдэн төгрөгийн засвар хийсэн эсэх, 2023 онд хэдэн төгрөгийн засвар хийсэн эсэх тодорхойгүй байна. Тодруулбал, 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн ХХК-ийн үнэлгээний тайланд 2007, 2023 оны хонгилын засварын зардалд 2024 оны байдлаар үнэлгээ хийж 19,100,500 төгрөг гаргасан нь учир дутагдалтай бөгөөд хэзээ хийсэн, ямар хэмжээний засвар гэдэг тодорхойгүй, засварын шууд баримт болохгүй. Мөн хариуцагч засвар хийсэн гэх боловч засвар хийхээс өмнөх зураг, баримт байхгүй байгаа нь засвар хийсэн эсэх эргэлзээтэй, тодорхойгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
5. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл гэрчилгээ, ******* *******-д 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хариу хүргүүлсэн албан бичиг, фото зураг зэргийг нотлох баримтаар өгсөн байна.
6. Хариуцагчаас ХХК-ийн үнэлгээ, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, бэлэн мөнгөний орлогын баримт, дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний хуримтлалын гэрээ зэргийг нотлох баримтаар гарган өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* *******-ны нэхэмжлэлийг хангаж, хариуцагч С.*******ын сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.
2. Нэхэмжлэгч ******* ******* дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... хариуцагч С.******* нь манай *******-ны эрхлэн хариуцах орцны хонгилыг 2007 оноос хойш өнөөдрийг хүртэл хууль бусаар эзэмшиж, өрөө тасалгаа гарган иргэдэд түрээслүүлж ашиглуулан, ашиг олсоор өнөөдрийг хүрч байна. Манай *******-той байгуулсан гэрээ, хэлцэл байхгүй, хонгилын түрээсийн төлбөр болон *******-ны зардлыг огт төлдөггүй. Энэ талаар асууж тодруулж, орон сууцны хонгилыг чөлөөлөх талаар шаардлага тавихад үндэслэлгүйгээр татгалзаж, үл тоодог. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106 1, 106.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу хонгилыг С.*******ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү. гэжээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ... 23-р байрны хонгил нь хогоор дүүрсэн, орон гэргүй тэнүүлчид орогнодог, архиддаг, хүн ашиглах ямар ч боломжгүй нөхцөл байдалтай байсан бөгөөд 1 дүгээр давхарт амьдардаг айлын хувьд эрүүл, аюулгүй орчинд амьдрах боломжгүй нөхцөл байдалтай болсон. Иймд тухайн үед байруудыг хариуцаж байсан *******-оос зохих ёсны зөвшөөрлийг авч өөрийн хөрөнгөөр засан сайжруулж, тухайн байрны нийт оршин суугчдад таатай орчин бий болгож хонгилыг өөрийн эзэмшилдээ авсан.
2006 оны 10 дугаар сарын 11-ний өдөр тухайн үед ажиллаж байсан *******-той 29 тоот Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний хуримтлалын гэрээ-г анх байгуулсан. Уг гэрээг 2007 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хоёр жилийн хугацаатай, 2014 оны 03 дугаар сарын 01-ний өдөр таван жилийн хугацаатай дахин байгуулсан бөгөөд үүнээс хойш уг гэрээг бичгээр дахин байгуулаагүй байна. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.5, 296 дугаар зүйлийн 296.1 дэх хэсэгт тус тус зааснаар тухайн эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа дуусгавар болсон боловч хөлслөгч нь эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй бол уг гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгасанд тооцно гэсэн зохицуулалтын хүрээнд тухайн гэрээг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс дахин 5 жил сунгасан гэж үзнэ. Иймд миний бие уг хонгилыг хууль бусаар эзэмшиж байгаагүй болно гэжээ.
4. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд: ... 2007, 2023 онд тухайн үеийн *******-ны удирдлагуудтай харилцан тохиролцсоны үндсэн дээр өөрийн зардлаар хаягдсан хонгилд их засвар хийсэн бөгөөд 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн ХХК-аас гаргасан хөрөнгийн үнэлгээгээр тухайн хонгилд хийгдсэн засварын ажлыг төсвийн аргаар тооцоолж 19,100,500 төгрөг гэж тодорхойлсон. Иймд хөрөнгийн үнэлгээний дүгнэлтээр тодорхойлогдсон 19,100,500 төгрөгийг Шинэчлэл 220 *******-оос гаргуулж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгч ******* ******* сөрөг нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ... С.******* нь тус 5-р орцны хонгилд засвар хийхдээ *******, ******* *******-д мэдэгдээгүй, энэ талаар баримт огт байхгүй. Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний хуримтлалын гэрээний нэг тал ******* нь татан буугдсан, нөгөө тал нь нас барсан. Өөрөөр хэлбэл дээрх талууд орон сууц хөлслөх гэрээ байгуулаагүй тул Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний хугацаа сунгагдахгүй, мөн тус гэрээний талууд байхгүй тул тус гэрээ дуусгавар болсон байна. С.******* нь ******* *******-той гэрээ байгуулаагүй, эрх зүйн харилцаанд ороогүй, эрх, үүрэг үүсээгүй атлаа Иргэний хуулийн 90 дугаар зүйлийн 90.1 дэх хэсэгт заасан шударга эзэмшигч гэж үзэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэжээ.
6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
7. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д Холбоог зохион байгуулах хурлын шийдвэрийг үндэслэн сум, дүүргийн Засаг даргын тамгын газар холбоог бүртгэх гэж зааснаар байрны оршин суугчдын байгуулсан ******* *******-ны өргөдөл, холбогдох материалыг үндэслэн 2023.12.26-ны өдөр 23/222 дугаартай гэрчилгээ олгож, гүйцэтгэх захирлаар Р. 2018.02.26-ны өдөр томилсныг 2023.12.26-ны өдөр, гүйцэтгэх захирлаар Д. 2024.04.15-ны өдөр томилсныг 2024.04.18-ны өдөр тус тус бүртгэжээ.
8. байрыг харьяалах нэртэй сууц өмчлөгчдийн холбоо 2006-2012 оны хооронд үйл ажиллагаа явуулаад татан буугдсан, улмаар ******* сууц өмчлөгчдийн холбоо шинээр үүсгэн байгуулагдаж, 2023.12.26-ны өдөр сууц өмчлөгчдийн холбооны гэрчилгээг шинэчлэн авсан үйл баримт талуудын тайлбараар тогтоогдсон.
9. Нэхэмжлэгч ******* *******-оос орцны доод хонгилыг хариуцагч С.*******ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрсөн. Хариуцагчийн төрсөн эцэг гэх Ш. маргаан бүхий орон сууцны хонгилыг 2006 оноос хойш эзэмшиж, ашиглаж байсан бөгөөд түүнийг 2023 онд нас барснаас хойш хонгилыг С.******* эзэмшиж, бусдад хөлслүүлж байгаа үйл баримтад талууд маргаагүй. Талуудын маргааны зүйл нь хариуцагчийн эзэмшил хууль ёсны эсэх тухай байна.
10. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэл:
11. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд дараахь эд хөрөнгө хамаарна: гээд 15.1.1-д орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцны цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0.00 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө гэж зааснаар орцны доод хонгил орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарч байна.
12. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4, 15.5 дахь хэсэгт сууц өмчлөгчид нь дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх бөгөөд холбооны дүрэмд заасан бол дундын өмчлөлийн эд хөрөнгийг гэрээний үндсэн дээр тодорхой нэг этгээдийн эзэмшил, ашиглалтад шилжүүлж болохоор зохицуулсан.
13. ******* болон Ш. нарын хооронд 2006.10.11, 2007.09.01, 2011.03.01-ний өдрүүдэд Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний хуримтлалын гэрээ тус тус байгуулагдаж, орцны 60 м.кв талбайтай доод хонгилыг нэг сарын 48,000 төгрөгөөр Ш.ид хөлслүүлэхээр харилцан тохиролцсон байх бөгөөд 2011.03.01-ний өдрийн гэрээний хугацаа 2016.03.01-ний өдөр дууссан хэдий ч Ш. хонгилыг үргэлжлүүлэн эзэмшиж байгаад түүнийг 2023 онд нас барснаас хойш хариуцагч С.******* тухайн хонгилыг эзэмшиж, бусдад хөлслүүлэх хэлбэрээр ашиглаж байгаа болох нь хэргийн баримт, зохигчийн гаргасан тайлбараар тогтоогдсон.
14. Иргэний хуулийн 89 дугаар зүйлийн 89.1-д зааснаар хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ.
15. Зохигчийн хооронд маргаан бүхий орон сууцны хонгилыг эзэмших, ашиглах гэрээ байгуулагдаагүй байх бөгөөд хариуцагч нь өөрийн эзэмшил хууль ёсны гэх татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй буюу эд хөрөнгө эзэмшиж буй байдлынхаа эрх зүйн үндэслэл, тухайн эзэмшил хууль ёсны болохыг нотолж чадаагүй.
16. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж зааснаар орцны доод хонгилыг хариуцагч С.*******ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч ******* *******-ны нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна.
17. Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэл:
18. Хариуцагч С.******* нь орон сууцны хонгилд засвар хийсэн зардал 19,100,500 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрсөн.
19. ******* болон Ш. нарын хооронд байгуулагдсан Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний хуримтлалын гэрээний 3.3-д Тухайн байранд /подвал, 0 өрөө/ засвар үйлчилгээ хийж өөрийн хөрөнгөөр тохижуулж орсон /түрээслэг/ тохиолдолд Сууц өмчлөгчдийн холбооны зүгээс 1 удаа хөнгөлөлт үзүүлэх ба гэрээ цуцалж байрыг чөлөөлөх үед барилгын засварын ажилд зарцуулсан хөрөнгийг нэхэмжлэх эрхгүйгээр барилгын засал чимэглэл, тохижилт, хамгаалалтад зориулж хийсэн эд хөрөнгийг хэвээр үлдээнэ гэж тохиролцжээ.
20. Хариуцагч С.******* нь өөрийн төрсөн эцэг Ш. нас барснаар орон сууцны хонгилыг одоо байгаа хэлбэрээр хүлээн авсан гэж тайлбарласан ба маргаан бүхий эд хөрөнгөнд өөрийн зардлаар засвар, тохижилт хийсэн болох нь баримтаар тогтоогдсонгүй.
21. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ, 94 дүгээр зүйлийн 94.3-д Шударга эзэмшигч нь эд хөрөнгийг шударгаар эзэмшиж байхдаа түүнийг хадгалах, арчлах, засан сайжруулах зэрэгт зарцуулсан зардлыг эрх бүхий этгээдээс шаардах эрхтэй гэж заасан.
22. Хариуцагч С.*******ыг орон сууцны доод хонгилыг шударга эзэмшигч гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул эд хөрөнгийг эзэмшиж байхдаа хийсэн засан сайжруулалтын зардлыг нэхэмжлэгчээс шаардах эрхгүй.
23. Иймд хариуцагч С.*******ын гаргасан нэхэмжлэгч ******* *******-оос 19,100,500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
24. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан орцны доод хонгилыг хариуцагч С.*******ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлсүгэй.
2. Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч ******* *******-оос 19,100,500 төгрөг гаргуулах тухай хариуцагч С.*******ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ******* *******-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагч С.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252,052 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.*******оос улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* *******-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТХУЯГ