2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 191/ШШ2025/09523

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 11 06 191/ШШ2025/09523

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, ..... дүүрэг,.....дүгээр хороо, бага тойруу,....тоотод байрлах, ...... зээл ХХК /РД....../-ийн хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох .......-г эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Л.Мэндбулган оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч ...... зээл ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох У.Аэрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргаж, хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Иргэн ......нь манай компанитай 2023 оны 7 дугаар сарын 09-ний өдөр ДО-СТГ/2023-131672 барьцаат зээлийн гэрээ байгуулан 1,899,900 төгрөгийг сарын 2.98%-ийн хүүтэйгээр 12 сарын хугацаатайгаар гар утас худалдан авах зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч Урантогосын Алтчин нь манай байгууллагаас олгосон зээлийн гэрээний дагуу Samsung Galaxy A73 Gray 128GB загварын гар утсыг Пи Си Молл ХХК-аас худалдан авсан бөгөөд барьцаат зээлийн гэрээнд заасан ёсоор хуваарьт төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн билээ. Зээлдэгч .....нь ДО-СТГ/2023-131672 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж зээл авснаас хойш 2025 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар эргэн төлөлтийн хуваарийн дагуу 3,266,434.59 төгрөг төлөөгүй гэрээний үүргээ зөрчин 735 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.

Манай байгууллагаас харилцагчийг зээл авах үедээ бүртгүүлсэн Дорнод аймаг, Х.... сум, ..... дугаар баг, ....дугаар гудамж, .дуга....ар байрны 14 тоот хаягаар Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хаягтаа амьдардаггүй нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р багийн засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 309/ШЗ2025/02260 дугаартай захирамж гарч хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. . бид өөрсдийн бүхий л ...боломжоороо эрэн хайх ажлыг хийсэн боловч зээл авч байх үед бүртгүүлсэн хаягтаа оршин суудаггүй, холбоо барих утасны дугаар холбогдох боломжгүй зэргээс шалтгаалан олж чадахгүй байна.

Иймд гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардахын тулд хариуцагчийг хаана байгааг тодорхой болгож, нэхэмжлэл гаргах шаардлагатай байгаа тул хариуцагчаар оролцвол зохих этгээд болох У.Аэрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

2. Хүсэлт гаргагч нь энэхүү шаардлагатайгаа холбогдуулан дараах баримтыг нотлох баримтаар гаргаж өгчээ. Үүнд:

2.1 Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-6/

2.2 Барьцаат зээлийн гэрээ /хх-7-11/, дэлгэрэнгүй хуулга /хх-12/

2.3 Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 309/ШЗ2025/02260 дугаар захирамж /хх-13-14/

 

3. Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 191/ШЗ2025/42366 дугаар захирамжаар У.Агийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааг бүрдүүлсэн байна

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Хүсэлт гаргагч ...... зээл ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох У.Аэрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

 

...... зээл ХХК, У.А нарын хооронд 2023 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Санхүүгийн түрээсийн /лизинг/ гэрээ байгуулагдсан талаарх баримт хэрэгт авагдсан ба У.А энэхүү гэрээтэй холбоотой нэхэмжлэл гаргах ...... зээл ХХК-ийн шаардлагад хариуцагч болох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2 дахь хэсэгт иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүсэлт гаргагч нь өөрийн оршин байгаа газрын шүүхэд гаргах талаар зохицуулжээ.

 

...... зээл ХХК нь У.Агийн оршин суугаа газар мэдэгдэхгүй байгаа гэх үндэслэлээр түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргахдаа дээрх хуульд заасан харьяаллыг зөрчөөгүй байна.

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ....... нь Дорнод аймаг, Х... сум,.... дугаар баг, .... дугаар гудамж, ... тоот хаяг мөн Дорнод аймаг, ... сум, .... дугаар баг, ... гудамж, . тоот х..аягт бүртгэлтэй бөгөөд оршин суудаггүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 309/ШЗ2025/02260 дугаар захирамж, шүүхийн мэдэгдэх хуудас, багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана, 155.4 дэх хэсэгт Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж тус тус заасан.

 

Иймд ...... зээл ХХК-ийн хүсэлтийг хүлээн авч, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох У.Аэрэн сурвалжилж, оршин суугаа газрын тогтоох ажиллагаа явуулахыг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

3. Хүсэлт гаргагч ...... зээл ХХК-ийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасны дагуу хүсэлт гаргагч ...... зээл ХХК-ийн хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох .......-г эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох У.Аэрэн сурвалжилж, оршин суугаа газрын тогтоох ажиллагаа явуулахыг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасны дагуу хүсэлт гаргагч ...... зээл ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох У.Ахаана байгааг тодруулсны эцэст хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч /.....нарт мэдэгдэхийг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ