2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 191/ШШ2025/06712

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 08 05 191/ШШ2025/06712

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  байрлах, ******* ******* ХХК /РД:/-д холбогдох,

 

Нэхэмжлэгчийн шаардлага: Орон сууцны захиалгын гэрээг хүчин төгөлдөр болохыг тогтоолгох,  талбайтай орон сууцыг ******* ******* ХХК-иас гаргуулах, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж өгөхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******,

Хариуцагчийн өмгөөлөгч Ч.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан орон сууцны захиалгын гэрээг хүчин төгөлдөр болохыг тогтоолгох,  талбайтай орон сууцыг ******* ******* ХХК-иас гаргуулах, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... Миний бие нь  маркийн  улсын дугаартай саарал өнгийн машиныг 170,000,000 төгрөгөөр худалдах гэж байхад иргэн Т.******* Надад  хотхоны орон сууц захиалгын 80 тоот гэрээгээ чиний нэр дээр шилжүүлэн өгөөд машиныг чинь авъя гэсэн санал тавьсан. Тэгээд ******* ******* ХХК-ийн оффис дээр очин борлуулалтын ажилтантай уулзаж 2021 оны 10 дугаар сарын 14-ний №80/01 дугаартай гэрээнд өөрчлөлт оруулж Б.******* миний нэр дээр орон сууц захиалгын гэрээг шилжүүлэн өөрчлөлт оруулж гэрээ хийхээр шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн №80/01-01 дугаартай байрны захиалгын гэрээ байгуулсан. Гэтэл хорооллын барилга 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ашиглалтад орсон тул байрандаа өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулж авахаар уулзахад надтай гэрээ байгуулсан борлуулалтын менежер бүсгүй танай байран дээр ордер гаргаж өгөх боломжгүй гэж захирал үүрэг өгсөн хэмээн мэдэгдсэн. Надтай байгуулсан орон сууц захиалгын гэрээг ******* ******* ХХК-ийн ерөнхий захирал Х. баталж, гэрээнд гүйцэтгэх захирал Б., МБА-ны дарга Ч., ЗТМА-ны дарга Б. нар гарын үсэг зурж компанийн тамга дарж байгуулсан.

Мөн захиалагчийн тооцоо гэх 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн баримтаар ******* ******* ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч О., нягтлан бодогч Ц. нар орон сууцны төлбөр 161,386,000 төгрөг бүрэн төлөгдсөн, үлдэгдэл байхгүй гэдгийг нотолж гарын үсэг зурж санхүүгийн тамга дарсан баримтаа надад өгсөн.

Талуудын хооронд байгуулсан  барилгын 6-р ээлжийн орон сууцны гэрээ хүчин төгөлдөр, төлбөр тооцоо бүрэн төлөгдсөн байхад өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхгүй байна.

Иймд Аптай ******* ХХК-д байрны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж орон сууцанд нь оруулахыг даалгаж өгнө үү. гэжээ.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: ...  ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц. нь 6 дугаар ээлжийн захиалгын  орон сууцыг ******* ******* ХХК-иас худалдан авсан.

Дээрх орон сууцыг  ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц. нь иргэн Б.*******т худалдан борлуулсан. Иргэн Ц. нь ******* ******* ХХК-д  орон сууцны төлбөрийг бүрэн төлж барагдуулалгүй байж бусдад дамжуулан худалдсан байдаг.

Манай компани нь Ц.ид холбогдуулан 4,000,000,000 залилуулсан гэх гомдлыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан. Гомдлын дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ч. шалган шийдвэрлэж хэрэг бүртгэлтийн  хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа болно.

Энэхүү эрүүгийн хэрэгт ******* Констракшн ХХК-ийн эрх ашиг, сонирхлыг төлөөлж Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн, өмгөөлөгч Ч.******* оролцож байгаа болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,  6 дугаар ээлжийн орон сууц захиалгын 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 80 тоот гэрээний өөрчлөлтийн хуулбар, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах  6 дугаар ээлжийн орон сууц захиалгын гэрээний хуулбар, захиалагчийн тооцооны хуулбар зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

4. Хариуцагчаас 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 5/1822 тоот албан бичгийн хуулбар,  2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 5/418 тоот албан бичгийн хуулбар, 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн мөрдөгчийн тогтоолын хуулбар, 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Төлбөр тооцоо гүйцэтгэх гэрээ, хавсралт, 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 5/1822 тоот хариу мэдэгдэх хуудас, 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 5/418 тоот хариу мэдэгдэх хуудас, 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 5/553 тоот хариу мэдэгдэх хуудас, 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 5/804 тоот хариу мэдэгдэх хуудас, 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 5/1030 тоот хариу мэдэгдэх хуудас, 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 80 тоот орон сууц захиалгын гэрээ, 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн С.оос гаргасан хүсэлт зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

5. Шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр Улсын бүртгэлийн ерөнхий газраас хорооллын маргаанд хамаарах буюу гэрээнд зааснаар  орон сууц нь улсын бүртгэлд ямар хаягаар бүртгэгдсэн болох, уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ бусдад олгогдсон болон үүрэг хүлээлгэсэн хэлцэл бий эсэх, орон сууц захиалгын нэрсийн жагсаалтад ямар мэдээлэл тусгагдсан талаарх баримт, лавлагааг нотлох баримтаар бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч ******* ******* ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнуудтай харилцан тохиролцож, Т.*******ын захиалсан орон сууц захиалгын гэрээний эрхийг шилжүүлэн авч, эрх шилжүүлэгч Т.*******ад орон сууцны төлбөрт эхнэрийнхээ нэр байдаг автомашиныг шилжүүлэн өгч, төлбөрийг бүрэн төлсөн. Иймд ******* ******* ХХК-тай байгуулсан 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн №80/01-01 дугаартай орон сууц захиалгын гэрээний дагуу орон сууцыг гаргуулахаар шаардах эрхтэй гэжээ.

 

3. Хариуцагч дараах тайлбарыг гаргасан. Үүнд: Уг байрыг ХХК-тай байгуулсан гэрээг үндэслэн гэрээний төлбөрт шилжүүлсэн боловч  ХХК-ийн захирал С. гэрээний үүргээ зөрчиж, гэрээ цуцлагдсан. Үүнтэй холбоотойгоор тухайн гэрээний бартерт шилжүүлж өгсөн 2,650,000,000 төгрөгийн үнэтэй ******* ******* ХХК-ийн хэрэгжүүлж байгаа  байрыг ******* ******* ХХК өмчлөлдөө шилжүүлэн авахаар С.той төлбөр тооцооны гэрээ байгуулсан. Захиалагч нарт гэрээ цуцлагдсан талаар мэдэгдсэн. Нэхэмжлэгч нь ******* ******* ХХК-д орон сууцны төлбөрийг төлөөгүй, уг гэрээ цуцлагдсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5. ******* ******* ХХК болон Т.******* нарын хооронд 2021.09.27-ны өдөр орон сууц захиалгын №80 тоот гэрээ байгуулагдсан байх бөгөөд гэрээний хавсралт №1-д орон сууцыг  ХХК-тай 2021.09.15-ны өдөр байгуулсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээний төлбөрт тооцон шилжүүлж байгаа буюу төлбөр 100% төлөгдсөн болохыг заажээ. /хх 79-83/

 

6. Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч ******* ******* ХХК, Т.******* нар 2021.10.14-ний өдөр дээрх №80 тоот гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай №80/01-01 тоот гэрээ байгуулж, уг гэрээгээр захиалагчийн эрх, үүргийг нэхэмжлэгч Б.*******т шилжүүлж, гэрээний зүйлийг  орон сууц байхаар харилцан тохиролцсон байна. /хх 79, 4/

 

7. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д зааснаар захиалагчийн шаардах эрхийг нэхэмжлэгч өөртөө шилжүүлэн авч, хэлцлийн нөгөө тал буюу үүрэг гүйцэтгэгч тал болох ******* ******* ХХК хүлээн зөвшөөрснөөр нэхэмжлэгч Б.*******, ******* ******* ХХК нарын хооронд №80/01-01 тоот гэрээ байгуулагдаж, хариуцагч нь  орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэн өгөх үүргийг хүлээж, захиалагч тооцооны үлдэгдэлгүй болохыг харилцан баталгаажуулж Захиалагчийн тооцоо гэх баримт үйлджээ. /хх 8, 53/

 

8. Нэхэмжлэгч Б.******* нь 2021.10.14-ний өдрийн №80/01-01 дугаартай орон сууц захиалгын гэрээний төлбөрт эхнэр Т. нэр дээрх тээврийн хэрэгслийг Т.*******ын хүсэлтээр С. / ХХК-ийн гүйцэтгэх захирал/-д шилжүүлэн өгсөн тухай тайлбар гаргасан ба түүний тайлбар хэрэгт авагдсан Тээврийн хэрэгслийн бүртгэл, Гэрлэсний бүртгэлийн лавлагаагаар тус тус тогтоогдсон. /хх 9 ,52/

 

9. Гэрээнд дурдсан тоотын албан ёсны хаяг нь байр байх бөгөөд 122 дугаар байр нь 40 хувийн гүйцэтгэлтэйгээр бүхэлдээ 2020.09.23-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн  дугаарт ******* ******* ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн,  тоот хаягаар үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлгүй болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024.09.23-ны өдрийн 5/11674 тоот албан бичгээр тогтоогдож байна. /хх 91/

 

10. Хариуцагч ******* ******* ХХК нь  ХХК-ийн хувьцаа эзэмшигч С.той байгуулсан үндсэн гэрээ цуцлагдсан учраас нэхэмжлэгч Б.*******тай байгуулсан гэрээ мөн цуцлагдсан, орон сууцны төлбөр төлөгдөөгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

11. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсжээ.

 

12. Хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар ******* ******* ХХК,  ХХК-ийн хувьцаа эзэмшигч С. нарын хооронд байгуулагдсан 2021.09.15-ны өдрийн  ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээгээр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг ******* ******* ХХК-иас С.од шилжүүлэхээр тохиролцсон, улмаар С.оос Т.*******ад, Т.*******аас Б.*******т тус тус захиалагчийн эрхийг шилжүүлснээр зохигчийн хооронд орон сууц захиалгын гэрээ байгуулагджээ.

 

13. Нэхэмжлэгч Б.******* нь шаардах эрх эзэмшигч Т.*******ад төлбөр төлж, шаардах эрхийг шилжүүлэн авахдаа орон сууцны төлбөр 100 хувь төлөгдсөн тухай ******* ******* ХХК-ийн баримтыг үндэслэсэн гэсэн тайлбарыг гаргасан ба түүний тайлбар бодит байдалд нийцсэн, үндэслэлтэй байна.

 

14. ******* ******* ХХК-ийн ерөнхий захирал Х., С. нар 2024.01.04-ний өдөр Төлбөр тооцоо гүйцэтгэх гэрээ байгуулж, ХХК-ийн хувьцааг С.ид буцаан шилжүүлж, С. нь 4,000,000,000 төгрөгийн төлбөрт ******* ******* ХХК-ийн өмчлөлд буцаан шилжүүлэхээр заасан орон сууц захиалгын гэрээний жагсаалтад №80 тоот гэрээ багтсан ба уг баримтыг хариуцагч татгалзлын үндэслэлээ болгон гаргаж өгсөн. /хх 67-72/

 

15. ******* ******* ХХК-ийн ерөнхий захирал Х., С. нарын 2024.01.04-ний өдөр байгуулсан Төлбөр тооцоо гүйцэтгэх гэрээ нь ******* ******* ХХК, Т.******* нарын 2021.09.27-ны өдөр байгуулсан №80 тоот гэрээ, 2021.10.14-ний өдөр байгуулсан №80/01 тоот гэрээ, Б.*******, ******* ******* ХХК нарын 2021.10.14-ний өдөр байгуулсан №80/01-01 тоот гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөх хууль зүйн үр дагавар үүсгэхгүй тул энэ талаарх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

 

16. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч ******* ******* ХХК нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагч ******* ******* ХХК-д хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

 

17. Нэхэмжлэгч Б.******* нь шаардах эрх эзэмшигч Т.*******ад орон сууцны төлбөрийг бүрэн төлж, ******* ******* ХХК-тай 2021.10.14-ний өдөр 6 дугаар ээлжийн орон сууц захиалгын №80/01-01 тоот гэрээг байгуулсан байх тул уг гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч ******* ******* ХХК-иас шаардах эрхтэй.

 

18. Хариуцагч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэгч Б.*******тай байгуулсан орон сууц захиалгын гэрээ цуцлагдсан гэж тайлбарласан боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

 

19. Нэхэмжлэгч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагадаа Орон сууцны захиалгын гэрээг хүчин төгөлдөр болохыг тогтоолгох гэсэн нь нэхэмжлэлийн үндэслэл гэж үзэхээр байх ба нэхэмжлэлийн үндэслэл, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх зорилгоос үзвэл уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлэн авахыг хүссэн агуулгатай байна.

 

20. Иймд нэхэмжлэгч Б.*******ыг тухайн үл хөдлөх эд хөрөнгийн Улсын бүртгэлд бүртгэгдсэн албан ёсны хаяг болох тоот хаягт байрлах 52.06 м.кв талбайтай, хоёр өрөө сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж нэхэмжлэгч Б.*******т өгөхийг хариуцагч ******* ******* ХХК-д даалгаж шийдвэрлэв.

 

21. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 964,880 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 964,880 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар  сууцыг нэхэмжлэгч Б.******* өмчлөх эрхтэй болохыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэн нэхэмжлэгч Б.*******т өгөхийг хариуцагч ******* ******* ХХК-д даалгасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 964,880 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 964,880 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.БАТХУЯГ